BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-7

-Хан Хөхий хайрханы  энгэрт орших  Цагаанхайрхан сум 16  лицензтэй-  


Монгол Улсын  төрийн тахилгат 10 хайрханы нэг нь Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай  сумдын  нутагт орших Хан Хөхий уул юм. Ард олны шүтээн атал алтны эрэлчид  энгэр бэлийг нь сэмлэчихсэн, эргэн тойрон нь уул уурхайн лицензээр  дархлагдаад удаж байна. Тиймээс нутгийн иргэд “Ухах юм бол тахиад  яах юм бэ” хэмээн  нтаг усаа хамгаалан тэмцэхээ мэдэгдсээр байгаа юм.  Учир нь  эх нутаг, байгаль дэлхийгээ  хайрлан хамгаалах ёс монгол  хүний  үнэт  өв,  мянга  мянган  жилийн  их  түүх  соёл, дархлаа,  оршихуйн  баталгаа нь болж ирсэн.  Улмаар тахилгын  зан  үйл  нь НҮБ,  ЮНЕСКО-гийн  дэлхийн  соёлын  өвд  хүртэл  бүртгэгдсэн байдаг.
Төрийн тахилгат   Хан  Хөхий  хайрханы  энгэрт  орших  Цагаанхайрхан, Зүүнхангай   сумын нутагт   2020  онд  16  лиценз  хүчин  төгөлдөр байна гэсэн судалгаа гарч байв.  Нутгийн иргэд өөрсдөө мэдээгүй, сонсоогүй байхад  өсөхөөс өдий хүртэл оршин амьдарч ирсэн нутаг, өвөлжөө, хаваржааг нь уул уурхайн компанид  30 жилээр  эзэмшүүлэх зөвшөөрөл  олгосонд иргэд бухимдлаа  илэрхийлж жагсаал, цуглаан хийж байснаас хойш жил тойрчээ. Тухайн үед  алт олборлохоор  очсон ганцхан компани, тодруулбал “Будар минералс”-ийн үйл ажиллагаа ил болсноор иргэд мэдсэн хэрэг. Төрийн тахилгат  шүтээн хайрханаа ухуулахгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн анхааралд өртсөнөөр БОАЖЯ –наас  өнгөрсөн жил ажлын хэсэг гаргаж  зөвшөөрлийг  хууль бусаар олгосныг тогтоосноор АМГТГ цуцлах шийдвэрийг гаргасан юм.  Тус компани Цагаан хайрхан сумын нутаг  Алаг толгой гэдэг газар 365 га талбайд алтны шороон ордны ашиглалтын  MV-021238  тоот  тусгай  зөвшөөрөл  авахдаа  нутгийн  иргэдийн “татгалзсан,  дэмжээгүй” гэсэн  хурлын  протоколыг  “зөвшөөрсөн,  дэмжсэн”  болгож,  хууль  бус шийдвэр  үйлдэн  нарийвчилсан  үнэлгээний тайлан батлуулсан  нь   шалгалтаар  тогтоогдсон байдаг. 
Баримт түшвэл Цагаан  хайрхан   сумын  Хунт  баг нь  148  өрх,  620  хүн  ам,  68   мянган  толгой  малтай.  Багийн Иргэдийн  нийтийн  хуралд  байгаль  орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээг танилцуулахад санал  хураалтад оролцсон  41 хүнээс  40 нь  дэмжээгүй байдаг. Үүнийг нь  39  хүн  дэмжсэн,  хоёр хүн  дэмжээгүй  гэх хуурамч  болгон  бичиг  баримт  үйлдсэн нь салбарын сайдын томилсон Ажлын хэсгийн шалгалтаар ил болж байв.  Иймд байгаль  орчны  нөлөөллийн  үнэлгээг  хийхдээ  хуурамч  бичиг  баримт  бүрдүүлсэн  “Газар лха”  компанийн байгаль  орчинд  нөлөөлөх  байдлын  нарийвчилсан  үнэлгээ  хийх  эрхийг  ч бас давхар  цуцлаж байв. Дээрх асуудалд сумдын удирдлага, Засаг дарга нар оролцож, хуйвалдсан  гэх асуудлыг ч   цагдаагийн  байгууллага  шалгаж эхэлсэн байдаг. 
Гэтэл өдгөө  “Будар минералс”   компани  хууль, шүүхийн байгууллагад гомдол гарган, өөрийн талд шийдвэр гаргуулахаар хөөцөлдөж яваа гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ компанийн зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Төрийн тахилгат Хан Хөхий уулын орчим олгосон лицензүүдийг эргэж харах тухайд АМГТГ, БОАЖЯ анхаарсангүй. Тэр нь ч ардаа өөр олон шалтгаантай биз. 
Цаашилбал, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын нутагт хүчин төгөлдөр  байгаа, зарим нь эзэмших хугацаагаа 20-30 жилээр сунгуулсан уул уурхайн зөвшөөрөл “Будар минералс”-ыг эс  тооцвол 15  байна. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаагүй байгаа ч хайгуул хийсэн нэрээр тандалт явуулж, эсвэл боломжтой цагийг хүлээж, хөрөнгө оруулагч хайж, зарим нь зөвшөөрлөө үнэ хүргэж зарах арга эв хайж байхыг үгүйсгэхгүй. 
Увс аймгийн холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад “Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгж байхгүй. Харин бүртгэлтэй байгаа болон  лиценз  эзэмшдэг 100 орчим аж ахуй нэгж бий” гэлээ. 2020 оны Орон нутгийн  сонгуулиар  нутгийн өөрийн удирдлагад сонгогдсон ИТХ, Засаг дарга нарын зүгээс 2020-2024 онд  ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулснаас үзвэл тус аймаг ирэх дөрвөн жилд  “Хүн төвтэй хөгжлийг бий болгох” зорилт дэвшүүлжээ. Ингэхдээ уул уурхайг хариуцлагатай болгох, хуулийн хэрэгжилтэд анхаарах, аймгийн хэмжээнд байгаа 100 орчим ашигт малтмалын зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгж бүртэй тулж ажиллах гэсэн чиглэл баримтахаа тодорхойлжээ.  
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-7
Бусад мэдээ ▼

1
02-27
Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ

2
02-27
Гадаадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлана

3
02-27
Шар тос ой тогтоолтыг сайжруулж, тамир тэнхээг тэтгэдэг

4
02-27
6,808 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

5
02-27
Ч.Ганхуяг: Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна

6
02-27
Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад хариуцлага тооцох цаг болсон

7
02-27
Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа

8
02-27
Хоёр дахь бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт сураггүй алга болжээ

9
02-27
35 хүнд халдвар илэрсэн

10
02-27
Нүүрсний экспорт 3,893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны үеэс 42.9 хувиар өсжээ

11
02-27
“Miracle in Cell No.7” киноны жаахан охин 16 нас хүрчээ

12
02-27
Ши Жинпинь: БНХАУ ядуурлыг ялж чадлаа

13
02-27
Өнөөдөр 254 иргэн эх орондоо ирнэ

14
02-27
Facebook, Google -ийн эсрэг Австралийн шинэ хуулийн эргэн тойронд

15
02-27
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Монгол улсад вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэлж, хатуу хөл хорионы дэглэм буурсан ДОЛОО ХОНОГ

16
02-26
"Оюутолгой" ХХК 649.4 тэрбум татварын алданги, торгуулиа төлж эхэллээ

17
02-26
Г.Сайханбаяр: Цэргүүдийг дарамталсан ёс зүйгүй үйлдэл өнгөрсөн жилийн явдал ч хариуцлага тооцно

18
02-26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

19
02-26
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

20
02-26
ОХУ-аас 10 мянган тун Спутник-V вакцин маргааш ирнэ

21
02-26
Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор болов

22
02-26
Олон улсын чанарын стандартад нийцсэн “Сон Медикал Центр- Улаанбаатар” эмнэлэгт бүх төрлийн үйлчилгээ байна

23
02-26
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний замд химийн бодис асгарсныг аюулгүй болгожээ

24
02-26
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол илэрснээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний ойрын хавьтлын хүмүүс

25
02-26
ТАНИЛЦ: Бичлэг задарснаас хойш болон өмнө шүүгч З.Болдбаатарын шүүсэн хэргүүд

26
02-26
Койн үнийн савалгаа ихтэй байдаг ба оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй

27
02-26
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

28
02-26
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

29
02-26
Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа

30
02-26
ЭЕШ-ыг 6 дугаар сарын дундуур, монгол хэлний шалгалтыг 5 дугаар сард зохион байгуулна

31
02-26
Их Британийн хатан хаан вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриаллаа

32
02-26
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа

33
02-26
Ангараг гараг - хүн төрөлхтөний нөөц буудал мөн үү?

34
02-26
Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

35
02-25
ОУ тоймч Ш.Гантулга: Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг

36
02-25
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

37
02-25
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх болжээ

38
02-25
Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 жилийн өмнө согтуугаар автомашин жолоодож хүний амь хохироон тэнсэн харгалзах ял авч байжээ

39
02-25
МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди оюутнуудаа сүрдүүлж, биед нь халдсан уу?

40
02-25
Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг дээд шүүхийн шүүгчээр томилжээ

41
02-25
Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга оффшор нь илрэнгүүд нийгмийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлчихээд цэвэр үлдэх гэж байна

42
02-25
Орхон аймаг 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын тендер зарлажээ

43
02-25
Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ

44
02-25
Шүүгч Х.Идэр нь томоохон хэргүүд дээр ажиллаж байсан бөгөөд Э.Эрдэнэбатыг яллаж байсан шүүгчдийн нэг

45
02-25
"Аэро Монголия" компанийн онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсан талаарх мэдээллийг ИНЕГ-аас нууцалж байна

46
02-25
Хоёр хоногт 3112 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ

47
02-25
Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ 4 дэх өдрөө дараалан өсөж байна

48
02-25
Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна

49
02-25
Г.Ариунбаатар ОХУ-ын одонгоор шагнагдлаа

50
02-25
Тавдугаар сарын нэгнээс хил нээхээр судалж байна гэв

51
02-25
The Economist: Монголын ардчилал алдаатай

52
02-25
ЭМЯ: Шинээр 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

53
02-25
Алдагдсан бичлэгийн "гол дүр" Б.Баасанцогт гэж хэн бэ?

54
02-25
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

55
02-25
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ

56
02-25
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь

57
02-25
АНУ-д онц байдлын хугацааг сунгав

58
02-25
Автомашин шатаж хүний амь эрсэджээ

59
02-25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

60
02-25
Их Британид илэрсэн коронавирусний хувилбарын улмаас АНУ-д шинэ давлагаа үүсэж магадгүй

61
02-25
2600 тонн жинтэй барилгыг 76 метр зайд өргөн зөөвөрлөжээ

62
02-24
Б.Баасанцогтын гэр бүлийн найзуудын уулзалт , ЗАВХАЙРЛЫН уулзалт болсон уу??

63
02-24
Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

64
02-24
Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийнхэнтэй хийсэн нууц уулзалтаар юу яригдав?

65
02-24
Газрын дээрэмчин гэгддэг Монголын Үндэсний Их сургууль оюутны ЭРХЭНД ХАЛДАЖ байна

66
02-24
Нийслэлийн ЕБС болон их дээд сургууль, коллежийг танхимаар хичээллүүлэх саналыг дэмжсэнгүй

67
02-24
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

68
02-24
ЗӨВЛӨГӨӨ: "АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

69
02-24
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа

70
02-24
Өмгөөлөгч Д.Баттулга: Мөрдөн, шалгах байгууллагаас тагнаж, чагнасан байж болзошгүй учир шүүгч нар ТЕГ-т гомдол гаргасан

71
02-24
Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

72
02-24
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдсэний 9 нь "Нэг өрх-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн

73
02-24
Хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсөв

74
02-24
Вакцин гаж нөлөө үзүүлбэл нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг ДЭМБ боловсруулжээ

75
02-24
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдав

76
02-24
С.Амарсайхан: Автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих хэрэгтэй

77
02-24
КОВИД-19 вакцины гаж нөлөө

78
02-24
Баянзүрх дүүргийн эмч, мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагджээ

79
02-24
ЕХ “хиймэл нар” бүтээх төсөлд 5.6 тэрбум евро гаргана

80
02-24
Өвөрхангай аймагт хүн шатаж нас барсан хэрэг гарчээ

81
02-24
“Ард койны өсөлт хөөсрөлт үү, бодит уу”

82
02-24
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ Мьянмар төдийгүй олон улсын анхаарлыг татав

83
02-24
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү?

84
02-23
Зэсийн үнэ 9000 ам.доллар давжээ

85
02-23
Тоноглогдсон нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн боллоо

86
02-23
Словак ЕХ-ны орнуудаас үлдэгдэл вакцинуудыг нь гуйна

87
02-23
Хагас тэрбум төгрөгөөр тансагласан ШЕЗ-ийн дарга, орон нутгийн дарга нарыг машины тендерүүдийг хэзээ цуцлах вэ Ерөнхий Сайд аа!?

88
02-23
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй

89
02-23
Голомт банк “Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

90
02-23
Хакүхо: Үнэр мэдрэхээ болиод шинжилгээ өгсөн

91
02-23
Ажлын үнэмлэх, нэрийн хуудас хийнэ

92
02-23
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

93
02-23
Хөл хорионы үед ослын улмаас 9 хүн нас баржээ

94
02-23
Д.Нарангэрэл: Ямар нэгэн вакцин, био бэлдмэл хийлгэсний дараа хариу урвал өгдөг

95
02-23
Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамрагдахыг иргэддээ уриалж байна

96
02-23
Гэр шатаж, 7 настай болон 1.7 настай бага насны хоёр хүүхэд өртөн нас баржээ

97
02-23
Тав хоногт Төрийн албан хаагчдын 90 хувь нь цахимаар ажиллана

98
02-23
Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад хувь нэмэр оруулах ёстой

99
02-23
Э.Оюунболд аварга уу? арслан уу?

100
02-23
“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана