Тодруулбал, "Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна" гэсэн дуудлага шөнийн 04:34 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход приус-11 загварын суудлын автомашины жолооч Н нь, том оврын ачааны машины араас нь мөргөсний улмаас приус машины жолооч 42 настай эрэгтэй Н газар дээрээ нас барсан байжээ. Том оврын машины жолооч 46 настай эрэгтэй Л болон өөр нэг зорчигчийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.