 |
|
 |
|
АНУ дахь монголчууд монгол бичгээ сурсан нь |
|
|
 |
|
 |
АНУ дахь монголчууд монгол бичгээ сурсан нь
2013-07-13“Гучаад жилийн өмнө Москвад оюутан байлаа. Улс улсаас ирсэн оюутнууд өөр өөрийн бичгээр үг өгүүлбэр  бичилцэж, нэгнийхээ бичгийг ихэд сонирхдог байлаа. Би ч бас кирилл бичгээрээ бичээд үзүүлэв. Тэгсэн бүгдээрээ “Өө хөөрхий, Оросын бас нэг бага ястан байна” гэж байна. Үгүй ээ, манайх тусгаар тогтносон улс гэсэн, тэгвэл өөр бичигтэй байх биз дээ гэнэ. Тийм ээ бичигтэй гээд харамсалтай нь тэр бичгээрээ юу ч бичиж чадсангүй. Ингээд л дотроо монгол бичгээ заавал сурах юм шүү хэмээн бүр тэгэхэд л өөртөө андгайлсан юм...”
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судлаач, Мэрилэнд мужийн Фредерик хотоос хүрэлцэн ирсэн Доржбалын Доржсүрэн “Монгол бичгийн зуслан”-д ирсэн зорилгоо ийн тайлбарлаж байна. Гэхдээ зүгээр суусаар ч байгаад ирж байгаа хэрэг биш, зорилгодоо хүрэхийн тулд бие даан үзсээр нэлээд дөртэй болчихжээ. Түүнтэй хамт гэргий Юндэнгийн Бадралмаа нь эх бичгээ сурахаар ирж. Нөхөртэйгээ харьцуулахад монгол бичиг сурахын ач холбогдлыг тийм эрт биш, харьцангүй хожуу ойлгосон гэнэ. “Би орос сургууль төгссөн, Монголд дээхэн, нэг хэсэг монгол бичгээ биш орос хэл сайн мэдэх нь илүүд тооцогддог үе байсан шүү дээ. Тэгээд нэг их анзааралгүй явж. Харин АНУ-д суурьшин амьдрах болсноосоо хойш амьтан хүнд энэ миний бичиг ээ гээд орос үсэг үзүүлээд явах нь зохимжгүй болохыг ойлгосон юм. Нөхөр шигээ бие дааж үзсэн юм байхгүй ээ, бүр эхнээс нь эхэлнэ дээ” хэмээн Бадралмаа ярилаа.
2013 оны 7 сарын 4, АНУ-ын Тусгаар тогтнолын баярын энэ өдөр Америк дахь бүлэг монголчууд тэр улсын баярыг тэмдэглэхээсээ илүү босоо монгол бичгээ сурахаар Индиана мужийн Блүүмингтон хотноо цуглаад, хичээл эхлэхээс өмнө танилцан хуучилж буй нь энэ. Мэриландын хоёртой хамт Монгол бичгээ суръя хэмээн Иллиной мужийн Чикаго хотоос Машбатын Батгэрэл, Лодонгийн Энхнасан, Паркридж хотоос Базарын Аюуш, зээ хүү Эрдэнэхүүгийн Тэмүүлэнтэйгээ, Нэйпэрвилл хотоос Хэнмэдэхийн Батсанаа, Фрипорт хотоос Тогтохын Дагиймаа, Индиана мужийн нийслэл Индианаполисоос Далхжавын Доржмаа, Жефферсонвилл хотоос Содномсамбуугийн Рэнцэнсамбуу, Цогбадрахын Цогзолмаа, Сангийн Ариунаа, Виржиниа мужийн Арлингтон хотоос Баярхүүгийн Уранчимэг нар хүрэлцэн ирж, “зуслангийн найзууд” болон, цагийг алдалгүй хичээлдээ орлоо.
Эхний өдөр (7 сарын 4)
Өглөө 10 цагаас бид хичээлээ эхэллээ. Эхний цаг дээр Монгол бичгийн гарал үүслийг тайлбарлаад үндсэн зурлагуудаа үзэж, эгшиг үсгээ сурав. 7 эгшгийг үзсэний хойно дан эгшгээс бүтсэн цөөн үг бичиж чадаж байгаадаа сурагчид их урамтай байлаа. Өөрөөр хэлбэл 10 цагт юу ч мэдэхгүй эхэлсэн улс 10 цаг дөчин минутад “Ой (мод), Үй (түм), Ай (хөөрхий)” гэсэн үгс бичээд сууж байсан гэсэн үг юм.
Дараа нь, 11 цагаас анхны гийгүүлэгч Н үсгээ үзсэнээр монгол бичгээр анх удаагаа бүтэн өгүүлбэр буюу “Энэ үнэн” хэмээн бичих боломжтой болсон юм. Үүний дараа нь М үсэг үзэнгүүтээ “Энэ миний ном. Энэ Ононы номын үнэ” гэх мэт уртавтар өгүүлбэрүүд бичин дадлага хийв. Бас анх социализмын төгсгөл үед монгол бичиг зааж эхэлж байхад Н, М үсэг үзээд ийм өгүүлбэр бичдэг байлаа хэмээн дурсамж сэргээн “Энэ ни энэ он-у нам-ун үнэн” хэмээн бичээд уншуултал арван наймтай хүүгээс бусад нь зөвхөн уншихаар барахгүй юун тухай ярьж байгааг сайтар ойлгож байна. Тэмүүлэн хүү харин “Намын Үнэн” гэдэг нь юу юм бэ гэж гайхан асууж билээ.
Хамгийн хөгжилтэй нь зуслангийн нөгөө багш Ц. Наранцэцэг 10 цагаас бидний хичээлийг эхлүүлчихээд өдрийн хоолны хэрэгцээт зүйлс цуглуулахаар хот руу явсан юм. 12 дөхүүлээд ирээд бидний энэ дээрх өгүүлбэрийг уншиж бичиж байгааг харчихаад “Өө за за, хоёрхон цагийн өмнө Титэм, гэдэс гээд эхэлж байсан улс одоо бүр улс төрийн текст бичээд сууж байх чинь вэ” хэмээн инээдэм болж билээ. Үнэхээр л тэгсэн юм даа.
Хоолны дараа Л, Б, Р үсгүүдээ үзлээ. Гэхдээ нэгэнт зуслан болохоор бас дундуур нь сурагчдынхаа алжаалыг тайлж байхгүй бол хэтэрхий их нүдээд залхаачих аюултай. Тиймээс Блүүмингтон хотоос урьж авчирсан мэргэжлийн ёогийн багшаар алжаал тайлах дасгал, анхан шатны ёогийн хичээл заалгалаа. Үргэлжлүүлээд С, Д үсгээ үзээд оройн хоолондоо оров. Хоолноос гараад Га, Гэ үсэг, Инхэлиг үсэг үзснээр сая сурагчдаа амраалаа. Зуслангийнхан авьяастай гэж жигтэйхэн гитар тоглодоггүй хүн гэж бараг алга, орой бүгд тойрч суугаад бага залуу насаа дурсан, ихэвчлэн орцны дуу гитартай дуулж цэнгэв.
Удаах өдөр (7 сарын 5)
Өглөө яг л зуслангийн хүүхдүүд адил бүгд эртлэн босч, дасгал болгон Төвөд Монголын Шашин Соёлын Төвийн модон дундуур гаргасан горооны жимээр алхлаа. Ирээд цайгаа уугаад л монгол бичгийнхээ хичээлд оров. Эхний цаг дээр Ха Хэ, Т үсгүүдээ үзлээ. Унших бичих дадлага жаахан хийгээд өдрийн хоолноос өмнө Ч-Ц, Ж-З үсгүүдээ үзэв.
Өдрийн хоолны дараа Йа, Ш үсгүүдээ үзсэнээр монгол үгэнд ордог бүх үсгээ ийнхүү үзэж дууссан юм. Бүгдийг нь сурчихлаа гэсэн үг биш л дээ. Тэмдэглэлээ хараад, мартсан санасан үсгээ эргүүлж тойруулж байгаад ямар ч үгийг уншчихаар болж байна аа л гэсэн үг.
Үсгээ үзэж дууссанаа тэмдэглэхээр, өөрөөр хэлбэл Үсэглэлийн баяртаа зориулж, “Оливер дарсны газар”-т аялал хийлээ. Тэнд биднийг нэгэн ажилтан нь хүлээн авч, дарсны үйлдвэрийнхээ түүхийг, дарсаа хэрхэн хийдэг арга технологийнхоо тухай дэлгэрэнгүй ярьж өгөв. Төрөл бүрийн дарснаас амтлан үзэж, дуртайгаа сонгон, цөөрмийн эрэгт хэсэг тухлан алжаалаа тайллаа.
Эргэж ирээд оройн хоолны өмнө амжаад монгол тоо хэрхэн бичихийг үзсэнээс гадна хүн бүр овог нэрээ бичиж сурлаа. Содномсамбуу, Доржбал гэх мэт олон төвд, Аюуш, Базар гэх мэт самгарди нэр ч байсан тул овог, нэрнийх нь утга учрыг мөн тайлбарлаж өгөв.
Ингээд оройн хоолны дараа гурван анги хоорондоо Татаатунгаа, А-хаа тэмцээнээр өрсөлдөв. Гурван анги гэснээс зуслангийн 13 сурагч А, Б, В гурван бүлэг болон хуваагдсан юм. Яг л арван жилийн сургууль шиг анги бүлгээрээ маш өрсөлдөөнтэй тоглон, инээд хөөр дүүрэн тэмцээн болсон билээ.
Сүүлчийн өдөр (7 сарын 6)
Өглөөний дасгал, цайны дараа гадаад үгэнд ордог хэдэн үсгийг сурав. Энэ хичээл ялангуяа харь улсад амьдарч буй монголчуудад, аж төрдөг хот мужаа бичихэд нь чухал хэрэгтэй юм. Дараа нь гурван анги бүлэг бүлгээрээ ажиллаж, Монгол улс кирилл үсэгт шилжээгүй байсан үеийн ном сэтгүүлийг таних, дотроос нь мэдээлэл олох дасгал хийв. Нэг ангид Уран үгсийн чуулганы анхны дугаар, нөгөөд нь дунд сургуулийн 3-р ангийн Газарзүйн сурах бичиг, сүүлчийн ангид Эмэгтэйчүүдийн эрх хэмээх сэтгүүл оногдлоо. Энэ дасгал хэд хэдэн ач холбогдолтой болов. Юуны өмнө сурагчид хоёрхон хоног монгол бичиг үзсэн атлаа ангиараа нийлж байгаад тухайн нэг ном, сэтгүүлээс ямар их мэдээлэл олж чадаж байгаагаа өөрсдөө мэдэрч, үүндээ ч их урамшсан юм. Хоёрт манай түүхийн бас нэгэн дурсгал болсон эдгээр номтой танилцана гэдэг чухал.
Өдрийн хоолны цагаар Далай багшийн төрсөн өдөрт зориулсан сонирхолтой арга хэмжээ Төв дээр болж, сурагчдад маань ч оролцох хувь тохион, хадаг өргөлөө. Энэтхэгээс, Далай багшийн хийдээс ирсэн долоон төвд лам шашны урлагийн тоглолт хийж, ном хэрхэн хаялцдагийг жүжигчлэн үзүүлснээс гадна Мандала хэрхэн бүтээдгийг бодитоор харуулав.
Үдээс хойш эхлээд, Чингисийн чулууны бичээсийг хэзээ яагаад бичсэн, одоо хаана байгаа, ямар түүхтэй зэргийг зааж, хялбаршуулан бичсэн хувилбараас нь өөрсдөөр нь уншуулахыг оролдлоо. Эцэст нь тийн ялгалын нөхцөлүүдийг хэрхэн бичдэгийг зааснаар зуслангийн хичээл өндөрлөсөн юм. Хичээлийн дараа нэг томоохон эхийг нэг нэгээрээ өгүүлбэр өгүүлбэрээр салган уншваас зарим нь огт торолгүй, зарим нь үсэглэсээр, ямар ч байсан бүгд уншиж чадсан нь үнэхээр бахархалтай. Монголоор уншдаг болно гэж ирсэн, чадчихлаа шүү дээ.
Орой Хонхны баяраа тэмдэглэлээ. Монгол бичигтэн болсныг нь тодотгон өгүүлэх батламж гардуулснаас гадна нэгэнт нэгэн анги болж нөхөрлөснийх монтаж ч хийлгэж өгөв. Дуу хуур, бүжиг дискотой яг л төгсөлтийн хонхны баяр яаж болдог вэ, тийм л баяр боллоо. Хамгийн гол нь монгол бичгээр уншаад сурчихсан гэдэг омогшил бахархалтайгаар чин сэтгэлээсээ хөөрөн баяссан юм.
Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй
Энэ бол түүхэнд анх удаагаа хичээллэсэн “Монгол бичгийн зуслан” байлаа. Шинэ үсгийг анх зааж байхад ингэж нийлүүлж, дугуйлан болгон үздэг байсан гэдэг юм. Зуслан болгож монгол бичиг заалаа гэж гадаадад байтугай Монголдоо ч сонсоогүй юм байна.
Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг. Ганцхан санаачилгаар болчихдог эд биш ээ. Тиймээс оролцсон тусалсан бүхнээсээ танилцуулан талархваас:
МУБИС-ийн монгол бичгийн багш Үүрэг овогтой Ариунболд 5 сарын 3-ны өдөр, Вашингтон хотноо Олон улсын Монголч Эрдэмтдийн хуралд ирээд байхдаа бид бүхний энэ санаачилгыг сонсоод жинхэнэ хэл бичигтээ элэгтэй багшийн ёсоор ихэд баярлан, Монгол улсад очингуутаа батламж, зуслангийн хаяг болох хулдаасан хэвлэл зэргийг монгол бичгээр хэвлүүлэн илгээлээ. МУБИС-ийн Соронзон багш ч бас үүнд хувь нэмрээ оруулсан.
Монгол бичгээр уншиж сурсан шавь нарт маань зориулж МУБИС-ийн уран бичээч Жумдаан багш Үлэмжийн чанар, Талын хүчтэн зэрэг бэлгэтэй сайхан үгсийг уран гоё каллиграфаар бичиж ирүүлснийг бүх сурагчдадаа, бас ёогийн багшдаа дурсгасан билээ.
Хичээлдээ хэрэглэсэн гол сурах бичиг маань ч МУБИС-ийнх, Авирмэдийн Цог-Очир багш, тус сургуулийн төгсөгч үүнийг бичигчийн шавь Алтанзул нарын хамтын бүтээл “Монгол бичиг – 1” номоор заасан юм.
МУБИС-аас мөн Ангийн журнал ч ирсэн, эх болсон сургууль маань, мэргэжил нэгт нөхөд маань энэ удаад бас л намайгаа дэмжиж, зусланг амжилттай болоход ихээхэн хувь нэмэр боллоо.
Аливаа зуслангийн хамгийн чухал юм нь хоол байдаг. Монгол соёлын төвийн идэвхтэй гишүүдийн нэг, Улаанбаатар, Баянгол ресторануудад ахлах тогоочоор ажиллаж байсан Банзайн Амаржаргал эгчийн амтлаг сайхан хуушуур, хууцай, чанасан мах, шөл манай зуслангийн чимэг байлаа. Мэргэжлийн тогоочоор хоолоо хийлгэдэг, азтай юм аа, шавь нар маань ч.
Ангийн монтажны зургийн эхийг тооцоолуурын дезайнерч Гомбожавын Дарьсүрэн зохиомжлон бэлдэж тусаллаа. Төгсөлтийн баяр дээр энэ монтаж үнэхээр сонирхолтой, санаанд оромгүй бэлэг болсон юм.
Өөрөө сурахынхаа хажуугаар бас нэвтрүүлэг, мэдээ бэлдэж зуслангийн үйл ажиллагааг олонд түгээн таниулсан, мөн Монгол бичгийн эртний дурсгалыг тайлбарласан “Монгол бахархал” хэмээх булан надтай хамтран хийснээ ДВД болгон бүх сурагчид бичиж өгсөн АНУ дахь ЮМОН ТВ-ийн эрхлэгч Б. Уранчимэгт баярлалаа.
Урьд хүүхдийн монгол хэл соёлын зуслан санаачлахад дэмжин, анги танхим, орон байр бүгдийг гаргаж өгсөн, өдгөө мөн Насанд хүрэгчдийн монгол бичгийн зуслан нээхэд ч аанай л бүхнээр хангаж өгч буй Төвөд Монголын Шашин Соёлын Төв, тэргүүн Ажаа рэнбүчи, мэнэжэр Триш, Монголыг хариуцсан ажилтан М. Саранцэцэг нарт шавь нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Эцэст нь харь газар зав цөлөөгүй ажиллаж байгаа хирнээ монгол бичгээ сурна хэмээн хаа хол газраас хэрэг болгон ирсэн, эх оронч сэтгэлтэй, эх хэл хэл соёлдоо хайртай, анхдагч болсон арван гурван шавьдаа халуун баяр хүргэе. Хүн юм санаачлаад хийхэд тэрийг нь дэмжээд оролцоно гэдэг агуу сайхан сэтгэл байдаг юм. Ижилдэн нөхөрлөсөн 13 шавь-анддаа чин сэтгэлээсээ баярласан шүү.
хэмээсэн энэхүү сурвалжилгыг өндөрлөхийн өмнө жич өгүүлэх хэдэн зүйл байгаагаа дурдваас
Нэгэн зүйл
Гуравхан хоногийн дотор монгол бичиг сурна гэж юу байх вэ, өнөө алдартай багшийн худлаа амлалт шиг юм болж байна уу гэх мэт шивэр авир яриа биднийг эхлэхээс өмнө чих дэлсэж байв. Жаахан нухацтай бодоод үзвэл манай хөтөлбөр үнэн хэрэгтээ нэг сарын дамжаатай дүйж байгаа юм л даа. Учир нь сарын дамжаа ойролцоогоор өдөр бүр нэг цаг хичээллэлээ гэхэд долоо хоногт 5 цаг, сард 20 цаг болдог, бид харин зусланд өдөржин хамт байгаагаараа давуу талтай, өглөө, өдөр, орой хичээллээж, өдөртөө зургаан цаг, 3 хоногт 18 цагийн хичэл үзсэнээр үнэндээ бол сарын дамжааны агуулгыг дүүргэчхэж байгаа юм аа. Бас шинэ хэл үзэж байгаа хэрэг биш, эх бичгээ л үзэж байгаа гэдгийг санана биз ээ.
Нэгэн зүйл
Арван гурван хотоос ирсэн арван гурван монгол иргэн суугаа орчин бүрдээ, ажиллаж буй газар бүрдээ монгол бичгээр нэр усаа, хот улсаа, ойр зуур өгүүлбэр зэргийг бичиж үзүүлэх нь харь улсад Монголыг сурталчлах үнэхээр том “хөрөнгө оруулалт” болох юм. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарина гэдэг шиг Америкийн хот тосгодоор Монголын сурталчилгааг шавь нар маань бас тээх бөлгөө.
Нэгэн зүйл
Сар хүрэхгүйн өмнө Америкийн монголчууд зуун зуун бээрийн чинадаас хэрэг болгон очиж сонгуулиа өгсөн тухай мэдээ Монгол улс дахь сонгогчдод сүрхий анхааруулга болон сонстсоны адил мянган километрийг ардаа хийн ирээд, тэнгис далай гатлуулан байж авчирсан сурах бичиг зэргээр Монгол бичгээ сурсан энэ хүмүүсийн идэвх зүтгэл, эх нутагтаа, монгол бичгийн орчин дотор, олон сайхан багш нарын дунд суугаа атлаа залхууран үл үзэгч нөхдөд маань нэгийг өгүүлж, хоёрыг бодуулах буй заа.
Нэгэн зүйл
Гуравхан өдрийн өмнө “Багш аа, шилбэ нь шүднээсээ арай урт юм байна тээ” хэмээн асууж байсан залуус “Эбэсү усу арбин болбал Дондоб-ун морид улам өсүнэ” хэмээн уншин суухыг харах нь багш хүний нүдэнд нулимс гармаар бахархалт мөч байлаа. Эрдмийг хичээлээр гэдэг энэ буюу.
Одоо яах вэ гэж үү? Наадам өнгөрөнгүүт эргээд Индиана явна, эцэг эхэд нь монгол бичиг заасан, одоо харин үр хүүхдэд нь монгол хэл соёлыг нь заана даа.
Мягмарын Саруул-Эрдэнэ
Зохиогчийг жиргээгээр дагах хаяг @SaruulerdeneM
Зургийн цомгийг доороос үзэж болно:
https://www.facebook.com/saruul.erdene.9/media_set?set=a.10201629474127169.1073741831.1488267262&type=1 |
АНУ дахь монголчууд монгол бичгээ сурсан нь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|