BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

"Манай улсын гадаад өрийн үзүүлэлт Шри Ланкаас илүү тааруу"

Манай улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан бол одоо энэ тоо 33 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. 


Үүний 8.7 тэрбум ам доллар нь Засгийн газрын зээл байгаа юм. Засгийн газрын зүгээс зээлийн эргэн төлөлтийн зохицуулалт хийх шаардлагатай буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе нь 2021-2024 онд тохиож буй. Тодруулбал 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг энэхүү дөрвөн жилийн хугацаанд төлөх учиртай. Засгийн газраас өрийг дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах бодлого баримталж байгаа юм. Үүнээс өөр аргагүй гэдгээ ч учирлаж буй. Түүнчлэн жилд төсвөөс 200 сая орчим ам.доллар гаргаж гадаад өрөнд өгч байгаа. Энэ стратеги ирэх жил үргэлжилнэ гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. 2021 оны жилийн эцсийн байдлаар гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50.7 хувьтай тэнцэж байсан. Ирэх онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Үүнээс "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн. Харин Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүснэ. Ингэхгүйн тулд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд өндөр ач холбогдол өгч буй. Хэрвээ "Самурай" бондыг төлж чадахгүй нөхцөлд хүрвэл энэ зөвхөн Хөгжлийн банкны дампуурал биш, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ.

"Манай улс Шри Ланка улстай адилхан эрсдэлтэй нөхцөлд байна"

Манай улстай макро эдийн засгийн хувьд төстэй Шри Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр тулж түүхэндээ анх удаа өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдсэн Шри Ланкын эрх баригчид 78 сая долларын өр төлбөрөө барагдуулах хийх эцсийн хугацаа өчигдөр дуусгавар болсон Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри Ланка дефолт зарласан болохыг зарласан юм. Энэ нь манай улсад том сургамж боллоо. Хэрэв өрийн менежментээ зөв хийхгүй бол Шри Ланк шиг болох магадлалтай гэдгийг судлаачид хэлж байна.

"Манай улсын гадаад өрийн үзүүлэлт Шри Ланкаас илүү тааруу"Эдийн засагч Г.Батзориг

"Төсөвт мөнгө байхгүй, төлж чадахгүй юм чинь хугацаа хойшлуулахаас өөр аргагүй. Америкт бодлогын хүү өсөж байгаа учраас долларын өгөөж өндөр болж байна. Долларын өгөөж өндөр болонгуут хөрөнгө оруулагчид хөгжиж буй манайх шиг орнуудын эрсдэлтэй бондуудыг болиод эрсдэлгүй зах зээл рүү орно гэсэн үг. Тийм болохоор бид тэдний анхаарлыг татахын тулд илүү өндөр өгөөж амлах хэрэг гарна. Ингэхээр хүүгийн зардал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хугацаа хойшлуулахад хүүгийн зардал нэмэгдэх сул талтай гэсэн үг. Нөгөө талаасаа эераг тал бий. Энэ бүхний сайн тооцоолж өрийн менежментийг зөв хийхгүй бол Шри Ланк шиг болчих вий дээ гэсэн айдас байна".

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй танилцах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүтэгт нь хуваарилж төсвийн алдагдлаа бууруулах замаар эх захгүй өрөнд орж байгаа явдлаа хязгаарлая. Өр тавьж халамж олгоод, үндэсний үйлдвэрлэлээ татаж унагадаг бодлогоосоо хэзээ салах вэ. Энэ бол эх орны эсрэг бодлого” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газар баталгаа гаргаагүй л бол төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэж хууль гаргачихаад түүнд итгээд сууж болохгүй. Олон улсын аргачлалаараа төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд тооцогддог. Өөрсдийгөө хуурсан хууль гаргачихаад Монгол Улс дэлхий дээр ганцаараа юм шиг байж болохгүй. Олон улсын аргачлалаар тооцвол манай улсын өрийн харьцаа замбараагаа алдсан. Дампуурах хэмжээндээ хүрсэн” гээд хэлээд амжив.

"Манай улсын гадаад өрийн үзүүлэлт Шри Ланкаас илүү тааруу"Эдийн засагч Н.Энхбаяр

"УИХ-ын даргын үгийг дэмжиж байгаа. Яг ингэж хэлэх ёстой цаг нь мөн. Шри Ланка улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ манайхаас бага байсан. 80 тэрбум долларын эдийн засагтай тус улсын гадаад өр нь 50 тэрбум доллар. Харин манайх нийт 14 тэрбум долларын эдийн засагтай. Үүнээс засгийн газрын өр нь найм. Монгол Улсын нийт өр 33 тэрбум доллар. Манай үзүүлэлт Шри Ланка улсаас илүү тааруу. Тэгтэл манайхаас харьцангуй гайгүй үзүүлэлттэй Шри-Ланк улс төлбөрийн чадамжгүй болоод дампуурч байна. Манай улс түүхий эдийн экспорт, нүүрсний экспортдоо л найдаж байна. Энэ экспорт нэмэгдэж байж л бид төлбөрийн чадвартай болно. Манайх мөн адилхан эрсдэлтэй нөхцөлд байна. Өрийг дахин дахин хөрвүүлээд байх бололцоо бага. Ялангуяа энэ жил зохистой цаг нь биш. Сонгууль болоогүй 2022, 2023 онд илүү чамбай байх хэрэгтэй цаг. Энэ онуудад төсвийн сахилга батаа чанд сахихын төлөө явах хэрэгтэй. Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа дунд жилдээ илүү хийхэд амаргүй ажлуудаа хийж байх ёстой. 2024 он дөхөхөөр мэдээж сонгууль угтаад иргэдэд таалагдах цалин хөлс, тэтгэвэр нэмэх шийдвэрүүд гаргана. Үүнийгээ бодоод 2023 оны төсөв, мөнгөний бодлого илүү чанга байх ёстой. Тэгэхээр 2011 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль, түүн дээр тогтоосон шалгуур үзүүлэлтүүдээ чамбай мөрдөх ёстой. Гадаад өрийн хязгаар, төсвийн алдагдлын хязгаарыг өнгэрсөн жилийнх шийг дээш нь сунгаад байж болохгүй.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах уу

Ердөө хоёрхон хоногийн өмнө АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой гэж баталсан. Засаглалын үзүүлэлтүүд, тухайлбал нэг хүнд ногдох орлого зэрэг үзүүлэлтийг харгалзан энэ зэрэглэлийг тогтоодог. Монгол Улс гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засаг нь голчлон Хятад руу экспортлох түүхий эдийн экспортод төвлөрсөн, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддаг зэрэг нь энэ үнэлгээг тогтооход нөлөөлж байна гэж “Fitch Ratings” мэдээлсэн юм. Хэдий энэ агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулалгүй хэвээр үлдээсэн ч бид тайвшрах болоогүй. Учир нь, Монголд ирж ажиллаад явсан ОУВС-гийн ажлын хэсэг эхний тайлан, дүгнэлтээ гаргасан. Тус ажлын хэсэг Вашингтонд очоод долоодугаар сарын эхээр тайлангаа эцэслэн боловсруулж гаргах юм. Одоо гараад байгаа дүгнэлтээс нь харахад эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан, инфляц өссөн, төсвийн зардал нэмэгдсэн, өр нэмэгдсэн гэх мэт таагүй үзүүлэлтүүд нэлээд гарах шинжтэй байна. Энэ бүгдийг дурдаад ил тод болгонгуут Монгол улсад зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг байгууллагууд, хөрөнгө оруулагчид харна, уншина.Тэрний дараа зээлжих зэрэглэлийн тогтоодог байгууллагууд Монгол Улсын зэрэглэл дээр ямар дүгнэлт хийх вэ гэдэг нь бидний хувьд болгоомжлууштай зүйл юм. Өнөөдөр хэвээр үлдээлээ гэж байгаа ч энэ дүгнэлтийн дараа зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг шинжээчдийн дүгнэлт ч өөр болохыг үгүйсгэхгүй. Монгол Улсын нөхцөл байдал тааруу, өрийн дарамт нэмэгдэж байгаа, дараа дараагийн төсөв нь ч сайн биш байна гээд харж байгаа гэсэн үг. Одоо төсвийн хүрээний мэдэгдэл батлах гэж байна. Үүнийг ч олон улсын зэлжих зэрэглэлийн үнэлгээ хийж байгаа байгууллагууд харж байгаа. Тэгэхээр зээлжих зэрэглэл дээшлэхгүй. Харин байрандаа үлдэж чадах уу доошоо буух уу гэдэг асуудал үүсэж байна.

http://eagle.mn/r/102099

"Манай улсын гадаад өрийн үзүүлэлт Шри Ланкаас илүү тааруу"
Бусад мэдээ ▼

1
06-30
”Энхсаран” сувилалын асуудлыг ил болгосон иргэн ялалт байгуулав

2
06-30
Өмнөговь аймагт 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатрын нээлтийн үйл ажиллагаа боллоо

3
06-30
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

4
06-30
У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байя

5
06-30
ЦЕГ: Мориноос 13 хүүхэд унаж бэртсэнээс найм нь амиа алдсан

6
06-30
Сургууль цэцэрлэг амарснаас хойш дөрвөн хүүхэд эд зүйлст дарагдаж амиа алджээ

7
06-30
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

8
06-30
Хөнөөлт шавжтай тэмцэхээр ойд хорт хий цацаж байна

9
06-30
Монголын баг Ази тивд 100 буудалт даамаар аваргаллаа

10
06-30
Үндэсний баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулна

11
06-30
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа

12
06-30
МАРШРУТ: Гэсэр сүмээс Хүнсний 1 дүгээр дэлгүүр хүртэлх замыг өнөө шөнө 00:00 цагаас долдугаар сарын 4-ний 05:00 цаг хүртэл хааж, хучилт хийнэ

13
06-30
“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцлав

14
06-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооны үеэр гурван иргэн цахилгааны гүйдэлд цохиулжээ

15
06-30
FDA: Хүзүүний хөвөгч хэрэглэсний улмаас нэг нярай хүүхэд эндэж, нэг хүүхэд ноцтой гэмтжээ

16
06-30
Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов

17
06-30
Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

18
06-30
Г.Занданшатар: Үнийн өсөлт гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй

19
06-30
Хятад дотоодын жуулчдаа ингэж дэмжинэ

20
06-30
Сангийн сайд Б.Жавхлан ах нарынхаа түүхийг давтаж, нэмж өр тавих нь...

21
06-30
Г.Ганзориг: Зээлд оруулж эрсдэл хүлээж байхаар үнэт цаас аваад байршуулвал амар

22
06-30
Н.Наранбаатар: Эрийн гурван наадам байгаа цагт бид Монголоороо үлдэнэ

23
06-30
Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ

24
06-30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно

25
06-30
Өчигдөр 164 жолооч согтуу жолоо барьж, 123 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

26
06-30
Э.Макрон: Украины дайнд ОХУ-ыг ялуулж болохгүй

27
06-30
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

28
06-30
NASA “Capstone” сансрын төхөөрөмжийг сар луу хөөргөжээ

29
06-30
УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна

30
06-30
Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

31
06-26
Замын засварт шинэ технологи нэвтрүүллээ

32
06-27
Загастайн давааны 67 км авто замыг ашиглалтад орууллаа

33
06-29
Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна

34
06-29
Шатахууны үнэ өссөнөөр “Uber”-ийн жолооч нар “Tesla”-ийг илүүтэй сонирхож байна

35
06-29
Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)

36
06-29
Европ, Азид нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрэв

37
06-29
Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Х.Баттулгатай ойлголцож чадна гэжээ

38
06-29
Сармагчны цэцэг өвчний нууц үе нь 5-21 ХОНОГ

39
06-29
Засгийн газар: Ойн хөнөөлт шавжийг устгахад 2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ

40
06-29
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй хөрөнгийг худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

41
06-29
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

42
06-29
СЯНЬБИГИЙН ҮЕИЙН БУНХАНТ БУЛШ ОЛДЛОО

43
06-29
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн суурин төлөөлөгч А.Михневтэй уулзлаа

44
06-29
Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

45
06-29
Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны хамт /тариф/-ын гурван талт хэлэлцээр байгууллаа

46
06-29
Долоон аймагт 66 удаа орон байрны хулгай хийсэн этгээдийг баривчиллаа

47
06-29
Голын эрэг үү, хогийн цэг үү!

48
06-29
М.РЫСБЕК: Үндэсний цөөнхийн хэлийг уусгах бодлого явуулж болохгүй

49
06-29
Жэжүгээс саатуулагдсан монгол иргэнийг АЛБАДАН ГАРГАНА

50
06-29
ҮЙЛ ЯВДАЛ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН БУНХАНТ БУЛШ

51
06-29
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

52
06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

53
06-29
МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

54
06-29
Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

55
06-29
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компаниуд он гарсаар 12 тендер авчээ

56
06-29
Засгийн газар ТӨААТҮГ-ыг татан буулгав

57
06-29
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан "Эрэл" ХХК-д мэдэгдэл хүргүүллээ

58
06-29
ЭЕШ:Энэ жил 208 сурагч 800 оноо авчээ

59
06-29
Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын албатай хамтарсан буруутайд тооцож 10 жилийн ял оноов

60
06-29
Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

61
06-29
Чэжүгийн аялалд яваад алга болсон жуулчдаас тав нь баригджээ

62
06-29
ХӨСҮТ: Сармагчны цэцгийн нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг

63
06-29
Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана

64
06-29
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулан Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

65
06-29
Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна

66
06-29
Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

67
06-29
Чернобыль шиг ураны уршиг хүрээгээ тэлж Хатанбулаг суманд ажиглагдаж эхэлсэн

68
06-29
Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь Дарханы зам руу томилох уу?

69
06-29
"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

70
06-29
Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

71
06-29
Иргэд 17 жил үерийн ус туулна

72
06-28
Найман аймагт 66 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ

73
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

74
06-28
МЭДЭГДЭЛ

75
06-28
Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авна

76
06-28
Төмөр замын тээврээр 10.6 сая тонн ачаа тээв

77
06-28
Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

78
06-28
Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдлээ

79
06-28
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

80
06-28
Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

81
06-28
Даяар олонд алдартай дашинчилэн нутгийг минь зориорой

82
06-28
Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох шийдвэр гаргалаа

83
06-28
Оросын пуужин худалдааны төв дээр унажээ

84
06-28
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

85
06-28
Neguun.mn сайтыг "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзжээ

86
06-28
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикстан улсад айлчилна

87
06-28
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

88
06-28
Технологи | Элдэв хор нөлөөгүй байгальд ээлтэй гал унтраагч

89
06-28
Махны хариуцлагыг Мэндсайхантай ярих ёстой

90
06-28
Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан дөрвөн сурагчдаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ

91
06-28
Ойрын өдрүүдэд хэт их халах тул наршилтаас сэргийлэх, хүүхдийг машинд үлдээхгүй байхыг анхаарууллаа

92
06-28
Шри Ланка түлшний нөөцөө шавхжээ

93
06-28
Хүний амь насыг хохироосоор буй барилгын салбарт 576 стандарт үйлчилдэг

94
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

95
06-28
“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

96
06-28
Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

97
06-28
"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

98
06-28
Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

99
06-28
"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

100
06-28
АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна