Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимыг өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийг багасгахаар болжээ.
Өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс хийхээр төлөвлөж буй аж. Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн ундаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа ундаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцоно уу.