27-29-нд Алмада хотод боллоо. Алмадагийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчирав.
Тэрбээр Португалд таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд өнгөрсөн жилийн Загребийн Гранприд ялагдаж байсан Нидерландын Ян Спижкерстэй даагаа нэхэж хавирах мэхээр цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон юм. Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга".
Эх сурвалж: MGL SPORT