Дорнод аймаг, Хэрлэн сумын нутагт артерын даралт хэмжигч багаж хагарч мөнгөн ус асгарсан тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 24-ны 21:00 цагт өгчээ.
Уг дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 21:18 цагт очиход иргэн М-ийн 2 хүүхэд даралт хэмжигч багажаар тоглож байгаад хагалж 10 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулж авсан байна.