Өнгөрсөн өвөл Клиникийн нэгдүгээр амаржих газарт нярайн хүйн халдвар гарч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Халдвар дөрвөн нярайн аминд хүрсний дараа хурцадсан бөгөөд Засгийн газраас I амаржих газарт засвар хийх хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Гэхдээ тус амаржих газарт дахин хүйн халдварын шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл чих дэлслээ. Клиникийн нэгдүгээр амаржих газарт бүртгэгдсэн нярайн халдварын сэжиггэй тохиолдлын голомтод ХӨСҮТ-ийнхөн ажиллаж, бусад төрөх эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭНЭШТ, Нялхсын клиник сувилал зэрэг газарт халдварын судалгаа хийж, зөвлөмж өгчээ, Нярайн халдвар зургадугаар сарын сүүлчээр гарсан байнгГ: Гэхдээ I амаржих газрын ажилтнуудаас энэ талаар тодруулахад үгүйсгэсэ юм. Харин амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Баясгалангаас мэдээлэл авах гэсэн боловч тэрбээр салбарынхаа яам уруу дуудагдан явсан байлаа.
Юутай ч сарын өмнө хоёр хүүхэд халуурсан нь үнэн гэнэ. Хоёр хүүхэд эхээсээ ургийн халдвар авсан байсан бололтой. Нэг нь төрөлхийн хатгалгаатай. Нөгөөх нь ураг орчмын ус эрт гарчихсан байсан гэнэ. Мөн уг асуудлаар өчигдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шуурхай хурал зохион байгуулжээ.
unen