BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим 


хэлбэрээр зохион байгуулагдав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцов.

 

 

Энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд хуралдааны үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэлийг хангах, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах, салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэв.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг дүгнэж, эрчимжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, “Солонго 1”, “ Солонго 2” төсөл, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.

Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов. Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр ажлын түвшинд хамтран ажиллахаар тогтов.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв. Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн тоо, баримтыг шинэчлэх чиглэлээр ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн ажиллахыг санал болгов.

Талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно түнш орнуудын хувьд үргэлжлүүлэн мэдээлэл, туршлага солилцож, нягт хамтран ажиллахаар ярилцав. Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр ойр дотно ажиллахаа нотлов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Сөүл хотноо зохион байгуулахаар тогтов.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо
Бусад мэдээ ▼

1
01-20
Хотын даргын захирамжаар НЭМГ-ын дарга, Өргөө амаржих газрын дарга нарыг чөлөөллөө

2
01-20
н.Пүрэвжаргал: Эх нярай хоёр болон эрүүл мэндийн салбарт ажилладаг нөхдийнхөө нэр хүндийг унагаасанд уучлал гуйя

3
01-20
Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

4
01-20
Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэлээ

5
01-20
Я.Содбаатар: УОК, Шадар сайдынхаа албанаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн

6
01-20
УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахаар болжээ

7
01-20
Б.Энхдалай: Эгчийнхээ хувцсыг яах вэ, яанаа гэж ярилцаж байтал Ийгл телевизээр эгчийг маань өмсөж байсан хувцастай нь аваад гарч байсан нь гарсан

8
01-20
Ч.Ганжавхлан: Дарга нарын уучлал гуйх хангалтгүй байгаа учир иргэд хариуцлагыг бодитоор нэхэж байна

9
01-20
Б.Идэр-Од: Дарга нар аа! Хариуцлагаа үүрээд, яг одоо соёлт нийгмийн ёсоор ажлаасаа ОГЦОР

10
01-20
Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлж, хариуцлага нэхэж байна

11
01-20
Х.Баттулга оффшор компаниа татан буулгасан ч, Ерөнхийлөгчийн тангарагаасаа няцсан үйлдлээ залруулж чадахгүй

12
01-20
Дөнгөж төрсөн нярайдаа төмөр нүүрээ харуулсан үйлдлийн хариуцлагыг төр өөрөө хүлээ

13
01-20
Ч.Ичинхорлоо: Төрсний дараа гам алдвал яс, үесээр янгинаж, бүх эрхтэн тогтолцоо хямардаг

14
01-20
Хотын дарга Д.Сумъяабазарт ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцох хүсэлт илгээжээ

15
01-20
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 1067 болжээ

16
01-20
Б.Найдалаа: УОК дарга Содбаатарыг буулгая аа!

17
01-20
Спортоор хичээллэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" дээр хувцасаа солих, түр амрах, хэрэгслээ хадгалах байртай болно

18
01-20
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаататыг шууд буудах байсан

19
01-20
Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т шаардлага хүргүүлнэ

20
01-20
С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон

21
01-20
Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөнө

22
01-20
Эмнэлэгийн ажилчдад бус ЭМЯ, УОК-д хариуцлага тооцох ёстой

23
01-20
Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг 'ухаад' эхэллээ

24
01-20
Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ

25
01-19
Нэгдүгээр эмнэлэгт ковид-19 илэрч, эмнэлэгт хөл хорио тогтоолоо

26
01-19
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөллөө

27
01-19
Г.Амартүвшин гишүүн Хөгжлийн банкны зээлээр МАН-ыг дэмжиж байсан уу?

28
01-19
Д.Эрдэнэбат, Б.Болор нарын нарын хорих ялыг өөрчиллөө

29
01-19
Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

30
01-19
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

31
01-19
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

32
01-19
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

33
01-19
Коронавирус гурван замаар голлон халдварлаж байна

34
01-19
“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй

35
01-19
Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

36
01-19
Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

37
01-19
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

38
01-19
Монгол Улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль ЭХЭЛЖЭЭ

39
01-19
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

40
01-19
ЭМЯ: Тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ

41
01-19
Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!

42
01-19
Бразил улс Хятадын вакцинг хэрэглэв

43
01-19
Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

44
01-19
Монгол программистууд гар утас бүтээж байна

45
01-19
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

46
01-19
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

47
01-19
ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

48
01-19
Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

49
01-19
Цар тахал ба хариуцлага

50
01-18
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

51
01-18
Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

52
01-18
Дуучин Э.Оюумаа хахууль өгсөн хэргээр торгуулын ял авжээ

53
01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

54
01-18
“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

55
01-18
ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа

56
01-18
УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо

57
01-18
Олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж найдаж байна

58
01-18
“АИ-92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана”

59
01-18
Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв

60
01-18
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ

61
01-18
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

62
01-18
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

63
01-18
ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхэллээ

64
01-18
Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

65
01-18
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!

66
01-18
Тэр хэн бэ? LIVE: Асури повер йогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор

67
01-18
Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт

68
01-18
Түмний төлөө төрсөн хүн

69
01-18
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ

70
01-18
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

71
01-18
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

72
01-18
Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

73
01-18
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

74
01-18
БЗД-ийн 9,17 -р хорооноос коронавирусын 50 тохиолдол илэрчээ

75
01-18
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн 3 xэрэг гарчээ

76
01-18
Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

77
01-18
Хуурамч улс, хуурамч марк ба Чингэс Хаан…

78
01-18
ХӨСҮТ: Моносын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

79
01-18
Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

80
01-18
“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

81
01-18
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

82
01-18
Нэгдүгээр сарын 11-нээс хойш БЗД-ийн 9, 17 дугаар хороонд 50 тохиолдол бүртгэгджээ

83
01-18
Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

84
01-18
Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

85
01-18
Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

86
01-17
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

87
01-17
Францад хөл хорих цагийг уртасгалаа

88
01-17
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ

89
01-17
Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй

90
01-17
Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

91
01-17
ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илэрлээ

92
01-17
Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

93
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

94
01-16
Хөөрхий Гадаад Яам, гадаад худалдаа

95
01-16
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

96
01-16
Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

97
01-16
Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

98
01-16
Туркийн ерөнхийлөгч Хятадын вакцин тариулав

99
01-16
“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

100
01-16
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг