Төрөөд нэг ч хоноогүй байгаа нялх биетэй ээжийг Өргөө амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө өвлийн 20 градусын хүйтэнд халад болон тавчиктай нь зөөвөрлөсөн нь хүний ёсонд байж боломгүй зүйл хэмээн өнөөдөр иргэн А.Отгонбаатар халад, тавчиктайгаа төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж УОК-ын дарга Я.Содбаатарыг бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан зогсож байна.

