 |
|
 |
|
Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ |
|
|
 |
|
 |
Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ
2013-06-14Хэвлийдээ марльтай жил гаруй явсны эцэст бие нь муудаж, хэвтэрт орсон Э.Хонгорзул гэх бүсгүйн тухай өнгөрсөн хавар хамгийн анх телевизээр мэдээлж байв.  Түүнээс хойш хэд хэдэн удаа сонин болон мэдээллийн сайтуудад түүний талаархи сурвалжлага, мэдээлэл нийтлэгдэж байсан юм. Гэвч сонгуулийн сүр, авлигын олон хэргүүдийн сүүдэрт бүдгэрээд байсан энэ хэргийн талаархи Шүүх эмнэлгийн дүгнэлт асуудлыг эргэн сөхөх шаардлагатайг санууллаа. Тиймээс ч бид асуудлын мөрөөр сурвалжлахаар Шар хадны эцсийг зорьсон юм.
10 настай Г.Энхномин ээжийгээ асрах үүрэг хүлээжээ
Одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө н.Ганхуягийнх гэдэг айл эрүүл саруул, инээд хөөрөөр бялхсан, аз жаргалтай гэр бүл байв. Харамсалтай нь хариуцлагаа умартсан эмч нарын балгаар өнөөдөр гурван хүүхдийн эх Э.Хонгорзул өвчинтэйгөө тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байна.  “Шар хад”-ны эцсийн буудал дээр буугаад “Бугат-Алтай” хэмээх түүхий эдийн захын баруун гар талаар нь чигээрээ алхаарай хэмээн түүний ээж Г.Нарантуяа надад утсаар газарчлав. Учир нь энд ирэхээсээ өмнө ээжийнх нь утасны дугаарыг авч, түүнтэй холбогдсон юм. Гэр хорооллын гудамж, айл өрх тодорхой хаяггүй байдаг учраас олоход жаахан түвэгтэй байсан тул дахин утсаар лавлахад “Охиноо өөдөөс чинь явуулъя” гэв. Ингээд “Бугат-Алтай” хэмээх түүхий эд авдаг захын үүдэн дээр Э.Хонгорзулын охинтой уулзахаар товлоод түүнийг хүлээсэн юм. Хэсэг хугацааны дараа 8-9 настай болов уу гэмээр цовоо охин ирж, өөрийгөө Г.Энхномин хэмээн танилцуулав. Гэр нь автобусны буудлаас нэлээн зайтай юм. Энэ жил 10 настай Г.Энхномин хоёр дүүтэй гэнэ. Түүний дүү нар болох таван настай Г.Энхтөгөлдөр, Г.Энхриймаа нар хөдөө өвөөгийнд нь байгаа аж. Харин түүний хувьд айлын том охин учраас ээжийгээ асрах үүрэгтэй. “Ээжийн маань бие нэг үеэ бодвол дээрдэж байгаа. Нэг хэсэг шүд нь зуураад, таталт өгөөд байснаа бодвол одоо овоо сайжирч байна” хэмээн том хүн шиг хэвлүүхэн ярих ажээ. Бид нэлээн алхсаны эцэст гэрт нь ирлээ. Уг нь н.Ганхуягийнх Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг боловч эмээгийндээ түр ирээд байгаа гэнэ. Учир нь ээжийнх нь бие муудаж, маш их асаргаа шаардаж байгаа тул эмээ нь гэртээ ирэхийг зөвлөсөн аж. Эмээгийнх нь хашаанд хоёр байшин, нэг гэр байдаг юм билээ. Г.Энхномин намайг “Тэр хаалга нь онгорхой байгаа байшин руу ороорой. Би нохойгоо хорьж чадна. Та битгий айгаарай” гэв. Ногоон модон хаалгатай байшин руу орвол орон дээр 40 эргэм насных болов уу гэмээр бүсгүй ёолон хэвтэнэ. Гэвч үнэндээ Э.Хонгорзул ирэх наймдугаар сард 33 нас хүрэх ажээ. Харин өвчин нь түүнийг ийнхүү өтөл хүн шиг харагдуулж байгаа гэнэ. Өөрийгөө сонины сурвалжлагч болохыг хэлэхэд тэрбээр надтай ярилцахаас цааргалсангүй. Биднийг очиход Г.Энхномин, Э.Хонгорзул болон гурван настай бяцхан охины хамт байв. Учир нь Э.Хонгорзулын ээж Г.Нарантуяа Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай уулзахаар хотын төв рүү явсан гэнэ. Харин түүний нөхөр нь мөнгө олох хэрэгтэй тул халтуурандаа явсан гэв. Ингээд 10 настай Г.Энхномин хэвтэрт байгаа ээжийгээ болон нагац эгчийнхээ гурван настай охиныг харж, хандах үүрэг хүлээжээ.
I эмнэлгийн сувилагч нар “их идлээ” хэмээн загнаж, Э.Хонгорзулд хоол өгдөггүй байжээ
 Э.Хонгорзул бүсгүй 2011 оны есдүгээр 8-нд бага охин Г.Энхриймаагаа III амаржих газарт төрүүлжээ. Түүний хувьд гурав дахь төрөлт нь аж. Харин гурван хүүхдээ гурвууланг нь кесерово хагалгаагаар төрүүлсэн юм байна. Отгон охиноо төрүүлснээс хойш хоол, цайгаа идэж, уух нь бүү хэл хүүхдээ тэврээд хөхүүлж ч чадахгүй байсан гэнэ. Гэдэс нь дүүрч, шөнөдөө халуурч байсан түүнийг III амаржих газрын эмч нар төрөөд 10 гаруй хоносных нь дараа гаргажээ. Гэртээ гарсан ч бүсгүйн биеийн байдал дээрдсэнгүй. Гэдэс нь байнга дүүрч, хэвлийгээр нь базалж, өвддөг байсан аж. Улмаар охиноо ч хөхүүлж, чадахгүй байсан гэх. Хэд, хэдэн удаа эмнэлэгт үзүүлж, нарийн шинжилгээ өгч, эхо-д харуулсан боловч онош нь тодроогүй бүсгүй аргаа барсандаа ажлаа хийхээр шийдсэн байна. Учир нь гэртээ байхаар бие нь өвдөөд тэгээд ч зээлээ төлөх хугацаа нь тулчихсан байсан тул намар амаржсан бүсгүй өвлийн хүйтнээр ажилдаа орсон байна. Түүний хувьд нөхрийнхөө хамт Да хүрээ зах дээр машины сэлбэг борлуулж, амжиргаагаа залгуулдаг байжээ. Банкнаас зээл авч, наймаа эрхлэн бусдын гар харахааргүй элбэг хангалуун амьдардаг байв. Хэн ч гэсэн адилхан амьдралаа дээшлүүлэхийг хүсч, илүү зүйлд тэмүүлдэг. Тиймээс ч өнгөрсөн тавдугаар сард банкных нь зээл дуусах байсан тул гэр бүлийн хоёр орж ирсэн шинэ машин худалдаж авахаар төлөвлөж байжээ. Гэвч тэр гайт өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. Бүтэн жилийн турш зовиуртай ч гэсэн амьдрахын төлөө ажлаа хийж явсан бүсгүй нэг л өдөр бие нь муудаж, сэхээнд орсон байна. Энэ хугацаанд тэрбээр Монголын бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэг, лам хуварга, бөө удганаар явсан тухайгаа нүдэндээ нулимстай ярьж байсан юм. Тэр ч бүү хэл гэр бүлийнхээ зөвлөгөөг дагаж ходоодоо дурандуулсан аж. Гэвч энэ бүхэн түүний оношыг тодруулж чадаагүй гэнэ. “Зүгээр байна, юу ч харагдахгүй байна” гэх эмчийн үгэнд итгэхгүй, дотроо эргэлзэж явсан бүсгүй нэг л өдөр эмнэлгийн орон дээр сэрсэн байна. Цэргийн госпиталийн эмч нар ЯТТ-ийн машинаар хүргэгдэж ирсэн бүсгүйн зовиурыг түгжрэл гэж оношлоод хагалгаа хийжээ. Хэдэн цагийн турш үргэлжилсэн хагалгаа өндөрслөсний эцэст эмч нар гэр бүлийнхэнд нь метр гаруй урттай марль үзүүлсэн аж. Нүдэндээ ч итгээгүй түүний гэрийнхэн хэвлийгээс нь гарсан марлийг авахыг хүссэн ч тэдэнд өгөөгүй байна. Тэгээд ч сандарсан гэр бүлийнхэн нь юун марль манатай, Э.Хонгорзулыг л бушуухан хөл дээр нь босгохыг хүссэн нь мэдээж. Тиймээс ч тухайн үед хэн яагаад марль хийчихсэн тухай бодох ч сөхөө байгаагүй тухай ээж нь хэлж байв. Ингээд хагалгааны дараа бүсгүйг мөн л гэрт нь гаргасан байна. Гэртээ гарангуутаа бие нь муудаж, сар шинийн өмнөхөн дахин сэхээнд оржээ. Үхээд сэрсэн бүсгүйг хөл дээр нь босгосон I эмнэлгийн эмч нарт талархаж явдаг тухайгаа бүсгүй дахин дахин хэлж байв. I эмнэлгийн алтан гартай эмч нар бүсгүйг эмчилж, хөл дээр нь босгосон ч нарийн гэдсийг нь тайрахаас өөр арга байсангүй. Эрүүл саруул байсан бүсгүйн амьдрал хэдхэн сарын дотор орвонгоороо эргэж, хоёрдугаар сард эмнэлгээс гэдсэндээ өтгөний уут зүүлттэй гэртээ гарчээ. Эмнэлэгт байхад нь сувилагч нар нь түүнийг “их идлээ” хэмээн зэмлэж, гар хөлийг нь хүлчихээд хоол өгдөггүй байсан тухай ч тэрбээр хэлж байлаа. Учир нь гэдэснээс нь зүүсэн өтгөний уут нь байсхийгээд дүүрчихээд байсан учир сувилагч нар ийн аашилсан гэх. Гэвч тангараг өргөсөн эмнэлгийн ажилчидад өвчтөнийхөө гар хөлийг нь хүлчихээд хоол өгөхгүй байх эрх байхгүй. Улмаар жаахан өлссөн даруйд л бүх бие нь аймшигтай янгинан өвдөж, таталт өгдөг байсан аж. Тиймээс ч аргаа барсан бүсгүй ес хоног эмчлүүлээд гэртээ гарсан байна. Харин гэртээ гарснаасаа хойш овоо таргалж, хүн шиг болчихоод байгаагаа хэлж байлаа.
Насанд хүрсэн зургаан хүний хоногт идэх хоолыг ганцхан өдрийн дотор иддэг болжээ
 Түүний биеийн байдал үнэхээр хүнд байгаа нь харваас илт. Үргэлж өвддөг учраас өдөрт 3-4 ширхэг дусал болон бусад өвчин намдаах эм, тариа хэдхэн минутын зайтай хэрэглэдэг ажээ. Орноосоо өөрөө өндийж чадахгүй, заавал бусдын тусламж шаарддаг гэнэ. Турж, эцэж, нүднээс гарсан бүсгүй нөмөрсөн хөнжлөө сөхөж харуулахад амьд хүний бие мөн үү гэмээр аймшигтай харагдаж байсан юм. Үнэхээр эмч нар түүнийг амьдаар нь алснаас өөрцгүй болгожээ. Идсэн хоол нь биед шингэж, тэжээл болохгүй шууд урсаад л гарчихдаг аж. Чанга ч дуугарч чадахгүй, дуу хоолой нь цааш орсон бүсгүйн дэргэд суугаад хоёр цаг гаруй ярилцах үеэр өтгөний уутаа хоёр ч удаа сольж харагдав. Цай ууж, ганц зүсэм талх идсэн даруйд л өтгөний уут руу нь орж байгаа нь чихэнд сонсогдоно. Яриандаа болоод өтгөний уутаа дүүрч байгаагаа анзаараагүй бүсгүй хөнжлөө сөхөж хармагцаа “Дүүрчихсэн байна. Номио миний охин ээжийнхээ уутыг солиорой” хэмээн дуудав. Г.Энхномин ч шаламгай нь аргагүй ээжийнхээ өтгөний уутыг сольж, ойр орчмыг нь цэвэрлэж өгөв. Түүний хувьд хамгийн хэцүү зүйл нь өвдөж, зовиурлахын зэрэгцээ маш их иддэг болсон гэнэ. Учир нь идсэн хоол нь шууд урсаад гарчихдаг тул хэчнээн идээд ч таргалж, бие нь тэнхэрдэггүй аж. Өдөрт хийлгэдэг 3-4 дуслаараа л шаардлагатай эрдэс, бодисоо нөхдөг гэнэ. Э.Хонгорзулын хувьд хоногт насанд хүрсэн зургаан хүний идэх хоолыг иддэг болсон аж. Тиймээс ч өтгөний уут нь байсхийгээд дүүрч, солих шаардлагатай болдог гэнэ. Харин зөвхөн нэг ширхэг өтгөний уут 29 мянган төгрөгийн үнэтэй. Нэг уутыг гурав хоног л хэрэглэдэг аж. Үүнээс гадна өдөрт 20 орчим мянган төгрөгийн дусал, бусад өвчин намдаах эм тариа, долоо хоногт нэг удаа 29 мянган төгрөгийн үнэтэй цавуу худалдаж авдаг байна. Иймээс бүсгүй өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд байгаа бүхнээ зарж, үрээд дуусгажээ. “Өгөөмөр” зах дээр машины тень нааж, хөгжим засдаг эрэгтэй дүү болон, ойролцоох гоо сайхны газарт үсчин хийдэг охин дүү нар нь эм, тарианых нь мөнгийг залгуулдаг байна. Мэдээж өглөөний 07.00 цагаас эхлээд шөнөжин халтууранд явдаг нөхрийнх нь тус хамгийн их. “Энэ хүмүүс байгаагүй бол би өнөөдөр хэдийнэ гудамжинд гарчихсан байгаа. ганц тарианыхаа ч мөнгийг олж чадахгүй надад ээж, нөхөр, ах, дүү нар минь л их тус болох юм даа” хэмээн яриад санаа алдав. Өнгөрсөн мягмар гарагт түүний дунд сургуулийн ангийнхан нь Дархан-Уул аймгаас ирсэн гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Манай ангийнхан намайг зорьж, хаа байсан Дарханаас ирсэн. Мөн энэ үеэр сайн санаатай дөрвөн ээж надад туслахаар ирсэн юм. Надад маш их сэтгэлийн дэм өгч, урам хайрласан. Тиймээс ч би заавал хөл дээрээ босно” гэв. Бүсгүйн орон дээр хатгамал байгаа харагдав. Юу болохыг нь лавлахад “Би өөрөө оёдог юм. Ганц ширхэг тарианыхаа мөнгийг ч гэсэн олох ёстой биз дээ. Зүгээр хэвтээд байх юм бол хоног, өдөр өнгөрөхгүй юм билээ. Манай захынхан өөрсдөө утас, зүү, зургаа худалдаж аваад “Хонгороо 120 мянган төгрөгөөр үүнийг оёод өгөөч” гэдэг юм. Хүнээс зүгээр юм авах дургүйг минь мэддэг болохоор надад тусалж байгаа нь тэр хөөрхийс. Түүнээс биш 120 мянган төгрөгийн үнэтэй хатгамал гэж юу байх вэ дээ. Би мөнгөний мод, хос заан, морин хуур гээд зөндөө хатгамал оёж өгсөн. Тэд маань 50-60-аас эхлээд 80-100 мянгаар худалдаад авдаг юм. Одоо би хос хун оёж байгаа. Үүнийг оёход их хугацаа орох юм аа. Эрүүл байсан бол хэдхэн хоногийн ажил. Даанч өвчтэй болохоор хэцүү юм даа” гэсэн юм. Тэрбээр хатгамал оёсоор байгаад өндөг нь цоорсон хуруугаа надад харуулав. Тэсвэрлэхийн аргагүй өвдөлтөө давахын тулд зориг, тэвчээр гаргаж, хатгамал оёж байгаа түүнийг хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Охиноо өвдсөнөөс хойш ээжийнх нь бие муудаж, өнгөрсөн гуравдугаар сард зүрхний шигдээс болсон байна. Улмаар 1.5 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орж, зөвхөн хоёр удаа тодруулдаг эм худалдаж авахад л 600 мянган төгрөг болсон гэнэ. Улмаар ээжийг нь их явахыг эмч нар хориглосон бөгөөд өдөр бүр 2000 төгрөгийн үнэтэй эм уудаг байна. Гэвч эх нь юу гэж өвчтэй охиноо хараад зүгээр суух билээ. Өнөөдрийг хүртэл хөлөө хүрэх газарт заргалдаж, тэмцсэн боловч тусыг эс олжээ. Э.Хонгорзул ээжийгээ зовоохгүй гэсэндээ нүдийг нь хариулж байгаад өвчин намдаах тариагаа өөрөө өөртөө хийчихдэг аж. “Миний охин эмээдээ битгий хэлээрэй” хэмээн гуйдаг тухайгаа нүдэндээ нулимстай ярьж байв. Ээж нь ч гэсэн “Миний зүрх өвдөөгүй ээ. Битгий санаа зов” гэдэг байна. Эх, охин хоёр ийнхүү бие биенээсээ өвчнөө нуун өдөр хоногийг өнгөрүүлж буй. Гэхдээ л ээж нь “Чиний бие чинь өвдөж байгааг би мэдэж байна. Миний охин л үхэж болохгүй шүү. Үр хүүхдээ урдаа оруулчихаад би яаж амьдрах юм” гэдэг тухай Хонгороо ярьж байв. Үнэхээр ч ээж нь түргэн дуудаад үзүүлэхэд түүний бие нь муудчихсан байдаг тухай хэлж байсан юм. Үүнээс гадна бүсгүйн бие амаржсан цагаасаа тэнхрээгүй тул хоёр багыг нь хадам ээж нь Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь гэр рүүгээ авч явжээ. “Хүүхдүүдээ маш их санаж байна, тэднийхээ царайг хармаар байна. Өнгөрсөн өвөл тэднийг ирэхэд би сэхээнд орчихсон ухаангүй байсан юм” гээд уйлав.
Хэвлийгээс нь авсан марль хэзээ ходоод руу нь орчихов
 “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт олон хүнд эргэлзээ төрүүлж, гайхшыг нь барж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс /ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нархавтаст хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа Э.Хонгорзулд дуулгасан байна. Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр түүнийг 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэжээ. Үүнийг нь түүний хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Л.Эрхзаяа авчирч танилцуулаад “удахгүй үнэн зөвийг нь тогтооно. Та санаа зоволтгүй” гэсэн байна. Гэвч ердөө гуравхан сарын дараа дээрх дүгнэлт орвонгоороо эргэж, хэвлийгээс нь авсан марль ходоод руу нь орчихсон тухай хэлжээ. Улмаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяа энэ сарын 9-нд гэрт нь ирж “Таны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорт саналаа хүргүүлсэн” гэсэн байна. Хууль хяналтын байгууллагынханд итгэж явсан түүний итгэл найдвар энэ үеэс эхлээд хөсөрдсөн аж. Дээрх дүгнэлтийг гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболдоос энэ талаар тодруулахад “Э.Хонгорзултай холбоотой материалыг бүгдийг нь прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй” гэв. Харин энэ талаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяагаас тодруулахад, “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой” гэсэн юм. Яагаад, яагаад гэх асуултууд ар араасаа хөвөрч байна. Гурван хүүхдээ орхиод үхэх шалтгаан энэ бүсгүйд байсан гэж үү. Тэр тусмаа хагалгааны үед хэрэглэдэг эмнэлгийн зориулалттай нэг метрийн урттай марлийг залгиад зогсч байдаг тэнэг хүн гэж байх уу. Нялх биетэй ээжид марль залгиад зогсч байх зав бий гэж үү. Энэ бүхэн эргэлзээ төрүүлж, олон олон хариулт нэхэж байна. Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин БЗД-ийн прокурор н.Отгонбаяр “Ирэх даваа гарагт хэрэгтэй танилцаж дуусна. Энэ хэрэг буцах нь ойлгомжтой. Та тайван бай, санаа зоволтгүй. Бид үнэн зөвийг тогтоох болно” гэжээ. Дээрх хариултыг сонссон Э.Хонгорзулд амьдрах итгэл төрж, одоо даваа гарагийг тэсэн ядан хүлээж суугаа гэнэ. Тэрбээр “Миний хувьд хүний муу үзэж гэж улайрсан зүйлгүй. Зөвхөн эрүүл саруул байсан намайг яагаад ийм хүний хагас болгочихсноо л үнэн зөвөөр нь хэлчих ёстой. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Миний хань халамжтай сайн нөхөр. Үр хүүхдүүд минь эрүүл саруул төрж, өсч байгаа. Хөлсний байранд ч гэсэн бид тав идэж, өмсөхөөр дутахгүй сайхан амьдарч байсан. Ийм байхад би яасан гэж марль залгих юм бэ. Үнэхээр гомдож байна. Харамсч байна” гэв.
Хэргийн эзэд 5.6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ
Түүнийг ийм болгосон хэргийн эзэд бол III амаржих газрын их эмч н.Оюунгэрэл, бага эмч н.Батзаяа, н.Ганчимэг нар юм. Тэдний талаар өнөөдрийг хүртэл тус эмнэлгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тус эмнэлгээс энэ талаар тодруулах гэсэн боловч ам нээхийг хүссэнгүй. Харин бүсгүйг хэвтэрт орсноос нь хойш дээрх эмч нар 2.2 сая төгрөг эмчилгээний зардал гэж өгчээ. Ажлаасаа халагдсан эмч нар Э.Хонгорзулыг залгахаар утсаа авдаггүй бөгөөд “Бид амьдралтай хүмүүс. Чамд өгөх мөнгө ч алга” гэж загнадаг болсон байна. Үнэхээр эмч нар буруугүй, марль өөрөө залгисан байсан юм бол яах гэж тэднийг ажлаас нь халсан юм бэ. Энэ мэтчилэн эргэлзээ төрүүлсэн асуудлууд дээрх хэрэгт их бий. Хамгийн аймшигтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар гарсны дараа “Битгий хэвлэлийн бага хурал хийгээч. Бид чамд 5.6 сая төгрөг өгье. Тэгээд эвтэйхэн салцгаая. Бид чамайг орхихгүй шүү дээ” гэжээ. Тангараг өргөсөн эмч нар 5.6 сая төгрөгөөр хүний амийг үнэлж байна. Тэд хийсэн хэрэгтээ гэмшихийн оронд хэдхэн халтар төгрөг атгуулаад нэр цэвэр, ялаас мултрахыг оролдож буй. Монгол Улс авлигатай тэмцэж эхэлсэн нь сайшаалтай. Тэгвэл одоо хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихоод хариуцлагаас мултарсан эмч нартай тэмцэх цаг нь болжээ. Намын харъяалалаас болж, хоёр хүүхдийн аминд хүрсэн Увс аймгийн Мянганбаяр эмчид өнөөдөр хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Ажлаас нь халаад л өнгөрсөн. Нярай түлсэн сувилагчид ямар арга хэмжээ авсан нь одоо болтол бүрхэг. Э.Хонгорзул эрх мэдэлтнүүд шиг хэдэн тэрбум төгрөг хүссэнгүй. Түүний хүсэл бол гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хооллох. Үр хүүхдээ асарч, ээжийнхээ үүргийг гүйцэтгэж чаддаг болох. Эрүүл болчихоод ажлаа хийгээд найз нөхөдтэйгөө бужигнах. Ердөө л энэ. Тэр хэнд ч гэм хийгээгүй. Улс орондоо хэдэн тэрбумын хохирол учруулаагүй.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
|
| Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин шуух эмнэлгийн эмч нарыг цаазын тавцанд авааачиж унэн зовиын шийдэх естой
2019-04-16 | 21:45:58 | 64.119.21.251 | |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|