BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 


оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
 
сонин mn
сонин mn
сонин mn
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕШ
 
1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төрсөн.   Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын алба хашиж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын есдэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг гол зорилтоо болгон ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд буюу 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчилсан түүхтэй.
 
сонин mn
сонин mn
сонин mn
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монгол Улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм.
 
Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж байна.
 
НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн.
 
сонин mn
Олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан.
 
Мөн:
 
-“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-“Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”,
-“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-“Ардчиллын боловсролын тухай” тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулж байна.
 
Монгол Улс 2026 оныг “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ээр зарлуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
 
Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хөгжиж байна. Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн.
 
Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн ажиглагч илгээн, 2006 оноос цэргийн багаа оролцуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 18,000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулсан туршлагадаа тулгуурлаж, “Таван Толгой” дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг өөрийн улсад байгуулах талаар судалж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ
Бусад мэдээ ▼

1
09-28
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

2
09-28
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгдэх Д.Сарангэрэлийн орыг Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй гэгдэх Б.Баярсайхан авахаар яригдаж байна

3
09-28
Жем драфт шар айрагны баярыг зорих 6 шалтгаан

4
09-28
110 оюутан өнөөдөр Багануур ХК-нд танилцах дадлага хийж байна

5
09-28
Ихэрхүү Монгол хүн

6
09-28
Төмс, хүнсний ногооны хураалт 53-68 хувьтай байна

7
09-28
“УЛСАЙД”-ыг ТҮТГЭЛЗҮҮЛСЭН шиг, ард түмнээ “ӨЛӨН”-гөөр нь доромжилсон Б.Жавхланг ОГЦРУУЛЪЯ

8
09-28
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

9
09-28
БЗД-ийн татварын байцаагч Д хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

10
09-28
Японд нурангин дор байгаа хүмүүсийг хайж олох зорилгоор робот жоом зохион бүтээжээ

11
09-28
Солонгос руу визгүй аялахаар бол 10 саяын барьцаа байршуулна

12
09-28
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна

13
09-28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

14
09-28
АН-ынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д болзжээ

15
09-28
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг Пакистаны төлөөлөгч эсэргүүцжээ

16
09-28
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

17
09-28
Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

18
09-28
Казахстан улсын иргэн монголын зургаан иргэнд албаар ДОХ халдаажээ

19
09-28
Луйвар дагасан эдийн засгийн доройтол

20
09-27
Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг эсэргүүцэж, Ши Жинпиньд захидал бичсэн багийн дарга ямар ч хариуцлага хүлээгээгүй л байна

21
09-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

22
09-27
Румын охин Лүө Иманы Хятадын уламжлалт анагаах ухаан луугийн барилдлага

23
09-27
Жонни Депп Камила Васкесаар халхавч хийн, өмгөөлөгчтэйгөө БОЛЗОЖ байжээ

24
09-27
Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

25
09-27
Хайрын тангараг үйлсийн андгай

26
09-27
ТЦА: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочид хариуцлага тооцно

27
09-27
Хятад улс дахь долоо хоногийн онцлох мэдээ

28
09-27
800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

29
09-27
ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

30
09-27
АН-ынхны бас нэг нууц уулзалт Амарбаясгалант хийдэд болжээ

31
09-27
Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛЛАА

32
09-27
Кубад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ

33
09-27
Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

34
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

35
09-27
Малайзынхны хувьд авлига ердийн үзэгдэл болсон уу?

36
09-27
Хөгжлийн банкийг гацааж байгаа Х.Баттулга ба түүний хамаарал бүхий этгээдүүд

37
09-27
НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ

38
09-27
Ард түмнийгээ “Улны айл” хэмээн нэрлэсэн Д.Сарангэрэл огцрох нөхцөлөө бүрдүүлжээ

39
09-27
Технологи | Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

40
09-27
Хэт барууныхан Италийг удирдана

41
09-27
Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

42
09-27
АТГ Х.Баттулгад бус С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо

43
09-27
Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

44
09-27
Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

45
09-27
Гурилан бүтээгдэхүүний үнэ “нэмэгдэх нь”, “нэмэгдлээ”...

46
09-27
Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

47
09-27
АЗХ-ы залуучууд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль алиных нь эсрэг тэмцэж байгаа аж

48
09-27
В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

49
09-27
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

50
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

51
09-26
АТГ эрүүгийн 2 хэргийн 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

52
09-26
MD авто сургуулийн төгсөгчид цаг үргэлж сэтгэл хангалуун байдаг

53
09-26
Сэрэмжлүүлэг: Нийтийн тээврийн автобус приус автомашиныг мөргөсөн осол гарлаа

54
09-26
Юньнань Кайшия торгон нэхмэлийн парк хөгжил сайтай байна

55
09-26
Эрүүл уурхайчин - Алтан намар өдөрлөг боллоо

56
09-26
Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

57
09-26
Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн хэлтсийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

58
09-26
Ebarimt аппликэйшний СУГАЛАА цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ

59
09-26
Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

60
09-26
ТЦА: Хүүхдүүд цахилгаан дугуй унаж яваад осолдох тохиолдол их гарч байна

61
09-26
Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

62
09-26
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай

63
09-26
МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан Жэнкод төр төмөр нүүрээ харуулах ЦАГ БОЛСОН

64
09-26
Женко Баттулга ба түүний хамаарал бүхий нөхдийн сүлжээний өр

65
09-26
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

66
09-26
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

67
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

68
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

69
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

70
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

71
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

72
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

73
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

74
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

75
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

76
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

77
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

78
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

79
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

80
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

81
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

82
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

83
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

84
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

85
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

86
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

87
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

88
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

89
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

90
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

91
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

92
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

93
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

94
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

95
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

96
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

97
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

98
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

99
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

100
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав