 |
|
 |
|
Ш.САЙХАНСАМБУУ: ӨМНӨХ ДАРГА НАР ШИГ ХОР НАЙРУУЛЖ БОЛОХ Л БАЙЛАА |
|
|
 |
|
 |
Ш.САЙХАНСАМБУУ: ӨМНӨХ ДАРГА НАР ШИГ ХОР НАЙРУУЛЖ БОЛОХ Л БАЙЛАА
2013-05-20“Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.  -МАН-ын Бага хурлыг ардчилалтай боллоо гэх хүн олон байна. Дандаа нэг хүний удирдлагад дохио зангаагаар гар өргөж, шийдвэр гаргадаг байдал амархан өөрчлөгдөж чадсан гэж үү?
-Манай намын хувьд анх удаагаа ардчилалтай, чөлөөтэй хуралдах шиг боллоо. Төрийн тэргүүний сонгуульд хүмүүс чөлөөтэй нэр дэвшүүлсэн. Гэхдээ ганц нэг хүний нэр дутуу байв уу гэж харж байгаа.
Ажлын дадлага, туршлагаас нь харахад Н.Энхболд, Д.Хаянхярваа нарт ч өрсөлдөх боломж байсан ч оролцсонгүй. Миний хувьд Бага хурлын гишүүн ч хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаа оролцож чадаагүй. Гэсэн ч журмын нөхөдтэйгээ байнга ярьж холбоотой байсан. Хурлын уур амьсгал, үйл явдал ямар болсныг мэдэж байгаа. Өмнө нь ямар ч байсан хамаагүй намын дарга л явдаг байлаа шүү дээ. Энэ удаа намын дарга ч, Ерөнхий нарийн бичгийн дарга ч биш өөр хүн гарч ирснээрээ онцлог. Тийм учраас манай намынхан, Бага хурлын гишүүд гэлтгүй Ерөнхийлөгч ардчилалтай хурал боллоо гэж үзэж хамгийн түрүүнд баяр хүргэсэн шүү дээ. Хамгийн түрүүнд баяр хүргэсэн нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байгаа нь Б.Бат-Эрдэнийг бассандаа биш нам нь ардчилалтай, аятайхан хурал хийлээ гэж баяр хүргэсэн. Би тэгж ойлгосон. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирэх намраас манай намын Их хурал болно. Түүнийг сая болж өнгөрсөн Бага хурлын адил зохион байгуулах байх. Ер нь манай намын шинэчлэлийн залуус хурлыг ардчилалтай явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Их ч хичээж ажилласан.
-Намын даргаа нэр дэвшүүлээгүй нь Ө.Энхтүвшинг лидер биш гэж шүүмжлүүлэхэд хүргэж байгаа юм биш үү?
-Өмнөх дарга нар шиг хор найруулж, янз бүрийн юм зохион байгуулж хийвэл хийх бололцоо байсан шүү дээ. Гэтэл Ө.Энхтүвшин дарга ноён нуруутай хандаж, заавал би байх нь гол биш гэж үзсэн нь харагдаж байгаа. Тэгээд ч манай нам Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлбэл болох талаар өнгөрсөн намраас асуулга тавьж, бидний ярьж заншсанаар сунгаа явуулсан шүү дээ. Түүгээр яах аргагүй Б.Бат-Эрдэнэ гэж нэр нь гарч ирээд байхад хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүнийг намын дарга хүлээн зөвшөөрнө гэдэг ардчилалтай байгаагийнх. Өөрийгөө лидер гээд нэрлэчихсэн лойдор даргатай байсан бол нөгөөх чинь хэдэн гишүүнээ бужигнуулаад “би” гэж дөвчигнөнө шүү дээ. Гэтэл Ө.Энхтүвшин тэгээгүй. Улс төрд олон жил явсан, олон давааг давж юм үзэж хат суусан хүний хувьд бодож тунгаасан биз. Улс төрд унаж босч, жигүүр байгуулж, намын дарга болно гэж заалнаас нэрээ дэвшүүлж чансаагаа шалгаж явсан шүү дээ, цагтаа. Тийм болохоор түүнийг зөв ажиллаж, оновчтой шийдвэр гаргалаа гэж нам дотроо тэрслүү юм ярьж, асуудалд ардчилалтай ханддаг хүний хувьд харж байгаа шүү, би.
-Сүүлийн үед УИХ-д өрнөж буй үйл явдал МАН-ыг сул дорой харагдуулж байгаа. Тухайлбал, Өвөрхангайд илт давуу ялалт байгуулсан С.Чинзоригийнхоо нэрийг баталгаажуулж чадалгүй АН-д алдчихлаа. Тэгэхээр МАН хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаагийнх уу, эсвэл АН шүүхээр гул барьж түрэмгийлээд байна уу?
-Төрийн бүх эрх мэдэл АН-ын гарт төвлөрч байна. Иргэд нэгэнт сонголтоо хийж, олон болсон нь эрх барьдаг учраас тэр дагуу болж байгаа үйл явдал. Өвөрхангайн асуудлыг би дүгнэхээс илүү өвөрхангайчууд дуугүй байгааг гайхаж байна. Тэдний сонголтыг шүүх өөрчилчихөж байхад дуугүй сууж байгаа нь муу зүйл. Цаашид ийм замаар явах юм бол сонгууль гэж зардал чирэгдэл болох хэрэггүй. Намууд 76 хүнээ жагсаагаад шүүхэд өгчих хэрэгтэй. Шүүх энэ болно, тэр болохгүй гээд сонгоод өгнө биз. Нам, эвслээр талцуулж, орон гэртээ багтахгүй болтол нь талцуулж сонгууль явуулчихаад эцэст нь шүүхээр шийддэг байж болохгүй. 2008 оны сонгууль мөн л баахан будлиан болсон. МАН хүлээцтэй хандаж, орох ёстой хүмүүсийг нь оруулаад явсныг иргэд, сонгогчид мартаагүй байх. Ер нь цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол энэ асуудал нэг мөр болохгүй. Үндсэн хууль зөрчсөн этгээдүүдийг яах вэ гэсэн заалт байдаггүй. Зөвхөн чиглэлүүдийг зааж өгсөн нь учир дутагдалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, шүүхийн шинэтгэлийн асуудалд шинээр сонгогдох Ерөнхийлөгч онцгой анхаарч хуульчилж өгөхгүй бол гол хуулиуд маань маш том цоорхой байгаа. Ялсан улс төрийн хүчин дураараа дургиж болдогоос үүнийг харж болно. Дураараа дургисны дараа яах вэ гэсэн заалт хаана ч байхгүй. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ асуудлыг хөндөж, замбараагүй байдлыг хумих талаас ярьж, хэлж байсан ч дарагдаад өнгөрсөн. Сүүлийн үед Х.Тэмүүжин сайд тэргүүтэй гишүүд ярьж эхлээд байгаа ч бас л эсэргүүцэлтэй тулгарч байна. Ер нь УИХ-ын гишүүдийн олонх нь хуулийн шинэтгэл хийнэ гэхээр хав дараад, янз бүрийн тайлбар хэлээд ажил хийлгэдэггүй шүү дээ.
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар саяхнаас ярьж эхлээд байгаа. Мөн л дарагдаад өнгөрнө гэж та үзэж байна уу?
-Бид өмнө нь хэчнээн жил яриад бүтээгүй. Тэгэхээр бас л төвөгтэй байх болов уу. Уг нь улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр 2004 оны сонгуулийн үеэр ярьж гар барьсан. Түүнээс хойш хэрэгжилгүй явсаар өнөөдөр тэмцлийнхээ дээд цэгт хүрээд байна. Тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл, Өвөрхангайн гишүүдийг шүүхээр шийдүүлж байгаагаас харагдлаа. Олон удаа тэгж чадахгүй л дээ. Тэгэх юм бол олон түмний эсэргүүцэлтэй тулна. Энэ бол аюул, Үндсэн хуулийн хамгийн том хямрал. Энэ талаар би 2009 оны үеэс сонин хэвлэлд бичиж байсан. Харамсалтай нь ажил хэрэг болгохоосоо дарах сонирхолтой нь олон байснаар тэгсхийгээд өнгөрсөн. Одоо бүх намыг татан буулгах цаг болсон.
-Танай нам ч бас татан буугдаж таарна шүү дээ?
-Ардын нам, Ардчилсан нам гэлтгүй бүгдийг татан буулгаж шинэ зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Энэ нь 90 жил болсон, тэр нь идэр залуу, бага балчир юм гэх хэрэггүй. Хоёр намын аль нэгэнд ороод үзэл бодол таардаггүй, өөр намд ороод ч урагшаа явдаггүй байдал байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Х.Бат-Ялалт, С.Жаргал нар ИЗНН руу ороод гарлаа, Б.Жаргалсайхан ч ИЗНН-тай нэгдсэнээ больсон заваан юм болж байна. Тиймээс Ерөнхийлөгч өөрт байгаа эрхийн хэмжээнд намуудыг тараах хэрэгтэй. Тэгээд шинээр эхлүүлбэл арай өөр болно. Түүнээс биш намуудыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг 76-д найдах хэцүү. Болгосных нь дараа л болгочихлоо гэхээс наана нь яриад нэмэргүй, ямар ч үнэмшилгүй. Ард түмэн намын гишүүнчлэлгүй байхыг хүсч байгаа ч цөөхөн хүн барьчихаад байна. Тиймээс энэ ажлыг хийх хүн нь хэн ч бай Монгол Улсын Ерөнхийлөгч л юм билээ. Эх оронч Ерөнхийлөгч энэ асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж зарлигаа гаргаад УИХ-д тулгаж байгаад хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрчлөгдөхгүй. Даанч намаас нэр дэвшдэг Ерөнхийлөгч хэцүү юм, тэр намынхаа үзэл бодлыг баримтлаад байдаг. Өмнө нь ч тийм байсан одоо ч тийм л байгаа. Ер нь тэгээд Ерөнхийлөгч зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвшдэг байх нь учир дутагдалтай. Манайд тийм байгаа учраас “Нар, сар ээлжилж наадна” гэдэг шиг хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлж, төр барьж нааддаг. Тэгээд бие бие рүүгээ муугаа чихээд байдаг. Болохгүй бол хамтарчихдаг. Гэтэл дэлхийн мэдээ харж байхад Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 675 хүн өргөдөл өгсөн байна шүү дээ, би Ерөнхийлөгч болно гээд. Тэгэхээр Иран ардчилалтай байгаа биз. Дуртай нь мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж болж байна.
-Тэгвэл сонгогчдын боловсрол хэр байгаа гэж та үзэж байна?
-Монголчууд зургаан удаа УИХ-ын сонгууль өгсөн, одоо тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тэгэхээр сонгууль өгч сурсан, харин намын хувьд альныг нь ч олонхи болгохгүй байгаа шүү дээ. 2012 оны УИХ-ын сонгуульд аль ч нам 39 суудал аваагүй. Ардын нам, Ардчилсан намд хуваагдчихсан, намын гишүүд нь тэртэй тэргүй намаа дагаад итгэл үнэмшлээрээ саналаа өгдөг. Нам бусчууд гэж дийлэнх олонхи байдаг. Тэдний мэргэн ухаан л шийдэх хэрэг. Мэдээж энэ удаад Ц.Элбэгдоржийн фен гэж бий, Б.Бат-Эрдэнийн фен ч байна. Харин хэн нам бусчуудын итгэлийг хүлээсэн нь өндөр санал авах байлгүй. Тиймээс сонгууль шударга болох байх гэж харж байна. Олны дунд явахад янз бүрийн яриа хөөрөө дуулдах юм. Зарим нь Ээбээгээ дэмжинэ гэх юм, зарим нь Б.Бат-Эрдэнэдээ саналаа өгнө гэж байх юм байна шүү дээ. Алинд нь ч өгөхгүй, өгөөд нэмэр байх биш гэж байгаа хүн ч явж л байна. Өнөөдрийн хувьд амьдрал явдгаараа явж л байна. Өнөө, маргаашийн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгууль байгаа. Долоо хэмжиж, нэг огтлоосой гэхээс өөр юу хэлэх вэ дээ. УИХ-ын сонгуулийн асуудал нь хэлтэй амтай нэг юм дуусгавар болж байх шиг байна.
-Саяхан Өршөөлийн хуулийн ажлын хэсэг гарч хуульч гишүүд энэ талаар дуугарч эхэлсэн. Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөлд ажиллаж байсны хувьд та ямар бодолтой байна. Эрүүгийн хуулиа дорвитой шинэчлээгүй байж өршөөлийн хууль гаргах хэр зохистой вэ?
-Баахан хүнд ял өгч шоронд суулгачихаад өршөөх нь л дээ. Уг нь эхлээд 2002 оны шоронжсон хуулиа өөрчлөх ёстой байгаа юм. Юу юугүй шоронд орохооргүй хүмүүсийг хэрэгтэн болгож шоронгийн хүмүүжил олгочихоод өршөөлөөр гаргаж байгаа нь учир дутагдалтай. Нийгмээс удаан хугацаагаар тусгаарлагдаж зан авир нь өөрчлөгдсөн байгаа шүү дээ, тэд. Ингээд өршөөлөөр нэг хэсэг нь гарч, нэг хэсэг нь буцаж ордог. Зарим нь болдог юм байна гээд ойлгочихсон байх жишээтэй. Дөрөв, дөрвөн жилээр тооцож хэрэг хийдэг хүн ч бий болсон байна шүү дээ. Гэхдээ өршөөлийн хууль буруу гэж байгаа юм биш, байх ёстой.
-Ингэхэд саяхан шоронд шатсан, шатаасан гэх хэрэг саяхан гарсан. Ийм явдал байж болох уу, ардчилсан оронд?
-Ардчилал хөгжсөн улс оронд ийм явдал гарах юм бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлэн огцордог, манайд тийм юм алга. Шоронд хүнийг шатаах байтугай, өөрийгөө шатаасан гэж дуулсан уу, сонссон уу. Гэтэл сонсох нь бүү хэл бид өөрийн эх орондоо тийм зүйлийг үзэж, харж байна шүү дээ. Тэр бол хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн явдал. Хүнийг амьдаар нь шатаачихаж байна гэхээр шоронд зодох, нүдэх, дэглэх юу ч биш байгаа биз. Өөрийгөө шатаасан, эсвэл өөр хүмүүс шатаасан байж болох ч хамгийн гол нь хорих газар тийм зүйл байх ёсгүй. Гэтэл ёсгүй ёс манайд байна.
-Тэр үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал манай улсад болсон. Харамсалтай нь хүний эрхийн асуудал хөндөгдсөнгүй?
-Манай улсын хувьд ач холбогдолтой, Монголын нэр хүндийг Азид болоод дэлхийд өсгөхөд тэр хурал нөлөөлсөн. Тохиолдлоор бус зориуд сонгож хийсэн юм билээ, манай улсыг. Харин үр дүнг нь хэрхэн хэрэгжүүлэх нь манай улс төрчдөөс шалтгаална. Түүний тулд амаараа бус албан ёсоор, ажил хэргээрээ харуулах учиртай. Гадаадынхан манай дотоод асуудлыг мэдэхгүй, тухайлбал тэнд дуучин залуу хоригдож байгаад шатсан байна гэдгийг мэдсэн бол тэр хурал дээр хэн нэг нь ярих байсан ч юм бил үү. Тийм нарийн зүйлүүд, жишээ нь Баянхошууны иргэн Дамбын асуудал, Чингэлтэйд байгаа Доржийн амьдралыг тэд яаж мэдэх вэ. Ерөнхийдөө Монгол Улс ардчилсан замаар сайн явж байна гэж байгаа ч нарийн шүүгээд яривал олон юм бий. Гэхдээ муугаа гадныханд мэдэгдэж байх албагүй. Хамгийн гол нь манай улс төрчид тэр хуралд сайхан ярьсан шигээ сайн ажиллаасай. Харамсалтай нь манайхан индэр дээр ярьчихаад буухдаа түүнийгээ мартчихдаг гэмтэй.

|
| Ш.САЙХАНСАМБУУ: ӨМНӨХ ДАРГА НАР ШИГ ХОР НАЙРУУЛЖ БОЛОХ Л БАЙЛАА |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
Засгийн газрыг огцруулах саналыг 35 гишүүн дэмжээд байна 15:46 Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|