BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Оросуудгүй ДАШТ-ээс онцлоход

Серби улсад  “Белград-2022” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөлөө. Монгол Улсыг төлөөлж 20 


тамирчин оролцсоноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Манай улсын шигшээ баг олимпын дараа жил буюу 2013, 2017  онд дэлхийн аваргыг өлгийдсөн байдаг. Энэ жилийн тухайд энэ амжилтаа гаргаж чадсангүй. Нийт багийн дүнгээр IV байрт жагсаж "Дэлхийн цом"-ын тэмцээнийг зорих эрхээ авлаа.
 
Д.ОТГОНЖАРГАЛ, М.ЛХАГВАГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН МЕДАЛИА ИХЭРЛҮҮЛЭВ
 
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай дотоодын өрсөлдөөн ширүүн. Тэр ч утгаараа 50 кг-д найдлага тавьж байсан. Д.Отгонжаргал маань итгэл алдаагүй дэлхийд үзүүрлэлээ. Эхний тойрогтоо нас чацуутан Узбекистаны Жасмина Эммиеваг оноогоор илт илүү хожсон. Дараагийн тойрогт хүчтэй өрсөлдөгч Эмила Алинаг ялсан. Хагас шигшээд АНУ-ын Сара Хилдербандад 4:2-оор хожигдож яваад зүүн хөл авч ард нь гараад үргэлжлүүлж хэвтээгээс хоёр оноо авч итгэмээргүй ялалтыг авсан. Харин аваргын төлөөх барилдаанд  олимп, дэлхийн аварга Японы Юүй Сүсакид ялагдав. Ингэснээр Д.Отгонжаргал Монголоос дэлхийгээс хос медаль авсан 20 тамирчны нэг болсон юм. 21 насандаа хоёр ч удаа дэлхийгээс медаль авна гэдэг ховорхон тохиох амжилт, авьяас билээ. Түүнтэй адил амжилт гаргасан залуу тамирчин бол ОУХМ М.Лхагвагэрэл юм.
 
Шинэхэн заан маань цол дагаж бяр гэдгийг харууллаа. М.Лхагвагэрэл 125 кг-даа  дэлхийн чансаанд дөрөвт бичигдэн хэсгээ толгойлж барилдсан. Үнэмлэхүй жинд таамгийн дагуу хагас шигшээд Гүржийн Гено Петрашивили, Туркийн Таха Акгул, Ираны Амерхоссейн Заре, Монголын Мөнхтөрийн Лхагвагэрэл нар үлдсэн. М.Лхагвагэрэл олимпын мөнгө дэлхийн хоёр удаагийн аварга Генод өнгөрсөн дэлхийн аваргаар хагас шигшээд ялагдсан. Харин энэ жил даагаа нэхэж 6:2-оор яллаа.
 
Харин алтан медалийн төлөө олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Таха Акгулд хэвтээгээс хоёр оноо алдаж ялагдсан. Таха, Гено хоёр бол Монголоор Баянмөнх, Мөнхбат аварга гэсэн үг. 125 кг-ийн ноён оргилууд тэдэнтэй ойрхон өрсөлдөх, бүр ялна гэдэг бол манай хүнд жингийнхний саяхны мөрөөдөл. М.Лхагвагэрэл өнгөрсөн жил 125 кг-д дэлхийгээс медаль авсан анхны тамирчин болсон. Харин энэ жил аваргын төлөө барилдсан түүх бүтээлээ. Түүний хоёр гарын ажиллагаа, хөлөө хамгаалах, хурд гэсэн ур чадварууд илт нэмэгдсэн нь анзаарагдав. Харин хөл авах нарийн техникүүд болон хэвтээ барилдааны хамгаалалтаа сайжруулах шаардлага харагдаж байлаа.  Босоо барилдаанаас хэвтээд шилжихэд оноо авдаг, өрсөлдөгчдөө оноо алдахаа багасгавал дараагийн дэлхийн аварга цаашлаад олимпод горьдлого бий дээ.
 
ЦАХИУР ХАГАЛСАН ЗАЛУУ ТАМИРЧИД
 
Эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд "Токио-2020" олимпын хүрэл медальт Б.Болортуяаг дотоодын сорилго тэмцээнд ялж шуугиан тарьсан. Аваргыг давж аварга болдог гэдэг. Дотооддоо олимп, дэлхийн медальтныг ялсанаар дэлхийд хоосонгүй гэсэн найдлага бий болсон. Б.Хулан найдлага алдалгүй дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ батлан харууллаа. Түүнтэй адил өөрийгөө батлан харуулсан тамирчин бол З.Занабазар юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн хөнгөн жинд анх удаа ДАШТ-д зодоглоод хүрэл медаль хүртлээ. ДАШТ-ийн сүүлийн өдөр эцсийн найдлагыг тээж залуу мастер Н.Наранхүү дэвжээнд гарсан. Тэрбээр Болгарын Гиорги Вангеловыг ялж хүрэл медаль хүртэв. ДАШТ-ээс анхны медалиа авсан гурван тамирчин маань гурвуул анх удаа дэлхийн дэвжээнд хүч үзсэн билээ. Манай улсын медаль авсан тамирчдаас хамгийн ахмад нь 26 настай байсан нь манай шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байгааг илтгэж байна.
 
ОРОСУУДЫН ЭЗГҮЙД АМЕРИКУУД ЭЗЭГНЭВ
 
Олимп, дэлхийд чөлөөт бөхөөр Орос, АНУ-ын шигшээ багууд өрсөлдөж байдаг. Энэ ДАШТ-д Оросын шигшээ баг оролцоогүй гэдгээрээ онцлог байсан. Америкийн эрэгтэй шигшээ баг Белградад 10 жингээс дөрвөн алтан медаль авсан. Мөн дөрвөн мөнгөн медаль хүртэв. Ёстой л оросуудын эзгүйд америкууд эзэгнэлээ. Багийн дүнгээр АНУ-ын ард Иран хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай бичигдэв. Япон улсын эрэгтэй шигшээ баг хоёр алтан медаль авч гуравдугаар байр эзэлсэн. Тэдний ард манай улсын шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар хоёрхон онооны ард дөрөвт жагсав.
 
МЕДАЛЬ ХҮРТЭЭГҮЙ ЭМЭГТЭЙ ЯПОН ТАМИРЧИН БАЙХГҮЙ
 
Японы эмэгтэй шигшээ баг “Белград-22” ДАШТ-ээс  зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 10 жингээс есөн медаль. Үлдсэн нэг жинд нь улсаа төлөөлж оролцох байсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий аварга 18 настай Акира Фүжинами бэртлийн улмаас оролцож чадаагүй. Тэрбээр Ослогийн ДАШТ-д өрсөлдөгчдөө нэг ч оноо алдаагүй. Бэртээгүйсэн бол алтан медаль авах байсан биз. Үндсэндээ Японы охидууд дэлхийн эмэгтэй чөлөөт бөхийг эзэгнэсээр. Япончуудтай өрсөлдөөн үзүүлсэн ганц орон нь АНУ байлаа. Тэд гурван алт,  хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Мөн Хятадын эмэгтэй шигшээ баг том амжилт гаргасан. Хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравт жагссан. Манай улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлсэн.
 
БАРРОУЗ ЗУРГАА, ДЕЙК ДӨРӨВ ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
 
АНУ-ын алдарт бөх Жордан Эрнест Барроуз 79 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд 13 насаар дүү Ираны Мохаммад Ашгар Ноходиг 4:2-оор туршлага заан ялсанаар 34 настайдаа дэлхийд зургаа дахиа түрүүлж домгуудын эгнээнд нэгдэв. Тэрбээр зургаа дахь алтан медалиа хүртсэнээр Сергей Белоглазов, Арсен Фазаев, Бувайсар Сайтиев гээд үе үедээ дэлхийд ноёрхсон Оросын агуу бөхчүүдтэй айлсаж байна.
 
АНУ-ын бөх Кайл Дейк Белградын дэвжээнд 74 кг-д финалд Словакын Таймураз Салказановыг 3:1-ээр ялснаар дөрвөн жил дараалан (201 дэлхийд өнгөлөв. "Kid Dynamite" дэлхийд дөрвөнтээ түрүүлэхдээ хоёр өөр жинд тус бүр хоёр алтан медаль зүүгээд байна.
 
Нутгийн домогт аварга Жон Смитийн амжилттай айлссан түүний хувьд өнгөрсөн жил Токиогийн олимпын наадамд Беларусийн Магомедхабиб Кадимагомедовт ялагдаж хүрэл медаль хүртсэн. Янк эрд цорын ганц зорилго үлдсэн нь олимпийн алтан медаль юм. мөн олон жил нэг жинд хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байсан АНУ-ын шилдэг бөх  Жордан Барроуз, Кайл Дейк, Дэвид Тэйлор нар 24 цагийн дотор гурвуулаа дэлхийд гурван өөр жинд алтан медаль хүртжээ. Тэд нийлээд олимп, дэлхийн 14 алтан медальтай.
 
 
 
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оросуудгүй ДАШТ-ээс онцлоход
Бусад мэдээ ▼

1
12-01
УИХ: Төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хуулийг хэлэлцэж байна

2
12-01
БНСУ-д барилгын цементэд дарагдсан хоёр монгол иргэний нэг нь нас баржээ

3
12-01
ШУУД: "Анд ноёд" ХХК-д 100% мөнгөө төлсөн захиалагчид орох оронгүй туйлдаж байна

4
12-01
​Рори Грин: Хөл хориог эсэргүүцсэн жагсаал Хятадын эрх баригчдын дарангуйллыг гүнзгийрүүлж болзошгүй

5
12-01
Чуулган: Гурван жил тутамд газрын суурь үнэлгээг шинэчилнэ

6
12-01
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Капитал банкны хөрөнгийг хувьдаа завшсан уу?

7
12-01
Д.Сумьяабазар Б.Цэцэгийн ахалсан төслийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс эгүүлэн татлаа

8
12-01
​Ирэх онд эдийн засагт юу болох вэ

9
12-01
Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр ЗӨВХӨН “НИЙТИЙН ТЭЭВЭР“ зорчино

10
12-01
Япон Улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

11
12-01
ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

12
12-01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

13
12-01
Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна

14
12-01
Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана

15
12-01
Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

16
12-01
Жо Байдены хүүгийн асуудал аавынх нь карьерыг хэрхэн сүйтгэж болох вэ?

17
12-01
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголчууд”-ыг Чингис бондоос ч илүү их хэмжээний өрөнд оруулсан уу?

18
12-01
“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

19
12-01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ

20
12-01
Ирэх онд биднийг отож буй “хямрал”

21
12-01
​Сурвалжлага: Автобусаа нэмж чадахгүй юм бол буудлууд дээр дулаацах байр байршуулъя

22
12-01
С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж

23
12-01
Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

24
12-01
Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой

25
12-01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

26
11-30
Дээд лигийн хагас шигшээ тоглолт марааш эхэлнэ

27
11-30
"Яг одоо СХД, БЗД-т агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн нь төөрөгдүүлсэн мессеж гэв

28
11-30
Ноцтой осол гаргаж, хүүхдүүд дайрсан Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэнэ

29
11-30
БНСУ-д ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж, ХҮНД БЭРТЖЭЭ

30
11-30
Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ

31
11-30
БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ

32
11-30
Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

33
11-30
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

34
11-30
Төрийн бүх шатны байгууллагууд энэ жил шинэ жил тэмдэглэхгүй

35
11-30
“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

36
11-30
ВИДЕО: Байшингийн нуранганд дарагдаж, хоёр хоносон бяцхан хүүг аварчээ

37
11-30
Д.Сумьяабазар зөвхөн Б.Цэцэгийн төслийн цалин, урсгал зардалд зориулагдахаар 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

38
11-30
ШҮҮХ: “Оюу толгой”-н татварын мэдээллийг иргэнд өгөх үүрэгтэй гэж үзлээ

39
11-30
Н.Энхбаяр: Үйлийнхээ үрийг би өөрөө үүрээд бурханы өмнө очно

40
11-30
“Тавантолгой түлш” ХХК өөрсдийн үйл ажиллагааг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ

41
11-30
Эрчим хүчний шилжилт хийхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдал арилах боломжгүй

42
11-30
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ

43
11-30
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан

44
11-30
Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан ШИНЭ ЖИЛ хийхгүй

45
11-30
МУГТ М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлнө

46
11-30
Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот руу хөдөлжээ

47
11-30
Сайд асан П.Сэргэлэн мисс охиноороо бахархав

48
11-30
С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаас чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

49
11-30
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл

50
11-30
"Катар 2022"-ын бэлтгэл ажилд оролцсон 400-500 цагаач ажилтан амь үрэгдсэн

51
11-30
Хүүхдийн паркийн урд гармыг маргаашаас хаана

52
11-30
Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

53
11-30
Алибабагийн үүсгэн байгуулагч Токио хотод нуугдаж байгааг мэдээлжээ

54
11-30
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжинэ

55
11-30
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа

56
11-30
Цахим спортын COLIZEUM-ын Монгол дахь анхны салбар нээгдлээ

57
11-30
Өмнөд Солонгосын шигшээ баг хожигдсоны дараа “Ghana” шоколад солонгосчуудын анхаарлын төвд оров

58
11-30
"Хүннү 2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

59
11-30
Японы буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахаар тохирчээ

60
11-30
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1

61
11-30
Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

62
11-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

63
11-29
"Гоёл 2023" наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа

64
11-29
БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

65
11-29
"Аялал жуулчлалын тухай хуульд ховор амьтдыг дуудлагаар худалдахаар тусгасныг эсэргүүцэж байна"

66
11-29
Угсармал орон сууцны барилгуудыг бүрэн дулаалбал 45 мянган айлын дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой гэв

67
11-29
Даацтай холбоотой даацтай шийдвэр

68
11-29
Сураггүй алга болсон малчины нүүр, хөлийн хуруу хөлдсөн байдалтай олджээ

69
11-29
Цайны үнэр ханхалсан мөнхийн нөхөрлөл

70
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

71
11-29
Катар-2022: Марокко хожсоноор Бельги улсад үймээн болов

72
11-29
Цагдаагийн ажилтан хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлджээ

73
11-29
Европ тивд хар тамхи нийлүүлдэг “супер картель”-ыг зургаан улс хамтран илрүүлжээ

74
11-29
Импортоор шахмал түлш авч борлуулсан тохиолдол байхгүй

75
11-29
Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа

76
11-29
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана

77
11-29
Цаг агаарын сэрэмжлүүлэг

78
11-29
Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД

79
11-29
МУГТ Ц.Цогтбаатар "Токио-2022" их дуулгад зодоглоно

80
11-29
Хохирогч охины гэмтлийн зэргийг эрс тэс үнэлсэн тул Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

81
11-29
Франц, Бразил, Португалын шигшээ багууд шилдэг 16-д шалгарах нь тодорхой болов

82
11-29
47 жилийн дараах ХАМГИЙН ХҮЙТЭН шөнө болж өнгөрлөө

83
11-29
Г.Занданшатар: "Архи уу" гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ

84
11-29
Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

85
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

86
11-29
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан хоёр монгол иргэний нэгийнх нь биеийн байдал хэвийн, нөгөө нь ухаан орохгүй байгаа

87
11-29
Төв аймгийн төлөөлөгчдийн 24.4 хувь нь эмэгтэй

88
11-29
АТГ эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

89
11-29
Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

90
11-29
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх

91
11-29
Айлчлал: Монгол, Хятад улс хамтарсан мэдэгдэл гаргав

92
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

93
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

94
11-29
​Арванхоёрдугаар сард баруун аймагт хүйтэрч, бусад аймгаар цас их орно

95
11-29
Жүжигчин Хён Бин, И Дон Үг зэрэг алдартнууд МОНГОЛД ирнэ

96
11-29
Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

97
11-29
Дэлхий аюултай, ядуу ертөнц болон хувирч магадгүй

98
11-29
Д.Сумъяабазар: Билл Гэйтс, Уорран Баффет нар ирээд ч Улаанбаатарын түгжрэлийг бууруулж амжихгүй

99
11-28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсжээ

100
11-28
​Х.Нямбаатар: Макаогийн загвараар казино байгуулна