-Нам нь тvvнийг шахаанд оруулснаас vvдээд дараагийн Засаг даргын тєлєєх єрсєлдєєн хvчээ авлаа-
Одоогоос гурван сарын ємнє Дундговь аймгийн ИТХ-ын тєлєєлєгчид Засаг даргаа огцруулах тэмцэл єрнvvлсэн.
ИТХ дахь МАХН-ын 12 тєлєєлєгч Засаг дарга Ш.Тєрбатыг ажилдаа тэнцэхгvй, тендер будлиантуулсан гэдэг шалтгаанаар огцруулах хvсэлт гарган намынхаа Удирдах зєвлєлд хvргvvлсэн. Тус аймгийн ИТХ 25 гишvvнтэйгээс 17 нь МАХН-ынх. Гэтэл тэдний олонхи нь засаг ноёноо суудлаас нь тvлхэн унагах сонирхолтой байсан учир ийнхvv хэдэн сарын турш зарга хийгээд байлаа.
Тэдний энэ маргааныг эцэслэхийн тулд МАХН-ын Удирдах зєвлєл хуралдаж, Ш.Тєрбат даргыг гурван сарын дотор ажлаа сайжруулж, асуудлыг шийд гэсэн vvрэг єгсєн билээ. Тухайн vед энэ асуудал ид єрнєж байхад Ш.Тєрбат дарга Улаанбаатарт эмчлvvлж байсан юм.
ardchilal