 |
|
 |
|
Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан |
|
|
 |
|
 |
Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан
2013-08-12Өнгөрсөн хавар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долоодугаар бага хурал  Улаанбаатар хотод болох үеэр Нобелийн шагналт Ан Сан Сү Чи “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Энэ нь ниймгийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэсэн юм. Авлига нүүрлэсэн аль ч улс орныг ардчилсан гэх аргагүй. Дэлхий нийтийн гамшиг болж буй энэ төрлийн гэмт хэрэг их олон хэлбэрээр илэрдэг л дээ. Манайхан харин авлигыг дэндүү наагуур, хэн нэгний ашиг хожоо харан авч, өгсөн мөнгөөр нь голцуу төсөөлөх гээд байдаг. Тэгвэл авлигын гэмт хэргийн элемент ороогүй томчуудын гэмт үйлдэл тун ховор ажээ. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ чиглэлээр их зүйл хийх гэж оролдож байна. Олон улсын байгууллагын судалгаагаар манайд авлигын индек ялимгүй буурч байгаа ч углуургууд нь байсаар байгаа юм. Тиймээс Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи бидэнд авлигатайгаа зууралдаад байвал дарангуйлал руу явж орно шүү гэж сануулсан болов уу.
Авлигын эсрэг хил хязгааргүй сэтгүүлчид муугүй ажиллаж байна. Эрэн сурвалжлах группууд нь энд тэндэхийн оффшор дансуудыг ил болголоо. Манай улсаас С.Баярцогт, У.Барсболд нарын нууц данс ч илчдэгдэв. Харин мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгдэж буй нь эргэлзээтэй байна.
Эрэн сурвалжлагчдын ачаар Олон Улсын Валютын сангийн тэргүүн Лагарде Францын Сангийн сайд байх үедээ бизнесмен Bернард Тэри гэгчтэй холбогдож, 400 сая евро (520 сая ам.доллар)-гийн нөхөн төлбөр олгох хууль бус шийдвэр гаргасан нь илрэв. Парисын шүүх тэднийг байцааж буй. Уг хэргийг тэндэхийн иргэд нь эрх мэдэлтнүүдийн авлигын нөхцөл байдлын нэг тод жишээ гэж үзжээ. Лагардегийг буруутайг тогтоовол түүнд 10 хүрэл жилийн ял ногдуулах юм байна. Манайд харин энэ байтугай хэрэг илэрч байлаа. Гэвч олигтой мөрддөггүй, шийддэг ч үгүй хэвээрээ аж. Гэхдээ “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан” цуврал нийтлэлийг минь хууль хяналтын байгууллагынхан одоо уншиж, нэгийг эргэцүүлж байгаа гэдэгт найдаж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд гаднаас Монголд хэн дуртай нь орж ирээд банк санхүүгийн луйвраа чөлөөтэй хийчихээд гараад явчихдаг болжээ. Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны гүйцэтгэх захирал асан, ОХУ-ын иргэн А.Е.Новожиловыг мөнгө угаасан болон залилангийн хэргээр шалгаж байх хооронд тэр хил даван оргон зайлсан байв. Чингэлтэйн шүүх 2011 оны нэгдүгээр сарын 7-нд хэргийг нь түдгэлзүүлжээ. Харин Улсын Ерөнхий прокурор энэ оны зургаадугаар сарын 12-ноос А.Е.Новожиловт холбогдох 20947285 тоот эрүүгийн хэргийг сэргээн шалгахаар болсон байна. Түүний хэргийн талаар энэхүү цувралынхаа түрүүчийн дугаарт тодорхой бичсэн. Уншигчид санах биз.
Транс банкны хөрөнгө орууулагч, тус банкны 51 хувийг эзэмшигч асан В.И.Армин гүйцэтгэх захирал А.Е.Новожиловтойгоо хуйвалдан их хэмжээний мөнгө зувчуулсан байлаа. Түүгээр зогсохгүй манай хууль тогтоомжуудыг зөрчиж, өөрийн компанийг “Оюуны ундраа” компанид худалдах нэрийн дор Транс банкныхаа 51 хувийг тийш нь шилжүүлэхийг оролджэээ. Арбитрын болон Захиргааны хэргийн шат шатны шүүх үүнийг нь зөвшөөрсөнгүй. Тэгтэл бэлэглэлийн гэрээгээр “Оюуны ундраа” нь өөрийн хүслээ гүйцээж, банкны ийм их хувь эзэмших гээд үзэж тарав. Шүүх мөн л зөвшөөрсөнгүй. Эдгээр үйл явдлын дундуур харин гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хэргийн эзэн В.И.Армин хил даван оргожээ. Түүний орголт болон Монгол банканд огт мэдэгдэлгүйгээр хувьцаагаа бусдад яагаад дур мэдэн шилжүүлэх болсон зэргийг урьд нь мэдээлж байсан тул энд дахин давтах хэрэггүй болов уу. Харин манай прокурор, цагдаагийнхан В.И.Армины хэрэгт тун хариуцлагагүй хандсан байна. Магадгүй зарим эх сурвалжуудын мэдээллээс үзвэл тэд В.И.Арминийг нууцаар хил давуулсныхаа төлөө ихээхэн хэмжээний авлига хүртсэн бололтой.
Үндэсний Арбитрын шүүх нэгэнт шийдвэрээ гарган В.И.Армин гэдэг хүн Транс банкны 51 хувиа компанийн гэрчилгээ худалдах, бэлэглэх замаар “Оюуны Ундраа” компанид шилжүүлж болохгүй гэснийг аль ч улс оронд өнөөдөр дагаж мөрдөх ёстой ажээ. Ялангуяа, Гадаадын арбитрын хуулийг хүлээн зөвшөөрөх, хүчин төгөлдөр болгох тухай 1958 оны Нью-Йоркын конвенцийг уг дуугүй дагах учиртай юм билээ. Манай улс энэхүү конвенцид 1994 онд нэгджээ. Швейцарь улс ч бас элссэн байна. Энэхүү конвенцид НҮБ-ын гишүүн 146 орон нэгдээд байгаа аж. Тиймээс Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын шийдвэр нь Швейцарь улсын нутаг дэвсгэрт ч нэгэн адил мөрдөгдөх юм. Иймээс В.И.Армин “Интрастракчер” компанийнхаа нэрээр “Оюуны ундраа”-д дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий банкны хувь эзэмшлээ бэлэглэх ямар ч боломжгүйг нотолсон манай арбитрын болон Захиргааны шүүхийг хүндэтгэхээс аргагүй юм. Гэтэл тэр утга учиргүй маргаан дэндээж хаяад оргон зайлж, араар нь “Оюуны ундраа” компанийнхан шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон В.И.Арминий компанийн хуучин гэрчилгээг барьчихаад “Энэ бидний хөрөнгө” гэх нь нэн эмгэнэлтэй, бас ихээхэн шог юм болж буй ажээ. Ер нь дэлхийн толгой тэрбумтангууд ч гэсэн бусдад ийм их бэлэг сэлт тэр бүр тараагаад байдаггүй юм билээ.
Тэгэхээр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас В.И.Арминд холбогдуулан Арбитрын шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг Швейцарь улсын хуулийн байгууллагаар дамжуулан хангуулахыг Авлигатай тэмцэх сэтгүүчдийн клубээс хүсч байна. Нөгөөтэйгүүр, В.И.Арминийг хууль бусаар хил давуулж оргуулсан прокурор, цагдаагийн ажилтнуудыг олж илрүүлэн хариуцлага тооцохыг ч мөн сануулах эрхтэй юм шүү дээ. Эс тэгвээс шударга ёс энээ тэрээ гэж ярих хэрэггүй биз.
Б.Отгонбаяр
Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш
Цуврал-1
Монгол орны хил хязгаар онгон дархан хэвээрээ юү. Ингэж асуухаар нүд нь орой дээрээ гартал гайхах хүн цөөнгүй. Гэвч өнөөдөр улсын минь хил тун эргэлзээтэй болжээ. “Монгол улсын дархан хил тайван” гээд даргадаа ёслох хэдэн бор цэрэг энэхүү ээдрээтэй утасны үзүүрийг яахан мэдрэх билээ.
Хоёр, гурван жилийн өмнөөс хэвлэлээр шуугиан тарьж, сүүлдээ нууцаар хил даван алга болсон Оросын иргэн А.Е.Новожилов гэгчийн хэргийг прокуророос дахин сэргээн шалгахаар болжээ. Энэ оны 6 дугаар сард гаргасан Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтын гарын үсэг бүхий нэгэн бичигт “А.Е.Новожиловт холбогдох 20947285 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэв” гэсэн байна. Тэгвэл А.Е.Новожилов гэгч чухам хэн бэ. Тэр яагаад манай улсын дархан хилд халдаж, юуны учир оргон зайлав. Урьд нь түүний хэргийг хууль хяналтын байгууллагын эрх мэдэлтнүүд хэрэгсэхгүй болгож хаасан нь хэнд үйлчилсэн далд “үйлчилгээ” байв. А.Е.Новожиловыг улсын хилээр дур мэдэн нэвтрүүлэхэд төр, засгийн өндөрлөгөөс нөлөөлсөн үү. Хэрвээ тэгсэн бол ийм ноцтой үйлдлийн төлөө А.Е.Новожиловын талаас хэдийг төлөв. Ер нь энэ эрүүгийн элемент Монголоос юу олж шүүрээд тийнхүү хилийн алтан дээс таслан арилж одов гэх мэт олон асуулт хар аяндаа босоод ирж байна. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ бүхний учир шалтгаан, гол зангилааг тайлах гээд үзье.
Тээвэр хөгжлийн банк буюу одоогийн Транс банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловыг манай цагдаагийн ажилтнууд 2008, 2009 оны үеэс шалгаж эхэлсэн байлаа. Тус банкны 51 хувийг эзэмшиж байсан Швейцарь улсын иргэн В.И.Армин гэгчтэй хуйвалдан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон байжээ. Тус банкнаас зээл аван барилга барьж байсан нэгэн монгол иргэн зээлээ төлж амжаагүйгээс хугацааг нь сунгуулахаар уулзахад мань эр ажил үйлчилгээ явуулах гэрээний эзэн, хаяггүй хоосон маягтанд гарынх нь үсгийг зуруулж амжсан байв. Тэгээд дараа нь нөгөө хүнийхээ банкны зээлийн хугацааг сунгаж, удалгүй ажил үйлчилгээний хуурамч гэрээгээ ашиглан Транс банкнаасаа 230 мянга орчим доллар гулруулжээ. Энэ мөнгөөр В.И.Армин гэгч нь Транс банкны худалдаж авах гэж байсан байрыг авсан байна. Ухаандаа, А.Е.Новожилов нь “өөрийн эзэн” В.И.Арминыхаа нууц даалгаврыг тийнхүү биелүүлж, банкнаасаа мөнгө хусч, банкиндаа хожим нь төлөх “гэрээтэй” ажиллажээ. Байрны түрээс гээд 130 мянган доллар төлсөн байлаа. Мөн банкнаасаа Орос руу маш их мөнгө гулгуулжээ. Хэргийн эхлэл товчдоо иймэрхүү.
В.И.Армины “Оюуны ундраа”-тай хийсэн хуйвалдаан ба оргон зайлалт
Эдгээр хэргээс болоод хувь эзэмшигчдийн дунд үл итгэлцэл үүссэн нь мэдээж. Цагдаагийнхан ч А.Е.Новожиловын хуурамч баримт ашигласныг төвөггүйхэн тогтоожээ. Харин Транс банкны 51 хувийг эзэмшигч В.И.Армин манай хууль хяналтынханд шалгагдаж байх хоорондоо өөрийн эзэмшлийн “Инфрастракчер” компанийн нэрээр Транс банкныхаа 51 хувийг “Оюуны ундраа” компанид худалдахаар болсон байв. Гэхдээ энэ нь бас л хууран мэхлэлт. Компанийн хувьцаа худалдах далимаараа банкны хувьцааг зарах нь угаасаа балмад явдал бөгөөд манай улс урьд нь ийм замаар олон банкийг нүд аниулсан гашуун “туршлага”-тай. Тиймээс зальтнуудын ийм аргыг хуулиар хаасан юм. Гайхалтай нь худалдагч, худалдан авагч талууд үүний эсрэг зогсож байлаа. Нөгөөтэйгүүр, тэдний худалдах, худалдан авах гэрээ гэгчид “Гэрээний нууцлал” хэмээх хөгийн бүлэг заалт орсон байжээ. Банк нь иргэдийн итгэлцэл дээр ил тод ажиллах ёстой атал хашрууд тэрхүү “нууц”-даа “Талууд болон тэдгээрийн ажилтан, албан хаагчид нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, санхүү, технологийн талаарх нууц мэдээллийг бусдад ил гаргахгүй байх үүрэгтэй” гэх мэтийг багтаажээ. Мөн “...гэрээний хэрэгжилтэд оролцох ажилтнуудаас бусад ажилтанд хүрч болохгүй...” гэжээ. Энэ бол 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны адал явдал.
Банкны хувьцааны 49 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн дээрх хууль бус гэрээгээр В.И.Армин гэгч нь 51 хувийн эзэмшлээ 4.280.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Худалдсан өдрөө эхний ээлжийн төлбөрт 1.712.000.000 төгрөг авна гэсэн боловч энэ мөнгөө авч чадаагүй юм билээ. Учир нь тэр үед “Оюуны ундраа” нь дүрмийн сандаа дөнгөж 100 гаруйхан сая төгрөгтэй байв. Энэ бүхэн хууль хяналтын ажиллагааны явцад бүрэн тогтоогджээ. Мөрдөн байцаалтаар А.Е.Новожиловын банкнаасаа хулгайгаар авсан 230 мянган долларын хэрэг илэрсэн тул тийнхүү өндөр нууцлалтай гэрээгээр Транс банкны 51 хувийг зарж хаяад зайлах нь В.И.Арминд илүү “ашигтай” байсан бололтой. Хуулийн байгууллага харин түүний гэмт үйлдлийн мөрөөр шуурхай орж, юун түрүүнд хил давуулан алдахгүйг хичээн, хориг тавьж байжээ. Гэтэл прокурор, цагдаагийн зарим ажилтнууд хэрэгтнүүдтэй хуйвалдаж, “В.И.Арминыг шалгах шаардлагагүй” гэсэн бичиг хийгээд өгчихсөн байв. Ингээд В.И.Армин сулдаа гунхан жороолох нь тэр. Швейцарьтаа очоод бүгж орхиж. Арбитрын болон Захиргааны хэргийн шүүх түүний худалдах, худалдан авах гэрээг хууль бус гэж үзэв. Энэ тухай шат шатны шүүхийн шийдвэрүүд нь ч гарав. Гэтэл “Оюуны ундраа”-гийнхан “В.И.Армин бидэнд банкныхаа 51 хувийг бэлэглэсэн” гээд дээр дооргүй гүйцгээжээ. Энд бас хамгийн хачирхалтай нь өнөөх бэлэглэсэн гэх В.И.Армин тийм гэрээнд гарын үсгээ зураагүй байлаа. Ер нь аль ч улс орны бизнесийн хууль, ёс зүйд бэлэглэсэн тал нь л тухайн орныхоо бүртгэл, хяналтын байгууллагуудад түрүүлж ханддаг ажээ. Бэлэг авсан тал нь бэлэглэгчийнхээ үйлдлийн дараа дуугарч эхэлдэг юм байна. Харамсалтай нь “Оюуны ундраа” компанийн эзэд өнөөх В.И.Армины гарын үсэггүй бэлэглэлийн гэрээ гэгч бичгийг барьчихсан “Энэ чинь минийх” гээд харайж явна. В.И.Армин гэдэг хүн одоо хаана явааг тэд мэдэхгүй гэж байгаа аж. Нэгэн бодлын зүүд зэрэглээ мэт ийм хөгийн юмыг Төв банкныхан харж л суугаа хэмээн найдахаас яахав. Үүнээс гадна манай прокурор, цагдаагийн ажилтнууд В.И.Арминыг зоргоор нь хил давуулаад явуулчихсаныхаа төлөө ямархуу шан харамж авсан юм бол доо.
А.Е.Новожилов хэний нөлөөгөөр, ямар үнээр хил даван зугтав
В.И.Армины гэмт үйлдлүүдийн хамсаатан, Транс банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловын хэргийг манай цагдаа нар шалгахдаа Ганц худагт урьдчилан саатуулж байсан юм. Прокурорууд ч хяналтаа тавьж байлаа. Гэвч шүүх хурлын өмнөхөн буюу 2010 оны наймдугаар сарын сүүлчээр түүнийг Монгол дахь Эрхүүгийн худалдааны байгууллагын нэгэн эмэгтэйн батлан даалтанд гаргажээ. Ийм “энэрэнгүй үйлсэд” Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Содномцог ч бас хүчин зүтгэсэн байв. Оросын Элчин сайдын яамнаас түүнд ингэхийг шаардсан уу, эсвэл В.И.Армины хамсаатнууд юм атгуулчихав уу. Юутай ч мань хүн хэрэгтэнг оргуулсныхаа “шан”-д дараа нь Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжаваас жавтий хүртэж, дараа нь зай чөлөөгүй гуйж гувшсаныхаа хүчинд Дундговь аймагт ажиллахаар болсон байв. Харин тийнхүү “Ганц худаг”-аас гарсан А.Е.Новожилов нь нийслэл хотын маань “Зуун айл”, “Долоон буудал” гэж хаана байдгийг ч мэдэхгүй атлаа нэг л өглөө Дорнод аймгийн Эрээнцавт давхиад очжээ. Тэр ямар ч үнээр хамаагүй хил давж, Орос орныхоо хаа нэгтээ бүгэхээр шийдсэн байлаа. Түүнд энэ зорилгоо биелүүлэхэд дээгүүр албаныхан, тодруулбал сайдын зиндааны хүмүүс гол “хор” найруулгыг хийж тусалсан нь гарцаагүй. Түүнээс биш хэр баргийн тэнэмэл Орос товариш бүү хэл манай хэдэн “шилийн сайн эр”-чүүд ч дархан хилээ дураар зөрчин гарч чаддаггүй байхгүй юу.
“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ынхны олсон мэдээлэл буюу ХХЕГ-ын дарга асан бригадын генерал Ц.Сэргэлэнд хандаж дэд хурандаа Ч.Дашдоржоос 2011 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бичсэн илтгэх хуудаст сонирхол татсан хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, “Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд орсон ОХУ-ын иргэн А.Е.Новожилов гэгчийг Эрээнцавын Шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэн Н.Орхон-Урсгал, М.Мөнхболд нар зохион байгуулсан байж болзошгүй” гэжээ. А.Е.Новожиловыг хилээр нэвтрүүлэхгүй саатуулах шийдвэрийг УМБГ-ын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10.5-7323 гэсэн албан тоотоор ХХЕГ-т илгээснийг Эрээнцавын боомт, Хилийн цэргийн 57 дугаар отрядын удирдлага маргааш нь л хүлээн авсан юм билээ. Гэвч тэд үүргээ биелүүлсэнгүй. Новожиловыг манай хилчид, хилийн шалган нэвтрүүлэгчид “Малын гоц халдварт өвчин гарч хөл хорио тогтоосон тул Улаанбаатарт ажилтай учраас Оросынхоо нутгаар дамжаад Сэлэнгийн боомтоор буцан орж ирэхээс аргагүй боллоо” гэхээр нь хил давуулж орхиж гэнэ. Энэ бол шалтаг төдий зүйл шүү дээ. Хилээр гарах ёсгүй хар данстай хүнийг тэд анзааралгүй өнгөрүүлэх ёсгүй байлаа.
Хэргийн эргэн тойронд иймэрхүү учир битүүлэг олон асуудал өнөөдрийг хүртэл хурамтлагдаж, хав дарагдсаар...
Улс орны дархан хил, аюулгүй байдалд ийнхүү халдаж, хавтаст баримтууд нь хаагдсан А.Е.Новожиловын хэргийг харин хожуу ч гэсэн эргэн харж, дахин мөрдөж эхэлсэн нь сайн хэрэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн багийнхан үүнд анхаарлаа сулруулахгүй байх гэж найдахаас. Эс анхаарваас дархан хил минь даварсан хулгайчуудын тоглоом шоглоом болж, сүйрэх аюул нүүрлэнэ гэсэн үг.
Б.Отгонбаяр
WWW.ZONE.MN













http://www.aravt.mn/content/5054/.htm |
| Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|