Бодит амьдрал дээрээ “Та шүүхэд зөвхөн үнэнийг хэлэх ёстой” хэмээх үгийг бусдаас шаардаж, өөрсдөө ёс зүйн хэмжүүр болох ёстой байтал тэд бусдаас шаарддаг шигээ үнэн амьдардаггүй бололтой.
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг МУ-ын Ерөнхийлөгчтэй ойр байдаг, ЕТГ-т ажилладгийг батлах үнэмлэх нь ил гарч, ЦЕГ-аас шүүгчдэд Эрүүгийн хуулийн 12.6.1 буюу биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэсэн зүйлээр хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай мэдээлсэн нь шүүгчдийн нэр хүндийг шороотой хутгаж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэгвэл эдгээр “ЗУГААЦСАН” хэрэгт холбогдоод буй МУ-ын шүүгч, хуульч, өмгөөлөгч нар ямар хэргүүд дээр ажиллаж, дэнсэлж байсан талаар цувралаар хүргэе.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр
Х.Идэр нь 2016 оны тавдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүгчийн албанд томилогджээ. Түүнчлэн тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Ч.Гансүхийн нүүрс хөтөлбөртэй холбоотой хэргийг шүүн тасалсан бөгөөд тухайн үед Ч.Гансүхийн өмгөөлөгч нар Х.Идэр нь ах Х.Тамирын хар тамхины асуудлаар барьцаалагдсан хэмээн мэдэгдэж байв.
Х.Идэр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн цагдан хорих асуудлыг хариуцдаг бөгөөд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн хяналтын прокурорын газраас гаргасан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан майнинг корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж, шалгах тухай шийдвэрийг хүчингүй болгож суллах шийдвэр гаргаж байсан гэх мэдээлэл бий.
Мөн Х.Идэр нь дээрх нэр бүхий өмгөөлөгч, хуульчдаас хавь илүү хар данстай аж. Учир нь тэрбээр энэхүү ажлаа авснаас хойш олны анхааралд өртөөд буй хэд хэдэн томоохон хэргүүд дээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ болон СЕХ-ны зөвшөөрөлгүй хорих шийдвэрийг гарган яллаж байсан шүүгчдийн нэг аж. Түүний энэ хууль бус шийдвэрийг ОУПХ-оос шалгаж байгаа юм байна.
Тэрээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 43.7 сая төгрөгийн орлоготой хэмээсэн бол 2018 онд 34.7, 2019 онд 24.6 сая хэмээжээ. Түүнчлэн 362 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, гурван автомашины зогсоолтой. 30.7 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyoto Ist, Prius, Toyota Estima, Mitsubishi, Pajero автомашинуудтай юм байна.
BOLOD.MN