Дэлхий нийтийн хэт дулаарал манай орныг ч тойрсонгvй. Халууны хэм ємнєх жилvvдээс ч эрс нэмэгджээ. Vvнтэй зэрэгцээд хvн, амьтны элдэв
халдварт євчлєл дэгдэж, яаралтай тvргэн тусламжийнхан даралт ихэссэн дуудлагад хоногийн 24 цаг дарагдаж байна. Тэнгэрийн муухай арилдаг гэгчээр жилийн дєрвєн улиралтай манай орны хувьд сэрvvний ам наашилсан байгаа. Цаг зуурын хэт дулаарлаар хvн амын "эрvvл мэнд болон ургацаа гандаалгvй даваад гарчих юм бол ч євлийг ажрахгvй угтана даа. Энэ их амьсгаа давхцуулсан халуурал дээр улстєртэй холбоотой явган яриа иргэдийг бухимдуулах шахаж байна.
Улсын тєсвийн хуваарилалт, зарцуулалтыг хийхдээ хууль зєрчсєн "хэргээр" Сангийн сайд эдvгээ шалгуулж байгаа. Хэрвээ хууль зєрчин, дур мэдэн хуваарилалт хийсэн нь тогтоогдвол, тvvнийг эсрэг фракцынхан нь огцруулах саналыг УИХ-д єргєн барихад бэлэн гэсэн vг. Бараг шалгагдахтай нь зэрэгцээд тєслєє бэлтгээд тавьчихсан байж ч мэдэх. Учир нь улсын дансыг барьсан Сангийн сайдын алба гэдэг тохой залган суугаа нєхдийг нь ч атаархуулсан, єндєр албан тушаал билээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жил орчим болж байгаа ч тодорхой шалтгааны улмаас Тэргvvнээ єєрчилсєн. Єєрєєр хэлбэл хамтарсан Засгийн газрын танхим байгуулагдаад хоёр жил орчим, Засгийн газрын тэргvvн томилогдоод хагасжил болж байна.
Хамтарсан Засгийн газарт багтаагvй парламент дахь АН, МАХН-ын гишvvдээс Засгийн газрыг огцруулах "хvсэлтэй" нэгэн нэг бус бий гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Тэр дундаа хамтарсан Засгийн газарт багтсаныхаа золиосонд "Хvvхдийн мєнгє"-єє гээсэн АН-ынхны тухайд дээрх эрмэлзэл бvvр ч их юм. Хаврын чуулган завсарлахад зарим гишvvд тийм ч сэтгэл дvvрэн байгаагvй. Ялангуяа "Хvvхдийн мєнгє"-ийг олгох хуулийн тєсєл єргєн барьсан Н.Батбаяр нарын гишvvд тун ч бухимдалтай явцгаасан. Энэ талаарх байр сууриа ч ил тод илэрхийлж харагдсан. Тиймээс Засгийн газрын гишvvдийг хазгай гишгэвэл тvших бус хазайсан дээр нь тvлхэх санаархал зарим нэг хvнд тун их байгаа юм.
Засгийн газрын тухайд єнгєрсєн хугацаанд УИХ-аас єгсєн vvрэг чиглэлийн дагуу Оюу толгой, Таван толгойн ордыг эргэлтэд оруулж, томоохон хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр гараанаасаа хєдлєєд байгаа юм. Ер нь ємнєх Засгийн газруудтай харьцуулахад эдийн засгийн хєгжлийгтvлхvv барьж байгаа. Энэ Засгийн газрын тэргvvн ч єєрийн гарт хvний хєгжлийн хєтбєрийг атгаж, иргэдийг хамтдаа хийж бvтээх уриаг дэвшvvлээд буй. Хєрєнгє оруулалт, бvтээн байгуулалтын урт хугацааны том том хєтєлбєрvvдээ дагадаад хєрєнгийн зах зээл ч удахгvй шинэчлэгдэх бэлтгэл явагдаад байгаа. Хєгжлийн энэ хєтєлбєрvvдийг хэрэгжvvлэх эхлэлийн шатан дээр Засгийн газрын танхимыг огцруулах дараагийн бvрдэх баг vзэж харж, танилцаж, єєрийн бодлогоо нэмэх энэ тэр аар саар зvйлээс шалтгаалаад хугацаа алдан хєрєнгє оруулалт хойшлогдох магадалал єндєртэй.
Нєгєє талаас энэ нь гадаадын хєрєнгє оруулагчдыг ч vргээх гэмтэй юм. Аль нэг улс оронд хєрєнгє оруулалт хийж байгаа гаднын компаниуд юуны тvрvvн улс тєрийн тогтвортой байдлыг чухалчилдаг юм билээ. Арга ч vгvй биз. Нэг сайд, Засгийн газартай vг хэлээ ойлголцон, гэрээ хєтєлбєрєє батлаад, хєрєнгє оруулалтаа хийтэл дараагийн шинэ хvн гарч ирвэл тэндтэй дахин хэлэлцэн, итгэлцлийн гэрээ байгуулах гэж мєн хугацаа алдах талтай. Эдvгээ стратегийн ач холбогдол бvхий ордуудаас олох орлогыг Хvний хєгжлийн санд тєвлєрvvлэхээр тооцоо балансаа гаргаад тавьчихсан. Намрын чуулган эхлэхэд энэ санд тєвлєрєх мєнгєний хэмжээ ч нэмэгдсэн байх ёстой байдаг.
Гэтэл чуулганаа эхлvvлэв vv, vгvй юу Засгийн газрын асуудлыг хєндєн, огцруулах асуудал яригдаад эхлэвэл улсын тєлєвлєсєн ажил нурж, тэр хэрээр иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Хамтарсан Засгийг огцруулах гэж зvтгэн хєрєнгє оруулалтаа алдах хvсэл хэнд байх вэ?. "Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино" гэдэг. Иймээс Сангийн сайдаас улбаатай засгийн дэнжигнэл танхимаар нь буулгах магадлал єндєр. Тєрийн 76 тvшээ засгийн 11 сайдын асуудпыг хэлэлцэн шvvхэд юухан байхав. Кноп дарах тєдийд л тvшээдийн хувь заяа шийдэгдэг хойно. Энэ их халуун дээр Засгийн газарт "даралт" нэмж, дампуурал зарлаад яахайдээ.
Н.Энхлэн