|
|
|
|
ГАЗРЫН ХОЛД ОРШИХ Ч СЭТГЭЛД ОЙРХОН ДАГЕСТАН |
|
|
|
|
|
ГАЗРЫН ХОЛД ОРШИХ Ч СЭТГЭЛД ОЙРХОН ДАГЕСТАН
2019-07-24Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач Б.Галааридын Дагестан улсад ажилласан тухай нийтлэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
"ГАЗРЫН ХОЛД ОРШИХ Ч СЭТГЭЛД ОЙРХОН ДАГЕСТАН"
Уулсын орон Дагестанд очоод ирлээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг сургаал үг тэнд байх хугацаанд бодлоос салсангүй. Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, зочломтгой түмэн нь эргээд заавал ирэх хүсэл төрүүлнэ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн ахалсан багийн бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Дагестаны Каспийск хотноо болсон “Торгоны зам”, “Цайны замын дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын хуралд оролцох явцад үзсэн дуулснаа эрхэм уншигчтайгаа хуваалцахыг хүслээ.
1. Танил атлаа танил бус Дагестан Дагестан гэдэг нэр “Уулсын орон” гэсэн утгатай аж. Каспийн тэнгисийг хаяалж, Кавказын уулсыг түшсэн Дагестан уртаараа 400, өргөнөөрөө 200 гаруй км газар нутагтай. Жилийн дундаж хэм зундаа +30, өвөлдөө +2, зөөлөндүү уур амьсгалтай. Ууландаа ч сүүлийн жилүүдэд бага багаар дулаарч байгаа аж. “Уулсын орон” нэртэй ч 6 мянга гаруй гол горхитойг нь бодохоор “Усны орон” гэсэн ч болохгүй юмгүй мэт. Хуурай газраар Азербайжан, Гүрж, Чечень, Ставрополийн хязгаар, Халимагтай хиллэнэ. Каспийн тэнгисээр дамжин Туркмен, Казахстан, Ирантай хиллэнэ. Дагестан 3 сая хүн амтайнх нь 96 хувь мусульманууд. Сүсэгтнүүдийн 97 хувь нь суннит. 1600-1700 орчим мечеть байдаг гэхээр бас л олон сүм хийдтэй газар юм. Дагестан гэж тусдаа хэл байхгүй. Дагестан гэж бие даасан үндэстэн байхгүй. Дагестаны тавин мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр нь авар, даргин, кумык, лезгин, цахур, ногай, агул гээд 36 уугуул, нийтдээ 102 угсаатан амьдардаг гэнэ. Орос хэл төрийн хэл, мөн эдгээр олон угсаатныг холбогч цорын ганц хэл. Уугуул 14 хэлтэн өөрийн гэсэн бичиг үсэгтэй, бусад нь бичиг үсэггүй гэж танилцуулсан. Мөн эдгээр 14 хэл тус бүрээр сонин, телевиз, радиотой гэнэ. Дагестан нийтдээ 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй аж. Дагестанд олон бахархал бий. Гар урлал, хивсээрээ алдартай. Газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, машины үйлдвэрлэл, барилгын материал, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, жимс жимсгэний аж ахуй сайн хөгжсөн. Хамгийн том давуу тал нь Оросын хамгийн өмнөд цэг дээрх усан зам, төмөр зам, агаарын зам, нефть, хийн хоолойн хүчирхэг зангилаа болж чадаж байгаад оршино. Олимпын 22 аваргатай, алдар суу нь дэлхийд түгсэн урлаг спорт, утга зохиолын од олонтой гээд энэ ард түмний талаар бичээд байвал дуусахгүй. Гэвч энэ бүх амжилт ололтын цаана хүн л байдаг. Тэгвэл дагестан хүн гэж хэн бэ? Тэд ирсэн зочныг чин сэтгэлээсээ хүндэлдэг найрсаг зочломтгой. Тэд нэр хугарснаас яс хугарсан нь дээр гэсэн үздэг омог бардам хүмүүс. Тэд үхлээс айдаггүй, харин үхээнц дорой байдлыг жигшдэг уулын бүргэд мэт омог бардам хүмүүс.
2. Эх орончийн эрэлхэг гавъяа 2016 оны долдугаар сарын 10-нд Дагестаны Сергакол хэмээх суурины ахан дүүсээрээ байгальд амарч явсан хүмүүс халдлагад өртжээ. Тэдэн дунд орон нутгийн цагдаагийн дэслэгч Магомед Нурбагандов байсныг мэдсэн алан хядагчид бичлэг хийн хууль, цагдаагийн байгууллагынхныг ажлаасаа гарахыг уриал гэж шаардахад тэрээр эрс хатуу эсэргүүцэж “Работайте братья” гэж хэлээд буудуулжээ. Түүний энэ үг хожим нь Оросын тусгай албаныхны хамгийн бахархалт хэллэг болж, Оросын өргөн уудам нутаг даяар эх оронч үзлийн дуудлага болон тарсан юм. Магомед тэгэхэд 31 настай байв. Дөрвөн настай охин, зургаан настай хүү нь өнчирч, хань нь цэл залуугаараа бэлэвсэрч, аав ээж нь нэг дор гурвын гурван хүүхдээ алуулан амьдын тамд унажээ. Орос орон тэдний баатарлаг үхлийн талаар олж мэдтэл жар хоног өнгөрчээ. Алан хядагчдын нэг бүлгийг устгах үеэр Магомед Нурбагандовын бичлэгтэй гар утас олдож, 2019 оны есдүгээр сарын 20-нд түүнд ОХУ-ын баатар цол олгох зарлигт Владимир Путин гарын үсэг зурав. Маргааш нь түүний аав ээжийг В.Путин хүлээн авч уулзахдаа “Тэр бол баатар. Яагаад гэвэл буудан алахаар заналхийлж байхад тэр болгон хүн өргөсөн тангараг, үүрэгт ажилдаа үнэнч, өөрийн ард түмэндээ үнэнч байж чаддаггүй. Зөвхөн жинхэнэ баатрууд, жинхэнэ эрчүүд үхэл рүү нүд дальдралгүй харж чаддаг. Та хүүгээ яг тийм хүн болгон хүмүүжүүлжээ” гэсэн байдаг. Нурбагандовын түүхийг сонссон хэний ч сэтгэл догдолж, бахархал төрнө. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монголоос явахдаа энэхүү баатарлаг хөвүүний аав ээжтэй уулзаж хүндэтгэл үзүүлнэ гэж шийдсэн аж. Баатрын эцэг Нурбаганд Магомедович монголчууд хүүг нь хүндэтгэн зорьж ирсэнд ихэд баярлав. “Маш хүнд байсан. Зовлон шаналал нурууг минь чулуу мэт дарж байсан. Ерөнхийлөгч Путин хүүгээр минь чин сэтгэлээсээ бахархаж байгааг хараад нуруун дээрх хүндээс хүнд ачаанаасаа салах мэт болсон. Ерөнхийлөгч хүүгийн минь тухай ярих үедээ нулимсаа хүчлэн барьж, богинохон зуур харцаа нууж суугаад дараа нь яриагаа үргэлжлүүлсэн” хэмээн тэрээр хуучлав. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн “Таны хүүгийн гавъяагаар монголчууд бид бахархаж байна. Зарим хүн амьд боловч үхдэл мэт амьдардаг. Харин эх орныхоо төлөө амиа өргөсөн таны хүү шиг баатрууд үхсэн хойноо мөнхөд амьдардаг” гэсэн үг Нурбаганд Магомедович төдийгүй тэнд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөв. Нулимстай, догдлолтой, чин сэтгэлийн халуун яриа өрнөнө. Баатрын ээж Кумсият Абдурагимновнад хандан “Баатрыг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн гол хүн бол мэдээж та л байгаа. Эрчүүд бид чинь энэ талдаа их үүрэг муутай улс шүү дээ” гэж Б.Энх-Амгаланг хэлэхэд нөхөр нь ”Тийм тийм. Яг үнэн” хэмээн дэмжинэ. Энэ цагийнхны эр зориг, эх оронч сэтгэлийн жишээ болсон Магомед Нурбагандовын аав ээжтэй уулзаад салах мөчид эцэг нь монгол зочноо тэврэн удтал дуугүй зогсов. Чив чимээгүй байдал, халуун дотно тэврэлт... Сэтгэлээс хэзээ ч үл гарах дурсгалт мөч...
3. Цайны зам-хамтын хөгжлийн зам “Цайны замын дэд бүтцийн хөгжил” нэртэй олон улсын хурал зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд Каспийск хотод болсон юм. Энэ хурлыг Оросын олон улсын харилцааны ассоциаци (РАМС) зохион байгуулж, Орос, Монгол, Хятад гурван орны төлөөлөл оролцон эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцав. РАМС-ын Дээд зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн ЭЗБХ-ны орлогч дарга Сергей Вячеславович Калашников хэлсэн үгэндээ “Хамтын ажиллагааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжил, хамтын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, соёлын судалгаа юм” гэсэн бол өмнөд хөршийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гү Жиэ (Gue Jie) цайны зам дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, цайтай холбоотой мүзей үзэсгэлэнгийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн гурван санал дэвшүүлж байв. Харин Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн УИХ, ЗГ-ын гишүүн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан цайны зам бий болох, тэр замаар дамжин Евразийн өргөн уудам орон зайд эдийн засаг, соёлын харилцаа хөгжихөд, мөн тэрхүү харилцааны аюулгүй байдлыг хангахад монголчууд чухал үүрэгтэй оролцож байсныг илтгэлдээ онцлон тэмдэглэв. Мөн өнөөгийн нөхцөл байдалд цайны зам дагасан олон улсын хамтын ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцохын чухлыг дурдаад Евразийг холбосон худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа, аялал жуулчлалын гол шугам Монголоор дамжих нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Гурван улсыг холбосон цайны зам нь түүхэн шалгуур давсан хамгийн дөт, аюулгүй зам бөгөөд орчин цагт энэ чиглэл дагуу худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж хуралдаанд оролцогч олон хүн үзэж байв. Ер нь цайны зам дагасан хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлцэл сүүлийн үед идэвхтэй яригдаж, Орос, Монгол, Хятадын цайны зам дагуух хотын дарга нарын саммит гэж зургаан ч удаа зохион байгуулагдчихаад байгаа аж. Долоо дахь удаагийнх нь энэ онд БНХАУ-ын Юньнан мужийн Пуэр хотноо зохион байгуулагдах гэнэ. Цайны зам ийнхүү тив дамнасан, олон улсын хөгжлийн зам болох эхлэл бага багаар тавигдсаар байна.
4. Нүд булаам Дагестан нутаг Дагестан манайхаас хэдийгээр 30 дахин бага газар нутагтай ч элсэн манхнаас мөнх цаст хайрхад, усгүй хээрээс Каспийн тэнгис хүртэл байгалийн олон өнгө төрхийг агуулдгаараа онцлог. Европ дахь хамгийн том, 262 метрийн өндөртэй “Сары-кум” хэмээх элсэн манхан эднийд бий. Жума-мечеть гэж ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн эртний мечеть бий. Энэ бол Дагестанд исламын шашин түгсэн эхлэлийн цэг юм. Бидний хувьд Сулакийн хавцал, Чиркейн усан сан, Избербаш, Дербент гэсэн чиглэлээр аялж, Дагестаны сонин содонтой танилцлаа. Сулак голын нийт урт 169 км бөгөөд энэ гол дээр 4 усан цахилгаан станц бий гэнэ. Голын уугуул нэр нь Кой су. Энэ нь “Хонины ус” гэсэн утгатай үг гэнэ. Манайхан хонийг хой гэдэг дээ. Сулакийг алдаршуулсан гол зүйл нь 53 км үргэлжлэх эгц цавчим хадан хавцал. Энэ хавцлын хамгийн өндөр цэг нь 1920 м өндөр гэхээр танд хэр төсөөлөгдөж байна. Александр Дюма 1858 онд “Кавказ” номондоо “Бид хамгийн сүүлийн нуруун дээр гарч ирээд өөрийн эрхгүй морьдынхоо жолоог татацгаав. Хөл дор газар байхгүй мэт санагдана” гэж бичсэн байдаг нь чухамдаа энэ хавцлын тухай юм. Дагестаны мусульмануудын оюун санааны лидер асан Саид-афанди аль-Чиркави-гийн уугуул нутаг Чиркейд Умард Кавказын хамгийн том усан цахилгаан станц байдаг аж. Түүнийг дагаад асар том усан сан үүсчээ. УЦС-ын ажилчдын суурин бөгөөд цагийн аясаар аялалын цэг болон өргөжиж буй Дубки тосгонд очих юм бол энэхүү усан санд моторт завиар зугаалж, нутгийн загас шаруулж, байгалийн сайханд ханатлаа амрах боломж бий. Хоёр мянганы настай Дербент хот бол бүх Оростоо хамгийн эртний хотуудын тоонд ордог. Инженерийн болон архитектур, уран сайхны шийдлийн хувьд дэлхийн хэмжээнд загвар болох хотын нэг гэгддэг. Бербент Монголын түүхтэй ч бас холбоотой. Монгол цэргүүд 1220 онд Азербайжан талаас Дербент рүү орж ирээд эхний удаад цайзыг эзэлж чадалгүй тойрон өнгөрч, 1239 онд дахин ирэхдээ бүрэн эзэлж, стратегийн энэхүү чухал цэгт суурьшсан түүхтэй. Арвандөрөвдүгээр зуунд доголон Төмөр жанжин, Чингис-Зүчийн удам Тохтамыш хоёрын зөрчилдөөний улмаас эндхийн ард түмэн гал усны гашуун зовлонд умбаж үзсэн гашуун түүх ч бас бий. Дербентийн нэг бахархал нь Нарны кала цамхаг. Персээр “нарны цайз” гэсэн үг гэнэ лээ. Надад бол “нарны хаалга” гэсэн монгол үг ч байж мэднэ гэх бодол төрсөн. Нарын-Кала цайзыг Оросын хамгийн үзүүштэй 100 газрын нэг гэлцдэг юм билээ. Газрын тосны Избербаш хот Каспийн тэнгисийн эрэг дээрх амралтын хотын нэг болжээ. Махачкалагаас 65 км-т орших энэ хот 1932 онд байгуулагдсан. Хуучин нэр нь Изберг. Тэнд бид “Избербашский” гэдэг нэртэй Оростоо томоохонд тооцогддог дарс, коньякны үйлдвэрээр орсон. “Избербаш” коньяк нь тун сайн чанарынх, борлуулалт ч сайтай байдаг бололтой. “Ийз бир баш” нь кумык хэлний “Уулан дээрх мөр” гэсэн үг гэнэ. “Izberbash” нэртэй “ариун идээ” таарвал амсаад үзээрэй гэж зөвлөе.
5. Каспийск хотын тухай цөөн үг Каспийск бол Махачкалагийн дагуул хот. Каспийн тэнгисийн эрэг дээр байрладаг. 100 мянга гаруй хүнтэй. Өвөлдөө хасах 10 хэмээс дээш хүйтэрдэггүй ч чийглэг учраас ерөнхийдөө хүйтэвтэр, зундаа бол сүрхий халуун газар. Залуучууд ихтэй, оросууд хүн амын 10 орчим хувийг нь эзэлдэг, аюул багатай тайван хот. Шашны ялгаа гаргаад байдаггүй, ерөнхийдөө хуучны уламжлалаа эрхэмлэдэг учраас охид бүсгүйчүүд нь хэт задгай хувцасладаггүй, залуус нь ахмадуудаа ихэд хүндэлдэг нь алхам тутамд анзаарагдана. Оросын засгийн газрын тэргүүн Д.Медведев 2017 онд Каспийск хотыг нийгэм-эдийн засгийн тэргүүлэх бүс болгон хөгжүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл энэ хотын өмнө ихээхэн ирээдүй бий гэсэн үг. ОХУ-ын хувьд Каспийск стратегийн чухал хот. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Каспийск хотод орчин үеийн тэнгисийн цэргийн бааз байгуулна гэдгээ мэдэгдсэн. Цэргийн чухал объектууд байрладаг нь л саад болчихгүй бол аялал жуулчлал хөгжихөд маш тааламжтай газар юм.
Б.Галаарид
|
ГАЗРЫН ХОЛД ОРШИХ Ч СЭТГЭЛД ОЙРХОН ДАГЕСТАН |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Г.Занданшатар: Байгалийн баялгийг иргэддээ тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сангийн хуулийг баталлаа 16:38 Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
|
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн гүйлт болно 14:54 Орчин үеийн ажил амьдралын хэв маягийн нэг дутагдал нь хөдөлгөөний хомсдол юм.
|
Орчин үеийн ажил амьдралын хэв маягийн нэг дутагдал нь хөдөлгөөний хомсдол юм. »»
|
|
Дугуйн замыг өргөтгөнө 14:16 2024 онд шинээр 41.7 км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
|
2024 онд шинээр 41.7 км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Сэлбэ голоос эмэгтэй хүний цогцос олджээ 13:58 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас
|
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас »»
|
|
“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13:55 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Нийслэлийн сурагчид сүү уудаг болно 11:47 Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчид үдийн цайныхаа үеэр сүү уудаг болох нь.
|
Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчид үдийн цайныхаа үеэр сүү уудаг болох нь. »»
|
|
Э.Оюунболд шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ 11:46 Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
|
Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ. »»
|
|
Баялгийн сангийн хууль: Хуримтлалын санд иргэдэд нэрийн данс нээж, бэлэн бусаар зарцуулна 10:45 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон »»
|
|
Цэрэгт өнөөдөр хэн явж байна 10:39 Энэтхэгт эрт үеэс олон мянган жилийн турш брахман-тахилч нар, кшатрияа-дайчид, вайшин-газрын эзэд, худалдаачид, бизнес
|
Энэтхэгт эрт үеэс олон мянган жилийн турш брахман-тахилч нар, кшатрияа-дайчид, вайшин-газрын эзэд, худалдаачид, бизнес »»
|
|
Э.Оюунболд шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ 10:31 Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
|
Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 10:23 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
"Анх сарын ₮5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор ₮18 сая болж өссөн"c 10:16 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес »»
|
|
Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 25 байршил 09:56 Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын
|
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын »»
|
|
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна 08:47 Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
|
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, »»
|
|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 08:38 Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Саудын Араб $1.5 их наядын өртөгтэй "Neom" хотын төсөлдөө нэмэлт санхүүжилтийн эрэлд гарчээ 08:25 Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани
|
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани »»
|
|
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 08:18 “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.
|
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо. »»
|
|
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын автомашины хөдөлгөөнийг сэргээлээ 08:11 Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Хятад, Монгол хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх,
|
Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Хятад, Монгол хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх, »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 22:28 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн маргааш эхлэнэ 18:07 Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө.
|
Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө. »»
|
|
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн анхааралд 17:35 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. »»
|
|
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд IV” чуулга уулзалтад урьж байна 16:40 Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.
|
Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон 16:37 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна. »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Шүүгч, ажилтнуудаас гаргасан саналыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ 16:06 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.18) болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Д.Даваадоржийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.
|
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.18) болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Д.Даваадоржийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо. »»
|
|
ЗӨСҮТ: Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна 15:29 Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс манай оронд Ixodex, Dermacentor төрлийн хачиг
|
Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс манай оронд Ixodex, Dermacentor төрлийн хачиг »»
|
|
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа 15:28 НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд
|
НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
Ажлын хөлсийг нь өгөөгүй гээд ДӨРВӨН саяын өртөг бүхий плитаг нь хагалжээ 14:22 Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун
|
Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 13:08 Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.
|
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Шинэ үеийн эцэг, эхчүүд 11:19 Дэлхийн нийт хүн амын тоо 8.1 тэрбумыг даваад буй. Тэгвэл үүний талаас илүү хувийг эзэлж буй “Шинэ мянганыхан”
|
Дэлхийн нийт хүн амын тоо 8.1 тэрбумыг даваад буй. Тэгвэл үүний талаас илүү хувийг эзэлж буй “Шинэ мянганыхан” »»
|
|
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 11:09 Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
|
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. »»
|
|
Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана 10:41 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгдлээ 10:29 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдугаар сарын 17-ны өдөр нийт 1830 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1453, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна.
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдугаар сарын 17-ны өдөр нийт 1830 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1453, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна. »»
|
|
Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ 10:24 Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
|
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, »»
|
|
Чили улсад хүний шээсийг ашиглан бордоо үйлдвэрлэж байна 10:06 Чилийн Адольфо Ибанез их сургуулийн хүрээлэн буй орчны инженер, химич, профессор Дафне Кратчик түүний хамтрагчид
|
Чилийн Адольфо Ибанез их сургуулийн хүрээлэн буй орчны инженер, химич, профессор Дафне Кратчик түүний хамтрагчид »»
|
|
Ногоо усалгааны далан сэтэрч 6 айл усанд автжээ 08:51 Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /04.17-ны/ өдрийн 06:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
|
Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /04.17-ны/ өдрийн 06:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
Т.Бадамжунай нарын хэрэгт холбоотой зарим асуудлыг давж заалдах магадлалыг хэвээр үлдээжээ 08:37 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг »»
|
|
Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин нас барж, 8-13 насны 6 хүүхэд, 1 иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ 08:27 Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ.
|
Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ. »»
|
|
Хятадын үйлдвэрлэлийн шинэ бүтээмж ба хуучин бэрхшээл 19:16 Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
|
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид »»
|
|
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв 18:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. »»
|
|
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ 15:00 Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
|
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ. »»
|
|
E-Mongolia, E-Business-ээр дамжуулан 6,717 аж ахуйн нэгж шинээр байгуулжээ 13:32 Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
|
Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож. »»
|
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 10:23 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
Ираны 9 пуужин Израилийн агаарын баазыг оножээ 15:00 Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
|
Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын »»
|
|
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I) 10:59
|
|
|
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
|
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж, »»
|
|
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай »»
|
|
Израил Ираны зүгээс ирэх дайралтад бэлтгэж байна 15:19 Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
|
Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ. »»
|
|
"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй" 09:05 News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
|
News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ. »»
|
|
Их Британийн иргэдэд Орос хилийн хориг тавилаа 10:46 Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
|
Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|