 |
|
 |
|
Ц.Мянганбаярын балгаар Орхон гол сүйдэж байна |
|
|
 |
|
 |
Ц.Мянганбаярын балгаар Орхон гол сүйдэж байна
-Хонгорын эмгэнэл Орхон голоор үргэлжлэх вий дээ- Алт олборлож задартлаа баяжсан хэдхэн хүний балгаар Монгол орны маань гол ус, ой мод устах бололтой. Тэр дундаа Монголын хамгийн урт гэгддэг 1124 км, ус цуглуулах талбай нь 132 мянган км квадрат хүрдэг Орхон голд энэ аюул нүүрлэх дээрээ тулаад байна. Энэ аюулыг таригч нь "Монгол газар" компанийн захирал, алтны магнат гэх сүржин дагуул нэртэй Ц.Мянганбаяр. Түүний эзэмшдэг "Монгол газар" компанийн алтыг нь аваад авдрыг нь хаясан газруудын нэг нь Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах "Шийрт"-ийн алтны уурхай юм. Энд мөн Орос, Монголын хамтарсан "Алтан Дорнод" компанийн ашиглаж байсан уурхай ч бий. Гэтэл дээрх алтны компаниудын алтаа угааж байсан хиймэл нуур задарч, Орхон гол руу урсч орсноос бохирдол үүсгээд байгаа юм байна. Наадмын үеэр бүх нутгаар бороо орж, томоохон гол, мөрнүүд үерлэж, усны төвшин нэмэгдсэн. Орхон голын эхээр ч гэсэн бороо их орж, жилийн жилд тасрах шахдаг байсныг нь "халсан" гэнэ. Бороо орсон энэ үеэс Орхон гол улаанаараа эргэж эхэлжээ. Голын эхээр байдаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин сумын иргэд үертэй байна гэж бодоод тоохгүй байсан аж. Үнэн хэрэг дээрээ алт угаасан нарийн шороо буюу "шалаам"-аар урсч байсан нь тэр аж. Түүнийг нь зарим нэг ажигч хүмүүс хараад холбогдох албаныханд дуулгасан юм байна. Алт угаасан "шалаам" Хархорин сум орчимд илүү их бохирдол үүсгэж байгаа аж. Нутгийн иргэд уух усгүйдэх дээрээ тулж, багагүй сандарч байгаа бололтой. Түүнчлэн "Хонгор"-ын түүхийг давтах вий гэж айж байгаа гэнэ. "Ц.Мянганбаярыг алах юмсан" гэж хэлж, аргаа барж байгаа хүн ч олон байгаа аж. Өнгөрсөн жил "Монгол газар" компанийн ашиглаж байсан уурхайд гар аргаар алт олборлогч буюу "Нинжа" нар нэвтэрч чулуун ордоос нь алт олборлож байсан мэдээлэл бий. Энэ үнэн бол байдал аюултай хэмжээнд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл чулуун ордыг зөвхөн мөнгөн ус, цианит натриар угааж байж, алтыг нь ялгадаг. Усаар угааж болно л доо, уг нь. Гэхдээ шороо, алт хоёрыг нь бараг ял гаж чадахгүй. Тэгээд ч чулуун ордыг ашиглаж байгаа компани ч тэр, хувь хүн ч тэр мөнгөн ус ашигладаг нь гарцаагүй. Тийм болохоор л аюултай хэмжээнд хүрсэн байж магадгүй гэж хардаад байгаа юм. Тэгээд ч Хархорины мэргэжлийн хяналтынхан болон бусад холбогдох албаныхан Орхон голыг шинжлээд 70 хувийн бохирдолтой байна гэж үзсэн байна. Харин голын эхэндээ ямар байдалтай байгааг тодруулахаар Бат-Өлзий сумын Засаг дарга руу утас цохисон боловч, эрхэм дарга хаашаа ч юм яваад эзгүй байлаа. Тиймээс ИТХ-ын дарга Л.Батчулуунтай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр "Гацуурт" компани Орхон голыг бохирдуулж байгаа гэж цуураад байгаа. Манай суманд алт олборлож байсан "Гацуурт" компани нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй. Яг үнэн хэрэгтээ юу болж байгаа гэвэл Архангай аймгийн Цэнхэр сумын "Шийрт" гэдэг газар алт олборлож байсан "Монгол газар" компанийн буруугаас болж Орхон гол бохирдоод байна. Одоогоор найман хиймэл нуур задраад, гол руу урсч орж байгаа. Хуучин "Монгол газар" компани алт олборлож байгаад одоо Уянга сумын "Өлтийн" уурхайд байрлаж байсан бичил уурхайнуудад зарсан юм. Тэдний буруугаас болсон ч байж магад. Орхон гол нэлээд бохирдолтой байна. Манай сумаас удаа дараа шаардах хуудас өгсөн. Нэг ч хариу ирээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Химийн хорт бодис голын усанд орсон гэх яриа ч байгаа. Одоогоор Улсын мэргэжлийн хяналт болон Аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байцаагчид ирж шинжилж байна. Хариу гараагүй" гэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар яг ямар шалгалт хийж байгааг асуухад сумын байгаль орчны байцаагч Янжиндулам мэднэ гэв. Түүн рүү утас цохиж ямар хяналт, шалгалт хийгдэж байгааг тодруулсан юм. Гэтэл байцаагч "Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутагт байрлах "А" зөвшөөрөлтэй уурхайнуудад шалгалт хийж байгаа юм. Тэр далимдаа Орхон голын бохирдлыг давхар шалгана гэсэн. "Шийрт"-д байрлах "Алтан Дорнод" компанийн алт угаадаг байсан таван хиймэл нуур задраад Орхон гол руу орж байгаа. "Алтан Дорнод" компани тухайн уурхайгаа хэнд ч юм зарсан юм билээ. Одоо эзэн холбогдогчгүй болсон. Шүүхээр л явдаг гэсэн. Орхон голыг шалгаж үзэхэд ямар нэг химийн бодис илрээгүй. Зүгээр л шалмаар бохирдсон. "Шийрт"-ийн уурхай Архангай нутагт байрладаг болохоор тэндхийн мэргэжлийн хяналтаас задарсан нууруудыг бөглөх шаардлагыг холбогдох хүмүүст нь өгнө. Архангай аймгийн мэргэжлийн хяналт бөглө гэсэн шаардлагаа өгсөн гэсэн. "Монгол газар" компанийнхан ирж хүлээж авсан байх" гэж ярив. ИТХ-ын дарга нарийн мэдсэнгүй юу эсвэл байгаль орчны байцаагч нь ташаа мэдээлэл өгөв үү хоёр хүний яриа нийлсэнгүй. Ямар ч байсан мэргэжлийн хяналтынхан очсон, нуур задарч Орхон голыг бохирдуулж байгаа нь үнэн байна. Гэсэн ч нуур задалсан буруутан олдохгүй байж магадгүй л юм. Бат-Өлзий сумын ИТХ-ын даргын хэлснээр "Монгол газар" лицензтэй талбайгаа бичил уурхайнуудад зарсан гэсэн. "Эрэл" компани ч гэсэн Уянга суманд байх "Өлтийн" уурхайг юу ч үгүй болгосныхоо дараа бичил уурхай нэртэй хэдэн хүнд зарчихаад л явчихсан. Нөхөн сэргээлт хийх болон бусад хариуцлагаас хөнгөхөн мултарч чадсан Б.Эрдэнэбатын супер заль бий. Энэ аргыг Ц.Мянганбаяр сайн сурсан бололтой. Одоо "Шийрт"-ийн уурхай "Монгол газар" компанийнх биш учир Орхон голыг бохирдуулсан буруутанг бичил уурхайчдаас л хайх болох гээд байна. Эсвэл өнөөх "Нинжа" тэгддэг ард түмнээс. Угтаа буруутанг хайх биш задарсан нуураа хурдан бөглөх, дахиж ийм байдал гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол таван аймаг дамнаж урсдаг Монголын хамгийн урт гол сүйдэх гээд байна. Дээрээс нь химийн бодисоор бохирдох юм бол бас нэг "Хонгор"-ын эмгэнэл энд үргэлжлэх вий дээ. Н.Пунцагболд
mongoliin medee |
Сэтгэгдэл (2) |
|
| Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. |
Зочин Бичил уурхай ч гэж дээ, Эрдэнэбатын хаягдал дээр ажиллаж,хэд гурван техниктэй болсон, нинжа араншингаа тавиагүй,нөхөн сэргээх талын ямарч ойлголтгүй, сэргээх ч үгүй, хэдэн төгрөгтэй болсондоо омогшсон, бүдүүлэг, нинжанууд ш дээ. Тэд Монгол газрын нөхөн сэргээлт хийсэн газрыг нь онгичиж хаяад л гарна. Өлтийг тэгсэн ш дээ.
2010-07-29 17:01:40 |
Зочин Бичил уурхай ч гэж дээ, Эрдэнэбатын хаягдал дээр ажиллаж,хэд гурван техниктэй болсон, нинжа араншингаа тавиагүй,нөхөн сэргээх талын ямарч ойлголтгүй, сэргээх ч үгүй, хэдэн төгрөгтэй болсондоо омогшсон, бүдүүлэг, нинжанууд ш дээ. Тэд Монгол газрын нөхөн сэргээлт хийсэн газрыг нь онгичиж хаяад л гарна. Өлтийг тэгсэн ш дээ.
2010-07-29 17:01:39 |
|
|
|

Камертон хамтлагийн тоглолтын зурагнуудаас 10:11
|
|
|
“ЛУУ”, “ЗААН” хоёрын тулаан 21:10 XXI зууныг Азийн зуун хэмээн ярьж бичин, түүнийг нь Америк тэргүүтэй өндөр хөгжилтэй
|
XXI зууныг Азийн зуун хэмээн ярьж бичин, түүнийг нь Америк тэргүүтэй өндөр хөгжилтэй »»
|
|
Элдэв зураг (205 фото) №373 21:06 Сайхан амарч байна уу найзуудаа, ойрын vед зун цагийг санагдуулам халуун дулаан уур амьсгалтай сайхан байна. Яг
|
Сайхан амарч байна уу найзуудаа, ойрын vед зун цагийг санагдуулам халуун дулаан уур амьсгалтай сайхан байна. Яг »»
|
|
Майкл Жордан: Миний замналд хар тамхи биш тэмцэл хэрэгтэй байсан 16:11 Нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан удаан хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй юм. Тэрбээр Нью-Йорк хотын "930 AM Буффало" радиод ярилцлага өгчээ.
|
Нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан удаан хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй юм. Тэрбээр Нью-Йорк хотын "930 AM Буффало" радиод ярилцлага өгчээ. »»
|
|
Боксчин Б.Төгсцогт “ядарчээ” 16:04 Монголын боксын шигшээ багын тамирчид 45 хоногийн турш Эрдэнэт хотноо бэлтгэлд гарсан. Бэлтгэлээсээ өнөөдөр ирээд байна.
|
Монголын боксын шигшээ багын тамирчид 45 хоногийн турш Эрдэнэт хотноо бэлтгэлд гарсан. Бэлтгэлээсээ өнөөдөр ирээд байна. »»
|
|
|
Атомын цахилгаан станцаа 12 жил ашиглана 09:20
|
|
|
Тамхичин хүүг эмчилгээнд хамруулна 21:03 Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй
|
Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй »»
|
|
2 настай хүү тамхинаас гарчээ 14:11 Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ.
|
Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ. »»
|
|
Английн сайд ижил хүйстэн үү 13:47 Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна.
|
Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна. »»
|
|
СОЁЛТ ГЕРМАНЧУУД ХҮНИЙ ЭРХТЭНЭЭР ХООЛ ХИЙДЭГ РЕСТОРАН НЭЭХ ГЭЖ БАЙНА 12:30
|
|
|
|
|