Балтийн тэнгист живсэн хөлөг онгоцыг судалдаг Шведийн шумбагчид тэнгисийн ёроолооос бүр 18 дугаар зуунд үйлдвэрлэсэн 30 лонх оргилуун дарс олсон тухай Рейтер агентлаг мэдээлжээ.
Шумбагчдын үзэж байгаагаар, Санкт-Петербург руу ачаа хүргэж явсан хөлөг онгоц живсэн байна.
Оргилуун дарсны үйлдвэрлэсэн хугацаа болон компанийг лонхны шинж чанар илтгэнэ гэж тэд хэлсэн байна. Шведийн шумбагчид олсон дарсаа Франц руу шинжлүүлэхээр илгээжээ.
Франс Пресс агентлагийн тэмдэглэснээр, оргилуун дарсыг 1772 онд үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн удаан хадгалагдаж буй дарс бол «Perrier-Jouet» компанийн үйлдвэрлэсэн оргилуун дарс юм. Энэ дарс 1825 оноос хойш хадгалагдаж байгаа аж.