Багагүй хугацаанд Японд суралцаад ирсэн “Bеаtвох”-чин "Rау" уран бүтээлдээ Шаргуу орсон гэнэ. Ирэх сарын
сүүлээр“Bеаtвох”-чдын парад зохион байгуулахаар төлөвлөсөн тэрбээр удахгүй бие даасан тоглолтоо хийж сонирхуулах аж.
Уг тоглолтынх нь ажлыг "UP" music продакшн зохион байгуулахаар болжээ. Харин парад, тоглолтын арга хэмжээнд Японы шилдэг “Bеаtвох”-чдыг урьсан байна. Дашрамд дуулгахад, Rау хэд хоногоос Дархан, Эрдэнэт хотуудад багахан хэмжээний тоглолт зохион байгуулж, авьяаслаг залуучуудын дунд шалгаруулалт явуулна.
Монголын “Bеаtвох” холбооны тэргүүнээр ажилладаг түүний холбоонд өдгөө 500 гаруй хүүхэд залуус элссэн аж.