BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

Аавтайгаа ижил хувцсаар гоёж,  эелдэг намуухан хоолойгоор  урлаж дуулах, хайр царуулсан авьяаслаг охин Б.Дуулимыг энэ удаагийн “Өөр зочин” буландаа урилаа. Түүний ертөнцөд уншигч та тухлан саатна уу.


-Дуучдын хувьд мэргэжлийн сургуулийг нь төгссөнийхөө дараа уран бүтээл хийж эхэлдэг. Харин таны хувьд эсрэгээрээ байлаа. Магадгүй үүнд аавын тань нөлөө их байсан байх?
 
-Аавын нөлөөлөл байлгүй яахав. Миний хувьд урлагийн гэр бүлд өссөн. Тиймээс багаасаа л урлагт хайртай гэх үү дээ. Хүүхэд байхын өвөө эмээгийнхээ тоглолтод оролцдог байсан. Энэ үеэс л дуулах суурь тавигдсан болов уу. Анх гурван настайдаа дуулж сурсан. Сургуульд байхдаа урлагийн үзлэгт тогтмол оролцдог байлаа. Дуулж, бүжиглэж бас хөгжим тоглоно. Мөн аавынхаа тоглолтод оролцож дуулдаг байсан юм. Дараа нь аавтайгаа уран бүтээл туурвиж,  хамтдаа тоглолт хийх болсон. Харин одооноос бие даасан уран бүтээлдээ түлхүү анхаарч байна.
 
-Танай өвөө эмээ, аавын хувьд ихэвчлэн нийтийн дууны төрлөөр уран бүтээл хийдэг. Харин та арай өөр стиль имиж, дуулалт бүрдүүлэхийг хүсдэг үү?
 
-Сүүлийн үед аавтайгаа гаргаж буй уран бүтээлүүд маань Монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгалыг оруулж ирсэн гэж бодож байна. Яг сонсоход нийтийн дуу юм шиг мөртлөө биш, эстрад юм уу гэхээр бас биш гэж ойлгож болно. Залуу уран бүтээлчийн хувьд цаашдаа илүү эрч хүчтэй, поп тал руугаа дуу гаргахыг хүсдэг. 
 
-Таныг урлагийн замналд хөтөлсөн хүн мэдээж “Зууны манлай хос дуучин” эмээ өвөө чинь байх. Тэд ач охиндоо юу гэж  захидаг вэ?
 
-Намайг урлагт хөтөлсөн, дурлуулсан буянтай хүмүүс бол мэдээж миний өвөө эмээ. Хүмүүс Зууны манлай хос дуучин гавьяат С.Вандан Д.Дуламсүрэн гэдгээр нь илүү мэднэ. Тэд маань алтан тайз, уран бүтээлдээ амьдралынхаа 45  жилийг зориулсан гавьяатай. Миний хувьд өвөө эмээгээсээ үлгэр дуурайлал авч, тэднийгээ харж  өссөн. Хүмүүс намайг удам дамжсан дуучин гэдэг. Урлаг талаасаа надад зөвлөхдөө дуу дуулахдаа үг аяыг нь мэдэрч, чихэнд чимэгтэй гоё дуулаарай гэж үргэлж хэлдэг. Мөн ямар ч төрлийн ая, сэдэвтэй дууг чинь сэтгэлээсээ урлаж дуулах хэрэгтэй гэж захидаг юм. Хувь хүн талаасаа зөв, сайн хүн байхыг зөвлөнө. Намайг заавал дуул, тийм зүйл хийх хэрэгтэй гэж шахаж, шаардаж байсан удаагүй. Өөрийнхөө хүслийг дагаарай л гэж  хэлдэг.
 
сонин mn
-Аавтайгаа хамтарч гаргасан анхны уран бүтээлийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
 
-Анхны уран бүтээлээ 2017 онд гаргаж байсан. “Амь нэгтэй аав охин” дуу л даа. Анх яруу найрагч М.Цэрэнтогтох ах энэ дууны саналыг аавд тавьсан юм билээ. Аав охин хоёрыг олонд таниулсан буянтай бүтээл. Тухайн үед хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн нууцхан бодлын цаана багахан сандрал байсан. Гэтэл ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан шүү. Хүмүүс охиноо урлагийн замд хөтөлж орууллаа гээд аавыг маань  их магтаж байсан санагдана.
 
-Аавтайгаа хамт уран бүтээл хийхэд  давуу тал олон байдаг байх даа?
 
-Аавтайгаа хамт дуулахын давуу тал нь их зүйл сурдаг юм билээ. Тайзан дээр хамт дуулахдаа хэмжээлшгүй их хайр, аз жаргалыг мэдэрдэг. Аавыгаа хүндлэхдээ эмээдэг. Мөн шүүмжлэлийг нь тунгааж, дүгнэн боддог. Дуундаа ороод дуулахаар их сайхан мэдрэмж авдаг. Ээж аавын тухай дуу дуулахаар өөрийн эрхгүй нулимс гарах үе бий. Энэ сайхан хүмүүсийнхээ ач, энэрэл хайраар өдий зэрэгтэй яваагаа улам ихээр ойлгож байна.
 
-Урын сандаа хамтарсан болон ганцаарчилсан хэдэн уран бүтээлтэй болсон бэ?
 
-Аавтай хамтарсан 10, бие даасан есөн дуутай болоод байна. Миний уран бүтээлийн ихэнх нь хуучны дуунуудыг шинэчилж, сэргээн дуулснаараа онцлог гэж бодож байна.
 
-Эдгээр уран бүтээлээсээ аль дуундаа хамгийн их хайртай вэ?
 
-Хүнд ирэх ёстой уран бүтээл гэж байдаг гэдэгт итгэдэг. Тэр нь цаг хугацаа нь ирж, тохироо нь бүрдэхээр биеллээ олдог байх. Миний хувьд дуу бүхнээ л хайрладаг. Гэхдээ яагаад ч юм “Аавын хайр” дуундаа илүү уярах нь бий. Энэ уран бүтээл маань сонсогчдод клипгүй хүрсэн. Дуу бүтсэн түүх нь үнэхээр баялаг. Гурван бүдүүн хамтлагийн ахлагч, А.Мөнгөншагай агсан аяыг нь зохиосон. Шүлгийг нь Я.Отгонбаяр ах бичиж байсан. Тус дууг А.Мөнгөншагай ах охинтойгоо дуулахаар төлөвлөж байсан юм билээ. Даанч хараахан дуулж амжаагүй өөд болсон. Тэгээд зохиогч нь аав бид хоёрт санал тавиад дуулсан юм.
 
-Хэн нэгэнд зориулсан дуу байдаг уу?
 
-Уран бүтээл бүхэн утга агуулгатай. Сонссон хүнд тодорхой ухаарал, эерэг гэгээн сэдэл өгөх  ёстой гэж боддог. Ээждээ зориулсан дуу бий. Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах надад  “Хайртай шүү ээжээ” дуу бэлэглэсэн. Ах маань намайг мундаг дуулж, сайн уран бүтээл хийж байгаа гээд урамшуулсан юм. Энэ дуугаа би чин сэтгэлээсээ ээждээ зориулж дуулсан.
 
-Нэг уран бүтээл гарахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
 
-Нэг уран бүтээл төрөхөд багадаа сарын хугацаа шаардана. Эхлээд зохиолч нараас уран бүтээлээ аваад өөрийн болгож цээжилдэг. Дараа нь дүрсжүүлэх болвол дунджаар гурван сар зарцуулдаг. Учир нь клипний зохиол багагүй ажиллагаатай. Их урт хугацаа, олон үе шат, хөдөлмөр, сэтгэлээ шингээсний дараа дуу төрдөг. 
 
-Мэргэжил бүхэн өөрийн онцлог, хэв маягтай. Таны бодлоор дуучин байхын  жаргалыг юу гэж боддог вэ?
 
-Уран бүтээлч байхын аз жаргал хэмжээлшгүй их. Тайзан дээр гараад дуулах л хамгийн жаргалтай үе минь. Мөн шинэ уран бүтээл гаргах нь дуучин хүний үүрэг гэж боддог. Цаг үеэ мэдэрсэн, хүмүүст урам зориг, эрч хүч хайрлах чанартай, гоё сэдвийн уран бүтээлээр бэлэг барихын төлөө тууштай хичээх болно.
 
-Урлагийн хүн байхад шантармаар үетэй тулгарч байв уу?
 
-Дуучин гэдэг тодотгол нь тухайн мэргэжлээр урлагийн сургуульд суралцаад төгссөн хүнийг хэлэх болов уу. Би өөрийгөө дуучин гэж боддоггүй. Чөлөөт, залуу уран бүтээлч. Урлагийн хүн ямар байх ёстойг ухамсарлаж, суралцаад л явж байна. Миний хувьд сурах зүйл үнэхээр их. Урлаг намайг тэвчээр хатуужилд сургасан гэж боддог. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүлээж авах шаардлагатай юм билээ. Хүмүүсийн хэлж, бичиж буй зүйлийг зарим үед сонсоогүй, хараагүй өнгөрүүлэх хэрэг гарна. Янз бүрээр хэлж, доромжилсон шүүмжлэл  цахим орчноос олж хардаг.  Надад хандаж бичсэн сэтгэгдлийг хараад яагаад намайг ингэж байгаа юм бол гэж бодоод сэтгэлээр унадаг. Уншаад уйлж байсан ч удаатай. Миний хүмүүжил, мөн чанарыг нь мэдэхгүй байж элдэв муухайгаар хэлдэг. Хүний хувийн орон зай руу халддаг хүмүүсийг ойлгодоггүй.
 
-Одоо дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?
 
-Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй. Нэгэнт л урлагийн замыг сонгосон болохоор надад шантрах эрх байхгүй. Хэрэв би урлагтай холбогдоогүй бол  сэтгэл зүйч болох байсан. Ахлах ангид байхад ангийн найзууд надтай их ярилцдаг байсан юм. Тухайн үед тулгарсан бэрхшээлийг нь сонсоод ойлгож, чадахаараа зөвлөдөг байсан. Чамайг тэгээд хэлсэн чинь энэ зүйл бүтчихсэн, болчихсон зэрэг үгийг найзуудаасаа олон сонссон удаатай. 
 
-Ямар үед илүү ихийг хийх урам зориг, эрч хүч авдаг вэ?
 
-Нэг уран бүтээл гаргаад олонд хүрэхэд их урам авдаг. Нөгөө талаасаа нэг дуу гаргаад хүмүүст санаснаар хүрэхгүй бол илүү сайн хичээх ёстой гэсэн сэдэл төрдөг. Саяхан орон нутгаар аялан тоглоход  хамгийн багадаа 300, ихдээ 900 гаруй хүн тоглолтыг маань үзсэн. Тэр хүмүүсийн алга ташилт, харцнаас илүү хичээх ёстойгоо мэдэрсэн. Энэ тоглолт ашгийн төлөө байгаагүй. Биднийг дэмждэг олон сонсогч бий. Тэр сайхан хүмүүстэйгээ хамтдаа дуулж, мартагдашгүй сайхан дурсамж бүтээх зорилготой байсан. Очсон газар бүр халуун дотноор хүлээж авсан. Энэ завшааныг ашиглаад баярлаж байгаагаа илэрхийлье.
 
-“Хайр уу, найз уу” уран сайхны кинонд тоглосон. Жүжигчин болох ямар байв?
 
-Миний тоглосон анхны дэлгэцийн уран бүтээл. Би жүжигчний мэргэжлээр хоёр жил гаруй сурсан. Энэ бүтээл нь 1990-ээд оны 10 жилийн сурагчдын  сэдэвтэй кино юм. Кинонд тоглох амаргүй юм билээ. Зураг авалт маань бараг сар үргэлжилсэн. Найруулагчаасаа их зүйл сурсан. Кинонд хамт тоглосон Дүүрээ, Лууяа ах нар маань надад зааж, зөвлөж байлаа. Киноны дүр маань надаас ялгаатай, их даруухан охин байдаг. Миний хувьд сэргэлэн цовоо шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө өөр дүрд хувирахад олон бэрхшээл тулгарлаа.
 
-Одоогоор ямар ажил төлөвлөсөн байна. Ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу?
 
-Олон жилийн өмнө сонсогчдод хүрч байсан ээжийн тухай дуун дээр ажиллаж байна. Уран бүтээлч хүн өнөө маргаашаа бус ирээдүйгээ харах ёстой гэдгийг сүүлийн хэдэн жил илүү ойлгож байгаа. Мөн аав минь надад биеэ тоож болохгүй, даруу төлөв байж, хүнийг хүндлэх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ л зан чанараа үйлдлээрээ үргэлж надад үлгэрлэдэг юм.
 
-Цаашдын зорилго тань юу вэ. Нууц биш бол хуваалцаач?
 
-Өдөр бүр их, бага хэмжээгээр хийж буй зүйлс минь зорилготой салшгүй холбоотой. Зорилго нь мөрөөдлийнхөө төлөө хийж буй алхам юм. Одоогоор төлөвлөсөн мөрөөдөл гэвэл аавынхаа хүслийг биелүүлнэ. Аав маань миний төлөө, сайн дуучин болгох гэж олон зүйл хийж, хөдөлмөрлөдөг. Үүний хариуд би хичээх хэрэгтэй.
 
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй
Бусад мэдээ ▼

1
08-15
Лаа, чүдэнзээ бэлдэх шинжлэх ухаанч үндэслэл

2
08-15
Дарханы замын тендерийг хариуцаж байсан сайд Б.Энх-амгалан, ЗТЯ дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

3
08-15
“AMAZON” компани “IROBOT”-ийг $1.65 тэрбумаар худалдан авлаа

4
08-15
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

5
08-15
Усан парк, спорт цогцолборын газарт орон сууц баригдаж байна

6
08-15
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа

7
08-15
Хэнтий аймгийн Аварга тосон ЖҮРЖ амралт сувилалын газар та бүхнийг урьж байна

8
08-15
Ч.Хүрэлбаатар: Фотошопоор зураг эвлүүлж КАЗИНОЧИН болгочих гээд яджээ

9
08-15
Мянган нутгийн “уран гар”

10
08-15
ОХУ БНАСАУ-тай харилцаагаа өргөжүүлнэ гэдгийг мэдэгджээ

11
08-15
Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

12
08-15
Тээвэрчид үнийн өсөлттэй холбоотойгоор чингэлэг тээврийг зогсоохыг Л.Халтар сайдаас шаардав

13
08-15
Дарханы замыг дашийн шог болгосон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шалгаж эхэллээ

14
08-15
Байр авах мөнгөө та нарт тушаах баян хүн байхгүй ээ сайд аа!

15
08-15
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хятадын гадаад хэргийн сайд айлчлал хийж, эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдсэн ДОЛОО ХОНОГ

16
08-15
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

17
08-15
НАБТГ, Тавантолгой Түлш ХХК-аас хамтран зарласан сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар

18
08-15
Монголчуудыг "цаазалж", эдийн засгийг “алж” буй мах бэлтгэлийн хэрэг юу болов

19
08-15
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

20
08-15
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын төлөөлөгчид Тайваньд айлчилж байна

21
08-15
Нэгдүгээр эмнэлэг 30 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөр олгохоор болжээ

22
08-15
“Запорожье” станцыг Украины хяналтад шилжүүлэхийг 42 орон уриалжээ

23
08-15
Улаанбаатарт 66, орон нутагт 70 тохиолдол бүртгэгджээ

24
08-15
Алга болсон хүүгийн цогцос Хорих 461-р анги орчмын тогтоол уснаас олджээ

25
08-15
Ойрх Дорнодод болсон гэмт үйлдлийн хариуцлагыг заавал тооцох ёстой

26
08-15
ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?

27
08-15
СӨҮЛ | Подвалыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

28
08-15
Арилжааны банкны удирдлагууд ченжүүдтэй хуйвалдаж зохиомлоор долларын хомсдол үүсгэж байна гэв

29
08-15
Банкуудаас зээлийн шимтгэлээ авъя

30
08-15
Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

31
08-15
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг төсөвт тусгана

32
08-15
Ван И Тайваньтай холбоотой 3 эрсдлийг тодорхойлжээ

33
08-15
Украин: II фронт нээх элдэв шалтаг

34
08-15
"Нүүдэлчин" фестивальд "тухалсан" 21 аймгийн хүндэтгэлийн өргөө

35
08-15
Украин: II фронт нээх элдэв шалтаг

36
08-15
Stalwart Esports” багийнхан “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээний 3 дугаар байрын эзэн болов

37
08-15
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

38
08-15
Тавин саяын акуурк...

39
08-15
Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ

40
08-15
Өчигдөр 147 хүн эрүүлжүүлэгджээ

41
08-15
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД

42
08-15
Ким Кардашъяан ганц бие болж, Канье Уэст шинэ романс эхлүүлэв

43
08-15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

44
08-15
Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

45
08-15
Сайдаас илүү эрх мэдэлтэй их, дээд сургуулиуд

46
08-15
Говь-Алтай аймагт ганц бие залуусын танилцах уулзалт болно

47
08-15
Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

48
08-15
Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар бужигнаж байна

49
08-15
Л.Оюун-Эрдэнэ: Гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ

50
08-15
Арменийн нийслэлд салютын агуулах дэлбэрснээс хоёр хүний амь үрэгдэж, 60 хүн шархаджээ

51
08-15
Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?

52
08-12
Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

53
08-12
Солонгосчууд ясны хөдөлмөрч хүмүүс шүү юу ч тохиолдсон ажилдаа явж л байна

54
08-12
Насанд хүрээгүй хүүхдүүдийг зусланд байрлуулан согтууруулах ундаа борлуулсан этгээдийг торгожээ

55
08-12
Насанд хүрээгүй хүүхдүүд нийлээд ХАР ТАМХИ, САДАР САМУУН, МӨРИЙТЭЙ ТОГЛООМОНД донтож байна

56
08-12
Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү ЗОДУУЛЖ, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ

57
08-12
“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

58
08-12
Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлах явцын талаар анхааруулжээ

59
08-12
Зээлийн шимтгэлийг зориулалтын дагуу ашигладаггүй нь батлагдсан 9 банкийг 20 сая төгрөгөөр торгон

60
08-12
Архидан согтуурсан үедээ найз залуугынхаа амийг хөнөөжээ

61
08-12
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ“-д ажиллаа

62
08-12
Хорт хавдар үүсгэгч гэгдэх “Fairy”-ийн тухай таны мэдэхгүй 8 баримт

63
08-12
KFC хоол хийдэг үү, хор тараадаг уу

64
08-12
ЭМДЕГ:Тархины саажилт,уналт таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд хөнгөлнө

65
08-12
Ардчилсан Ахмадын Холбооноос С.Эрдэнийн хуурамч хуралд оролцохгүй байхыг ахмадууддаа уриаллаа

66
08-12
ОПЕК энэ оны нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

67
08-12
Жо Байден, Дональд Трамп нар 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

68
08-12
2016-2021 онд 4143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ

69
08-12
Номын сангууд төгсөгчдийнхөө судалгааг түрээслэх нь оюуны өмчийн зөрчил мөн үү?

70
08-12
Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны замд “Форши Панамера” автомашин шатжээ

71
08-12
Тарвага агнахыг хориглосон хугацаа дуусаагүй байгааг анхаарна уу

72
08-12
Яармагийн замын хөдөлгөөний нээлээ

73
08-12
Сөүл хотод хагас подвалуудыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

74
08-12
Их сургуулиудын төлбөр нэг сая төгрөгөөр нэмэгджээ

75
08-12
Үндэсний спортын VII их наадамд таван төрөл нэмэгджээ

76
08-12
Ирэх сард 71 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

77
08-12
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

78
08-12
Сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн нөөц бүрдүүлжээ

79
08-12
ШӨХТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байна

80
08-12
Л.Оюун-Эрдэнэ "гал"-аар далимдуулаад "...Багаа бүрдүүлнэ" гээд дайрчих вий?!

81
08-12
Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

82
08-12
Түлэгдэлтийн эмнэлгийн туузыг хайчлаад 30 хоносон ч “нээгдээгүй” байна

83
08-12
ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

84
08-12
НҮБ-ын тэргүүний айлчлалаас Монгол Улс юутай үлдэв

85
08-12
Түлэгдэлтийн эмнэлгийн туузыг хайчлаад 30 хоносон ч “нээгдээгүй” байна

86
08-12
Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийсний дараа Трампын нэр хүнд өсөв

87
08-12
Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

88
08-11
“Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC смарт” салбар шинжилгээнд хамруулах дээжийг устгажээ

89
08-11
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналтаар илрүүлсэн зөрчлүүд

90
08-11
ЭХ ОРНООСОО УРВАСАН “ЭХ ОРОНЧ”

91
08-11
Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?!

92
08-11
“iPhone 14“ өмнөх загваруудаасаа хамгийн үнэтэй нь байна

93
08-11
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүллээ

94
08-11
ЗГ: 2022 онд багтан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг "E-Mongolia" системээр олгож эхэлнэ

95
08-11
Экологийн цагдаагийн албаныхан "Шинь Шинь" ХХК-иас авлига авчихсан юм биш үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо

96
08-11
ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 749 төрлийн эмийг 30-70 хувиар ХӨНГӨЛНӨ

97
08-11
БНХАУ-д 30 гаруй хүн шинэ төрлийн “Langya” вирусийн халдвар авсан нь батлагджээ

98
08-11
ЕХ-ноос ОХУ-д тавьсан нүүрсний хориг хэрэгжиж эхлэв

99
08-11
Сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн нөөц бүрдүүлжээ

100
08-11
БНХАУ: Гадаад улс орон Тайваньд нөлөөлөхийг үл тэвчинэ