bolod.mn new logo
miss.mn | zaraa.mn | banner.mn | topmedee.mn | hehe.mn
НҮҮР ХУУДАС УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ ДЭЛХИЙ ДАХИНД УРЛАГ СПОРТ ГЭР БҮЛ ТЕХНОЛОГИ БЛОГ ВАРЕЗ НИЙГЭМ ШАР МЭДЭЭ АРХИВ
Фото мэдээ / Видео / Шинэ зар / Шинэ ном / Бизнес мэдээ / Бизнес төсөл / Сэтгэл зүй / Оддын амьдрал / Судлагаа / Иргэдийн захидал / Ярилцлага / Зурхай / Онигоо / Хууль

Мессежин зар
file tatagdahgui baina 91923688           -           Tat tat bas dakhin tat www.eZone.mn 88060986           -           zar 91090002 91096688 91978888 96029999 9911-tei dugaar zarna. utas 96778899 96778899           -           1281356380 96679755           -           99998833 dugaar zarna. 99998833           -           1283176799_ 88877472           -           World War II: Sniper 99087886           -           1280472163 96744884           -           Sansart 3 uruu bair, garaashiin hamt tureesluulne. 99021010           -           1282564288 Muugi 98220133           -            ezone.mn, bolod.mn, topmedee.mn, hehe.mn, zaraa.mn, miss.mn гэх 6 сайтад шууд гарах болно. Та зараа 151020 дугаарт илгээ.

Зам завсарын ажил нэг сарын дараа дуусна


Зам завсарын ажил нэг сарын дараа дуусна

Нийслэл хотод зам барилгын ажил гүйцэтгэж байгаа 17 аж ахуйн нэгж өнөөдөр хатуу үүрэг даалгавар авцгаалаа.

Тэд цаад талын хугацаа 9 дүгээр сарын 1 гэхэд бүх ажлаа дуусгахаар болж байна. Нэг үгээр хэлбэл хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөн түгжрэлгүй, иргэд бухимдахгүйгээр ажил албандаа явж байхын төлөө үлдсэн хугацаанд өдөр шөнөгүй ажиллах юм. Энэ үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэдэнд өгч байна. Ингэхдээ нэг зүйлийг онцгойлон анхааруулж байв. Улаанбаатар хотод замын ажил жилээс жилд нэмэгдэнэ. Ирэх жилүүдэд зам барилгын ажлын тендер авч ажил хийе гэвэл одоо гүйцэтгэж буй ажлаа чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь дуусгах нь чухал болохыг тэмдэглэлээ.  

Энэ жилийн тухайд нийслэлд 4 эх үүсвэрээр замын ажил хийгдэж байна. Хотын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум 650 сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр нийт 10 ажил хийгдэхээс нэг замаас бусдад нь гүйцэтгэгч шалгарч ажилдаа оржээ. Харин 100 айл Лхам худалдааны төвөөс Жоби барилгын материалын дэлгүүр хүртэлх 300 метр замд гүйцэтгэгч олдоогүй байна. Мөн БГД-ийн 9,10,11 хорооны нутаг дахь гэр хороолол дундах замын ажил удааширч байгаа тухай мэдээллийг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од танилцууллаа.

Хоёр дахь нь замын сангийн хөрөнгөөр барьж буй 6 тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй ажил. Энэ хөрөнгөөр гол гудамжууд, хороолол дундах зам болон тэмдэг тэмдэглэгээний ажил хийж байна. Үүнд Саппорагийн аюулгүйн тойрог, аюулгүйн тойргоос Гурвалжингийн гүүр хүртэлх замын шинэчлэл, БЗД Энхтайваны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэлх 300 метр замын ажил орж буй юм байна. Гурав дахь ажил нь он дамжин хийгдэж буй автозамууд юм. Баруун 4 замаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх энэ замын тухайд одоо Төмөр замын коллежоос баруун 4 зам хүртэлх ажил үргэлжилж байна. Яг одоогийн байдлаар урд хэсгийг нь  хааж зам засварын ажил хийж байгаа.   

8 сарын 25 гэхэд дуусгана гэж байна. Мөн он дамжсан зам барилгын ажлын нэг нь Гурвалжингийн гүүр юм. 98 дам нуруу сольж буй юм. Төмөр зам дайран өнгөрдөгөөс шалтгаалан төмөр замтай хэсэг дээр өдөрт 2 цаг ажиллах шаардлага тулгардаг. Үүнээс болж хугацаа алдсан тал бий гэж танилцуулж байв.

Зам барилгын ажлын 4 дэх нь энэ жилээс цоо шинээр эхлүүлж буй эргэн төлөгдөх нөхцөлтэй зам барилгын ажлууд ажээ. Энэ нь гүйцэтгэгч компаниуд өөрсдөө хөрөнгийг нь гаргаж ажиллаад дараа нь улсаас энэ мөнгөө гаргуулж авах явдал. Нийтдээ 52,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 км зам энэ ажлын хүрээнд хийгдэнэ. 20 обьект байгаагаас 8–ийг зам барилгын компаниуд авсан гэж байна.

Энэ мэтээр нийслэл хотод өрнөж буй замын ажлын талаарх мэдээллийг сонссныхоо дараа хотын орлогч дарга Б.Баатарзориг зам барилгын компаний удирдлагууд үүрэг даалгавар өглөө. Он дамжсан болон энэ жил эхлүүлсэн бүх зам засварын ажил 9 дүгээр сарын 1 гэхэд дууссан байх ёстой.  Хугацаа яаруулсан гээд чанар муутай, стандарт бус  зам тавьж хэрхэвч  болохгүй. Учир нь та бүхэн бизнесээ тэлж  ирэх жилүүдэд  нийслэл хотод хийгдэх зам барилгын ажилд үргэлжлүүлэн оролцъё гэвэл одоо хийж буй ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх учиртай гэдгийг анхаарууллаа. Зам барилгын хийж  буй аж ахуй нэгжүүд дотор сайн ажиллаж  байгаа нь ч бий.

Саар ажилладаг нь ч бий. Нийслэлийн удирдлагууд бидний хувьд татвар төлөгчдийн мөнгөөр замын ажлуудыг хийлгүүлж байна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэдэг шиг эцсийн дүндээ иргэдийн сэтгэлд нийцсэн элдэв хэл ам араасаа дагуулахгүй сайн зам тавих нь та бүхний үүрэг гэж хэлэв.  Замын компаний удирдлагууд ч үүрэг даалгаварыг биелүүлж үлдсэн хугацаанд цаг шахуу ажиллана гээд гарцгаалаа.

Сэтгэгдэл (0)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

   



"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас
11:46

"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас.

"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас.

»»
Ч.Бат-Эрдэнэ поп стилиэр дуулна
09:32
Диаз автомашинаа эвдэлжээ
09:17

Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз уржигдар орой 261

Диаз автомашинаа эвдэлжээ

Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз уржигдар орой 261

»»
Дуучин Агиймаа амраглаж байсан залуудаа зодуулжээ
17:21

Рок попын шинэ үеийн дуучид дундаа царай зүс, нуруу туруугаараа арай дөнгүүр гэгддэг нь дуучин Агиймаа.

Дуучин Агиймаа амраглаж байсан залуудаа зодуулжээ

Рок попын шинэ үеийн дуучид дундаа царай зүс, нуруу туруугаараа арай дөнгүүр гэгддэг нь дуучин Агиймаа.

»»
Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ
16:23

Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж зодог тайлснаасаа хойш эх орондоо

Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ

Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж зодог тайлснаасаа хойш эх орондоо

»»
Атомын цахилгаан станцаа 12 жил ашиглана
09:20
Тамхичин хүүг эмчилгээнд хамруулна
21:03

Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй

Тамхичин хүүг эмчилгээнд хамруулна

Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй

»»
2 настай хүү тамхинаас гарчээ
14:11

Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ.

2 настай хүү тамхинаас гарчээ

Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ.

»»
Английн сайд ижил хүйстэн үү
13:47

Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна.

 Английн сайд ижил хүйстэн үү

Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна.

»»
СОЁЛТ ГЕРМАНЧУУД ХҮНИЙ ЭРХТЭНЭЭР ХООЛ ХИЙДЭГ РЕСТОРАН НЭЭХ ГЭЖ БАЙНА
12:30
Babies- Монгол хүү баярын тоглосон шинэ гадаад кино
16:16
Нэгийг бодогдуулна шүү монголчуудаа заавал үзээрэй!!!
20:04
California-н Tанхай охидын шуугиан тарьсан бичлэг
14:59
Одоогийн хүүхнүүдийн яриа ичиг ичиг (Дүрстэй мэдээ)
15:34

Манай хүүхнүүд ингэж л ярьдаг болоод байна. Эсвэл хөдөөнөөс ирсэн гэдгээ нуухын тулд ийм олон гадаад үг хэргэлээд байна уу?

Одоогийн хүүхнүүдийн яриа ичиг ичиг (Дүрстэй мэдээ)

Манай хүүхнүүд ингэж л ярьдаг болоод байна. Эсвэл хөдөөнөөс ирсэн гэдгээ нуухын тулд ийм олон гадаад үг хэргэлээд байна уу?

»»
Хонхны баяраараа шившиг болж байна.Азгүй гэхэд дэндүү азгүй.
11:59









bolod.mn logo
НҮҮР ХУУДАС | УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | ДЭЛХИЙ ДАХИНД | УРЛАГ | СПОРТ | ГЭР БҮЛ | ТЕХНОЛОГИ | ВАРЕЗ | НИЙГЭМ | ШАР МЭДЭЭ | АРХИВ


RSS Feeds | Рекламын алба | Нууцлалын батлагаа | Холбоо барих | Сэдэв | Нийт зочин: 398
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2010 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: iSss LLC