11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байгаа юм. Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ.