Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай хотуудын нэг нь БНСУ-ын Намянжү хот юм. 2 хот харилцаа хамтын
ажиллагааныхаа шугмаар жил бүр хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Энэ жил солилцооны хөтөлбөрийн хүрээнд Намянжүгээс 16 сурагч, 3 багш нийслэлд хотод хүрэлцэн ирээд байна. Эдгээр хүүхдүүд манай улсад байх хугацаандаа түүхийн болон оюун ухааны музей үзэж, байгалийн үзэсгэлэнт газар болох Тэрэлжид амрах юм. Мөн мэлхий хад , Арьяабалын сүм үзэж, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн нэгээхэн хэсэг морь тэмээ унаж сурна. Мөн солонгос хүүхдүүд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд очиж амрах юм байна. Ийнхүү Улаанбаатар хотод хөл тавьсан БНСУ-ын Намянжү хотын хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр монгол орны өвөрмөц онцлогтой танилцан, олон найз нөхөдтөй болж , монгол хүний сайхан зан чанарыг таньж мэдэхийг хүүхдүүдээс хүслээ.