|
|
|
|
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй |
|
|
|
|
|
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй
2021-04-12Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа. -Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?
-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202.148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна.
-Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу?
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм.
Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
-Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ?
-Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна.
-Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчилж болох уу?
-Болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг.
-Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь “Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ” гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу?
-Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ.
-Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй.
-Нэг удаа үнэ төлбөргүй газар авсан иргэн хоёр, гурав дахь газраа авахдаа газрын дуудлага худалдааны суурь үнийг төлнө гэсэн шаардлагыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас тавьж байна. Ийм шийдвэр хэзээ гарсан бэ?
-Хууль тогтоомжийн хүрээнд 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө захирамж гарсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдааны анхны үнийг авах зохицуулалтгүй. Энэ хугацаанаас хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон захирамжуудыг хуульд нийцүүлэх, Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага тавьж, акт тогтоосны дагуу нийслэл болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн газар эзэмшиж байна, хэдэн оны захирамжтай байсныг нь хянаж үзээд, газрын үнэлгээг нарийвчлан тооцож, дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажил хийж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд суурилан газрыг иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх хүрээнд хийж байгаа ажил.
-Улаанбаатар хотын харьяат иргэн нийслэлд хоёр дахь газраа эзэмшихээр авсан бол ямар хэмжээний төлбөр төлнө гэсэн үг вэ?
-Тухайн иргэний газрын захирамж олгосон түүхчилсэн лавлагаанд үндэслэн хэдэн онд газар олгосноос шалтгаалж нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн төлбөр авч байна.
-Нэг газар өмчилж авсан иргэн дахин газар эзэмших, ашиглах тохиолдолд хаана хандах вэ?
-“Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно. Газар өмчлөх талаар өмнөх асуултандаа тайлбарласан тул эзэмших эрхийн тухай хуулийн ямар зохицуулалт хэрэгжиж байгааг тайлбарлая.
Газрын тухай хуулийн 29-р зүйлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй, багийн Иргэдийн нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр тус тус эзэмшүүлж болохоор заасан. Гэхдээ нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тохиолдолд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар таван га хүртэл байна. Дээр дурдсан хэмжээнээс бусад тохиолдолд газар эзэмших, ашиглах бол Газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших, ашиглах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд mle.mn сайтад ямар байршлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдээ, мэдээллүүд нь бий. Нийслэл болон дүүргүүдийн ИТХ-аар батлагдсан, төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг дуудлага худалдаанд оруулдаг. Иргэд энэ сайт руу хандаж, эзэмших, ашиглах газрынхаа мэдээллийг авч, дуудлага худалдаанд оролцох бүрэн боломжтой. Иргэд дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны үнийг төлснөөр хэдэн ч газар эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч болно.
-Дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг хэрхэн тогтоодог вэ?
-Бид дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг иргэн, аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нийслэл болон дүүргийн ИТХ-ын тогтоолоор жил бүр оны сүүлээр батлуулдаг. Газрын дуудлага худалдааг 2005 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ жилээс газрыг хөрсний шинж байдлаар нь судалж, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой гэх мэтээр иргэдэд илүү нарийвчилсан байдлаар газар санал болгох, таатай нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн жил бүр газрын төлбөр төлдөг. Энэ төлбөр барагдуулалт нь ямар түвшинд байдаг бол?
-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн жил бүр газрын төлбөр төлнө. Эзэмших, ашиглах эрхийн төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан суурь үнийг үндэслэн тухайн нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан итгэлцүүрээр бүсчлэн тогтоосон байдаг. Газрын зориулалт, байршлаас нь хамааран 1-16 хүртэлх бүсчлэлээс шалтгаалан итгэлцүүрийн үнэ өөр өөр байдаг. Нийслэл, дүүргүүдийн газрын албад төлбөрийн ногдуулалтыг хийж, барагдуулалтыг Татварын алба хэрэгжүүлдэг. Төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байна.
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, хайсыг буулгах ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хайс, хаалт байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс, барьж ашиглах буулгах журам баталсан. Дээрх журамд нийцүүлэх хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг бусдад шилжүүлсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшилд нь оруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цаашлаад сургууль, цэцэрлэг барих газрыг нэмэгдүүлэх ажлыг бид хамтран хэрэгжүүлж буй юм.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
|
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
|
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ. »»
|
|
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
|
|
|
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 08:17
|
|
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. »»
|
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. »»
|
|
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
|
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна 15:41 Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
|
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна. »»
|
|
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана 15:16
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.
|
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ 14:50 Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ.
|
Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. »»
|
|
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ 14:48 Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов.
|
Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов. »»
|
|
Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ 14:43 “Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
|
“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна. »»
|
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 14:42 Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. »»
|
|
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа 14:41 Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо.
|
Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. »»
|
|
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн. »»
|
|
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14:08 Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд
|
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 14:03 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Улаанбаатараас төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 13:53 Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
|
Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд байгуулахгүй болохыг мэдэгдэе 13:13
|
|
|
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна 12:22 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
|
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна. »»
|
|
О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ 12:19 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий
|
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий »»
|
|
Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв 12:02 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. »»
|
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 11:14 Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
|
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор »»
|
|
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа 11:07 Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
|
Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 11:02 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ 10:46 Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
|
Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. »»
|
|
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна 10:41 УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад
|
УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад »»
|
|
Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татав 10:32 Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30,
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30, »»
|
|
Хаалга дээр нь цавуутай цаас наасны улмаас зураас үүсэж, хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага 10:18 СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ.
|
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ. »»
|
|
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ 10:10 Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин
|
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин »»
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 09:56 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
|
|
Өнөөдөр могой өдөр 08:58 Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр.
|
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. »»
|
|
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 08:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан.
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 08:06 Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ.
|
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав 19:07 Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ.
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ. »»
|
|
"Шувуу" ажиллагааны хүрээнд иргэн "М"-г албадан авчирлаа 19:04 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны
|
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны »»
|
|
Д.Амарбаясгалан: Ирэх жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 400-500 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой 18:13 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 17:59 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй,
|
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:53 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
Тендерийн урилга 16:44 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:59 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
"Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа 13:42 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа. »»
|
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|