BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, 


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас гаргасан багц шийдвэрийн талаар танилцуулав. Үүнд,

  • бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;
  • банкны заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;
  • эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  • Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг дөрвөн шийдвэрийг гаргажээ.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм байна. Түүнчлэн дунд хугацаанд санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих аж.

Дээрх шийдвэрүүдийн зэрэгцээ эдийн засгийг богино хугацаанд сэргээх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс зээлийг дахин санхүүжүүлэх 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна гэв. 

цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мэдээллийг сонссоны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгчид иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээл хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээ авах тодорхой санал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж маргаашийн Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Үүсээд буй давагдашгүй хүчин зүйлийн улмаас ББСБ, ХЗХ-дын зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Даатгалын компаниуд ч үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн аж.

Улсын Их Хурлаас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн гэв. Эл шийдвэрийг холбогдох бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэгбүрчлэн утсаар холбогдсон гэв. Түүнчлэн өнөөдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эл шийдвэрийн талаар мэдээлэл, сурталчилгааг явуулж эхлээд байгаа талаар танилцуулсан юм.

 

Зээлдэгчид эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх тайлбар, холбогдох баримтаа зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтийн хамт цахимаар хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, маргааш болох Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн тус хорооноос боловсруулсан Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох тухай хуулийн төсөлтэй танилцсан болохоо дурдаад, “Энэ төрлийн зохицуулалтыг хийхийн тулд бие даасан хууль батлах шаардлагагүй хэмээн үзэж байна. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх зохицуулалтуудыг тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Түр хороонд танилцуулах, цаашид яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Бусад мэдээ ▼

1
01-20
Хотын даргын захирамжаар НЭМГ-ын дарга, Өргөө амаржих газрын дарга нарыг чөлөөллөө

2
01-20
н.Пүрэвжаргал: Эх нярай хоёр болон эрүүл мэндийн салбарт ажилладаг нөхдийнхөө нэр хүндийг унагаасанд уучлал гуйя

3
01-20
Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

4
01-20
Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэлээ

5
01-20
Я.Содбаатар: УОК, Шадар сайдынхаа албанаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн

6
01-20
УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахаар болжээ

7
01-20
Б.Энхдалай: Эгчийнхээ хувцсыг яах вэ, яанаа гэж ярилцаж байтал Ийгл телевизээр эгчийг маань өмсөж байсан хувцастай нь аваад гарч байсан нь гарсан

8
01-20
Ч.Ганжавхлан: Дарга нарын уучлал гуйх хангалтгүй байгаа учир иргэд хариуцлагыг бодитоор нэхэж байна

9
01-20
Б.Идэр-Од: Дарга нар аа! Хариуцлагаа үүрээд, яг одоо соёлт нийгмийн ёсоор ажлаасаа ОГЦОР

10
01-20
Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлж, хариуцлага нэхэж байна

11
01-20
Х.Баттулга оффшор компаниа татан буулгасан ч, Ерөнхийлөгчийн тангарагаасаа няцсан үйлдлээ залруулж чадахгүй

12
01-20
Дөнгөж төрсөн нярайдаа төмөр нүүрээ харуулсан үйлдлийн хариуцлагыг төр өөрөө хүлээ

13
01-20
Ч.Ичинхорлоо: Төрсний дараа гам алдвал яс, үесээр янгинаж, бүх эрхтэн тогтолцоо хямардаг

14
01-20
Хотын дарга Д.Сумъяабазарт ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцох хүсэлт илгээжээ

15
01-20
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 1067 болжээ

16
01-20
Б.Найдалаа: УОК дарга Содбаатарыг буулгая аа!

17
01-20
Спортоор хичээллэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" дээр хувцасаа солих, түр амрах, хэрэгслээ хадгалах байртай болно

18
01-20
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаататыг шууд буудах байсан

19
01-20
Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т шаардлага хүргүүлнэ

20
01-20
С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон

21
01-20
Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөнө

22
01-20
Эмнэлэгийн ажилчдад бус ЭМЯ, УОК-д хариуцлага тооцох ёстой

23
01-20
Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг 'ухаад' эхэллээ

24
01-20
Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ

25
01-19
Нэгдүгээр эмнэлэгт ковид-19 илэрч, эмнэлэгт хөл хорио тогтоолоо

26
01-19
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөллөө

27
01-19
Г.Амартүвшин гишүүн Хөгжлийн банкны зээлээр МАН-ыг дэмжиж байсан уу?

28
01-19
Д.Эрдэнэбат, Б.Болор нарын нарын хорих ялыг өөрчиллөө

29
01-19
Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

30
01-19
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

31
01-19
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

32
01-19
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

33
01-19
Коронавирус гурван замаар голлон халдварлаж байна

34
01-19
“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй

35
01-19
Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

36
01-19
Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

37
01-19
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

38
01-19
Монгол Улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль ЭХЭЛЖЭЭ

39
01-19
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

40
01-19
ЭМЯ: Тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ

41
01-19
Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!

42
01-19
Бразил улс Хятадын вакцинг хэрэглэв

43
01-19
Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

44
01-19
Монгол программистууд гар утас бүтээж байна

45
01-19
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

46
01-19
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

47
01-19
ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

48
01-19
Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

49
01-19
Цар тахал ба хариуцлага

50
01-18
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

51
01-18
Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

52
01-18
Дуучин Э.Оюумаа хахууль өгсөн хэргээр торгуулын ял авжээ

53
01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

54
01-18
“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

55
01-18
ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа

56
01-18
УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо

57
01-18
Олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж найдаж байна

58
01-18
“АИ-92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана”

59
01-18
Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв

60
01-18
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ

61
01-18
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

62
01-18
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

63
01-18
ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхэллээ

64
01-18
Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

65
01-18
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!

66
01-18
Тэр хэн бэ? LIVE: Асури повер йогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор

67
01-18
Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт

68
01-18
Түмний төлөө төрсөн хүн

69
01-18
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ

70
01-18
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

71
01-18
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

72
01-18
Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

73
01-18
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

74
01-18
БЗД-ийн 9,17 -р хорооноос коронавирусын 50 тохиолдол илэрчээ

75
01-18
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн 3 xэрэг гарчээ

76
01-18
Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

77
01-18
Хуурамч улс, хуурамч марк ба Чингэс Хаан…

78
01-18
ХӨСҮТ: Моносын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

79
01-18
Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

80
01-18
“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

81
01-18
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

82
01-18
Нэгдүгээр сарын 11-нээс хойш БЗД-ийн 9, 17 дугаар хороонд 50 тохиолдол бүртгэгджээ

83
01-18
Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

84
01-18
Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

85
01-18
Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

86
01-17
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

87
01-17
Францад хөл хорих цагийг уртасгалаа

88
01-17
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ

89
01-17
Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй

90
01-17
Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

91
01-17
ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илэрлээ

92
01-17
Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

93
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

94
01-16
Хөөрхий Гадаад Яам, гадаад худалдаа

95
01-16
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

96
01-16
Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

97
01-16
Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

98
01-16
Туркийн ерөнхийлөгч Хятадын вакцин тариулав

99
01-16
“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

100
01-16
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг