Гэвч ажил олгогч буюу Оюу Толгой ХХК илүүдэл жинтэй гэсэн шалтгаанаар тухайн иргэнийг ажилд аваагүй юм.

Үүнийг иргэн Ц.Чинбат эсэргүүцэн Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд түүний нэхэмжлэлийн зарим хэгийг шүүх хангасан. Гэсэн ч Оюу Толгой ХХК-иас түүнийг ажилд аваагүй бөгөөд энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлтийг ХЭҮК-оос гаргасан.

Иргэн Ц.Чинбатын тэмцэл үүгээр зогссонгүй. Тэрбээр Оюу Толгой ХХК-ийн гадаа 2019.10.21-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Тэрбээр Оюу Толгой ХХК-д шаардлага хүргүүлэх гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэн ч гардаж аваагүй байгаа аж.

Түүний шаардлагад:

            “Ц.Чинбат миний бие өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг, шудрага ёс, тэгш эрхийн төлөө миний тэмцэл үнэн зөв гэдэгт баттай итгэн тэмцэж эхэлснээс хойш 900 гаруй хоног болсон байна. Энэ хугацаанд ОТ ХХК-ийн захиргаанд өргөдөл, гомдол гаргаж асуудлыг эв зүйгээр шийдвэрлүүлэхээс эхлээд бүх шатны шүүхээр явах хүртэл өөрийн зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авсан юм.

            Хүний эрхийн Үндэсний комисс, Монгол улсын дээд шүүхээс хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнээс хууль бусаар татгалзсан гэдэг шийдвэрийг гаргасан ба харамсалтай нь тус компаны холбогдох ажилтан, удирдлагууд ямар нэг арга хэмжээ авч ирсэнгүй өдий хүрлээ. Иймд хувь хүний зүгээс эцсийн арга зам болгон эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж 2019.10.21-ний өдрөөс эхлэн хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна.

Миний энэхүү эцсийн тэмцэл

1.      •Оюу толгой ХХК-ийн захирал Армандо Торрес

      •Боловсон хүч, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Лаура Томас

      •Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Дашнямын Амарбаясгалан нар тус компанид холбогдох асуудлаар Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөнийг хууль, шүүхийн байгууллагууд тогтоосныг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг үл хайхарч байгаа эдгээр үйлдэл, эс үйлдэлдээ уучлал гуйх хүртэл,

2.       Миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч нийт 97 хүнээс нэгдүгээр байрт ганцаар шалгарч, тэнцсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах хүртэл үргэлжлэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Жирийн Монгол залуу хүний хувьд шударга ёс, тэгш эрх, хөдөлмөрлөх эрхийн төлөө миний үйл ажиллагааг ойлгон дэмжиж, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаний хувьд хүний эрхийг хүндэтгэж үзсэн шийдвэр гаргаж сайн үйлсийн үлгэр жишээ болно гэдэгт ОТ Компаний захиргаанд итгэсээр байгаа болно.

Хүндэтгэсэн,  Цэдэндашийн Чинбат” гэжээ.

Өнөөдрийн байдлаар өлсгөлөн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Тэрбээр шаардлагыг биелүүлэх хүртэл хугацаагүйгээр өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ингэж өлгөлөн зарлахын тулд хууль ёсны дагуу зөвшөөрлүүдийг авсан гэдгээ тэрбээр мэдэгдсэн юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.