 |
|
 |
|
Монголын хамгийн намхан эмэгтэйтэй ярилцлаа |
|
|
 |
|
 |
Монголын хамгийн намхан эмэгтэйтэй ярилцлаа
2013-04-05Уншигч танд нэгэн сонирхолтой хүнийг танилцуулъя. Жүрмэдийн Ичинхорлоо гэдэг, Монголын хамгийн намхан эмэгтэй.  Түүний өндөр анх 90 см байсан бол нас нь хэвийхийн хэрээр жижгэрсээр 65 см болжээ. 63 настай тэрээр Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдарч байна. Түүнтэй хөөрөлдөхөөр Чойбалсанд очоод зовох юмгүй олж уулзсан. Нутгийнхан нь “Тарваган хүн үү” хэмээн гэрийнх нь хаягийг түүртэлгүйгээр хэлж өглөө. Ингээд илүүц зүйл нуршилгүйгээр түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. -Сайхан хаваржиж байна уу, та? -Өө, сайхаан. Охин минь чи сайхан хаваржиж байна уу. -Өнтэй сайхан хаваржиж байна. Таныг төвөггүй олж ирлээ дээ? -Тэгнэ, тэгнэ. Манай аймгийнхан чинь “Тарваган Ичинхорлоо” гэхээр андахгүй шүү дээ. Бараг худалч хүнд орон нутагтаа “од” нь юм уу даа. Харин чи азтай охин байна. Би чинь сумын төв дээр бараг байдаггүй. Голдуу хөдөө мал дээр байдаг. Ойрноос сургуулийн хүүхдүүдийг харах үүрэгтэй ирээд байгаа нь энэ. -Ач нараа харах гээд үү? -Тийм ээ. Би ганц үртэй. Тэр маань одоо 43 настай. Хоёр хүүхэд нь 15- 17 насныхан. Ач нараа сургуульд явахад нь хоолыг ундыг нь бэлтгэж өгөх, хичээл номыг нь давтуулах ажилтай гэх үү дээ. -Та өөрийнхөө талаар яриач. Монголын хамгийн намхан хүн гэх юм. Ер нь яагаад ийм намхан төрчих өв. Танай удамд намхан хүн бий юу? -Байхгүй ээ. Би ганцаараа намхан. Намхан ч бас биш юм аа. Тарваган хүн. Яагаад тарваган гэхээр том толгой, богино мөчтэй болохоор тэгж хэлдэг юм. Яагаад ийм намхан төрснөө мэдэх юм алга. Шинжлэх ухаанаар бол тайлагдах л байх. Миний хувьд лусын хорлол болсон болов уу гэж таадаг. Яагаад гэхээр миний эжий төрөх гээд сумын эмнэлэг рүү морин тэргээр явсан байдаг. Юу, юугүй төрөх гэж байхдаа л явж байгаа нь тэр. Урьд өмнө нь машин тэрэг гэж элбэг байсан биш. Тэр үед өвдсөнөөсөө болоод булаг дээр уначихсан гэх юм билээ. Тэгээд л булаг дээр төрсөн дөө. Одоо бодоход эхийн цус булаг шандад дуссан юм шиг ээ. Лусын хорлол туссан юм байлгүй. -Лустай холбохоос гадна шинжлэх ухаан талаас нь тайлахыг оролдож байсан уу? -Өө, тийм зүйл мэдэх юм алга. Хөдөө өсч төрсөн надад шинжлэх ухаан хамаа алга. Нэгэнт ингээд төрчихсөн юм чинь том болъё гээд явалтай биш дээ. Шинжлэх ухаан байтугай бичиг үсэг сураагүй хүн шүү дээ, би. Намайг бага байхад аав ээж маань “Хүүхдүүд шоглоно” гээд сургуульд оруулаагүй юм билээ. Зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр 35 үсгээ сурч, тоо бодож сурсан юмдаг. Одоо бол ач нарынхаа хичээлийг жигтэйхэн хийлгэнэ шүү дээ. -Уг нь монголчууд нэгнээ шоглоод байх ард түмэн биш шүү дээ? -Эрт үед аав, ээжүүд хүүхдүүдээ сургуульд өгөөд байх нь ховор байлаа. Тэрний нэг нь байхгүй юу. Одоо ч сайхан болжээ. Юу гэхээр намайг гудамж талбайд явахаар шоолохгүй юм. Сонжин харахаас биш шоглож дооглодоггүй. Хуучин 1980-аад онд байхад Хятадын хүүхдүүд намайг “Тарваган хүн. Нохойноос ч намхан. Тэр хөлийг нь хараач” гээд чулуу шидэж дамшигладаг байсан. Одоо бол тэгэх биш. Тэгээд ч сумынхан маань намайг андахгүй сайн мэдэх юм даа. -Хүүгийнхээ талаар яриач. Нутгийнхан тань “Ичинхорлоод бурхан сайхан үр заяасан. Одоо жаргаж яваа настан” гэх юм билээ? -Бурхан намайг ингэж төрүүлсэн ч надад сайхан үр заяасан нь юутай аз жаргал вэ. Энэ маань насны аз жаргал, амьдрах итгэл маань юм шүү дээ. Миний хүүг Балжир гэдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Одоогоор тэр маань хөдөө малаа маллаад, би хүүхдүүдийг нь харж байна даа. Аав ээж хоёр маань маш их хөдөлмөрлөж байж намайг мөр бүтэн, эрүүл өсгөсөн шүү дээ. Түүний адил би ч гэсэн хүүгээ дутагдах гачигдах зүйлгүй өсгөхийг хичээсэн. Зүтгэл маань ч талаар болоогүйд баярлаж суудаг даа. Миний хүү над шиг адилхан намхан гэж бодож байна уу, охин минь. -Үгүй байх аа. Би өндөр гэж сонссон? -Тэгэлгүй яах вэ. Өнд өр өндөрдөө нэлээд том шүү. Уг нь би хоёр сайхан хүүтэй байх байлаа. Даанч нэг нь дөрвөн сартай байх даа хатгаа тусаад бурхан болсон юм. Хатгаа гээч юм чинь гүнзгий тусахаараа хүний амийг авч оддог юм байна лээ. -Хүүгийнхээ эцгийн талаар ярьж болох уу. Асуумаар санагдаад л? -Эцгийнх нь талаар юу ярих вэ дээ. Бид ямар ханилж суусан биш. Надад үр заяасан буянтай л хүн. Одоо ч бурхан болсон л доо, хөөрхий минь. -Нуулгүй асуухад та яаж төрөв. Төрөхөд хүндрэлтэй байсан биз? -Намхан ч гэсэн хүүхэд гаргах нь эмэгтэй хүний тавилан шүү дээ. Мэдээж өөрөөрөө төрж чадахгүй учраас 1971 онд хотод очиж төрсөн юмдаг. Хийсвэр хийлгэх гэж. Тэр үед л хотыг үзсэн. Үзсэн ч гэж дээ, эмнэлгийн орон дээрээс эргээд л нутагтаа ирсэн юм. Одоо харин хот үзмээр санагдаад байдаг. Саяхан миний аавын хожуу суусан эхнэрийнх нь хүүхдүүд Төв аймгаас манайд ирсэн. Тэд “Та бол ховор хүн. Монголын намхан хүн байж төрөөс дэмжлэг авах ёстой. Дэмжлэг авах талаар хөөцөлдөнө. Удахгүй таныг хот үзүүлнэ” гэж хэлээд явсан. Тэд хэлсэн ёсоороо намайг хот үзүүлэх байх гэж хүлээгээд л сууж байна даа. Хот гоё уу, хүүхээ. -Өө, гоё ч гэх хаашаа юм. Замын түгжрэл, утаа гээд асуудал бий? -Харин зурагтаар л тэгэх юм байна шүү дээ. Энэ яваа насандаа хот орж үзэх байлгүй дээ. Би чинь сумаасаа нэг их гардаггүй, хааяа нэг аймгийн төв орно. Түүнээс биш хэдэн малтай ноцолдож ирлээ. -Ноцолдож гэснээс та мал саахад бас хүндрэл учирна биз? -Тэр ойлгомжтой. Сандал давхарлаад үхрээ саах гэхээр шилгээгээд яваад өгнө. Дахиад л сандлаа өрөх асуудал гарна. Нэг номхон тэмээтэй байсан юм, эрт үед. Тэр тэмээ надад зориулагдсан гэмээр хачин номхон. Түүнийгээ унаад малаа хариулна. Ахуй тутамд л саад тулгарах нь бий. Одоо бол сайхан байна. Ач нар маань гар, хөлийн үзүүрт зарагдана шүү дээ. -Та эхээс хэдүүлээ билээ? -Хоёулаа. Дүү маань аймгийн төв дээр бий. Нөхөр нь бурхан болж дүү маань долоон өнчин хүүхэдтэй үлдсэн хүн дээ. Одоо ч хүүхдүүд нь сайхан том харчууд, бүсгүйчүүд болсон байна. Хааяа эгч дээрээ ирж хань болно. Намайг бага байхад хүүхдүүд “Ямар шараа юм бэ. Газраас хөндийрдөггүй ямар сонин хүн бэ” гээд элдвээр шоолно. Энэ бүрт дүү маань “Та нар намхан хүн үзээгүй юм уу. Хүний амьдрал мэдэхгүй юмнууд” гээд ихэд бухимддаг байж билээ. Одоо тэр үеэ санахаар муу дүүгээ өрөвдөх юм даа. Эмээд нь намхан төрсөндөө гуниж гутраад байсан зүйлгүй ээ. Хүний орчлонд ингэж төрөх хувь тавилантай байсан юм байлгүй. -Бие хаа өвдөх нь хэр байх юм. Таныг өвчин хэлж үзээгүй гэж нутгийнхан чинь онцолж байсан? -Залуудаа өвдлөө гэх үгийг амнаасаа нэг ч удаа унагаагүй. Одоо бол нас яваад өвдгөөр хатгаад байх юм. Хоёр хөл маань биеэ даахгүй байх шиг. Өглөө босох гэж бөөн юм болно. Заримдаа мөлхөх л юм байна шүү дээ. -Таныг Монголын хамгийн намхан хүн гэдгийг албан ёсоор бүртгэж авсан уу? -Улаан номонд орсон гэх юм билээ. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, олж уншсан биш. Хэдийгээр намайг Монголын хамгийн намхан хүн гэж онцолдог ч, төрөөс харж үзсэн зүйл алга. Нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Багийн эмч улиралд нэг удаа ирж жинлэж, хэмжээд явах юм. Хамгийн сүүлд жинлэхэд 28 кг, 65 см байна гэж хэлсэн. Одоо нас яваад улам л агшиж байна. -Ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй хэрэг үү? -Группын 103600 төгрөг л өгдөг шүү дээ. Өөр улсаас халамжилж сүйд болсон юм алга. Уг нь Монголын хамгийн намхан хүн гэдэг утгаараа харж үзмээр л санагддаг. Би хэдий их наслав гэж дээ. Энэ хугацаанд тусламж, дэмжлэг байвал үзүүлээсэй. Өмнө нь өрхийн 50 мянган төгрөгийн тэтгэлэгт Сумын Засаг дарга маань оруулж өгдөг байсан. Одоо шинэ даргатай болсон болохоор намайг оруулж өгөх эсэхийг нь мэдэхгүй юм. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн саяхан багийнхаа даргад “Надад хоёр нохойноос өөр өмч байхгүй шүү. Сумд ирэх тэтгэлэг, тусламж үйлчилгээ байвал оруулж өгөөрэй” гээд хэлчихсэн. Миний үгийг чихний хажуугаар өнгөрөөгүй бол харж үзэх байлгүй. Өнгөрсөн жил улсаас ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгсөн дөө. Тэр мөнгийг нь харин ч нэг юм болгосон. Хөргөгч, зурагт авч гэрээ нэг гялтайлгалаа. -Залуудаа та их сайхан оёдог байсан гэл үү? -Оёно, оёно. Сумынхаа бүсгүйчүүдийн дээлийг оёод өгчихнө. Миний сурсан ганц ажил гэвэл тэр. Одоо ч юм оёх гэхээр нүд харахгүй юм байна. Гэхдээ “Оёод өгөөч” гэж гуйвал урлаад л өгнө дөө” гэсээр бидний яриа өндөрлөсөн. Тэрээр ярьж хэлэх нь уяхан, өрөвч, цайлган сэтгэлтэй хэдий ч амьдралын хүнд хэцүүд өвдөг сөхөрч, бууж өгөөгүй нэгэн гэмээр. Өөрт нь заяасан ганц хүүгээ хүний дайтай өсгөх гэж хар бор ажилд нухлагдан хатуужил, тэсвэр, тэвчээрээр амьдарсан Ж.Ичинхорлоо эмээ өдгөө жаргаж явна. Тэр өөрийгөө төрөөс харж хандах ёстой хүн мөн гэдэгт итгэдэг ч бодит байдалд өөр. Гэхдээ өөрийнхөө бор зүрхээр учрах зовлонгоо гатлан жаргал олж авсан эмэгтэй юм. Д.Болормаа
ЗУУНЫ МЭДЭЭ |
| Монголын хамгийн намхан эмэгтэйтэй ярилцлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|