Манай улсад сvvлийн хэдэн жил алга дарам газрын тєлєєх тэмцэл хvчтэй єрнєж байна. Бэл бэнчин муутай нь ханынхаа
шийрийг хатгах газаргvй байхад, хєрєнгєтэй нь дархан цаазат Богдхан уулын аманд газар авч том хаус барьж, єрсєлддєг болсон гэхэд болно. Хан-Уул дvvргийн 11 хорооны нутаг Зайсан толгойн зvvн талд айлууд vе дамжин суурьшиж ирсэн. Гэтэл энэ айлуудын эрх ашгийг бодолгvйгээр Байгаль орчны ємнєх сайдууд гарын vсэг зурж зєвшєєрєл єгснєєр тэр орчмын айлуудын хувь заяа хэцvvдэж эхэлсэн.
Олон жил амьдарсан газарт нь нэг л єглєє эрх мэдэлтнvvд тємєр хашаа хатгаж, том техникээр газрыг нь ухах энгийн vзэгдэл болжээ. Vvний нэг тод жишээ бол “Гантулга бор” компанийн хууль бус vйл ажиллагаа. Тус компани айлуудын газар дээр хашаа хатгаж тэр орчмын айлуудыг хєєж туух болсон. Энэ байдал нь сvvлдээ шvvх цагдаагаар шийдэгдсэн. Ингэхдээ дээрх “Гантулга бор” компанийн газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан аж. Мєн МХЕГ-аас удаа дараа шалгалт хийж холбогдох хууль тогтоомж зєрчсєн аж ахуйн нэгжvvдийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг БОАЖ-ын сайдад хvргvvлсэн. Харин БОАЖ-ын сайд Л.Гансvх нийслэлийн Захиргааны хэргийн шvvхийн 2009 оны нэгдvгээр сарын 29-ний 56, мєн оны дєрєвдvгээр сарын 1-ний 160 тоот шийдвэрийг vндэслэн тушаал гаргажээ. Уг тушаалдаа, “Газар ашиглах эрхийг цуцлах шvvхийн шийдвэр гарсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бvс Багатэнгэрийн аманд иргэн П. Бат-Эрдэнийн 29 га, газар ашиглах, Зайсангийн аманд “Гантулга бор” компанийн 0.6 га газар ашиглах эрхийг тус тус хvчингvй болгосугай” гэжээ.
Энэ тушаалыг хэрэгжvvлэхийг Хан-Уул дvvргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Ш.Дагва нарт даалгасан байна.
Харин Л.Гансvх сайдын эл шийдвэр, тушаал хэрхэн хэрэгжиж байгаа эсэхийг сураглахаар холбогдох байгууллагуудаас нь тодрууллаа. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын ахлах мэргэ-жилтэн Х.Баасанхvv “Нэгэнт сайдын тушаал гарсан бол тухайн газар эрх зvйн хувьд хvчингvй болсон гэсэн vг. Харин сайдын тушаалыг хэрэгжvvлэх ажлыг дайлгасан хvмvvс нь хийх ёстой. Тэднээс энэ та-лаар тодруулсан нь дээр” гэлээ.
“Гантулга бор” компанийн нэмж авсан газар нь ашиглах боломжгvй байсан
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын мэргэжилтэн н.Соёлмаагаас БОАЖ-ын сайдын тушаалыг хэрхэн биелvvлж байгаа тухай цєєн асуултад хариу авлаа.
-БОАЖ-ын сайдын 157 дугаар тушаалаар “Гантулга бор” компани, Багатэнгэрийн аманд иргэн П.Бат-Эрдэнэ нарын газар эзэмших эрхийг хvчингvй болгосон. Энэ тушаалын дагуу танай байгууллага ямар арга хэмжээ авсан бэ?
-Сайдын тушаалын дагуу бид дээрх хоёр иргэн аж ахуйн нэгжид газрын эрхийг цуцалсан талаар мэдэгдэл хvргvvлсэн. Мєн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр хvчингvй болсон тухай зарыг олон нийтэд хvргэсэн. Ингэснээр хvчингvй болж байгаа юм.
-“Гантулга бор” компанийн хувьд нэмж авсан газрыг нь хvчингvй болгож байгаа гэх юм. Vvнийг тодруулаач?
-Тус компани ємнє 1.1 га газар эзэмшиж байсан юм билээ. Vvн дээрээ 06 га газар нэмж авсан юм. Тэр газар нь ашиглах боломжгvй, vерийн ус урсдаг газар байсан. Тиймээс дээрх газрын зєвшєєрлийг цуцалсан.
-Vндсэн газрыг нь цуцлаагvй юм уу. Хашаагаа буулгаагvй байгаа гэсэн?
-Vндсэн газрыг нь цуцлаагvй. Зєвхєн нэмж авсан 0.6 га газрыг л цуцалсан. Хашаагаа буулгаагvй байгаа шалтгаан нь тус компани шvvхийн шийдвэрийг эсэргvvцэж давж заалдсан байгаа юм.
Тушаалын дагуу газрын алба гурвалсан гэрээгээ цуцалсан
Хан-Уул дvvргийн газрын албаны дарга Л.Отгонбаатараас доорх зvйлийг тодрууллаа.
-БОАЖ-ын сайд Л.Гансvхийн газар эзэмших эрхийг цуцлах тухай тушаалыг танайх хэрхэн хэрэгжvvлж байна вэ?
-Бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газартай хамтарч “Гантулга бор” компанид хугацаатай мэдэгдэх хуудас хvргvvлсэн.
Мєн гурвалсан гэрээгээ цуцалсан. Гэвч бидний єгсєн хугацаанд газраа чєлєєлєхгvй байгаа юм. Харин П.Бат-Эрдэнийн газар бол манай дvvрэгт хамаарахгvй. Баянзvрх дvvргийн харьяа учраас тэр дvvрэгт асуудлыг нь шийднэ.
-Заасан хугацаанд газар чєлєєлж єгєхгvй бол яах вэ?
-Манай албаны зvгээс тэгнэ, ингэнэ гэсэн зvйл байхгvй. Тухайн компани сайдын гаргасан тушаалыг эсэргvvцэж шvvхэд хандсан байгаа. Шvvх ямар шийдвэр гаргана тvvний дагуу л арга хэмжээ авна. Тэрнээс биш заасан хугацаанд газар чєлєєлсєнгvй гээд барьсан хашааг нь нурааж болохгvй, хvний эрхэнд халдсан болно.
-Дээрх компаниас гадна газар эзэмших эрх нь цуцлагдсан аж ахуйн нэгж бий юv?
-11 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлаад байгаа. Vvнээс Зайсан толгойн ард хашаа хатгаж vйл ажиллагаагаа эхлvvлээд байсан “Софт трейд” компани манай газрын албыг хариуцагчаар татаж дvvргийн шvvхэд хандсан байна.