Хөгжмийн магнат Саймон интернэтээр дамжуулан хоорондоо хэрүүлийн алим шидэлцэж эхэлсэн
хуучин найз бүсгүйчүүд Sinitta болон Jackie Claire нарыг эвлэрүүлэхээр 280 мянган фунт стирлингын үнэтэй далайн аялалд явуулжээ.
Simon тэдний жаахан охид шиг хэрэлдэхээс нь залхсан аж. Сэлэх эсвэл живэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал тэднийг ярилцаж , ойлголцоход хүргэнэ гэж тэр боджээ. Азаар түүний төлөвлөгөө ёсоор болж байгаа бололтой. Тэд удаан ярилцсаны эцэст дахин найзууд болж, инээлдэж хөхрөн, Саймоныг ч муулаад амжжээ. Саймон тэднийг эвлэрүүлсэндээ бараг харамссан байж ч мэднэ.
Ердөө гурван долоо хоногын өмнө 80-аад оны поп од гэгддэг, Саймоны гурван жил үерхсэн найз бүсгүй Sinitta, Британийн мисс, мөн Саймоны экс найз бүсгүй Jackie рүү интернэтээр хэрүүлийн алим шидсэн билээ. Тэрбээр twitter дээр " Чи бол худал хуурмагаас өөр юу ч биш. Чамайг 25 жил ингэж ичгүүргүй аашилж байгаад харамсч байна” гэж бичжээ.
Бэлтгэсэн Н.Энх