bolod.mn new logo
miss.mn | zaraa.mn | banner.mn | topmedee.mn | hehe.mn
НҮҮР ХУУДАС УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ ДЭЛХИЙ ДАХИНД УРЛАГ СПОРТ ГЭР БҮЛ ТЕХНОЛОГИ БЛОГ ВАРЕЗ НИЙГЭМ ШАР МЭДЭЭ АРХИВ
Фото мэдээ / Видео / Шинэ зар / Шинэ ном / Бизнес мэдээ / Бизнес төсөл / Сэтгэл зүй / Оддын амьдрал / Судлагаа / Иргэдийн захидал / Ярилцлага / Зурхай / Онигоо / Хууль

Мессежин зар
file tatagdahgui baina 91923688           -           Tat tat bas dakhin tat www.eZone.mn 88060986           -           zar 91090002 91096688 91978888 96029999 9911-tei dugaar zarna. utas 96778899 96778899           -           1281356380 96679755           -           99998833 dugaar zarna. 99998833           -           1283176799_ 88877472           -           World War II: Sniper 99087886           -           1280472163 96744884           -           Sansart 3 uruu bair, garaashiin hamt tureesluulne. 99021010           -           1282564288 Muugi 98220133           -            ezone.mn, bolod.mn, topmedee.mn, hehe.mn, zaraa.mn, miss.mn гэх 6 сайтад шууд гарах болно. Та зараа 151020 дугаарт илгээ.

Тагнуулчдын факсаар ирүүлсэн шаардлагад юу өгүүлэв


Тагнуулчдын факсаар ирүүлсэн шаардлагад юу өгүүлэв

Тагнуулын ерөнхий газрын дарга, зарим ажилтнуудтай холбоотой “но”- той, ноцтой нийтлэл улсын наадмын өмнөхөн

 манай сонинд нийтлэгдсэн билээ. Дээрх нийтлэлд эгдүүцсэн тагнуулынхан сонины редакцид шаардлага, мэдэгдэл ирүүлжээ.  Юуны өмнө тагнуулынхны тухай өгүүлсэн нийтлэлд юу дурдагдсаныг уншигчиддаа нэхэн сануулъя. Улс орны үндэсний аюулгүй байдал, ард түмний амгалан тайван байдлыг гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хамгаалах нэр төртэй үүргээ хариуцлагатай биелүүлэхийн тулд төр засгийн удирдлагад цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангах үүргийг Тагнуулын ерөнхий газрынхан хүлээдэг билээ. 

Түүнчлэн аливаа гэмт хэ­рэг, олон нийтийг хамарсан үй­мээн са­муунаас урьдчилан сэр­гий­лэх, илрүүлэх, аль болох хохирол багатайгаар таслан зог­соох нь тагнуулчдын үү­рэг байдаг. Гэтэл 2008 оны дол­дугаар сарын 1-ний өдөр таван хүн амь насаа алдсан, ард түмнийг түгшээсэн үймээн са­муунт үйл явдалд хүлээх ха­риуцлагаас Тагнуулын ерөн­­­хий газрын дарга Р.Болд су­­­гарч үлдэх гэж буйг дээрх нийт­лэлээр шүүмжилсэн юм.

Үүгээр ч тогтохгүй дарга нь албан тушаалаа ашигласан тагнуулчдынхаа хууль бус үйлдлийг хаацайлж, бүр албан тушаалд дэвшүүлж буйг баримттайгаар өгүүлсэн билээ. Тухайлбал, Сөрөг таг­нуу­лын газрын дарга Баяр­сай­хан нэгэн уул уурхайн ком­панийн удирдлагатай ху­вийн харилцаа тогтоож өөр хэлт­сийн ажилтнуудаас авсан мэ­дээллийг дээрх компанид өгч нууц задруулсан тухай дур­дагдсан байв. Баярсайхан шанд нь 500-600 сая төгрөгийн үнэ­тэй хауст тансаглаж буй нь үнэн юм.  Нийтлэлд дур­дагдсан бас нэг баримт жи­шээ нь ТЕГ-ын хэлтсийн дар­га Гомбожав, хэлтсийн ор­логч дарга Баяраа нартай хол­боотой мэдээлэл юм. Сайд асан С.Отгонбаярыг эрүү­гийн хэрэгт холбогдуулах хуу­рамч баримт, материалыг Ав­лигатай тэмцэх газарт ил­гээж иргэнийг хилс хэрэгт гүт­гэж тагнуулчийн үүргээ умартсан байдаг. Хамгийн гол нь ТЕГ-ын дарга Р.Болд дотоод ажилтнуудынхаа ал­бан тушаал ашиглалт, тө­рийн албаны үүргийг улан­даа гишгэсэн хууль бус үйлд­­­лүүдийг мэдсэн атлаа ту­­шаал дэвшүүлж, даврааж бай­­гаад  учир бий. Тамгын газ­рын дарга Баатар үндсэн аж­лаа хийхийн оронд тус газарт эрх нь олгогдсон тендерийн материал дээр ажиллаж, хэд хэдэн барилга засварын аж­лыг хамаатан садан, найз нөхдөөрөө хийлгэн дун­даас нь мөнгө хождог зай­тай нөхрийг Р.Болд дарга мэдсэн атлаа чимээгүй л суугаа.  Ийнхүү тагнуулын бай­гууллагын до­тоод байдал, үнэн дүр төрхийг манай сонин илч­лэн бичсэн юм. Нийтлэлд дурдагдсан эр­хэм дарга нар өдгөө шүүм­ж­лэл дүгнэлт хийхийн оронд со­нинг уучлалт гуйхыг шаард­сан байна.

Тагнуулынханд “Таг­нуу­лын байгууллагын тухай хууль”-д үүргийг нь хэрхэн заа­­­­сан байдгийг сануулах хэ­рэг­­тэй болж байх шиг.  Хуу­лийн 11 дүгээр зүйлийн 1.1. Таг­­нуулын ерөнхий газар да­раах үүргийг гүйцэтгэнэ гэжээ. Үүнд:

11.1.1. Монгол Ул­сын ашиг сонирхлыг хам­гаа­лах, үн­дэсний аюулгүй байд­лыг хан­гахад чиглэсэн асууд­лаар тагнуулын мэдээ олох,  цуг­­луулах, задлан шин­жил­гээ хийж, дүгнэлт гар­ган энэ хуульд заасан эрх бү­хий бай­гууллага, албан ту­шаал­танд мэдээлэх;

11.1.2. Гадаад улсын тусгай алба, байгууллага, ир­гэн, тэд­гээ­рийн төлөөний эт­гээ­дийн тагнан турших, хорлон сүйт­гэх ажиллагааг илрүүлэх, тас­лан зогсоох;

11.1.3. Улсын эдийн зас­­гийн аюулгүй байдалд ноц­­той хохирол учруулж бол­­зош­гүй ажиллагаанаас урьд­­­чилан сэр­гийлэх, түү­нийг илрүүлэх, тас­лан зог­соох... гэжээ. Гэ­тэл сонины ре­да­кцид фак­саар ирүүлсэн мэдэгдэлд “...2008.07.01-ний   олон нийтийг хамарсан эмх замбараагүй байд­лын үеэр таван иргэний амь нас  эрсдсэн эмгэнэлт явд­лын бурууг Тагнуулын ерөн­хий газрын удирдлагатай шууд холбон нэр бүхий албан тушаалтнуудыг нууц задлах, албан тушаалаа ашиглах, ав­лига хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр нотол­гоогүйгээр гүтгэсэн нь зөв­хөн хувь хүний төдийгүй бай­гууллага, нийт албан хаагч­дын нэр хүндийг гу­таах, олон нийтэд ТЕГ-ын та­лаар сөрөг, ташаа ойлголт төрүү­лэх, тус байгууллагын үйл ажиллагаанд саад болох урш­гийг дагуулж байна” гэжээ. “Таг­нуулын байгууллагын тухай хууль”-д зааснаар бол Р.Болд даргын удирдлагатай ТЕГ-ынхан долдугаар сарын 1-ний өдрийн үйл явд­лыг тагнаж, мэдэн үнэн зөв мэдээллийг төрийн бай­гууллагын удирд­лагуудад өгөх ёсгүй байсан биш гэж үү. Өнөө­дөр хэн буу­дах тушаал өгс­нийг таг­­нуулчид яагаад мэ­дэж чадахгүй байна вэ. Хоёр жи­­лийн өмнөх тэр хар өдрийг өдгөө зарим улстөрч ярихдаа гадныхан оролцсон гэх юм билээ. Тэгвэл тагнуулчид үү­нийг мэдсэн үү. Үндэсний аюулгүй байдал, ард түмний амгалан тайван байдлын тө­лөө ажиллаж  чадаагүй таг­нуул­чид хариуцлага хүлээх учир­гүй гэв үү.

Сонинд нийтлэгдсэн мате­риал тагнуулын бай­гуул­лага, нийт албан хаагчдын нэр хүндийг гутаасан гэнэ ээ. Том эндүүрчээ. Байгууллагын нийт ажилтнуудыг хамруулж ойл­гохоосоо илүү нэр дур­дагдсан эрхмүүдийг харин шал­гуулж байгууллага нэр төрөө цэвэрлэх хэрэгтэйг зөв­лөмөөр санагдана. Тагнуулын байгууллагыг тарамдуулж, үнд­сэн үүргийг нь   хувийн ашиг хонжоондоо ашиглагчид эгдүүцэх нь аргагүй ээ. Гэхдээ шүүмжлэлийг өөрс­дөө­сөө давуулан бусад таг­нуулчдад хамааруулах гэсэн арчаагүй арга явуургүй биз ээ. Хэнд хандаж хэнийг шал­гуулахаа мэдэхгүй байгаа тагнуулч нэгэн байвал УИХ-ын  Тусгай хяналтын дэд хороо гэж байдаг юм шүү. Та­г­нуулч­дыг цагдаагийнхан, эсвэл эрүүгийнхэн, авлигатай тэмцэгчид шалгахгүй гэж бар­дамнаж буй бол ард түмнээс сонгогдсон төлөөллөөс бүрд­сэн Тусгай хяналтын дэд хо­роо гэж байдгийг сануу­лахад илүүдэхгүй юм. Энэ хороо өд­гөө ажлаа хийж таг­нуулын бай­гууллагын нэр хүн­дийг  унагасан эрхмүүдийг шал­гах цаг болжээ. Эцэст нь хэв­лэлийн эрх чөлөөний тухай хуу­лийн зарим заалтыг сэт­гүүлчдэд сануулсан ТЕГ-ын Олон нийтттэй харилцах ал­баны дарга А.Батбилэгт  хүр­гэх бас нэг үг байна. Сонинд нийтэлсэн материалынхаа хууль ёсны нотолгоог гаргах, эс­вэл уучлал гуйж залруулга гаргахыг биднээс шаарджээ. Уучлаарай, баримтаа сэт­гүүлчид шүүхийн өмнө гар­гадаг юм. Түүнчлэн нийт­лэгдсэн материалын нотолгоо болох баримтыг шүүх шаар­дах эрхтэй болохоос таг­нуулынхан шаардах эрхгүй. Шүүхэд гомдол гаргах эрх нь та бүхэнд бий. Тагнуулын байгууллагын үүргийг умар­таж, хувийн эрх ашгийн тө­лөө, нэр хүнд олохын төлөө хууль бусаар ажиллаж буй тагнуулчдын талаарх мэдээ­лэл, нийтлэлийг ч бид ний­тэлсээр байх болно.

 

 

Б.АЛТАНТУУЛ

 

 

Сэтгэгдэл (0)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

   



"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас
11:46

"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас.

"Sound of kiss" хамтлагийн шинэ гишүүн Золчимэгийн зурагнаас.

»»
Ч.Бат-Эрдэнэ поп стилиэр дуулна
09:32
Диаз автомашинаа эвдэлжээ
09:17

Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз уржигдар орой 261

Диаз автомашинаа эвдэлжээ

Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз уржигдар орой 261

»»
Дуучин Агиймаа амраглаж байсан залуудаа зодуулжээ
17:21

Рок попын шинэ үеийн дуучид дундаа царай зүс, нуруу туруугаараа арай дөнгүүр гэгддэг нь дуучин Агиймаа.

Дуучин Агиймаа амраглаж байсан залуудаа зодуулжээ

Рок попын шинэ үеийн дуучид дундаа царай зүс, нуруу туруугаараа арай дөнгүүр гэгддэг нь дуучин Агиймаа.

»»
Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ
16:23

Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж зодог тайлснаасаа хойш эх орондоо

Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ

Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж зодог тайлснаасаа хойш эх орондоо

»»
Атомын цахилгаан станцаа 12 жил ашиглана
09:20
Тамхичин хүүг эмчилгээнд хамруулна
21:03

Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй

Тамхичин хүүг эмчилгээнд хамруулна

Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй

»»
2 настай хүү тамхинаас гарчээ
14:11

Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ.

2 настай хүү тамхинаас гарчээ

Саяхан дэлхийг шоконд оруулаад амжсан өдөрт 2 хайрцаг буюу 40 ширхэг тамхи татдаг 2 настай Индонезийн Aрди Ризал ( Ardi Rizal ) хүү тамхинаас албадан гаргах сарын эмчилгээнд хамрагдсаны дүнд тамхинаас гарчээ.

»»
Английн сайд ижил хүйстэн үү
13:47

Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна.

 Английн сайд ижил хүйстэн үү

Английн гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг зөвлөхтэйгөө ижил хүйстний харилцаатай гэсэн мэдээлэл Англи Улсад шуугиан тарьж байна.

»»
СОЁЛТ ГЕРМАНЧУУД ХҮНИЙ ЭРХТЭНЭЭР ХООЛ ХИЙДЭГ РЕСТОРАН НЭЭХ ГЭЖ БАЙНА
12:30
Babies- Монгол хүү баярын тоглосон шинэ гадаад кино
16:16
Нэгийг бодогдуулна шүү монголчуудаа заавал үзээрэй!!!
20:04
California-н Tанхай охидын шуугиан тарьсан бичлэг
14:59
Одоогийн хүүхнүүдийн яриа ичиг ичиг (Дүрстэй мэдээ)
15:34

Манай хүүхнүүд ингэж л ярьдаг болоод байна. Эсвэл хөдөөнөөс ирсэн гэдгээ нуухын тулд ийм олон гадаад үг хэргэлээд байна уу?

Одоогийн хүүхнүүдийн яриа ичиг ичиг (Дүрстэй мэдээ)

Манай хүүхнүүд ингэж л ярьдаг болоод байна. Эсвэл хөдөөнөөс ирсэн гэдгээ нуухын тулд ийм олон гадаад үг хэргэлээд байна уу?

»»
Хонхны баяраараа шившиг болж байна.Азгүй гэхэд дэндүү азгүй.
11:59









bolod.mn logo
НҮҮР ХУУДАС | УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | ДЭЛХИЙ ДАХИНД | УРЛАГ | СПОРТ | ГЭР БҮЛ | ТЕХНОЛОГИ | ВАРЕЗ | НИЙГЭМ | ШАР МЭДЭЭ | АРХИВ


RSS Feeds | Рекламын алба | Нууцлалын батлагаа | Холбоо барих | Сэдэв | Нийт зочин: 397
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2010 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: iSss LLC