BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ЗАВХАН: Г.Алтаншагай: Орон нутгийн замд хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна

Тус аймагт “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо.


Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх. Зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг улс даяар зохион байгуулж буй. Энэ аяны талаарх мэдээллийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтаншагайгаас асууж тодрууллаа. 

-Аяны хүрээнд орон нутагт ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

-“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг улсын хэмжээнд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Улиастай хотод энэ аяны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхишиг, Авто тээврийн төвийн дарга П.Ганзориг болон хамтран ажиллаж буй байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

Аяны хүрээнд Цагийн менежментээр улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг ажиллуулах. ”Уусан бол бүү жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг явуулна. Тиймээс иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гэрлээ шилжүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

-Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой орон нутгийн замын ачаалал эрс нэмэгдсэн байх?

-Сүүлийн жилүүдэд иргэд орон нутгийн аялал зугаалга их хийдэг болсон. Мөн энэ жил Завхан аймгийн зарим сумын тэмдэглэлт ой болохтой холбоотойгоор аймгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Ийм учраас хатуу хучилттай авто замд жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байхад анхаарч дөрвөн цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж,  жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгч,  жолооч нараас хурд хэтрүүлэхгүй байх “Жолоочийн амлалт” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

-Ер нь аймгийн хэмжээнд зам тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд танайхаас жилд хэчнээн удаа төлөвлөгөөт арга хэмжээг явуулдаг вэ?

-Энэ жил Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу “Зөвийг хэвшүүлье” уриатай нэгдсэн 10 арга хэмжээг зохион байгуулна. Он гарсаар “Гэрлээр анхааруулъя”, “Гар утас”, “Хамгаалалтын малгай”, “Сургууль орчмын бүс” зэрэг арга хэмжээг зохион явуулсан. Завхан аймаг ойролцоогоор 580 км орчим хатуу хучилттай авто замтай. Зургаан сумын нутгаар дамжин өнгөрдөг. Мөн Отгон, Эрдэнэхайрхан гээд аялагч ихээр зорин очдог газруудтай. Энэ жил цагдаагийн газраас байнгын гурван хяналтын цэг, хөдөлгөөнт таван чиглэлд эргүүл ажиллуулахаар төлөвлөж байна.  

-Завхан аймагт бүртгэгдсэн зам тээврийн зөрчил, ослын тоог өнгөрсөн жилтэй харьцуулбал?

-Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн 30 осол, хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Учир нь өнгөрсөн жил "Ковид-19 цар тахлаас шалтгаалаад хөл хорио тогтоосон тул зам тээврийн осол бага бүртгэгдсэн. Гэсэн хэдий ч зам тээврийн ослыг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх ажлыг замын цагдаагийн тасгаас байнга авч хэрэгжүүлж байна. Манай жолооч нар болон, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр л хичээх нь чухал юм.

 

-Замын цагдаа нар торгохоос илүүтэй жолооч нарт мэдээлэл өгөх нь чухал гэж иргэд ярьдаг?

-Жолооч хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ мэдэж байж хөдөлгөөнд оролцох ёстой. Ихэнх жолооч нар сануулаач гэж ярьдаг. Тэр жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол торгуулийн арга хэмжээ тооцох үндэслэл болохгүй. Тиймээс л жолооч нар хариуцлагатай байх нь маш олон эрсдэлээс хамгаалж чадна.

-Орон нутгийн замд хурд хэмжигч ажиллуулах нь ямар давуу талтай байдаг вэ?

-Манай аймгийн хувьд хатуу хучилттай авто зам сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон эвдрэл багатай учир жолооч нар хурд хэтрүүлэх хандлагатай байдаг. Хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна гэж үзэж байгаа. Мөн жолооч нар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол нэлээдгүй бүртгэгдэх болсон. Учир нь Улаанбаатар хотоос Завхан, Увс аймгийн чиглэлд ихэнхдээ өглөө эрт эсвэл орой гардаг. Ингээд явсаар, Завхан аймгийн нутагт орж ирэхэд өглөө эрт гарсан нь орой эсвэл шөнө, орой гарсан нь өглөөгүүр дамжин өнгөрдөг. Энэ цаг хугацаа нь хүний амрах цагтай таардаг болохоор жолооч нар нойрмоглох тохиолдол их байна. Иймд иргэд жолооч нартаа зөвлөхөд, хурд хэтрүүлэхгүй, ядарсан нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин анхааруулж байна. 

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсжээ. Нийт ослын 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амиа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн  хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амиа алдаж, 416 хүн гэмтсэн байна. Үүнээс орон нутагт мотоциклтой холбоотой 105 зам тээврийн ослын улмаас 40 хүн амиа алдаж, 63 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амиа алдаж, 127 хүүхэд, хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж явах нь чухал юм.

Мөн орон нутаг руу зорчиж байгаа зарим иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй. Тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх. Мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаанаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна. Тиймээс Замын цагдаагийн газраас болон хөдөлгөөнт эргүүлд ажиллаж буй алба хаагчид, орон нутгийн замд зорчиж буй иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй.

Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхэд анхаарах. Үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх. Батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалахыг байнга сануулж, зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх. Зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа уриалж, анхааруулж байна. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны хүрээнд дээрх анхааруулга уриалгыг жолооч, иргэн бүрт сануулж, анхааруулах ажлыг хийнэ. Ер нь авто зам дээр хурдалснаар биш эрүүл аюулгүй явснаар таны жолооны ур чадвар хэмжигддэг юм шүү.

-Танд баярлалаа. 

 

 

 

ЗАВХАН: Г.Алтаншагай: Орон нутгийн замд хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна
Бусад мэдээ ▼

1
08-10
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

2
08-10
Энхтайваны гүүрнээс Гандийн гудамж хүртэлх замыг хаана

3
08-10
Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

4
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

5
08-10
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

6
08-10
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов зарлагдлаа

7
08-10
Гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

8
08-10
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа

9
08-10
Шинэчлэн батлагдсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ 590 эмийн жагсаалт

10
08-10
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

11
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
08-10
Чэжү рүү ВИЗГҮЙ зорчих эрхийг ХЯЗГААРЛАХ талаар хэлэлцэв

13
08-10
Зеленський: Крым Украиных, бид хэзээ ч өгөхгүй

14
08-10
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

15
08-10
ДЭМБ: Халдварт өвчинд сармагчны буруу байхгүй

16
08-10
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

17
08-10
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

18
08-10
Дундаж давхаргынхан туйлдаж, авсан цалин нь амьжиргаандаа хүрэлцэхээ байв

19
08-10
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

20
08-10
Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

21
08-10
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна

22
08-10
Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

23
08-10
"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

24
08-10
“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

25
08-10
Б.Хаш-Эрдэнэ: Боомтуудаа нээж байгаа нь эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой

26
08-10
Нийслэлд өдөртөө бага зэргийн бороотой

27
08-10
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

28
08-10
Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

29
08-09
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

30
08-09
Ван И ярьж байна

31
08-09
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэллээ

32
08-09
Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг тогтолцоог албан ёсоор халлаа

33
08-09
Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

34
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

35
08-09
“Шарилжгүй Улаанбаатар” аян наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ

36
08-09
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

37
08-09
Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ ЭХЭЛНЭ

38
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

39
08-09
Антонио Гутерреш: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой

40
08-09
УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ

41
08-09
Шинэ эрин үе ба NFT салбар

42
08-09
Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ

43
08-09
2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-иудын хамран сургах тойрог

44
08-09
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

45
08-09
Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ

46
08-09
CU Mongolia “дээрэм” хийжээ

47
08-09
ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад импортолжээ

48
08-09
Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

49
08-09
“Baidu” БНХАУ-д автомат жолоодлоготой такси үйлчилгээний анхны зөвшөөрөл авлаа

50
08-09
Эрдэнэт үйлдвэр: Агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилуулжээ

51
08-09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

52
08-09
Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

53
08-09
Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо оржээ

54
08-09
БНСУ-ын төвийн бүсийн усархаг борооны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

55
08-09
Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

56
08-09
Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

57
08-09
БНХАУ-ын хоригууд эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж Тайвань мэдэгдлээ

58
08-09
ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

59
08-09
Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

60
08-08
"Хүүгийн минь гурван жилийн турш уусан эмийг Солонгост 2000 онд хэрэглэхээ больсон юм билээ"

61
08-08
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

62
08-08
Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

63
08-08
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

64
08-08
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

65
08-08
Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ

66
08-08
Монголын ХАМГИЙН БАЯН САЙДТАЙ танилц

67
08-08
Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ

68
08-08
БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

69
08-08
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

70
08-08
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

71
08-08
Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ

72
08-08
Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

73
08-08
Японы Ерөнхий сайд агсан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

74
08-08
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

75
08-08
Уул уурхайгаас хамааралтай “Доголон” эдийн засаг

76
08-08
Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно

77
08-08
КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ

78
08-08
“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

79
08-08
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

80
08-08
ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

81
08-08
Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

82
08-08
Ван И: Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно

83
08-08
Тайванийн эрх баригчид: Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийж байна

84
08-08
Дэлхийг түгшээсэн БНХАУ, Тайваний нөхцөл ДАЙНЫ ТҮВШИНД ШИЛЖИХГҮЙ гэв

85
08-08
Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

86
08-08
Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

87
08-08
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

88
08-08
Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

89
08-08
Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

90
08-08
Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

91
08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр

92
08-08
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

93
08-08
Ц.Ууганбаярыг "...Оргон зайлж болзошгүй" гээд хилийн хориг тавьжээ

94
08-08
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо

95
08-08
Ван И гэж хэн бэ?

96
08-08
Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ-ний 57 ажилтан, УБЗАА-ны хэлтсийнхэн орчны цэвэр байдлыг ханган ажиллажээ

97
08-08
Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож

98
08-08
Ван И гэж хэн бэ?

99
08-08
Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ

100
08-08
АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв