мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул УИХ-ын даргад гурав дахь удаагаа албан бичиг хүргүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэгвэл АТГ-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд мөн л нууцын зэрэглэлтэй албан бичгийг өнгөрсөн даваа гаригт хүргүүлсэн. Ямар учраас АТГ-аас УИХ-ын даргад нууцын зэрэглэлтэй албан бичиг хүргүүлсэн болохыг тус газраас тодруулахад бидэнд дараах мэдээллийг ирүүллээ.
АТГ-аас ирүүлсэн мэдээлэлд “УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд АТГ-аас нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн албан бичгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид асууж, тодруулан, албан ёсны мэдээлэл өгөх хүсэлт тавьсны дагуу дараах мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хүргүүлж байна.
2010 оны долдугаар сарын 26-ны өдөр АТГ-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн албан бичигт,
1. АТГ-ын хууль ёсны үйл ажиллагааны эсрэг эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцож, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай,
2. АТГ-ын удирдлагууд Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчин, гүйцэтгэх ажил явуулсан гэх хэргийг хянан, шалгаж байгаа прокурор, тагнуулын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар,
3. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УЕПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд нар ажил үүргийнхээ хүрээнд мэдсэн төрийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэлийн бага хурал хийлгэж задруулсан талаар тодорхой мэдээлэл байгаа бөгөөд уг мэдээллийг УИХ-ын дарга, УИХ-д хүргүүлж, хууль хяналтын байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын дээрх хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авахыг хүссэн юм. Хуулийн хүрээнд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хүндэтгэн үзнэ үү” гэсэн байна.
Г.ДОЛГОРСҮРЭН
topmedee.mn