Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Улсын драмын эрдмийн театрын тоглолтоос 54 тохиолдол илэрсэн байна. Тиймээс энэ сарын 4, 5, 6-нд тус тоглолтыг үзсэн иргэд энэ сарын 9, 10-нд УДЭТ-т 9-17.00 цагийн хооронд шинжилгээ өгөхийг хүсч байна. Яагаад 9, 10-ны өдрийг сонгож байна гэхээр нууц үеийн хугацааг тооцоолсон байгаа. Энэхүү тоглолтыг нийт 900 гаруй хүн үзсэн.
Нийт 54 хүнээс илэрсний дунд тухайн театрын ажилчид ч бий. Тоглолт үзсэн хүмүүс хөдөө орон нутаг руу явж болохгүй. Шууд өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн буяны ажлаас халдварын тохиолдол их гарч буй. Олон хүнийг хамарсан үйл ажиллагаанд бага оролцож, гэртээ байхыг хүсч байна. Айлаар хэсэхгүй, гэртээ зочин урихгүй, агаар сэлгэлт сайн хийхийг анхааруулж байна" гэлээ.