Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй
2021-04-13 Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион
байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа.
-Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?
-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202.148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна.
-Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу?
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм.
Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
-Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ?
-Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна.
-Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчилж болох уу?
-Болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй.
Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг.
-Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь “Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ” гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу?
-Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ.
-Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй.
-Нэг удаа үнэ төлбөргүй газар авсан иргэн хоёр, гурав дахь газраа авахдаа газрын дуудлага худалдааны суурь үнийг төлнө гэсэн шаардлагыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас тавьж байна. Ийм шийдвэр хэзээ гарсан бэ?
-Хууль тогтоомжийн хүрээнд 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө захирамж гарсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдааны анхны үнийг авах зохицуулалтгүй. Энэ хугацаанаас хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон захирамжуудыг хуульд нийцүүлэх, Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага тавьж, акт тогтоосны дагуу нийслэл болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн газар эзэмшиж байна, хэдэн оны захирамжтай байсныг нь хянаж үзээд, газрын үнэлгээг нарийвчлан тооцож, дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажил хийж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд суурилан газрыг иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх хүрээнд хийж байгаа ажил.
-Улаанбаатар хотын харьяат иргэн нийслэлд хоёр дахь газраа эзэмшихээр авсан бол ямар хэмжээний төлбөр төлнө гэсэн үг вэ?
-Тухайн иргэний газрын захирамж олгосон түүхчилсэн лавлагаанд үндэслэн хэдэн онд газар олгосноос шалтгаалж нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн төлбөр авч байна.
-Нэг газар өмчилж авсан иргэн дахин газар эзэмших, ашиглах тохиолдолд хаана хандах вэ?
-“Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно. Газар өмчлөх талаар өмнөх асуултандаа тайлбарласан тул эзэмших эрхийн тухай хуулийн ямар зохицуулалт хэрэгжиж байгааг тайлбарлая.
Газрын тухай хуулийн 29-р зүйлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй, багийн Иргэдийн нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр тус тус эзэмшүүлж болохоор заасан. Гэхдээ нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тохиолдолд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар таван га хүртэл байна. Дээр дурдсан хэмжээнээс бусад тохиолдолд газар эзэмших, ашиглах бол Газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших, ашиглах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд mle.mn сайтад ямар байршлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдээ, мэдээллүүд нь бий. Нийслэл болон дүүргүүдийн ИТХ-аар батлагдсан, төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг дуудлага худалдаанд оруулдаг. Иргэд энэ сайт руу хандаж, эзэмших, ашиглах газрынхаа мэдээллийг авч, дуудлага худалдаанд оролцох бүрэн боломжтой.
Иргэд дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны үнийг төлснөөр хэдэн ч газар эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч болно.
-Дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг хэрхэн тогтоодог вэ?
-Бид дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг иргэн, аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нийслэл болон дүүргийн ИТХ-ын тогтоолоор жил бүр оны сүүлээр батлуулдаг. Газрын дуудлага худалдааг 2005 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ жилээс газрыг хөрсний шинж байдлаар нь судалж, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой гэх мэтээр иргэдэд илүү нарийвчилсан байдлаар газар санал болгох, таатай нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн жил бүр газрын төлбөр төлдөг. Энэ төлбөр барагдуулалт нь ямар түвшинд байдаг бол?
-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн жил бүр газрын төлбөр төлнө. Эзэмших, ашиглах эрхийн төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан суурь үнийг үндэслэн тухайн нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан итгэлцүүрээр бүсчлэн тогтоосон байдаг. Газрын зориулалт, байршлаас нь хамааран 1-16 хүртэлх бүсчлэлээс шалтгаалан итгэлцүүрийн үнэ өөр өөр байдаг. Нийслэл, дүүргүүдийн газрын албад төлбөрийн ногдуулалтыг хийж, барагдуулалтыг Татварын алба хэрэгжүүлдэг. Төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байна.
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, хайсыг буулгах ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хайс, хаалт байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс, барьж ашиглах буулгах журам баталсан. Дээрх журамд нийцүүлэх хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг бусдад шилжүүлсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшилд нь оруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цаашлаад сургууль, цэцэрлэг барих газрыг нэмэгдүүлэх ажлыг бид хамтран хэрэгжүүлж буй юм.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна 20:58 “Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
»»
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ 20:49 "Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 19:57 “Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Нээлттэй Өвөр Монгол- 4 19:00 2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
»»
15 настай дагавар охиноо зургаан жил хүчирхийлсэн байж болзошгүй хойд аавыг цагдан хорьжээ 18:18 Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
»»
Ногоон Өвөр Монгол- 5 16:24 2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
»»
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16:14 Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна 13:45 НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
»»
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6 13:32 Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
»»
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна 13:32 Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 13:04 15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна 12:24 Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
»»
Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна 12:08 Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Төсвийн мөнгийг төлүүлье 12:07 Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ 12:00 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа 10:53 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
»»
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа 10:42 Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт 10:38 ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
»»
Эмээлтийн өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ 10:29 Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
»»
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал 10:14 Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
»»
Нийслэлийн 976 барилгын 206 нь л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ 10:04 Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
»»
Хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрсэн 09:47 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
»»
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ 09:45 ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
»»
Төрөөс элэгний Д вирусын халдвартай иргэдийн зардлыг даана 09:26 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
»»
Яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө 19:58 Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
»»
И Монголиад дараах 7 үйлчилгээг нэвтрүүлэхэд БЭЛЭН БОЛЖЭЭ 19:57 Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
»»
Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 19:44 Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
»»
Явган хүний зам хааж, барилгаа өргөтгөсөн компанид зам чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ 19:06 “Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
“Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа 18:57 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
»»
“АРД" КИНО ТЕАТР: Хэний өмч вэ? 17:54 Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
»»
Зовхины дээд, доод тал татах нь жаргал, зовлон дагуулдаг гэж үнэн үү? 17:06 Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
»»
Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна 16:14 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 15:07 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй 14:56 Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 14:32 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлсэн 14:28 Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
»»
Ч.Хүрэлбаатар: Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина 13:16 2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
»»
“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана" гэнэ үү 13:14 Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
»»
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж МИАТ-ийн нислэгүүд хойшилжээ 10:29 Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
»»
Хүүхдээ хайхрахгүй, дарамталсан бол эцэг, эх байх эрхийг 6 сараар ХАСНА 10:15 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
»»
Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЛАА 09:59 Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарсан тул ЗАМ ХААЛАА 09:52 Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
»»
Засгийн газар хуралдаж байна 09:27 Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
»»
Гүүр нурж, гол руу унасан зургаан хүнийг амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзлээ 19:31 Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна 10:33 Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн түвшинд хүрчээ 15:50 Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
»»
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа 09:25 Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
»»
Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан Монголын “идэвхтнүүд”-ийг ч терроризмыг дэмжигчид гэж тооцох нь зүйтэй гэв 08:45 ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
»»
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цуст, зэрлэг террорист халдлага Украины оролцоотой" гэж мэдэгдлээ 16:08 Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
»»
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ 14:53 Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
»»
"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан 13:44 ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
»»
Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ 11:44 Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
»»
Халдлагад буруутгагдаж буй дөрвөн этгээдийг цагдан хорьжээ 11:24 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
»»
ОХУ-д ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН СЭЖИГТЭН: Нэр, овоггүй хүн над руу бичиж, мөнгө амласан 11:21 ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
»»
Алан хядах ажиллагаа ба Орос 11:21 Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
»»
Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ 09:25 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»