 |
|
 |
|
Д.Сумъяабазар сонгогдож, Д.Зоригт шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн боллоо |
|
|
 |
|
 |
Д.Сумъяабазар сонгогдож, Д.Зоригт шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн боллоо
2013-05-13Энэ сарын 10 буюу өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд УИХ- ын нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж, Д.Сумъяабазар, Д.Зоригт нарыг тангараг өргүүллээ. 
Ингэснээр УИХ үйл ажиллагаа явуулаад 10 дахь сар дээрээ 76 гишүүнтэй болов. УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал мөн өдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй байсан юм. Өглөө нэгдсэн хуралдаан эхлэх үед МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт авсан завсарлагаа гурав хоногоор сунгах хүсэлт тавьсан боловч УИХ-ын дарга хүлээж авсангүй. Ийнхүү 19.00 цагийн орчимд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын олонхийн саналыг авч ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхдээ Өвөрхангайд ялагдсан Д.Зоригтын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хамтад нь хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь УИХ- ын гишүүдийн хувьд ёстой л эвэртэй туулай үзсэн мэт эвгүй сэтгэгдэл төрүүлэв. Ингээд УИХ-ын гишүүд СЕХ-ны даргаас хэрхэн асуулт асууж, хариулт авсныг хүргэе. Ж.Батзандан: -Өвөрхангайн сонгуулийн асуудал бүрэн шийдэгдсэн байсан юм бол Д.Зоригтын асуудлыг яагаад Г.Батхүүтэй хамт оруулж ирээгүй юм бэ. Яагаад ийм удаан хугацаагаар авч үлдсэн юм бэ. Сонгинохайрхан дээр дахин санал хураалт 22.00, 20.00 цагт дуусна гээд баахан маргаан үүссэн. Гэхдээ энэ нь Д.Сумъяабазарын буруу биш, СЕХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны алдаатай би холбон ойлгож байгаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. СЕХ ажлаа хийж чадах юмуу, үгүй юмуу гэдгээ тодорхой хэл. Ерөнхийлөгчийн сонгууль будилах юм бол хэн хариуцлага хүлээх вэ. Ингэж сонгуулийг будилуулдгаа Ч.Содномцэрэн гуай та одоо боль. Хэдэн дарга нарын үгийг сонсдог, хуулиа барьдаггүй, улстөрждөг байдлаа СЕХ одоо боль. Ч.Содномцэрэнд хатуухан үг хэлье. УИХ-ын сонгуулийн үеэр ч иймэрхүү л байсан. Орон нутгийн сонгуулийн үеэр ч алдаа гаргасан. Сонгинохайрханы сонгууль дээр ч СЕХ зохион байгуулалтаа сайн хийж чадаагүй. Ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдгээ хэлээдэх. Ажлаа хийж чадахгүй бол таныг огцруулах асуудлыг тавина шүү. Ч.Содномцэрэн: -Би СЕХ-нд 2009 оны нэгдүгээр сард томилогдож очсон. Мөн ондоо Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан. Амжилттай болсон гэж үзэж байгаа. Ямар ч жагсаал буудалцаан болоогүй, ямар нэг хүний амь нас хохироогүй. Хоёрдугаарт, 2009 оны нөхөн сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр ямар ч жагсаал цуглаан, үймээн самуун, будилаан болоогүй. Гуравдугаарт, намайг ажил авч байхад 25 дугаар тойргийн хорооны нэг гишүүний асуудал үлдсэн байсныг шийдэж тангаргийг нь өргүүлсэн. Дөрөвдүгээрт, 2012 оны УИХ- ын сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан. Анх удаа автоматжуулалтыг нэвтрүүлсэн. Анх удаа УИХ-ын сонгуультай хамт нийслэлийн сонгуулийг зохион байгуулсан. Тавдугаарт, 2012 оны намар орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Анх удаа орон нутгийн сонгуульд автоматжуулалтыг туршиж нэвтрүүлсэн. Амжилттай болсон гэж бид үзэж байгаа. Амжилттай болсныг гадаадын олон улсын байгууллагууд ажиглалтын болон судалгааныхаа тайланд бичиж ирүүлсэн. СЕХ гэдэг бол есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, хуралдаанаараа асуудлаа хэлэлцэж олонхиороо шийддэг байгууллага. Бид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаа. Өвөрхангайн хувьд Г.Батхүүтэй хамт яагаад Д.Зоригтыг оруулж ирсэнгүй вэ гэж асууж байна. СЕХ хуулийн хүрээнд 2012 оны аравдугаар сарын 16-нд энэ тойргийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж нийтэд мэдээлсэн. Тангараг өргөх нь СЕХ зохион байгуулдаг асуудал биш, УИХ-ын Тамгын газрын ажил. Сонгинохайрханы асуудлыг бид нэлээд сайн ярилцсан. Дахин санал хураалтыг зохион байгуулах ажлыг тойргийн хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй. 26 дугаар тойргийн хороо дахин санал хураалтаа зохион байгуулсан. Тогтоол шийдвэрээ СЕХ-нд ирүүлсэн. Тойргийн хороо энэ сонгууль хүчинтэй гэж үзэээд Д.Сумъяабазарт түр үнэмлэхийг нь өгсөн шийдвэр гаргасан. СЕХ тойргийн хорооны тогтоол, шийдвэрийг дэмжиж Ерөнхийлөгчид айлтгаж нийтэд мэдээлсэн байгаа. Су.Батболд: -Бид юу хийгээд хаашаа яваад байгаа юм бэ гэдэгт эргэлзэж байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм. Бид Үндсэн хуульд заасан ардчилсан тогтолцоо уруугаа явж байгаа юм уу, үгүй юм уу. Өнөөдрийн үйлдэл “ардчилсан” нэртэй намыг чинь үнэхээр муухай харагдуулж байна. Монголын ардчиллыг муухай харагдуулж байна. Бид сайн, муу ч энэ 20 жилийн хугацаанд сонгогчдын саналыг засварлаагүй ирсэн шүү дээ. Сонгогчид хэнд санал өгсөн, тэр нь энэ танхимд орж ирээд төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлдэг зарчмаар явж ирсэн. Хэн нэгэн худалдагдсан шүүгч, шүүхийн байгууллагын саналаар ард иргэдийн саналыг засварлаж болох уу. 6500 хүний бодитой саналаар илүү гарсан хүнийг орхиод хамгийн бага санал авсан хүнийг тангараг өргүүлж байгаа нь муухай харагдуулж байна. Та нар ичээч ээ. Цаашдаа ардчилал, парламентын тогтолцоогоо яах вэ. СЕХ гэж тоглоомын байгууллага болж. Олонхиороо дандаа хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Монголын ардчилал хайран санагдаж байна. Өнөөг хүртэл явж ирсэн парламентын тогтолцоо хайран. Одоо Ардчилсан нам Өвөрхангайд сүнс сүлдгүй болж байгаа гэж бодож байна. Нэг хоёрхон хүний төлөө бүхэл бүтэн нэг аймагт намынхаа үзэл бодлыг баллачихаж байна. Ийм хуралдаанд ороод ийм байдлаар тангараг өргөх гээд сууж байгаа хүнийг харахаар дур гутаж байна. Одоо 19.00 цаг өнгөрч байна. Чоно борооноор гэдэгтэй адилхан юм болж байна. Хуралдааны цаг сунгасан ч юм уу, үгүй юм уу асуудлыг гэнэт оруулж ирлээ. Хэлэх ч үг алга. Н.Энхболд: -С.Батболд гишүүний хэлсэнтэй яг адилхан саналтай байна. Олонхи маань хэтэрхий жудаггүй, хууль ёсгүй хандаж байна. Удаа дараагийн шүүхийн шийдвэр яаж гарлаа. Бид түүхийг нь сайн мэдэж байгаа. Тийм учраас манай Ардчилсан намын гишүүд доошоо хараад л суугаад байна. Өөрсдийг нь оролцуулахгүйгээр хуулийн буруу заалт хэрэглээд зөвхөн нэг талд үйчилж шийдвэр гаргасан шүүгч нарыг шударга ёс ярьдаг Ерөнхийлөгч маань яагаад олж харахгүй байна вэ. Ийм шийдвэр гаргасан хүмүүс яагаад албан тушаал дэвшээд байна вэ. Шударга байцгаая гэсэн маань юу болсон бэ. Бид өнөөдрийн хуралдаанд аргагүйн эрхэнд орж байна. Г.Уянга гишүүний хэлснээр ямар ч будилаангүй сонгогдсон манай гишүүнийг дагуулаад Өвөрхангайд хамгийн бага санал авсан хүнийг ард түмнээс сонгогдсон учраас гээд СЕХ оруулаад ирж байна. Манай бүлэг хуралдаанд орж ирэхгүй болохоор манай гишүүний тангаргийг өргүүлэхгүй байна. Энэ бүхнийг шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Ерөнхийлөгч яаж харж байна вэ. СЕХ-ноос хоёр асуулт асууя. УИХ-ын сонгуульд Өвөрхангайд өрсөлдсөн хүмүүсийн хэн нь хэчнээн хүний санал авсныг нэр ус, саналынх нь тоогоор хэлнэ үү. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр ингэж хууль зөрчиж гараад байгааг СЕХ юу гэж үзэж байгаа вэ. Ямар хууль яаж зөрчигдсөн талаар бид олон удаа ярьсан. Ард түмний сонголтод ингэж хандаж болохгүй. Та бүхэн ядаж процедурын хуулиа баримтлаад шийдвэрээ гаргаад өгөөч гээд тэр шүүгч нэртэй хүмүүс, шүүх нэртэй байгууллагуудад хэлж болдоггүй юм уу. Ардчилсан нам ардчиллын төлөө явдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрч байгаа шүү. Ганц энэ асуудал дээр ч биш олон зүйл дээр дүгнэлт хийж байгаа. Ч.Содномцэрэн: -Д.Зоригт 16795 хүний санал буюу 34 хувийн санал авсан. 34 хувийн саналын тухайд нэр дэвшигч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бол УИХ-д сонгогдох бүрэн эрхтэй. Н.Чинзоригийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэж би хэлсэн. Яагаад гэдэгт СЕХ өнөөдөр хариулахгүй. Яагаад гэвэл СЕХ шүүхийн шийдвэрийг шүүхгүй. Энэ үеэр гишүүд асуултад хариулахыг СЕХ-ноос шаардсан юм. З.Энхболд: -Хариулахгүй гэж хариулж байгааг сонсоо биз дээ. Яагаад гэвэл тэр хэсэг нь хүчингүй болсон гэж байна. Монгол хэлээр ярьж байна. Лүндээ асуу. Д.Лүндээжанцан: -Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн сонгогчдын санал хүчингүй гэж Ч.Содномцэрэн дарга хариулж байна. Энэ асуул тад ха- риулахыг хүсч байна. Энэ асуудлыг ганц Өвөрхангайн ард түмэн биш Монголын нийт сонгогчид харж байна. Ард түмэн өөрийнхөө сон- госон төлөө лөгчдөөрөө дамжуулж засгийн эрхийг барина гэж Үндсэн хуульд заасан. Энэ бол сонгох, сонгогдох эрхийн зарчим. Хуулийн янз бүрийн заалт бий. Хэрвээ С.Чинзориг хууль зөрчсөн, мөнгө төгрөг тараасан, иргэдийн саналыг худалдан авсан бол надад ярих юм алга. Энэ хүн санаатайгаар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуульд ашигласан бол ярих юм алга. Гэтэл хоёр суманд насанд хүрээгүй нэг нэг хүүхэд зургаа авахуулсан байна гэдэг асуудлаар, тэр нь фудволка өмссөн, өмсөөгүй гэдэг нь маргаантай. Шүүх ийм асуудлаар шийдвэр гаргаж байна. Ингээд Өвөрхангайн олон мянган хүний сонгох эрх, С.Чинзориг гэдэг хүний сонгогдох эрхийг хасч, Монголд сонгуулийн ардчиллыг булшилж байна. Хууль шүүхийн байгууллага, төрийн байгууллага, тэр дундаа сонгуулийн байгууллага бол хууль дээдлэх, шударга ёс, зүй ёс, эрх зүйн соёл гэсэн дөрвөн гол зарчмыг удирдлага болгох ёстой. Гэтэл Өвөрхангайн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр дөрвүүлэнд нь нийцэхгүй байгаа. Хууль зөрчигдөж байна. Ганцхан хоногийн дотор шүүх шийдвэр гаргадаг. Хуулийг буруу хэрэглэдэг. Давж заалдах эрхийг хасдаг. Тэрийг нь СЕХ шууд өлгөж аваад дүнг айлтгахгүй орхидог. Энэ нь шат шатандаа шүүхийн байгууллагууд улстөрийн захиалгаар ажилладаг болсныг харуулж байна. Цаашдаа шүүхэд захиалга өгсөн хүмүүс нь орж ирдэг байдлаар төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлдэг болох юм уу гэсэн асуудал гарч ирж байна. Аливаа хэрэг зөрчилд шалтгаант холбоо гэж байдаг. Хийсэн үйлдэл, түүний эцэст нь учирсан хор уршгийн хооронд сэтгэхүйн холбоо гэж бий. Гэтэл энэ асуудалд ямар ч сэтгэхүйн холбоо байхгүй. Ийм асуудлаар ингээд яриад суух нь ичгэвтэртэй байдал юм. Ийм учраас би энэ хуралдаанд оролцохгүй. /тэрбээр ингэж хэлээд хуралдааны танхимыг орхиж гарав/ Ө.Энхтүвшин: -СЕХ Г.Батхүү, Д.Зоригт нарыг оруулж ирэх шийдвэр гаргаж байх үед бид СЕХ дээр очсон юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байсан. Ийм юм болох гээд байна уу гэж бид асуухад “Асуудлыг ярьж байна, та нар гадаа хүлээж бай” гэж хэлсэн. Бид хүлээгээд л байсан. Гэтэл гэнэт СЕХ- ныхон алга болж, тусгай хаалгаар шөнө дөлөөр гарч зугтсан байсан. Харин би “Танд хууль бус тогтоол өргөн барих нь байна шүү” гээд Ерөнхийлөгч дээр хүлээгээд сууж байсан. Гэтэл “Надад өргөн барихгүй юм байна лээ, тэрүүгээрээ явах юм билээ” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Гэтэл СЕХ-ны дарга энд ирэнгүүтээ тогтоолоо УИХ-ын дарга З.Энхболд даргад өргөн барьсан байсан. Бүр шөнө болсон хойно хийсэн ажил л даа. Чоно борооноор гэдэгчлэн өнөөдөр ч мөн ялгаагүй. Ардын намаас нэр дэвшиж ялсан хүнийг тангараг өргүүлэхэд нь өөрийнхөө хүнийг хамт дагуулаад ороод ирлээ. Тогтоолыг нь хамт хийх гэж тэр л дээ. “Гуя дагаад хүзүү орж ирж ирэх гээд байдаг боллоо” гэж Г.Уянга гишүүний хэлсэн үнэн л дээ. Тэгээд эд нар баасан гаригийн оройг сонгож авсан. Сэтгүүлчид байхгүй. Үүнийг Монголын олон нийтэд харуулчихна гээд энэ цаг үеийг зориуд сонгож авлаа. Ийм л юмыг та бүхэн хийж байна. Та бүхэн ардчилагчид гэж өөрсдийгөө хэлдэг. Багаа бүрэн хуулж хэн бэ гэдгээ харууллаа. Ард түмний сонголт хаан сонголт гэж хэлдэг Ерөнхийлөгчийн үг хэрэгжиж байгаа нь хаана байна. Шударга, хараат бус шүүхтэй болсон гэсэн нь хаана байна. Ийм л зүйл ярьж байгаад зөрүүлээд ийм ажил хийж байна. Би тоо хэлье. Та нар тоо хэлэхээс айгаад байх шиг байна. С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16700 хүний санал авчээ. Д.Зоригт бол С.Чинзоригоос 6800 саналаар дутуу. Тэгсэн мөртлөө одоо тангаргаа өргөнө гээд зангиа зүүчихсэн хэнэг ч үгүй явж байна. Өргүүлнэ гээд та нар бэлтгэлийг нь хангаад явж байна. Цаашдаа сонгууль яаж явах вэ. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Бас дахиад энэ хүүхэд чокопай тараасан гэх юм уу. Нэг хүүхэд тэнд зогсож байлаа гэхэд Өвөрхангай даяар 6500 саналыг автал нөлөөлж чадах юм уу. Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа Д.Зоригтоор УИХ- ын гишүүний тангаргийг эхэлж уншуулаад Д.Сумъяабазараар дав- туулав. “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараг өргөсний дараа тэд тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэж УИХ-ын гишүүд босч хүндэтгэл үзүүлж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол уншиж баталгаажуулав. Энэ тогтоолын эцсийн найруулга дээр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болж байгаа Д.Зоригт” гэж тусад нь бичих горимын санал гаргасан боловч УИХ-ын дарга хүлээж авсангүй.
Н.ЦЭЦ
|
| Д.Сумъяабазар сонгогдож, Д.Зоригт шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн боллоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт биш шүүхийн гарт байна гэж үндсэн хуулиндаа засвар оруулчих хэрэгтэй юм байна даа
2013-05-13 | 10:06:21 | 124.158.74.2 | |
Зочин Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт биш шүүхийн гарт байна гэж үндсэн хуулиндаа засвар оруулчих хэрэгтэй юм байна даа
2013-05-13 | 10:06:19 | 103.9.90.130 | |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|