Аавыгаа санахаар...
2013-07-11Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар Эмтрэхгүй шүү би, аавыгаа санахаар  Эргэх жим нь бүдгэрдэг юм гэнэ лээ Эмээлийн ганзаганд дэрвэсэн салхи нь өөрөө гасалдаг юм гэнэ лээ... Энэ дууны яг энэ л бадаг нь аав бид хоёрт зориулсан юм уу гэмээр.
Энэ дууг сонсоход яагаад ч юм самсаа минь бурхирч, сэтгэл нэг л хачин болчихдог юм. Аавыг минь Бизъяа гэдэг. Уг нь Архангай аймгийн Хотонт сумын хүн. Аавын маань аав, өвөг эцэг, өндөр өвөг бүгдээрээ л энэ нутгийн Хөөвөр гэдэг газраар нутаглаж байсан юм билээ. Одоо ч авга ахын маань үр хүүхэд нь энэ нутагтаа амьдарч, аж төрж суугаа. Монголчууд 1990-ээд оны эхээр ураг төрөл, овог удмаа тодорхойлж ахуйд хүн бүр л боржигон нэр авч байхад аав минь “Миний хүүхдүүд хүмүүсийг дуурайж боржигон энэ тэр гээд хэрэггүй ээ “Хөөврийн буурлынхан” гээд л овоглочих гэсэн юм. Одоо бид энэ овгоороо овоглодог. Буурлынхан гэдэг нь аавын талынхан удмаараа бага залуугаараа бууралтдаг хүмүүс болохоор тэгсэн хэрэг. Аавыг минь нутаг усныхан гагнуурчин гэдгээр нь андахгүй. Бага залуудаа манайх гэдэг айл нэгдэл нийгмийн, хувийн 1000 гаруй адуутай байлаа. Аав минь 1000 адуу адгуулж, ээж маань тэр олон гүүг сааж, хот аймаг, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээж авдаг сумандаа л нэр хүндтэй айл байсан гэдэг. Эрх танхи ганц хүүтэй, долоон охинтой манайх гэдэг айл амьтан хүн орж гарсан, ундтай устай нутаг усандаа магтагдаж шагшигдсан айл байж л дээ. Аав маань адуу малд дуртай, эмнэг хангал ямар ч морийг чихдэж, цоровдоод л номхруулдагсан. Автобус дүүрэн гадаадын жуулчид манай гадаа шавах нь сайхан. Охид голдуу бидэнд гоё гоё үсний хавчаар, нусны алчуур, чихэр бохь өгөх нь бүр сайхан. Аав эмнэг сургаж, ээж гүү сааж, айраг цагаагаар тэднийг дайлах нь юунаас ч илүү сайхан байдаг байлаа. Хот айлын жаалууд бидний бэлгийг хараад атаархдаг байж билээ. Сум, нэгдлийн дарга нар манайхаас салахгүй. Байсхийгээд л төвөөс ирсэн төлөөлөгч, сайд дарга нарыг дагуулаад ирнэ.
Би дөрвөн настай байсан юм билээ. Аав маань нэг өдөр эмнэг даага хөтөлчихсөн уяан дээр ирж буугаад “Гэрлээг морь унуулж сургана аа” гэж хэлээд эгчийн маань жижигхээн эмээлийг өнөө эмнэг дааган дээр тохож, намайг мордуулаад хоёр дөрөөг доогуур нь сураар холбож, эмээл дээрээсээ чүй чамай цухуйж байгаа намайг эмээл дээр минь сайн гэгч даруулж уячихаад, уртаас урт цулбуураар хөтлөн сумын төв рүү булгиулсаар гарч өгсөн юм гэнэ лээ. Жаахан байсан болохоор би тэрийг бүүр түүрхэн санадаг юм. Авгай хүүхнүүд “Энэ Бизъяа охин хүүхдээ үрээд хаячих нь ээ, яадаг билээ” хэмээн орж гаран хэлэлцэж, аавын үеийн харчууд “Эдний охид хар багаасаа эрэгтэй хүүхдүүд шиг өсчихсөн болохоор алзахгүй ээ” гэж байсан юм гэнэ билээ. Нар уулын цаагуур орохын алдад аав сумын төвийн дэлгүүрээс чихэр молоко тэргүүтэнг өврөөрөө дүүргэчихсэн, би гэдэг амьтан өөрөө жолоо цулбуураа барьчихсан, гэрийн гаднаас тонгочиж нэг их сүйд болж явсан даага нь номхорчихсон бөн бөн шогшуулсаар ирсэнсэн. Энэ цагаас хойш би гэдэг хүн морины нуруун дээрээс буух дургүй, аав маань уяан дээрээсээ гэр рүүгээ орох дургүй болсон юмдаг. Аавын минь унаган адуу ч юм уу, хаа нэгтээгээс худалдаж авсан ч юм уу, нэг хээр морь бид хоёр ёстой л ижил дасал болтлоо уралдсан юмдаг. Хээр морь маань хаанаас нь ч харсан хонины морь оо. Номхон ч гэж жигтэйхэн, нэг сонин дэлдэн чихтэй, ямар ч хурдан морины шинжгүй. Аав морийг маань дэлдэн хээр гэнэ. Морь унаж сурсан анхны наадам хаяанд ирлээ. Аав минь нарийхан суран жолоотой хазаар, ташуур бэлдэж, ээж минь цэнхэр торгоор дээл оёж өглөө. Наадмын өглөө над шиг ганган хүн алга аа. Аав маань “За миний охин, морио битгий ташуурдаарай. Хамгийн түрүүнд эргэж болохгүй шүү. Өнжин орж ирээд л жолоогоо сайн татаад, хоёр сайн гуугалаарай. Дэлдэн хээр нь яахаа мэдэх байх аа. Үлий таарч магадгүй жолоогоо сайн барьж явна шүү. Морио бүдэрвэл жолоогоо өөр рүүгээ сайн татаарай. Болж өгвөл бөөн мориноос холуур яваарай. Морио ташуурдаж болохгүй шүү, ташуураа эргүүлээд л гуугал. Өнжингөөс наашаа гараад л морь нь яахаа мэднэ” гэж захив. Энэ олон үгийг бараг л дэс дараагаар нь цээжилчихнэ. Яг л аавын хэлснээр гарааны зурхайгаас түрүүлж гарсангүй. Жаахан сүүлдэсхийгээд л эргэсэн санагдана. Анх удаа сумын наадамд уралдаж байгаа өөдөсхөн би тэр олон морьдын тоосонд даруулаад л баян ходоод болох юм байна гэж тэрхэн зуур бодож амжив.
Аавын хэлснээр хүүхдүүдийн дунд оролгүй захласхийж явсаар Өнжингийн фермийн бараа харагдангуут л ташуураа эргүүлэн хэд сайн гуугалав. Дэлдэн хээрийн маань чих улам дэлдийж ирээд л ухасхийв. Золтой л мориноосоо хийсээд уначихсангүй. Дөрөөн суртай, ганзагаар даруулчихсан болохоор унасангүй. Дэлдэн хээр ч ёстой л сум шиг сугарав. Ингээд тэр наадамд дэлдэн хээр бид хоёр саахалтын зайд түрүүлж ирж билээ. Аав, ээж хоёр маань наадмын талбайн баруун талын уулан дээр дурандаад сууж байгааг мэдэх болохоор би гэдэг хүн морины бариа руу биш аав, ээж рүүгээ л очих юм бодоод уул өөд жолоогоо залав. Наадамчин олон “Хүүе хаая, наашаа цаашаа, бариа руу яваарай, алив” гэж хашгиралдаж, сүйд боллоо. Морь бариач дэлдэн хээр бид хоёрыг хашиж уруудуулан барианд оруулж билээ. Аав маань тэр холоос майжигнан гүйсээр ирж намайг өндөрт өргөж “Ёстой сайн байна, миний охин. Аавынхаа үгэнд сайн орлоо. Эвий охин минь, анх удаа уралдлаа, түрүүллээ” гээд үнсч, өврөөсөө чихэр гаргаж өгөв. Ээж маань наадмын хуушуур, улаан ус барьсаар тосч ирэв. Наадамчид “Ийм өөдөсхөн жаахан амьтан юм чинь аргагүй шүү дээ. Бид хүүхэдгүй морь ирж явна гэж хараад байлаа шүү дээ” гэх зуур энд тэндээс зураг аваад л ёстой сүртэй байв. Наадам дуусах дөхөж морьдыг байлах болов. Манай нутагт Дэлэг гэж нэг их гоё дуулдаг, морины цолыг ёстой ган хоолойгоор часхийтэл дууддаг аавын маань үеийн хүн байж билээ. Өндөр нуруутай, цаанаа л нэг цэмцгэр хүн байж билээ. Дэлэг гуай их насны айргийн таван морийг хөтөлсөөр наадмын талбайн голд ирж цоллож, айргаар мялаах тэр агшинд дэлдэн хээр маань нэг их үүрсэн янцгааж, дээш цойлж билээ. Би эгээтэй л уначихсангүй. Түрүүлсэн морины бай шагналд дугуй булантай цай, дөрвөлжин улаан чемодан, гурван хаалгатай толь авчихаад аав бид хоёр их л маадгар харьж билээ. Энэ өдрөөс хойш аав бид хоёр олон сумын наадамд уралдсан даа. Төв аймгийн олон суманд уралдсан. Аймаг, сумдын айраг түрүүг олон хүртсэн дээ. Сумын уяачид нэг гал болон майхан, тогоо шанагаа морин тэрэг дээр ачаалан морьдоо хөтлөн, морины хүүхдүүдээ дагуулаад л гарч өгнө. Уул усны сайхныг шилэн буудалласаар зорьсон газраа хүрнэ. Одоогийнх шиг морьдоо машин дээр ачаад явна гэж байхгүй. Тарлаж, хөлсөлж, идэш хоолыг нь тааруулсаар хүрэх газартаа яг л тааруулж очно.
Б.Оюунгэрэл
Аав бид хоёр тав зургаан жил яг ингэж явсаар зуны гурван сарыг хээрээр гэр, хэцээр дэр хийж өнгөрүүлнэ. Ээж маань бид хоёрыг хөгшин залуу хоёр нийлчихээд гэрийн ажил хийхгүй тэнээд гэж үглэнэ. Аав ээжийг тарваганы боодогт дуртайг мэдэх болохоор ирэхдээ заавал шөлтэй ирнэ. Намар тийшээ аавыгаа дагаад тарваганд явна. Арьс үсийг нь зарна энэ тэр гэж байсан биш. Арьсанд нь гуулин боодог хийнэ. Ээжээс нуугдаж явахгүй бол болохгүй. “За миний охин, аав нь тэр даваан дээр гараад цаашаа далд орохынхоо алдад гараараа даллана, миний охин харж байгаад мордоод араас ухасхийчихээрэй гэнэ. Гэрийн хаяагаар хараад л хэвтчихнэ. Аав морь мал, хонь, үхрээ харъя, эргүүлж тойруулъя гээд гарна. Би ч ээжийн нүдийг хариулаад хараа салгахгүй. Хэлснээр нь яваад очиход Банзар гуай аав хоёр хэдийнэ нэгийг унагачихаад сууж байна. Би чулуу түүж өгдөг ажилтай. Тэр хоёртой зэрэгцэн гуулин боодог гөвж өгнө дөө. Банзар гэж аавын маань найз байсан юм. “Энэ Гэрлээ эмэгтэй хүүхэд байж, тарваганы маханд ийм дуртай байх гэж. Та хоёр ч өнөөдөр Үдэлд алуулна даа” гэж цаашлуулна. Аав хусны үйсэнд жаахан мах, шөлтэй нь хийгээд боочихно. Гэртээ ирэхдээ хоёулаа нэг их гэм хийсэн хүн. Шууд мориноос буунгуутаа нэг нь түлээ хагалсан болж, нөгөө нь хонь малаа эргүүлсэн болж аргалах гэж үзнэ. Гэр дотроос ээж хэдийнэ мэдчихээд “Та муу хоёр яршиг шүү, зүгээр. Энэ гэрийн ажил хийлцэхгүй” гээд л бууж гарна. Ээжийн дуртай юмыг урдаа барьсаар ороход, ээж маань үнэрээр нь л номхорчихно доо.
Миний бага насны дурсамж яг л ийм. Сургуульд орохоос өмнөх, төгссөний дараахь он жилүүдийн дурсгал маань аавтай минь холбоотой. Сургуульд орохоос өмнөх бага насны дурсамж маань ийм л юм. Том болж 18 нас хүрээд хотод дээд сургуульд орохоор явахад минь “Би муу охиныгоо гадуур тэнээд байна, эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд байна, хичээл давтахгүй байна даа гэж дотроо бодоод байсан чинь харин ч миний охин чинь энэ сумын хүүхдүүдээс бараг л ганцаархнаа дээд сургуульд орчихлоо. Миний Гэрлээ ийм л ухаантай охин доо” гэж урам хайрласан. Ээж маань аавд орос ногоон даавуугаар дээл хийгээд үлдсэнээр нь надад сургуульд явахад өмсүүлэх гэж дээл хийсэн байж. Аав бид хоёр ижилхэн улаан хоргой эмжээртэй, ногоон даавуу дээлээр гангарчихсан сумын төвд ирж, намайг хотын унаанд суулгаж өгч билээ. Би аавын охин. Долоон бурхан шиг долоон охинтой мөртлөө аав маань надад л хамаг юмаа зориулдаг байлаа. Наймдугаар анги төгсдөг жилээ, сурлагаар эхний тавд бичигдчихээд Төмөр замын ТМС-ийн замчны ангийн хуваарийг багш захирал нараасаа зөрж байж авчихаад ээждээ толгойгоо эргүүттэл загнуулчихаад уйлж суутал аав маань орж ирээд “За яахав. Миний охин өөрийнхөөрөө л шийд. Төмөр зам сайхан шүү. Аав нь төмөр замаас амьдралаа эхэлсэн юм. Муудаагүй ээ. Тэнд ээжтэй нь танилцаж, тэндээс л амьдралаа эхэлсэн юм. Яахав, цаашаа сураад дээд мэргэжил эзэмшиж болно шүү дээ” гэж хэлээд ээжийг бүр уурлуулчихав. “Хөгшин залуу хоёр тэнэг чинь дандаа ингэж байх юм. Ийм сурлага сайтай хүүхдийг ТМС-д оруулаад байхдаа яахав дээ. Ядаж техникумд ордог байгаа даа” гээд л бууж гарсан. Эцэстээ ээж дийлсэн л дээ. Би аравдугаар ангидаа үлдсэн юмдаг. Төгсөх жилээ аймгийн төвд конкурсдлээ. Манай сумаас тавхан хүүхэд их, дээд сургуульд орсны ганцхан эмэгтэй хүүхэд нь би. Аав маань намайг Улсын багшийн их сургуульд орох хуваарь авч гэж дуулаад хонь төхөөрчихсөн хүлээж суусансан. Ханьтай болж, анхны хүүгээ төрүүлэхэд, хоёр дахь хүүгээ төрүүлэхэд аав минь л шинэ хонины шөлтэй намайг эргэж ирсэн юм. Дээд сургуулийн оюутан болчихоод хаврын амралтаараа гэртээ очлоо. Аав маань намайг очиход хонь төхөөрөхгүй байна гэж үгүй. Сурсан зангаараа хэдийнэ хонь гаргасан байв. Би ч нэг их эрдэм ном сурч, ядарч зүдэрсэн хүн. “Хонины толгой шийр идье” гэж, ээж маань юу юугүй гал өрдлөө. Толгой шийр чанасан шөлөнд шар будаа хаяснаас нэг аягыг идчихлээ. Маргааш өглөө нь толгой хагарах нь ээ. Дотор муухайрч, бөөлжөөд боссонгүй. Аав маань дэргэд ирээд суучихсан хамрынхаа хөлсийг шударч, дүнсэн тамхинд шарласан мойног гараараа духыг минь илж “Ишш муу охин минь. Бүр ядаргаанд орчихож. Шар будаатай толгойн шөл шаранд нь хүрчихэж. Алив Үдэл ээ, давстай ус буцалгаарай” гэчихсэн сууж байсан. Маргааш өглөө нь би гэж амьтан үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрлээ. Гар хуруунууд нэг л эвгүй оргиод байна. Тэгсэн будах санаатай арай гэж ургуулсан хумс маань алга болчихож. “Ээж ээ, миний хумс...” гэж хашгирах шахам хэлбэл аав маань хэнэг ч үгүй “Өө, аав нь авчихсан. Миний охин хичээл ном гээд хумсаа авах завгүй яваа юм болов уу гэж бодоод” гэдэг байгаа. Би гэдэг сүрхий амьтан “Та ямар тэнэг юм бэ” гэж уйлан дуугарч, тэр өдрөө аавтайгаа дуугараагүйсэн. Аав маань нэг жижигхэн хурц тонгорогтой. Тэрүүгээрээ гар, хөлийнхөө хумсыг сурмаг гэгч нь авчихдаг юм. Аавыгаа хүнтэй муудалцахыг хараагүй, ээжтэй муудалцахыг нь мэдэхгүй юм. Хүүхдүүдээ эрхлүүлж сүйд болохгүй ч гэлээ зодно гэж байхгүй. Дуугүй байж байж нэг л үг хэлнэ. “Миний охин, эмэгтэй хүн хэзээ ч түрийвчээ хоосон байлгаж болдоггүй юм шүү. Мөнгө бий юу” гэнэ. Цалин, тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг ээжид өгөхөөсөө өмнө хэдэн төгрөг авч үлдэнэ. Ээж ч бүгдийг нь авна гэхгүй. Аав юунд мөнгө үрнэ гэх вэ. Надад л өгөх гэж тэр. Аавыг минь амьтан хүн муулж байхыг сонссонгүй. Миний аав ийм л хүн. Аав маань бурхан болоод арав гаруй жил болжээ. Би аавыгаа амьд гэж төсөөлдөг. Гурван тохиолдолд аавыгаа би хамгийн ихээр санадаг. Ганцаардсан, зовсон, жаргасан үедээ. Шөнөөр ч хамаагүй гадаа гарч, тэнгэр рүү харж байгаад “хаан буурал аав минь...” гэж хэлэхэд л дотор минь уужирчихдаг юм. Бас толгойгоо өвдөхөд би уйлдаг. Өвдсөндөө биш аавыгаа санаад уйлдаг. “Аав минь байсан бол...” гэж бодоод л уйлчихдаг. Аавыгаа бодох бүрт аньсага минь чийгтдэг. Энэхүү бяцхан дурсамжаа бичиж байхдаа ч нулимс минь өөрийн эрхгүй урсаад болохгүй нь. Тиймээс би энэ дурсамжаа эргэж уншиж чадахгүй нь. Муухан бичлэг болсон бол та бүхэн намайг өршөөх буй заа. Аавыгаа санахаар...
|
| Аавыгаа санахаар... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин гээлээ маань бага насны дурсамжаа сайхан бичжээ. нээрээ л эрэгтэй хүүхэд шиг хөдөлгөөнтэй охин байж билээ
2014-07-09 | 19:14:43 | 103.29.144.27 | |
Зочин ydaj bichsen hvniih ni neriig ni bicheech
2014-07-09 | 18:14:58 | 103.26.193.8 | |
Зочин Сайхан дурсамж байна.Сайн ч бичиж дээ./Улаан хошуут/
2014-07-09 | 17:23:42 | 203.194.115.18 | |
Зочин caihan z duu caihan z duulcan caihanaar z klipguulcen temerbaatar gugigzin caihan toglocon ch uuu
2013-07-11 | 20:01:09 | 203.91.117.4 | |
Зочин caihan z duu caihan z duulcan caihanaar z klipguulcen temerbaatar gugigzin caihan toglocon ch uuu
2013-07-11 | 20:01:07 | 203.91.117.4 | |
|
|
|
|
|

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|