Модон сандал /Өгүүллэг/
2013-08-24Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө год мужаан хийх  аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй. Миний өчнөөн танилуудаас ялгарам ухаалаг, сэргэлэн, нөхөрсөг нь Норов л байсан юм. Аль цагийн дунд сургуульд байхаасаа номноос салдаггүй, сонсож дуулаагүй зүйлгүй, тэгээд ч тэр чанараараа дээд сургуулиа улаан дипломтой төгсөж, хүрээлэнд цөөхөн жил ажиллаад л эрдмийн зэрэг хамгаалсан юм даг. Амандаа жижиг хадаас зуучихсан, сөхөрч суугаад мод хэмжиж тонгойсон Норов намайг нэг сүрхий тогтож харснаа аман дахь хадаасаа баруун гараараа чимхэн авч: -Хүүе, Батаа ороод ирлээ. Чамайг ингээд ороод ирнэ гэж итгэж байсан юм гээд босч зүүн гартаа барьсан гурвалжин шугамаа шалан дээр падхийтэл шидчихээд надтай гар барин инээмсэглэв. -Ингээд ороод ирэх гэж. Наанаа суугаач! Би одоохон гээд Норов нөгөө өрөө рүүгээ шалмаг гэгч орж тавагтай чихэр барьсаар миний суусан сандалын өмнөх явган ширээн дээр тавив. Сандарч мэгдсэндээ юм, Норовыг ийм эрүүл саруул байх юм гэж итгээгүйдээ тэр үү, бүлх залгичихсан юм шиг бүлтэгнэж суусан миний толгойд “Норов намайг таньж байна шүү” гэсэн адын бодол зурсхийн харвалаа. Өөрийнхөө санасан бодсоныг тайзны хөшиг нээж байгаа юм шиг цэлийтэл ил цагаан үнэн мөнөөр нь хэлчихдэг, хор шар атаа жөтөөгүй Норовыг хүний хайлан явсан юмсан, хайран хүн гэж найз нөхөд маань халаглан харамсаж байсан нь тун саяхан. Хэзээ ч уурлаж, хэн нэгнийг хараан зүхэж үзээгүй байж мэдэх Норов маань уян зөөлөн, баргийн хүүхнээс гоё инээдэг эр байлаа. Нэг удаа л би түүнийг тэс өөр өнгөөр ярихыг сонссон юм. Уг нь дэл сул, бидний ярьдагаар буу халалт байсан л даа. Хэрхэн мөнгөтэй болох талаар бид ам халцгааж, ёстой буруу зөвгүй бурцгааж байхад бидний яриаг чимээгүй чагнан сонин гарчиглаж суусан Норов их л хүйтэн дуугаар: -Аль ч цаг үед мөнгө л хүнийг эвдсээр ирсэн. Хүн бүхний хувь заяанд хэмжээгий нь заагаад зураад өгчихсөн байгаа. Хэрвээ чи илүү мөнгө олох гэж зүтгэвэл эвдэрч эхэлнэ. Худлаа хэлнэ, арга заль зохионо, хайрлах энэрэх сэтгэлгүй болно. Хүн хэзээд л давардаг шүү дээ, ялангуяа ашиг орлоготой болоод эхэлбэл өнөө шунал гээч нь хэнд ч асаад л ирдэг. Тэгэхлээр улам их мөнгөтэй болохын төлөө дээрх аргуудаа хэрэглэж бүр дадаж суралцана шүү дээ гэж байна. Нэг маань: -Бидэнд шударга хөдөлмөрийн хөлс гэж байдаг юм байгаа биз дээ хэмээн өөрсдийгөө өмөөрөнгүй аясаар хэлбэл: -Та нарын наад яриад маргаад байгаа чинь тэр шударга хөдөлмөрийн хөлсийг өчнөөн хол давчихсан, өөр арга зам руу орчихоод хадуурч явна гээд нэлээн дургүйцсэн харц бидэн рүү илгээв. Эгдүүцэж шоолсон нэг нь: -Бид нараас хэн нь хөлжиж баяжиж чадах нь вэ, эрдэмтэн гуай гэж ёжлонгуй хэлбэл Норов мөн л таагүй байгаагаа илэрхийлэн янзгүй харсанаа: -Луйвар л хийхгүй юм бол, хуурч мэхлэхгүй л юм бол хэн чинь ч хөлжиж баяжиж чадахгүй ээ гэлээ. Мөчөөгөө өгөхгүй нь мэдээж гэсэн шиг хэн нэг нь: -Чи яаж мэдээв гэхээд Норов яасан олон үгтэй нөхөд вэ гэсэн харцаар бид хэдийг нэг сүрхий тойруулан харж: -Бэлжиж хөлжихөд чинь суурь хөрөнгө, түүнийгээ тэтгэж арвижуулах арга ухаан гэж байдаг юм. Ингэж ярьж суугаад олдог ухаан гэж байдаггүй байхгүй юм гээд гарах гэхэд нь би түүний гараас татан зогсоож: -Тэгвэл эрдэмтэн гуай арга ухааныг нь заагаад өг л дөө гэхэд нэг маань: -Зээл аваад эргүүлэхгүй юу гэж нэг их арга ухаан олчихсон юм шиг бардам хэлбэл уурлаж ундууцсан Норов: -Эргүүнүүд минь, эргүүлдэг нь та нар биш ээ, тэр чинь тэгж ярьвал бүр онолтой байдаг юм гэхэд нь дургүйцсэн би: -Тэгээд чи юм уу? гэж огцом уцаартай хэлбэл Норов над руу нэг сүрхий харснаа: -Би ч биш. Тэд чинь төрөөгүй байгаа хүүхдүүд, энэ нийгмийн онолыг эхнээс нь мэдэрч сурч дадах шинэ үеийнхэн гээд Норов юун гоё инээх бараг ярвайх шахам болж “баяртай” гэж хэлчихээд өрөөнөөс гарч билээ. Тэр өдрөөс хойш хоёр жилийн дараа анх уулзаж байгаа минь энэ. -Бие чинь сайн уу? гэж асуух гэсэн чинь амнаас үг гарч уруул давдаг юм биш. Нэг л эвлэж өгдөггүй, нөгөө зориг гээч нь аргагүй дутав бололтой. Аягатай цайнаас түргэн түргэн оочлон үг дуугүй бүлтэгнэж суусан надаас ашгүй Норов: -Танайхан сайн биз дээ, өнөө охин лут том болсон биз гэж ердийн асуусанд сая нэг сэтгэл онгойх шиг болов. Асуусан дээр нь хэдэн үг солиод авъя гэж бодсон би: -Манайхан сайн сайн. Охин том бололгүй яахав, цэцэрлэгт яваа гэхэд Норов ингэж хэлнэ гэдгийг маань таасан мэт их л тайвнаар: Би охиныг санаад л байдаг юм, тэгж байгаад нэг эргэж очноо гээд над руу харлаа. “Охиныг маань мартаагүй байна шүү” гэж эгээтэй л хэлчихсэнгүй. Норов миний охиныг санах нь аргагүй. Би л түүнийг хүнээс ангид юм шиг санасандаа энэ үгэнд эргэлзсэнээс биш тэр яах аргагүй охиныг минь санах л хүний нэг. Авгай төрөөд эмнэлгээс гэртээ ирсэн өдөр Норов манайд ирж: -Би гурван охинтой хүн, чи хоёр бандитай. Охидыг би сайн мэднэ. Би чиний охинд нэр өгнөө гэж зүтгэж байгаад охинд минь нэр өгсөн юм л даа. Норовын үг яриа өөртөө итгэлтэй, цаад хүндээ ямагт өөдрөг сэтгэл төрүүлдэг. Харилцаж байгаа хүнийхээ бараг юу санаж, бодож байгааг нь илэрхийлж чаддаг тул мэдэрсэн нэг нь зайгаа барьдаг. Мэдрээгүй нэг нь амаа таглуулдаг. Норовт сайн нөхөд олон байхад хөндий нөхөд мөн олон. Шударга хүний үерхэл нөхөрлөл ийм л хар цагаан заагтай байдаг буй за! Манай ажил дээр Норовыг ирэхэд надаар дамжуулан түүнтэй уулзах гэсэн хэд хэдэн хүн гараад ирдэг юм байна. Мэдэхнээ мань эр дээд сургуулийн элсэлтийн шалгалт авах болчихсон явсан юмсанж. Найз гээд байдаг би мэдээгүй явахад огт танихгүй хүмүүс мэдчихсэн л байж билээ. Бид хоёр энэ тэрийг ярилцаж суутал гуч шүргэсэн ч арван наймт шиг дэгжин шаавай хувцасладаг, хуруугаа хөдөлгөн үгээ зөөж хүчээр уянгалуулан ярьдаг, мөнгийг хэдэн тийш нь үрэн таран цацдагаараа зартай нарийн бичиг хүүхэн орж ирээд их л нүүрэмгий загнав. Норовт илэрхий тал засаж намайг хүн байна гэж тоох юм биш. -Би зөвхөн таны шалгалт авах сургуульд л орох хүсэлтэй гэж нарийн бичиг хүүхэн наалинхайтан хэлэхэд Норов: -Тэгээд шалгалтанд орохгүй юу гэлээ. -Ажил, ажил гэж яваа би яаж арав төгссөн охидтой адилхан байхав, машинаа зарчихаад тантай уулзанаа гэхэд нь Норов: -Хэрэггүй дээ, би тантай уулзахгүй гэж шулуухан хэллээ. Ийм сайхан амьтан өөрийг нь царайчилж байхад баргийн эр ингэж хэлэхгүй дээ гэсэн шүү юм би бодож суулаа. Нарийн бичиг хүүхэн огцом эгдүүцэх янзтайгаар: -Яагаад, мөнгөтэй болчихоод гэж байна шүү дээ хэмээн чангахан хэлээд Норовыг зөвшөөрүүлэх аятай царайчлангуй эгцлэн ширтэв. Норов бүсгүй хүн өөрийг нь гуйж, бас аргадангуй ширтэж байгааг ер мэдэрсэн шинжгүйгээр: -Таны толгойд юм тогтохгүй хүн байна. Тэр мөнгөөрөө хувцас авч биедээ тогтоовол дээр биз. Тэгээд ч миний хандах, дэмжих хүн та огт биш байна гэж түс тас хэлэхэд нарийн бичиг хүүхэн хариу хэлэлгүй тас намжирдсанаа товор товор алхлан өрөөнөөс гарахдаа амандаа нэг бувтнах аядав. Бодвол амных нь уншлага болсон “тэнэг амьтан” гэдэг үгээ л хэлэв бололтой. Би хэсэг чимээгүй суугаад “Бие чинь сайн уу?” гэж Норовоос асуумаар санагдсан ч аанай л үг эвэлсэнгүй. Яг л урьдынх шигээ ярьж хөөрч байгаа хүнийг тавласан юм шиг бие чинь сайн уу гэж асуух нь үнэхээр утгагүй санагдав. Хэрвээ асуувал би өөрөө эрүүл биш болчих ч юм шиг. Норов ч намайг өөртэй нь уулзсанд баярлаж буй нь илт мэдрэгдэж байлаа. Норов ч ямар нэгэн өвчин зовиургүй өмнөхийг бүгдийг нь тод санаж, уян зөөлөн инээмсэглэж намайг цай хоолоор дайлан өнөөх хөрөө модныхоо ажлыг бүр орхичихсон хамаг анхаарлаа над руу хандуулж байдаг. Гэтэл миний байж байгаа царайг хар. Хотод төөрч огт танихгүй айлд ороод ус балгачихсан хүний дүртэй сууж байдаг. Өөрөө өөрөөсөө ичнэ гэдэг бас ч тэнэг хүнд мэдрэгддэггүй бололтой юм гэж багахан ч гэсэн тайвширч л байв. Тэгэхдээ би өөрийгөө бусдад ийм л хөндий ханддаг, бас ялгадаг амьтан юм гэдгээ анх удаа ч гэсэн мэдэрч суусан даа. Тэгэвч ийм үед ярихаасаа бодох нь ч илүү байж болох юм гэж өөрийгөө зөвтгөн аанай л дуу шуугүй хоол халбагадав. Норов надтай ярих хүсэл их байгааг би харцнаас нь мэдэрч байсан ч чухам юу ярих, би юу гэж асуухаа мэдэхгүй тэвдэж бас нэрэлхэж буйг Норов гадарласан бололтой. -Ажил албатай хүнийг баахан уячихлаа гээд цай аягалав. Миний ажлыг Норов нэгд нэгэнгүй мэдэх ч би сүрхий албархаг хүний дүр эсгэж: -Цаг оройтож байна, найз нь дараа ирнээ гээд босоход Норов надтай элэгсэгээр гар бариад: -Найз нь чамайг удахгүй уринаа гэв. Урина гэв үү, уйдсан хүний үг л юм даа гэж бодоод би тэднийхээс гарсан юм. Норовтой уулзсан гэж таньдаг мэддэг хэнд ч би ам алдсангүй. Ер нь тэгээд ч хэн нэгэнд гайхуулж яриад байх уулзалж биш юм чинь. Аягүйдвэл би өөрөө хэцүүхэн байдалд орж ч мэдэх учраас таг чиг өнгөрсөн юм. Ингэсэн нь дээр ч байсан биз. Норовыг, түүнтэй уулзсанаа би бүр мартчихсан тууж явтал надад нэгэн урилга ирлээ. Үгүй байлгүй дээ гэж итгэж ядсан ч үнэхээр л дурайтал бичээд хэвлэчихсэн урилга байна гээч. Норов гадаадын нэгэн их сургуульд багшлахаар явах гэж байгаа, үдэлтийн хүлээн авалт гэнэ. Итгэж ядсан би ангийнхаа гурвын ч зэрэг нөхөд рүү утасдвал тэд ч бас ийм урилга авсан гэж байна. Гайхалтай, итгэмээргүй юм даа. Галзуурч тоглодог хүн гэж байх уу, байлаа гэхэд манай Норов яагаад ч чадахгүй дээ. Галзуурсан хүн гадаадад ажиллана гэж үү? Би энэ урилганд итгэж чадахгүй хэсэг эргэлзлээ. Гэсэн ч нэртэй, сар өдөр, цаг хугацаатай юм чинь очихоос өөр яахсан билээ. Итгэхгүй байна гэдэг хүний мөс чанар хайлж буйн нэг илрэл гэдгийг би гадарлаж байлаа. Энэ бол том мэдрэмж юм шүү гэж хэн нэг нь далдаас шивнэх шиг ээ. Норов намайг сорьж шалгаж байгаа юм уу, Норов биш амьдрал, үйл явдал намайг сорьж шалгаж байгаа нь энэ үү, бүү мэд. Норовыг галзуурсан гэдгийг анх сонсоод би ёстой итгээгүй билээ. Амьдралд аль олон гайхалтай, санамсаргүй учрал тохиолдохыг тэр гэхэв. Гэхдээ чоно нохойд хазуулаагүй, хордож хавдаагүй, эв эрүүл сав саруул, авхаалжтай сэргэлэн эр сэтгэл санаагаар унаад үнэхээр галзуурчихсан, хэнийг ч танихгүй шүлсээ савируулан зогсохыг Шар хадны эмнэлэгт сараалжин торны цаанаас хараад л итгэж билээ. -Бээжингийн онгоцноос гавлуулчихсан амьтан хүнээр чирүүлж гулдруулсаар бууж түргэний тэргээр шууд л Шар хад руу явсан гэж хэний чи билээ хэлсэн үг үнэн байсан даа. Хүн гэдэг хэрэгт дуртайгаараа яг л сармагчин гэсэн үг. Уралдаад л, уралдаад л сонирхож асууж шалгаагаад эхэлж байгаа юм чинь. Энэ мэдээг сонсонгуут яагаад галзуурчихаав гэсэн асуулт амнаас аяндаа унаад тогтдоггүй. Би тэр өдөртөө л нааш цааш нь утасдаж нэг их чухал ажил амжуулах гэж буй хүн шиг шавдан байж Норовын галзуурсан шалтгааныг мэдэж билээ. Норовын урилгаар ирсэн найз нөхөд нь цөөрсөөр байлаа. Би охинтойгоо очсон тул цаг ахих тусам яарч суув. Та хоёр хоноод явахгүй юу, хоёулаа жаал хуучлая. Бид хоёр дэвэн дэлхийн юм хамж мөн ч их ярьдагсан. Сүүлийн хэдэн жил бараа бараагаа тоотой харах шив дээ. Охин чинь манай хэдтэй тоглож байгаад унтаад өгнө биз гэж Норов хэлээд архи хундагалав. Би түүний үгнээс зөрж чадсангүй, тэнэг хүн л Норовын үгнээс зөрөх байх гэдгийг би мэдэж байна гээч. -Чиний хийсэн уран бүтээл үү? Гээд би сийлбэртэй модон сандал руу харц унагавал чухам энэ л асуултыг хүлээж байсан юм шиг Норов өлгөн авч: -Тэгэлгүй яахав, дэлхийд ганц сандал шүү. Хөгшин чинь ая эвийг нь олж байгаад Луврийн музейд шилжүүлнээ гээд л нэг их гоё инээж байна. -Нөгөө ямар кинонд гардаг билээ дээ, суурин Балдан гэдэг шиг хүрээлэнгийн мухрын өрөөнөөс гардаггүй чи ер нь яагаад Бээжин явах болсон юм бэ? -Яах юу байхав, дүү маань л танд амьдрал гэж алга. Наад өмссөн зүүснээ хар л даа. Энэ хэдэн хүүхэд цаашдаа яах юм гэж үглээд байхаар нь эр хүн байна даа нэг хөдлөөтөхье гэж шийдсэн хэрэг. -Чамд тийм их мөнгө байсан юм уу? гэж асуугаад би Норов руу эгцлэн харлаа. Түүний нүдэнд худлаа хэлэх өчүүхэн ч сэжиг алга. Ил цагаанаар: -Надад юу байх юм. Мөнгөтэй байсан бол би юу боллоо гэж тэгж тэнэхэв. Дүү маань зээл авчихсан байсан юм. Хүний мөнгө алдсан учраас л сэтгэхүйд хүчтэй нөлөөлөхгүй юм. Өөрийнх байсан бол арай л ондоо тусах байсан биз. Дүү өөрөө эхэлж урагшаа яваад араас нь би очих ёстой байлаа. Очих нь ч очсон л доо, даанч бүтэлгүйтэхгүй юу. -Ганцаараа явсан юм уу? -Ганцаараа гучин сая төгрөгтэй явсан юм. -Чамайг хүн тосч аваагүй хэрэг үү? -Дүү маань тосч аваагүй юм. Манайханы хэдэн залуус тэр буудалд нь хүргэж өгөхөөр болсон, хөгшин хүн чинь хар санаагүй итгэж орхихгүй юу. Унаанаас буухад миний цүнх алга болсон, тэгтэл хэдэн хужаа хаанаас ч юм гараад ирдэг байгаа. Цааш нь юу болсныг бүү мэд. Нэг мэдэхэд л Шар хаданд, одоо ч би санадаггүй юм. Ёстой нөгөө гүнзгий шок гэдэг нь л болсон доо. -Тийм их мөнгөтэй байж ганцаараа явж байдаг. -Ганцаараа явсандаа гол нь биш. Дээрэмчид надад мөнгө байгаа гэдгийг яаж мэдсэн бэ гэдэг л сонин. Би алхаа гишгээ харцаараа л олзлогдсон байх. Мөнгө хүнийг эвддэг гэдэг үнэн шүү. Тэр их мөнгөтэй би урдынхаасаа ямар ч байсан гадаад төрх өөр болсон гэж санадаг юм. Мөнгөө алдаж галзууран тохиолдол байдаг л юм билээ. Миний сонссон ихэнх тохиолдолд азгүйтэж, эдгэрээгүй сэтгэцийн гажигтай үлдсэн байдаг юм. Азаар би өөрийн гэсэн идеалтай байсан учраас гэнэтийн цочрол, цаашлаад галзуурлаас ангижирч чадсан байж мэднэ. -Ямар идеал? -Яахав дээ, миний амьдралын зорилго мөнгө биш өөр зүйл байсан. Туйлын идеал маань мөнгө биш л гэсэн үг. -Идеал хүнийг өвчнөөс аварлаа гэж хэлэх гээд байна уу? -Яг тийм. Гэхдээ өвчнөөс биш цочрол, сэтгэцийн гацаанаас гаргадаг гэвэл үнэнд илүү нийцэх байх гээд Норов чимээгүй болж хэсэг суугаад босч нөгөө сийлбэртэй модон сандалыг илж: -Энэ сандал намайг эрүүл болгосон юм шүү дээ. Би бүхий л анхаарал, сэтгэл санаагаа гагцхүү сандал руу хандуулж чөлөөтэй хийдэг байлаа. Чи мэдэхгүй дээ, би бараг хоёр зуу гаруй сандал хийсэн. Эхнийхээс хоёр дахь нь, түүнээс гурав дахь нь илүү болсоор байгаад энэнд хүрч хийсэн юм. -Чи эмнэлгээс гараад л сандал хийсэн хэрэг үү? -Өөр юм хийж болох л байсан л даа. Хамгийн гол нь тэр зүйл рүүгээ оюун сэтгэхүйгээ төгс хандуулах ёстой гэдгийг би мэдэрсэн байхгүй юу. -Өнөө идеал чинь уу? -За, тийм юмаа. Нэг л зүйлийг төгс төгөлдөр хийх гэж зүтгэвэл оюун санаа сэтгэл шуудран элдэв бодол сарниж чөлөөтэй сэтгэж тайван болдог юм билээ. Охиноо тэврэн унтсан би өндийвөл нүднээ сийлбэртэй модон сандал туслаа. Луврийн музейн тансаг үзмэрүүдийн дундаас эгэл энгийн ч оюун сэтгэхүйт хүний гараар бус сэтгэлээр бүтээгдсэн тэрхүү сандал над руу алхах мэт санагдахад би уртаар санаа алдлаа.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П. Батнайрамдалын “Зүүдэн нуур”өгүүллэгийн түүвэр номоос авав. |
| Модон сандал /Өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|