BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

Сайжруулсан шахмал түлшийг зохиосон нүүрсний химич, “Тавантолгой” түлш компанийн зөвлөх инженер Ж.Батбилэгтэй ярилцлаа.


-Та одоогийн хэрэглэж байгаа утаа багатай сайжруулсан шахмал түлшийг санаачилсан. Тэгвэл энэ санаа хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье?
 
-Би ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг Нүүрсний химич мэргэжлээр  төгссөн. Төгссөн цагаасаа эхлэн 30 гаруй жил нүүрстэй холбоотой төрийн байгууллагуудад ажилласан. Агаарын бохирдол манай улсын тулгамдсан асуудал болоод удлаа. Үе үеийн Засгийн газрууд янз бүрийн санал санаачилга, ажлуудыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй.
 
Хүн бүр утааны хор уршгийг мэдэж байгаа хэрнээ бодитой ажлыг хийдэггүй. Миний үр хүүхэд, ах дүү гээд олон хүн Улаанбаатар хотод амьдарч байна. Тэднийхээ төлөө утааг бууруулах олон ажлыг хийсээр ирлээ. Түүний нэг нь сайжруулсан шахмал түлш юм. Гэхдээ шахмал түлш гэдэг сая шинээр бий болсон зүйл биш. “Гэрлэж амжаагүй явна” кинонд нүүрсний судлаач шахмал түлш хийж байгаа тухай гардаг шүү дээ.
 
Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан. Тодруулбал, 2013 онд “Энержи Ресурс” компанийн Ухаа худгийн мидлинг гэдэг түүхий эд дээр зохион бүтээж оюуны өмчийн газраар баталгаажуулж авсан байдаг. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээс утаа багатай сайжруулсан шахмал түлшийг гаргах технологид үндэслэн бүтээсэн. Ингээд 2018 оны тавдугаар сард долоон хүнтэй компаниа байгуулж сүүлд төрийн өмчит компани болсон.
 
-Шахмал түлшийг зохиосон хүний хувьд уг түлш үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?
 
-Анх Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулах зорилт тавьж байсан. Тэгвэл өнөөдөр энэ зорилтдоо хүрэхээс гадна хоёр дахин бууруулсан. Тухайлбал, нэг метр.куб агаарт хортой бодисын агууламж 1200 мг байсан бол үүнийг 300 мг болгож бууруулсан. Энэ нь Япон, Хятад, ОХУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудаар батлагдсан. Мөн Дэлхийн банк, ДЭМБ-аас гаргасан судалгаагаар утааны хортой чанарыг 50 хувиар бууруулсан нь зулбах, ургийн гажигүүсэх эрсдэлийг хоёр дахин бууруулж жилд 200 гаруй хүүхдийн амийг аварч байна гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг. Нийгмийн эрүүл мэнд талдаа үр өгөөжтэй ажил хийсэн гэж боддог.
 
-Цаашид агаарын бохирдлыг хэдэн хувь хүртэл бууруулах бо­ломж­той вэ. Мөн мидлингээс өөр бодис эсвэл нүүрс ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломжтой юу. Манай улсын хувьд мидлингийн нөөц хэр байдаг юм бол?
 
-Мидлинг бодисыг ашиглан агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Мидлингийг одоо зөвхөн Тавантолгойн уурхайгаас авдаг. Тиймээс энэ бодисыг өөр нүүрснээс авах боломжтой эсэхийг судлах шаардлагатай. Өөр бусад нүүрс ашиглан утаа багатай түлш гаргах боломжтой эсэх дээр судалгаа хийсэн. Ингэхэд хүрэн нүүрс ашиглан хагас коксын үйлдвэр байгуулж, утаа багатай түлш гаргах боломж бий. Мөн байгалийн утаа багатай нүүрсийг ашиглаж болно. Гэхдээ манай улсад утаа багатай нүүрсний нөөц бага.
 
Энэ жил орон нутагт хоёр үйлдвэр байгуулсан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баянтээг сум болон Ховд аймагт Хөшөөтийн уурхайг түшиглэн 30 тоннын хүчин чадалтай үйлдвэр барьсан. Ингэхэд дээрх уурхайн нүүрс нь утаа багатай түлш боловсруулахад тохирч байгаа нь шинжилгээгээр батлагдсан. Энэ жишгээр 21 аймагт утаа багатай түлшний үйлдвэр байгуулах тооцоо судалгааг хийсэн.
 
Хүрэн нүүрсийг боловсруулж хагас кокос буюу утаа багатай түлш гаргах технологиор зүүн гурван аймаг болон Төв аймгийг багтаасан хагас коксын үйлдвэр байгуулах боломжтой. Төвийн бүсийн аймгуудын хувьд Тавантолгой түлшний баяжмал буюу мидлинг дээр түшиглэн 150 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барихад болно. Ингэснээр орон нутагт 3000 ажлын байр шинээр бий болно. Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайн нүүрс нь утаагүй түлшинд тохирсон байдаг.
 
-"Тавантолгой түлш" компанийн дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа. Энэ компани анх байснаасаа өргөжиж байна. Энэ талаар сонирхуулахгүй юу?
 
-“Тавантолгой түлш” компанийг анх байгуулагдахад ерөнхий инженерээр ажилд орж байсан. Харин одоо бодит үйлдвэр дээр буюу дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Миний хувьд ихэвчлэн нүүрсний гүн боловсруулалт химийн технологийн чиглэлээр ажилладаг. Дөрөвдүгээр үйлдвэрийн хувьд Орос, Монгол компани хамтран 17 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулаад ашиглалтад оруулж чадалгүй орхисон байдаг. Найман жилийн дараа манай компани тус үйлдвэрийг ашиглалтад оруулан ажиллаж байна.
 
Манай компанийн хүчин чадал анх 2019 оны эхний саруудад 30 тонн түлш үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн саруудад 40 мянган тонн түлш үйлдвэрлэж байсан. “Тавантолгой түлш” компанийн хувьд зүүн, баруун, дөрөвдүгээр үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. Үүний дотор дөрөвдүгээр үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмж 30 тонноос 300 тонн болтлоо нэмсэн.
 
Харин одоо өдөрт 500 орчим тонн жилдээ 600 мянган тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэ нь Уланбаатар хотыг бүрэн хангадаг. Мөн үндсэн 3600 ажилтантай гэсэн албан ёсны тоо байдаг. Харин нийслэлийн хяналтын ажилтан, борлуулалтын ажилтанг оруулбал 10 гаруй ажилтантай гэсэн тооцоо байдаг. Үйлдвэрүүдэд өргөтгөлийн ажлыг хийсэн. Тодруулбал, өдөрт 250 тонн үйлдвэрлэдэг байсан бол 800 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон. Мөн хоёрдугаар шугамын өргөтгөлийн ажлыг хийж байна. Ингэхээр миний хариуцаж байгаа дөрөвдүгээр үйлдвэрт 200 гаруй хүн ажиллана. Мөн “Тавантолгой түлш” компанийн нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 40-50 хувийг үйлдвэрлэнэ. Зөвхөн шугамын чадлыг нэмээд зогсохгүй чанарыг сайжруулах хэрэгтэй.
 
-Барьцалдуулагчийн 90 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа гэсэн?
 
-Сайжруулсан шахмал түлшний технологийн зохиогчийн хажуугаар гаднаас авдаг хуурай барьцалдуулагч дээр ажилласан. Үүнийг анхандаа бид 100 хувь гаднаас авч байсан бол одоо 90 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Импортоор авч байхад өртөг өндөртэй, хил гаалийн асуудал тулгарч байсан. Тиймээс монгол эко барьцалдуулагч хийе гэж шийдсэн. Ингээд энэ онд барьцалдуулагчаа бүх үйлдвэртээ нэвтрүүлсэн.
 
Тодруулбал, үйлдвэрийн 14 шугам дээр энэ барьцалдуулагчийг хэрэглээд явж байна. Шохойлог долмид бодисыг хэрэглэдэг. Энэ бодис нь манай улсад түгээмэл тархацтай. Мөн хүхрийн агууламжийг дөрөв дахин бууруулсан хурдан хаталттай нь эргэлтийн шугамд тохирч байна. Хүхрийн агууламжийг бууруулах нь дэлхий нийтийн хувьд том асуудал байдаг.
 
Тэгвэл хүхрийн агууламжийг бууруулж чадсан нь том амжилт юм. Өдөрт 160 гаруй тонн барьцалдуулагч хэрэглэдэг. Мөн дунджаар 3.5-4000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн шахмал түлшний бараа материалыг дотоодоосоо хангана. Барьцалдуулагч материалын хувьд дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой. Одоогоор 10 хувийн давирхайлаг материалыг гаднаас авч байна. Ирэх жилээс бид 10 хувиа өөрсдөө хийдэг болох боломжтой.
 
-Шуудайгаа 100 хувь Хятадаас авдаг гэсэн. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй юу?
 
-Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас шуудайгаа гаднаас авдаг. Нэг тонн шахмал түлшинд 40 шуудай ордог. Нэг удаадаа дөрвөн сая шуудай худалдан авдаг. Гэхдээ бид үндэсний компаниудаасаа худалдаж авъя гээд судалгаа хийсэн боловч энэ хэмжээний шуудай үйлдвэрлэх боломжгүй байсан.
 
-Шахмал түлшний стандарт, чанар жил бүр сайжирч байна. Энэ онд шахмал түлшний стандарт шинэчлэгдсэн гэсэн үү?
 
-Сайжруулсан шахмал түлшний стандартын хувьд 2011-2022 он хүртэл дөрвөн удаа шинэчилсэн байна. 2011, 2014, 2019 оны 56:79 стандартыг батлахад би оролцож байсан. Харин 56:79 2022 олон улсын стандартын хувьд чанар, аюулгүй байдлын  хувьд илүү чангарсан. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдөдөө тавих шаардлагаа улам сайжруулж, чангаруулсан гэсэн үг. Шахмал түлшний хор хөнөөлийг багасгасан.  Жишээлбэл, ус чийгийн агууламж 2014 оны стандартад 15 хувь байсан бол 2019 онд 10 болсон. 2022 оны стандартаар зургаа болж буурсан. Харин илчлэг өмнө нь 4200 байсан бол 5200 болсон. 
 
-Шахмал түлш анх гарч байхдаа багагүй хэл амыг дагуулж байсан. Тодруулбал, барьцалдуулагч нь шоргоолжны хүчил гэх бодистой гэж байсан.Таны хувьд ямар эрсдлүүдийг даван туулав?
 
-Анх өөрийн хоёр өрөө байр, гурван га газар, ахынхаа гурван өрөө байрыг банкны барьцаанд тавьж 505 сая төгрөг зээлж шахмал түлш хийх ажлаа эхэлж байсан. Ингээд зээлээ авч БНХАУ-аас төхөөрөмж худалдан авч өөрийн таван дүүгээ дагуулан хоёр жил зүтгэсний эцэст утаа багатай түлш хийж чадсан гэдгээ нотолж байлаа. Гэхдээ энэ хугацаанд барьцаанд тавьсан бүхнээ алдсан. Энэ үед ахыгаа гэр оронгүй болгочихлоо гэж их харамсаж байсан. Харин тэр зээлээ одоо л төлж дуусаж байна. Үнэ хөлсгүйгээр бүтдэг зүйл гэж байдаггүй гэж боддог. Энэ бүхний эцэст бусдад тустай зүйлийг хийж бүтээсэн юм болов уу гэж боддог. Үүнээс гадна 2018 онд түлшээ гаргаж эхлэхэд 18 хүн угаартаж нас барсан. Үүнээс үүдэж тагнуул цагдаагаас олон удаа дуудаж байцаасан. Мөн шахмал түлшээс болж угаартаж байна гэж ярьж байсан. Энэ үед хүмүүст барьцалдуулагчийг хоргүй гэдгийг батлахаар хэвлэлийн бага хурал дээр би идэж үзүүлсэн. Энэ бүхнийг даваад гарсан. Одоо бодоход бас хүнд үе байжээ. Гэхдээ одоо ажил жигдэрч, утаагүй түлшээ үйлдвэрлэсээр байна даа.
 
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй