BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

Өнгөрөгч ДОЛОО хоногт болж өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг BOLOD.MN сайт ТОЙМЛОН хүргэж байна. Үүнд Нийслэлийг удирдах шинэ хотын даргын томилгоо иргэдын ихээхэн сонирхол татахуйц байлаа. Чухамдаа УИХ-ын гишүүн байсан мөн өмнө УУХҮ-ын  сайдын албыг хашаж байсан Д.Сумъяабазарыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэн нь МАН-ны нийт гишүүдийн саналыг авсан байдаг. Мөн Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдөр тамгаа гардан авч ажилдаа орсон.


Хангарьд ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна 

Нийслэлийн Засаг захиргааны "Хангарди" ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарлагджээ. 2008 онд баригдсан уг барилгын дуудлага худалдааны анхны үнэ нь 43 тэрбум төгрөгөөс эхлэх аж. Харин дэнчингийн хэмжээ нь 4 тэрбум 342 сая төгрөг гэнэ. 

Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт Нийслэлйин Засаг захиргааны тавдугаар байрны иргэний танхимд зохион байгуулах юм байна.

100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.

11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ. 

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүлээ

АТГ-аас "Жаст" группийн захирал Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны байгууллагад барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Мөн түүнтэй хамт "Алтжин" группын ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр давхар яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд эхэлсэн бол өнөөдөр /2020.10.21/ 12 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сугар нар оролцож байна.

Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээхээр тун удахгүй хандах гэж буй ажээ. Тэрээр Монголын Ардчилсан Холбооны дарга, МҮАН-ын тэргүүн, Ардчилсан намын даргаар ажиллаж байсны хувьд АН-д тулгараад буй уналтын хувьд ч байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн тэрээр АН-ыг үндэсний ардчилсан хэв шинжээ илүү тодотгох ёстой гэдгээс тэр өөр буюу харин ч либерал байр суурин дээрээ л хатуу зогсох ёстой гэж бодож буй аж.

Тодруулбал тэрээр: “Өнөөдөр Ардчилсан Нам бид нар буурин дээрээ эргэж хөрвөөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл ургасан яг тэр үндсэн дээрээ. Тэгэхээр бидний баримталдаг гол үзэл баримтлал юу вэ? Гэхээр хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөө, мөн хүнд суртлыг багасгах, төрийн дарамтыг багасгах. Энэ л үзэл санаан дээрээ эргэж ирэх ёстой. АН-д хийх ёстой хоёр суурь шинэчлэл байгаа болов уу? 1-т үзэл санааны хувьд яг үндсэн байр суурин дээрээ буух 2-т дүрэм, журмын шинэчлэл. Дүрэм журмаараа бол дэлхийн жишиг, бүр тодруулбал Европын загвараар хөгжих” гэжээ.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээснийхээ дараа намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бололтой.

Эрүүл мэндийн даатгалыэ сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох үеэр Ц.Мөнх-Оргил гишүүндампуурлаа зарласан "Капитал" банкинд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг хаана явааг лавлалаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл түүний асуултад хариулахдаа "136 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр нь авах боломжгүй байгаа учраас "Капитал" банкны үл хөдлөх хөрөнгөнөөс авах саналаа өгсөн" гэлээ.

Ц.Мөнх-Оргил: -"Капитал" банкинд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг хаана байгаа вэ. Та нар шүүхэд өгсөн гэж байна. Тайландаа Монголбанкийг буруутгасан байна. Монголбанк дутуу ажилласан байх. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл "Капитал" банкинд байгаа мөнгөө татаж ав гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зөвлөсөөр байтал татаж авахгүй байсаар байгаад мөнгөө алдсан юм байна ш дээ. Одоо энэ мөнгийг буцааж авах ажил хаана, ямар шатандаа явж байна вэ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл: -"Капитал банкинд байсан 136 тэрбум төгрөг эрх хүлээн авагчдын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр нь гарсан. Хамгийн гол нь мөнгөн хэлбэрээр нь нөхөн төлөхөд бэрхшээлтэй байгаа. Бид саналаа өгсөн. Бидний саналын дагуу "Капитал" банкны үл хөдлөх хөрөнгүүдээс нь өгөх ажлыг зохион байгуулах байх.

Д.Сумъяабазар Нийслэлийн 35 дахь засаг дарга боллоо

Хотын удирдлагуудын томилгооны асуудал ид өрнөж байна. МАН-ын зүгээс Д.Сумъяабазарыг УИХ, Засгийн газар хүртэл ажиллаж чадах улс төрийн туршлага, мэдлэг, чадвартай хэмээн үнэлж, ийнхүү итгэл хүлээлгэж байгаа гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм. Эрх баригч намын дарга болон Удирдах зөвлөлийн саналаар хотын шинэ даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүллээ. УИХ-ын гишүүн хүн хотын даргын албанд давхар томилогдох хууль эрх зүйн боломж байхгүй учраас тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүндхэн шийдвэр гаргажээ. Энэ тохиолдолд СХД-т нөхөн сонгуулийг зохион байгуулах шаардлага бий болох юм.

Харин НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг дэвшүүлэхээр тохирсон байна. 

Нэр дэвшигчийг НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж, хотын даргад нэр дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Улмаар хуулийн дагуу НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжлах учиртай. 

Өнөөдөр нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаар хотын дарга, ИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргалаа.

Харин АН-ын зүгээс "Д.Сумъяабазар намынхаа Удирдах зөвлөлөөр томилогдоод орж ирвэл иргэдийн төлөө ажиллах хөшүүрэггүй болно" гэсэн байр суурьтай байгаа юм байна. 

 УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг суллалаа

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох анхан шатны шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 11-ны өдөр болж түүнд 2,6 жилийн xopих ял оноосон юм. Мөн шүүхээс ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй xopиx ангид эдлvvлж, түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.

Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгож шийдвэрийг гаргажээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг өнөөдөр сулласан байна.

БНХАУ-ын найруулагчид “Фантастик Продакшн” МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшань "Номонханы цуст тулаан" кино зохиол дээр Фантастик Продакшнтай хамтран ажиллах саналыг ирүүлсэн байна. 

Гэвч тус кино зохиол нь Монгол улс, үндэстний  түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагатай учраас татгалзан хариултыг Монгол бичгээр сийрүүлэн БНХАУ-ын кино найруулагч Ху Чуаньшаньд хүргүүлсэн байна. 

Фантастик Продакшны зүгээс мэргэжлийн түүхч, цэргийн түүхчдийн мэдээлэл зөвлөгөөнд тулгуурлан Халхын голын дайны талаарх кино зохиолыг тус талд хүргүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүхтэй холбогдох энэхүү түүхийн үйл явдлыг тусгасан кинонд хамтран ажиллах саналыг тавьсан байна. 

Фантастик Продакшн  өмнө нь "Байтаг Богд" Зүрхний Хилэн" "Маш нууц" зэрэг түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн уран бүтээлүүдээ үзэгч олонд хүргэж байсан билээ. 

 

 

BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ
Бусад мэдээ ▼

1
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

2
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

3
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

4
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

5
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

6
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

7
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

8
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

9
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

10
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

11
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

12
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

13
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

14
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

15
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

16
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

17
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

18
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

19
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

20
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

21
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

22
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

23
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

24
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

25
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

26
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

27
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

28
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

29
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

30
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

31
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

32
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

33
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

34
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

35
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

36
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

37
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

38
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

39
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

40
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

41
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

42
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

43
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

44
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

45
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

46
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

47
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

48
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

49
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

50
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

51
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

52
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

53
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

54
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

55
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

56
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

57
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

58
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

59
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

60
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

61
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

62
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

63
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

64
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

65
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

66
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

67
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

68
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

69
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

70
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

71
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

72
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

73
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

74
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

75
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

76
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

77
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

78
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

79
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

80
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

81
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

82
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

83
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

84
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

85
11-24
Б.Хурц нарыг суллажээ

86
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

87
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

88
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

89
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

90
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

91
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

92
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

93
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

94
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

95
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

96
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

97
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

98
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

99
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

100
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав