BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Цар тахал ба хариуцлага

Дэлхий даяарыг айлгаж буй коронавирус гэдэг цар тахал өвчин алив бүхний түрүүнд яригддаг болоод жил гаруй боллоо. 


Энэ өвчин Азиас эхлээд таван тивд тархав. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд өвчлөгчдийн тоо 90 гаруй саяд хүрч хоёр сая хүн хорвоог орхиод байна. Зэвсэг техникийн хүн хөнөөх хүчин чадал дээд цэгтээ хүрсэн энэ цагт хэсэг бусаг болж буй дайнаас илүү хор хөнөөлтэй нь үүгээр харагдаж буй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд 20 сая хүний амь үрэгдсэн гэдэг тоо бий. Тэгвэл энэ аюулт халдвараар хүн төрөлхтөн ямар хохирол амсахыг одоо хэлэхэд тааж тааварлашгүй. Уг нь шинжлэх ухааны үүднээс тэгнэ, ингэнэ гэсэн төсөөлөл байгаа л гэдэг юм билээ.  

 Үүнийг сонсоход монгол хүний хувьд муу ёр гэж ч бодохоор харин манай улс цар тахал өвчний эсрэг хамгийн эрэлхэг зогсож буй орны нэг гэгдэж буй. Үнэндээ ч тэгж хэлүүлэхүйц байгаа. Тахал өвчин дэлхийн 200 гаруй оронд гараад байхад Монгол зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн өвчтөнтэй саяхан болтлоо байсан. Гадаадаас 600 гаруй иргэнээ татан авсан. Эмчилсэн. Эдгэрүүлсэн. Ийм амжилттай төдийгүй уг өвчнийг дотооддоо алдаагүй бүтэн 10 сар болсон доо. Улс орон даяараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байж ч чадсан, сурсан гэж болох. Өнгөрсөн оны сүүлчээр буюу арваннэгдүгээр сард “COVID-19” халдварыг дотооддоо алдаж урьд нь бүтэн байсан нэрээ үгүй хийчихлээ дээ.
 Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь зэрэг зургаан аймагт халдвар гарсан. Харин сүүлийн өдрүүдэд тэр орон нутагт гарсан халдвар бүрэн арилж ногоон бүс боллоо гэсэн мэдээ сонсогдож байна. Сайн л хэрэг. Гэтэл нийслэлийн хувьд халдварын голомт нэмэгдэж сандаргасан хэвээр байгаа юм. Өнөөгийн байдлаар гэхэд 699 халдвар гарсан, нэмэгдсээр байгаа. 320 гаруй халдвар илэрсэн. Баянзүрхийн нэгдсэн эмнэлгийн, 47 өвчлөгчтэй “Ачтан” эмнэлгийн гээд томоохон голомт сэтгэл зовоож байна. Бас “Тэнүүн огоо”, “Мөнх хадаа” компаниас гаралтай халдвар гээд нэмэгдэж буй.
Ер нь цар тахлыг бүр намжаагаад авчихна даа гайгүй болж байна гэж хэлэх яагаачгүй. 1.6 сая хүн амтай энэ хотын маань хаана ч өвчний вирус тэнүүчилж явах эрсдэл хэвээр байна. Үүнийг Улсын онцгой комисс эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр сануулж байгаа. 
Өдрөөс өдөрт халдварын тархалт нэмэгдэх хандлага байна. Нийслэлийн байгууллага, иргэд цаг үеийн байдлыг ойлгож бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг сахиж сурч байгаа нь харагдаж байна. Хөл хорионд ч байж үзлээ. Гэтэл яагаад цар тахлыг хазаарлаад авч чадахгүй байгаа юм бэ гэвэл манай улсад хариуцлага гэдэг юмыг бараг мартсан, зөвхөн хэлэх үгийн хачир шинжтэй болгосонд л байгаа юм биш үү дээ. Хамт олон, иргэн бүр хувийн хариуцлага чанд сахиж халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадсансан бол өдийд энэ аюулын дор бөхийж байхгүй л байсан гэж бодогдоно. Гадаадаас татаж авсан иргэдээ тусгаарлаж байсан “Энхсаран” гэдэг сувиллаас эхлээд халдвар тархлаа юм болсон. Сураг нь энд журам сахиулж, хамгаалж байсан нөхдийн хариуцлагаас шалтгааллаа гэж сонсогдсон.
Тэнд цагдаа, хүчнийхэн, эмнэлгийн мэргэжилтнүүд л үүрэг хүлээж байсан. Тэгтэл тусгаарлагдаж байсан хүмүүс нь өрөө, тасалгаагаараа нийлж идэж уудаг, хөзөр тоглож байсан. Үүнээс болж халдвар гарсан тухай яригддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тэндээс халдвар тархах нөхцлийг бий болгож хариуцлага алдсан хүмүүс хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Улсын онцгой комиссын нөхдөөс энэ тухай сэтгүүлчид олон удаа асуусан. Тэгэхэд шалгаж байгаа гэхээс өөр хариулт байхгүй өдий хүрлээ. Нэг их хэдэн сараар шалгаад баймааргүй. Тодорхой юмыг нуугаад байгаа ч юм уу, мэдэхгүй. Үүнээс болж зарим байгууллага хүмүүсийн дунд хариуцлага алдагдсаар байна.
Ер нь манайд хариуцлага тооцно гэдэг юм бүр дээрээсээ алдагдсан нь үнэн. Тэр УИХ-ын 20 гаруй нөхөр үгсэн хуйвалдаж ЖДҮХС-гийн мөнгийг эрх мэдлээ ашиглан зээл нэрээр авч завшлаа л юм болсон. Олон түмний дунд сүртэй яригдаад л дээдчүүл өөрсдөө бол байх л ёстой мэт зан гаргаж сүүлд нь хоёр гуравхан хүнээрээ “туг тахиж” ял оноогоод дууссан. Тэр ч байтугай гэмт хэрэгт багтсан заримыг төрийн өндөр албан тушаалаар “шагнаад” л өнгөрөв дөө. 
Ийм хариуцлагагүйн халдвар л коронавирусын халдвартай зэрэгцээд байна. Хэрвээ “Энхсаран” сувиллын алдаанд хэн буруутайг яаралтайхан шалгаад хариуцлага хүлээлгэсэн бол бусдад анхааруулга санамж болох байсан л даа. Хариуцлага гэдэг үгийг зүгээр л хэлэх төдий биш байсан бол тэр “Тэнүүн огоо” компанийн жолооч нар салхинд гарч зугаацан нэг аягаар сархад зооглож сахилгагүйтэх байсан уу, “Мөнххада” компанийнхан шинэ жил тэмдэглэж бэлэг сэлт болж бөөгнөрөл үүсгэж тэр нь халдвар тараах эрсдэл үүсгэх байсан уу гэдгийг сөхөж ярих ёстой. Тэр тусмаа хөл хориотой үед ийм явдлууд болсон тухай мэдээлэгдсэн. Тэр бүхэн үнэн бол тэдгээр байгууллагынханд хариуцлага хүлэээлгэх учиртай. Бас нэг юм нь цар тахал өвчний халдвар яагаад хувийн байгууллагуудад гараад байна вэ гэсэн асуулт бий. Хариулт тодорхой л доо. Хувийн байгууллагуудад улс даяар хэрэгжих хууль, тогтоомжийг мөрдөх явдал сулавтар байдаг нь нууц биш. Дурын авирлал давамгай байдаг ч гэж болно. 
Адаглаад тэр байгууллагуудад ах дүүс, найз нөхдийн, танил талын хүрээлэл ихээс шаардлага сул. Амин хувийн эрх ашиг давамгайлж ажлын орон тоог дутуудуулдаг. Заримыг илүү ажиллуулдаг. Ингэснээр эмнэлэг гэхэд үйл ажиллагааны стандарт алдагдах тал бий. Баянзүрх дүүргийн эмнэлэг олоон жилийн өмнө менежментийн чиглэлээр хувьчлагдсан юм билээ. Бүхэл бүтэн дүүргийн том эмнэлгийг хувьчилсан нь буруу байжээ гэдгийг одоо л ойлгож, ярилцаж байна. Тэгэхээр мөнгө хөрөнгөтэй тэр газруудад ямар нэг хариуцлага тооцож болохгүй гэжүү дээ. Танай байгууллага тахал өвчнөөс сэргийлж чадсангүй. Тиймээс халдвар тараах голомт болж байна гэхэд удирдах хүмүүс нь үүргээ ухамсарладаг л юм бол өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гээд буруугаа булж суухгүй нь мэдээж. Иймээс онцгой үед үйл ажиллагаагаа доголдуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд байлгаж чадаагүй нь хариуцлагын том алдаа шүү дээ. 
Иймээс тэдгээр газруудын голомтоос нь халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргуулахад буруудахгүй болов уу. Даангүй хөл хорионы үед тогтоосон дэглэм зөрчиж хариуцлагагүйтсэн “Мөнххада”, “Тэнүүн огоо” компанийнханд оноосон хариуцлагын эсрэг хэлэх үг байх учиргүй л дээ. 
Мөн эрхээ эдэлж байна гээд үүргээ дутуу ойлгож хариуцлага алдсан хувь хүмүүст ч ямар нэгэн хариуцлага хүлээлгэж болно шүү дээ. Дээр гэрийн ажиглалтад байсан “Б” гэгчийн тухай ярьдаг. Гэртээ л бай гэсэн журмыг тэр зөрчиж хэчнээн олон дэлгүүр, ресторан, зочид буудал, баар хэсч үзвэр үзэж мөн ч сандаасан удаа бий. 
Саяхан хөл хориотой байхад “Ачтан”-ы голомтоос халдвар авсан нэг нөхрийн явсан хэссэн газруудын зураглал ТВ-ээр гарч харагдсан. Хэдийгээр тэр нөхөр халдвартай гэдгээ мэдээгүй ч хөл хорионы үеэр тав хоногт 10-аад дэлгүүр бас бус олон газраар сэлгүүцсэн байгаа юм. Энэ бол хувийн хариуцлага алдаж буй хэрэг.
Бас УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат Дорнод аймгийн Халх гол суманд тусгаарлагдсан байна гэсэн мэдээ сонсов. Яагаад гэсэн чинь бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан Улаанбаатар хот бүхлээрээ хөл хориотой байх үед мань эр морь мал авна гэж дан хулгайн замаар явж тэнд очсоны учир сумынх нь Онцгой комисс журамласан гэнэ. Тэр дөрвөн жил төрийн эрх барих байгууллагад түшээ нэрээр зөвхөн сандал бөглөж сууснаас биш толгой тархиндаа огт цэнэг авсангүйяа даа чааваас. Хоёр ч хүнийг хөлдөө чирсэн юм байх. Уг нь хууль батлалцаж байсан хүн дэг журам зөрчөөд, хууль ёс гажуудуулаад явамгүйсэн. 
Үнэндээ ч тэр төрийн түшээ гэж дөрвөн жил болохдоо Туул голыг бохирдсон гэдгээс өөр юм ойлгож мэдээгүй байхаа. Чуулганы хуралдаан дээр ганц нэг удаа дуугарахдаа ийм л юм хэлдэг байсан хайран ч нэр төр, цол хэргэм.
Улсын онцгой комиссын нэг хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын нөхцөл байдлын үед Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар танилцуулахдаа:
-Бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө байнга анхаарал тавьж байна. Вакцин оруулж ирэхийг ч яаравчилж байна. Тэгэхээр вакцин хүлээх нэг хэрэг. Бидэнд халдвар авахгүй эрүүл саруул байхын эх үндэс нь хариуцлага гэдэг вакцин байна шүү гэж хэлсээн.
Энэ үг тун оносон хэллэг овоодоо гэж бодогдсон доо тэр үед. Гэтэл Ерөнхий сайд таны нийт ард иргэддээ үүрэг болгож хэлсэн үг ер хэрэгжсэнгүй замхарлаа. Ерөнхий сайд маань тэгж хэллээ гэдгийг төр, засгийн байгууллагын дунд, доод шатанд тун муухан хэрэгжүүлж өдий хүрлээ. Тиймээс Ерөнхий сайд та тэр “вакцин”-ыхаа хойноос анхаарч үзмээр байна. Хамгийн гол нь цар тахал дэгдсэн хүнд үед хаана, хэн хариуцлагын алдаа гаргав гэдгийг анзаарч тухайн буруутанд цаг тухайд нь хариуцлага тооцож чадсансан бол хэлсэн үгийн чинь үнэ цэнэ улам нэмэгдэх байсан биз ээ. Алив ажлын үр дүнг тоо баримттай л уялдуулж ойлгодог. Тиймээс одоо гарсан зарим голомтуудыг хяналтад авч байна. 
Орон нутагт халдварыг зогсоож чадлаа. Энэ нь төр, засгаас анхаарч төлөвлөж буй ажил, хууль хүчнийхэн, эмнэлэг, хяналт шалгалтынханы хүчин зүтгэлээр үүнийг хийж байгаа гэж болно. Гэвч улсын хэмжээнд 1500 гаруй тохиолдол бүртгэгдсэн тэр дотроо халдварын 10-аад голомт бий болж одоо нийслэлд 2-3 голомтод халдварын эрсдэл өндөр байгаа. Энэ үед вакцины хүлээлтэд найдах бус хамт олон, иргэн бүр хувийн хариуцлагаа сайн байлгах л чухал байна. Халдвар авагсдын 70 гаруй хувь буюу 900 илүү хүнийг эмчилж эдгэрүүлсэн гэдэг нь бас сайн мэдээ. Гэхдээ л хариуцлага хаа хаанаа хангалттай биш байна шүү дээ. Хариуцлага, бас дахиад хариуцлага...
 
 
 
Д.Цэрэннадмид
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 
Цар тахал ба хариуцлага
Бусад мэдээ ▼

1
02-27
Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ

2
02-27
Гадаадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлана

3
02-27
Шар тос ой тогтоолтыг сайжруулж, тамир тэнхээг тэтгэдэг

4
02-27
6,808 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

5
02-27
Ч.Ганхуяг: Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна

6
02-27
Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад хариуцлага тооцох цаг болсон

7
02-27
Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа

8
02-27
Хоёр дахь бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт сураггүй алга болжээ

9
02-27
35 хүнд халдвар илэрсэн

10
02-27
Нүүрсний экспорт 3,893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны үеэс 42.9 хувиар өсжээ

11
02-27
“Miracle in Cell No.7” киноны жаахан охин 16 нас хүрчээ

12
02-27
Ши Жинпинь: БНХАУ ядуурлыг ялж чадлаа

13
02-27
Өнөөдөр 254 иргэн эх орондоо ирнэ

14
02-27
Facebook, Google -ийн эсрэг Австралийн шинэ хуулийн эргэн тойронд

15
02-27
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Монгол улсад вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэлж, хатуу хөл хорионы дэглэм буурсан ДОЛОО ХОНОГ

16
02-26
"Оюутолгой" ХХК 649.4 тэрбум татварын алданги, торгуулиа төлж эхэллээ

17
02-26
Г.Сайханбаяр: Цэргүүдийг дарамталсан ёс зүйгүй үйлдэл өнгөрсөн жилийн явдал ч хариуцлага тооцно

18
02-26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

19
02-26
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

20
02-26
ОХУ-аас 10 мянган тун Спутник-V вакцин маргааш ирнэ

21
02-26
Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор болов

22
02-26
Олон улсын чанарын стандартад нийцсэн “Сон Медикал Центр- Улаанбаатар” эмнэлэгт бүх төрлийн үйлчилгээ байна

23
02-26
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний замд химийн бодис асгарсныг аюулгүй болгожээ

24
02-26
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол илэрснээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний ойрын хавьтлын хүмүүс

25
02-26
ТАНИЛЦ: Бичлэг задарснаас хойш болон өмнө шүүгч З.Болдбаатарын шүүсэн хэргүүд

26
02-26
Койн үнийн савалгаа ихтэй байдаг ба оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй

27
02-26
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

28
02-26
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

29
02-26
Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа

30
02-26
ЭЕШ-ыг 6 дугаар сарын дундуур, монгол хэлний шалгалтыг 5 дугаар сард зохион байгуулна

31
02-26
Их Британийн хатан хаан вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриаллаа

32
02-26
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа

33
02-26
Ангараг гараг - хүн төрөлхтөний нөөц буудал мөн үү?

34
02-26
Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

35
02-25
ОУ тоймч Ш.Гантулга: Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг

36
02-25
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

37
02-25
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх болжээ

38
02-25
Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 жилийн өмнө согтуугаар автомашин жолоодож хүний амь хохироон тэнсэн харгалзах ял авч байжээ

39
02-25
МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди оюутнуудаа сүрдүүлж, биед нь халдсан уу?

40
02-25
Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг дээд шүүхийн шүүгчээр томилжээ

41
02-25
Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга оффшор нь илрэнгүүд нийгмийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлчихээд цэвэр үлдэх гэж байна

42
02-25
Орхон аймаг 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын тендер зарлажээ

43
02-25
Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ

44
02-25
Шүүгч Х.Идэр нь томоохон хэргүүд дээр ажиллаж байсан бөгөөд Э.Эрдэнэбатыг яллаж байсан шүүгчдийн нэг

45
02-25
"Аэро Монголия" компанийн онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсан талаарх мэдээллийг ИНЕГ-аас нууцалж байна

46
02-25
Хоёр хоногт 3112 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ

47
02-25
Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ 4 дэх өдрөө дараалан өсөж байна

48
02-25
Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна

49
02-25
Г.Ариунбаатар ОХУ-ын одонгоор шагнагдлаа

50
02-25
Тавдугаар сарын нэгнээс хил нээхээр судалж байна гэв

51
02-25
The Economist: Монголын ардчилал алдаатай

52
02-25
ЭМЯ: Шинээр 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

53
02-25
Алдагдсан бичлэгийн "гол дүр" Б.Баасанцогт гэж хэн бэ?

54
02-25
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

55
02-25
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ

56
02-25
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь

57
02-25
АНУ-д онц байдлын хугацааг сунгав

58
02-25
Автомашин шатаж хүний амь эрсэджээ

59
02-25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

60
02-25
Их Британид илэрсэн коронавирусний хувилбарын улмаас АНУ-д шинэ давлагаа үүсэж магадгүй

61
02-25
2600 тонн жинтэй барилгыг 76 метр зайд өргөн зөөвөрлөжээ

62
02-24
Б.Баасанцогтын гэр бүлийн найзуудын уулзалт , ЗАВХАЙРЛЫН уулзалт болсон уу??

63
02-24
Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

64
02-24
Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийнхэнтэй хийсэн нууц уулзалтаар юу яригдав?

65
02-24
Газрын дээрэмчин гэгддэг Монголын Үндэсний Их сургууль оюутны ЭРХЭНД ХАЛДАЖ байна

66
02-24
Нийслэлийн ЕБС болон их дээд сургууль, коллежийг танхимаар хичээллүүлэх саналыг дэмжсэнгүй

67
02-24
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

68
02-24
ЗӨВЛӨГӨӨ: "АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

69
02-24
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа

70
02-24
Өмгөөлөгч Д.Баттулга: Мөрдөн, шалгах байгууллагаас тагнаж, чагнасан байж болзошгүй учир шүүгч нар ТЕГ-т гомдол гаргасан

71
02-24
Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

72
02-24
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдсэний 9 нь "Нэг өрх-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн

73
02-24
Хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсөв

74
02-24
Вакцин гаж нөлөө үзүүлбэл нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг ДЭМБ боловсруулжээ

75
02-24
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдав

76
02-24
С.Амарсайхан: Автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих хэрэгтэй

77
02-24
КОВИД-19 вакцины гаж нөлөө

78
02-24
Баянзүрх дүүргийн эмч, мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагджээ

79
02-24
ЕХ “хиймэл нар” бүтээх төсөлд 5.6 тэрбум евро гаргана

80
02-24
Өвөрхангай аймагт хүн шатаж нас барсан хэрэг гарчээ

81
02-24
“Ард койны өсөлт хөөсрөлт үү, бодит уу”

82
02-24
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ Мьянмар төдийгүй олон улсын анхаарлыг татав

83
02-24
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү?

84
02-23
Зэсийн үнэ 9000 ам.доллар давжээ

85
02-23
Тоноглогдсон нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн боллоо

86
02-23
Словак ЕХ-ны орнуудаас үлдэгдэл вакцинуудыг нь гуйна

87
02-23
Хагас тэрбум төгрөгөөр тансагласан ШЕЗ-ийн дарга, орон нутгийн дарга нарыг машины тендерүүдийг хэзээ цуцлах вэ Ерөнхий Сайд аа!?

88
02-23
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй

89
02-23
Голомт банк “Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

90
02-23
Хакүхо: Үнэр мэдрэхээ болиод шинжилгээ өгсөн

91
02-23
Ажлын үнэмлэх, нэрийн хуудас хийнэ

92
02-23
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

93
02-23
Хөл хорионы үед ослын улмаас 9 хүн нас баржээ

94
02-23
Д.Нарангэрэл: Ямар нэгэн вакцин, био бэлдмэл хийлгэсний дараа хариу урвал өгдөг

95
02-23
Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамрагдахыг иргэддээ уриалж байна

96
02-23
Гэр шатаж, 7 настай болон 1.7 настай бага насны хоёр хүүхэд өртөн нас баржээ

97
02-23
Тав хоногт Төрийн албан хаагчдын 90 хувь нь цахимаар ажиллана

98
02-23
Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад хувь нэмэр оруулах ёстой

99
02-23
Э.Оюунболд аварга уу? арслан уу?

100
02-23
“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана