 |
|
 |
|
Д.Ганхуяг: Монголын ЭЗ уул уурхайгаас хамаарна |
|
|
 |
|
 |
Д.Ганхуяг: Монголын ЭЗ уул уурхайгаас хамаарна
2013-08-27Эдийн засаг хямарч байна, уул уурхай уналтад орлоо гэсэн ид халуун яриан дундуур бид Уул уурхайн сайд  Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.
-Оюутолгойн асуудал хамгийн халуун сэдэв болж байна. Монголын Засгийн газар “Рио-Тинто”-той хэл амаа ололцож чадах болов уу. Үнэхээр далд уурхайн зээлийн нөхцөл нь манайд ямар ч ашиггүй юм уу. Энэ зээлийн гэрээний нөхцөлийг олон нийтэд ил тод болгож болохгүй юу?
-Саналын төвшинд байгаа асуудал юм л даа. Оюутолгой төсөлтэй холбогдсон шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг хоёр тал ширээний ард суугаад шийдье гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Хамгийн түрүүнд нэмэлт санхүүгийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа нь үнэн. Төслийн саналын зарим нөхцөлийн талаар өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас УИХ дээр мэдээлэл хийх үед ярьж байсан. Тиймээс шинэ зуйл биш. Оюутолгой компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчид энэ асуудлыг аль болох хурдан шийдэх үүрэгтэй. Өнгөрсөн онд хоёр тал нэг зарчим тохирсон юм. Тэр нь санал нэгдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэж. Энэ зарчим хэвээр байгаа эсэхийг саяхан лавлаж, тодрууллаа. Энэ тохирооны зорилго нь хоёр тал нэр хүндээ дээдлэх явдал.
Оюутолгой компанийн шийдвэр гаргах бүтцийн ямар ч шийдэл гэрээ, хуулинд нийцэх учиртай. Мөн харилцан ашигтай буюу хамтдаа хожих win-win зарчмыг баримтлах нь ч мэдээж.Тухайлбал, хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авснаар гэрээ хүчинтэй болдог хуультай юм. Энэ төслөөс талуудад оногдох өгөөжийн хувь, хэмжээг энэ ТЭЗҮ болон санхүүгийн загварт заасан байгаа. Тиймээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ энэ хувь, хэмжээг хадгалахад хоёр тал анхаарлаа хандуулах зүйн хэрэг.
-Таныг хүмүүс ярьж байна л даа. Оюутолгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг, гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай хүн уул уурхайн сайд болчихоор эдийн засаг яаж хөгжих вэ гэж?
-Уг нь эсэргүүцэх, шүүмжлэх гэдэг хоёр өөр утгатай ойлголт. Би Оюутолгойн гэрээнд УИХ-ын шийдвэр хэрэгжих учиртай гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь үнэн. Үр дүн ч гарсан. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн ямар ч тохиолдолд Монголын Засгийн газрын “Оюутолгой”-н ХХК-д эзэмшиж байгаа 34 хувь буурахгуй байх талаар хувь нийлуулэгчийн гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн хүүг бууруулснаар Монголын талд орох орлого багадаа нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн Сангийн сайд нь хэлж байсан юм. Бодит үнэн ийм л байна. Ер нь гэрээ ч гэрээ л дээ. Намайг хөрөнгө оруулагчдад харшилтай гэж харагдуулах сонирхолтой хумүүс байж болох юм. Гэхдээ тэр нь би биш. Энэ санхүүжилт, тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтэрсэн асуудлаар талууд мөн ч олон удаа ярьж байна даа. УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын ажил үүрэг ялгаатай. УИХ- ын гишүүн хууль санаачлах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй хүмүүс шүү дээ. Харин Засгийн газрын гишүүний тухайд гол нь УИХ- ын шийдвэрийг хэрэгжүүлэх. Би хууль зөрчихгүй байх зарчмыг баримталдаг. Хууль, тогтоомж зөрчиж байгаад хожим нь тэр нь олон түмний эрх ашгийг ноцтой хохироосон тохиолдол байдаг биз дээ.
-Оюутолгойн асуудлаас болж Ц.Сэдваанчиг захирал ажлаа хүлээлгэн өглөө. Тэр ямар учиртай захидал байсан юм. Ерөнхий сайдын тушаалаар бичсэн юм бол Засгийн газрын тэргүүнд ч бас хариуцлага тооцох ёстой юу?
-Тэр захианы агуулга нь нэмэлт санхүүжилтийн саналтай холбоотой байсан. Уг нь нэг компанийн хувь эзэмшигчид хооронд саналын зөрүүтэй асуудал байнга л гардаг. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ. Энэ бүхэнд ярьж байгаад л шийдвэрээ гаргадаг байх. Гэхдээ нэг зүйл тун ойлгомжтой. Тэр нь аливаа төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хэзээ ч Засгийн газрыг төлөөлөхгүй. Энэ талаар Ц.Сэдваанчиг захирал байр сууриа илэрхийлсэн байна лээ.
-Нүүрсний экспортын хэмжээ буурсан. Гадаад хөрөнгө оруулалт багаслаа. Энэ бүхний шалтгааныг хангалттай ярилаа. Харин гарц байна уу?
-Гарцгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Харин хүн үед асуудлаас гарах гарц хамгийн сайн хувилбар байдаг гэдэг биз дээ. Уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний олборлолт 90 гаруй хувьтай, экспортын биет хэмжээ 70 гаруй хувьтай, нүүрсний экспортын орлогын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна. Энэ нь нүүрсний унэ 40 орчим хувиар унасантай холбоотой. 2010, 2011 онд нүүрсний зах зээлийн үнэ сайн байсан. Тухайн үед хүчтэй өрсөлдөгч, гол тоглогч Австрали улсад үер болсон учраас л бидэнд боломж олдсон хэрэг. Тухайн үед тодорхой хэмжээний хөөсрөлт байсан байх талтай. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар баялаг бүтээгчидтэйгээ уулзаж боломжтой бүх арга авч ажиллаж байна. Үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, мөнгө, зэс, молибедин, төмрийн хүдэр гээд манай гол нэрийн бүтээгдэхүүний 13-40 хувийн уналттай байгааг үгүйсгэхгүй. Энэ нь эрэлт багассантай холбоотой юм. Гэхдээ байдал тийм ч харлачихсан юм биш шүү.
2013 оны эхний хагас жилийн байдлаар манай салбараас улсын төсөвт оруулах төсвийн орлогын гүйцэтгэл 75.5 хувьтай байна. Хөрөнгө оруулагчид ямар ч тохиолдолд ашиг ихтэй, түүнчлэн зах зээлийн үнэ тогтвортой, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтвортой байгаа салбарт хөрөнгөө хийдэг. Монгол Улсын тухайд өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт ойролцоогоор 43 хувиар буурсан байна. Энэ дотроо уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан.
Манайд хийгдэж гадаадын хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарынх байдаг. Тиймээс бид нөхцөл байдлыг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатайгаар маш хурдтай, сайн ажиллах үүрэгтэй.Хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч байгаа, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлын хурээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн ид үед Засгийн газар хоёр дэх тогтоолыг гаргаж, 1300 орчим тусгай зөвшөөрлийн талбайг хамруулсан байдаг. Үүнээс болж манай салбарын хөрөнгө оруулалт багагүй буурсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шаарлагатай юу гэвэл тийм. Гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, нөхөн олговор олгох боломж байгаа билүү гээд асуудлууд их байна. Цаашлаад сонгуулийн өмнө гарсан Стратегийн ач холбогдол бухий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хуулийг ч эргэж харах цаг болсон. Яг өнөөгийн байдлаар эдийн засагт нь уул уурхайн салбарын нөлөөлөл ихтэй орнуудад экспортын орлого буурч, валютын ханш өсөх хандлага ажиглагдаж байна. Дээрээс нь манайд байгаа нэг хүндрэл нь экспортын орлогынхоо тодорхой хувийг урьдчилгаа зээлээр аваад тараачихсан. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг урьдчилж харан богино хугацаанд бондын санхүүжилтийг татаагүй бол эдийн засагт харин ч жинхэнэ утгаараар хямрах байсан биз.
-Тавантолгойн төсөл таг зогслоо. Оюутолгойн бүтээн байгуулалт тэг зогсолт хийлээ. Энэ бүхний шалтгаан юу байв. Яагаад Шинэчлэлийн Засгийн газартай “Рио-Тинто” хэл амаа ололцохгүй байна вэ?
-Тавантолгой таг зогсоогүй.Харин ч 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлон экспортолж байсан бол энэ ондоо багтаан 7.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавьсан. Үүний хүрээнд зарим гэрээнүүдээ хийгээд ажил нь ид явагдаж байна. Зардлыг бууруулах дээр олон ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээр орлогын төлөвлөгөө давж биелэх болно. “Тавантолгойн” ХК компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд бондын зээлээс тодорхой хувийг төмөр зам, цахилгаан станц барихад зарцуулах болсон. Мөн УИХ-ын шийдвэрийн дагуу Тавантолгойд сайн оператор компанийг сонгох яриа, уулзалтууд явагдаж байна. Оюутолгойн ил уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж баяжмалаа экспортлож байна. Мен анхны херенге оруулалт гэрээ, ТЭЗҮ-д зааснаас их хэмжээгээр хэтэрсэн тул үүний шалтгааныг баримтаар тогтоох ажлын хэсэг цаг наргүй ажиллаж байгаа. Харин нь нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоох шийдвэрийг “Оюутолгой”-н ТУЗ олонхиороо гаргачихлаа. Гэхдээ талууд ширээний ард сууж ярья гэж тохирсныг хэлсэн. Компанийн шийдвэр гаргах бүтэц гэрээ, компанын хуулийн хүрээнд хуримтлагдсан асуудлуудаа хурдан шийдэх хэрэгтэй байна.
-Нүүрсний салбарыг хөгжүүлэх стратеги бодлого гэж байна уу. Бодлого зөв тодорхойлж чадахгүй байгаагаас нүүрсний салбарт уналтад ороод байгаа юм биш үү?
-Эрдэс баялгийн салбар олон жил бодлогогүй явж иржээ. Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу энэ салбарт 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг бүх талууд оролцон боловсруулж УИХ-д өргөн барьж,хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байгаа. Одоо нүүрс, зэс, газрын ховор элемент, төмөр, жонштой хөтөлбөрөө боловсруулж байна. Хугацаа нэг их орохгүй байх.
-Оюутолгойн 34 дээр Эрдэнэтийн 51 хувийг нэмээд “Монгол зэс” компани байгуулахаар яригдаж байгаа гэсэн. Ямар учиртай, юун компани болохыг тайлбарлаж өгнө үү. Та энэ компанийг байгуулснаар олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтой гэсэн байсан?
-Энэ санааг би хэлсэн. Гэхдээ шинэ санаа биш. Өндөр хөгжилтэй орнууд санхүүжилтийнхээ нэлээд хувийг хөрөнгийн зах зээлээс босгож байна. Монгол Улсад асар их ийм боломж бий. Иймээс л Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс МГЛ” болон охин компаниудыг байгуулахаар заасан.Энэ асуудлыг ЭЗХЯ хариуцан судалж байгаа.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өөрчлөхөөр болсон гэсэн үү?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль болгож өөрчлөхөөр болсон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Гол нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг тогтвортой байлгах зорилготой.
-Гадаадын хөрөнгө оруулагчид буцаад Монголд ирнэ гэдэгт итгэлтэй байна уу. Зарим хүн ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хөгжих боломжтой гэх шахуу л байх юм?
-Итгэлтэй байна. Амны билгээс ашидын билэг гэдэг үнэн үг бий. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн орон байхгүй байх. Гадаад худалдааны тэнцвэрийн зохистой байдлыг бүрдүүлэхийн тулд экспортын орлогыг нэмэгдүүлэх, чанартай хөрөнгө оруулалтыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.Товчхондоо хөрөнгө оруулалт, бизнесийн өрсөлдөх чадвартай орчныг яаралтай бүрдүүлэх нь бидний гол зорилго. Монгол Улс өвөг дээдсийн буянаар нэг хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Хамгийн том зах зээлд ойрхон байршилтай зэрэг давуу талууд байна.
-Хамгийн гол тэргүүлэх салбарыг авч яваа хүний хувьд энэ салбарт болоод байгаа үйл явдлыг юу гэж дүгнэж байна.?
-Ямар ч байсан энэ дөрвөн жилд хийх цаасны ажлын ихэнхийг нугалчихсан. Яамны хамт олон маш сайн ажиллаж байгаа. Баялаг бүтээгчид ч зүтгэсээр байна. Монголчууд бүгдээрээ манай орны хөгжил ойрын хэдэн жилдээ уул уурхайн салбараас нилээд хамааралтай гэдэг үнэнийг ойлгох нь чухал байна. Ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайтай холбогдсон нийгмийн сэтгэлзүйг зөв тийш нь залах шаардлага үүссэн байгаа. Баялаг бүтээгчидтэй Засгийн газар яам, хамтарч ажиллах болно. Газрын тосны салбарын эрх зуйн орчин хангалттай бүрдэх боломж бүрдсэн. Газрын тосны тухай хуулийг УИХ хэлэлцээд эхэлчихсэн. Шатахууны нийлүүлэлт нэг компаниас хамаарахаа больсон, шатахууны хилийн үнэ байсхийгээд нэмэгддэг байсан бол түүхий газрын тосны биржийн үнэтэй хамааралтай боллоо. Зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын ханшны эрсдлээс хоёр сарын хугацаанд хамгаалагдах болсон. Мөн нүүрс шингэрүүлэх болон занараас шатахуун гаргах үйлдвэрийг төрөөс татварын бодлогоор дэмжих хууль батлагдлаа. Ингэснээр цаашид шатахууны экспортлогч орон болох боломж бүрдэж байна. Гэвч тулгамдсан асуудал байна. Нүүрс, төмрийн хүдрийг машинаар тээвэрлэж байгаа нь байгаль орчинд хортойгоос гадна бутээгдэхүүний өртөг зардалд өндөр хувийг эзэлж байгаа. Энэ зардал Австрали улсынхаас хоёр дахин өндөр байна гэсэн судалгаа гарсан. Худалдан авагчийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд транзит тээврийн асуудлыг шийдмээр байна. Эрдэс баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж экспортлох шаардлагатай. Өнөөдөр нүүрсээ угааж баяжуулаад гаргахад л тээврийн зардал хэмнэгдэхээс гадна нэг тонноос арван доллараас доошгүй ашиг олохоор байна. Бүтээж, өгөөжийг дээшлүүлэхэд тэргүүний техник, технологи, инноваци, менежментийг байнга эрчимтэй нэвтрүүлэх хэрэгтэй.Эдгээр асуудлыг Засгийн газар яам, компаниуд шийдэхээр ажиллаж байна. Ингэснээр 2016 онд экспортын орлогыг хоёр дахин өсөх боломжтой болно.
-АМГ-ын зарим дарга нар лицензний асуудлаас болоод шалгагдаж байгаа. Таныг тэр хэрэгтэй холбоотой гэсэн шум дэгдсэн?
-Би тэр асуудлаар АМГ- ын удирдлагаас ирүүлсэн материалтай танилцсан. Захиргааны хэргийн шүүх асуудлыг дахин босгож, мэдээлэл аван шүүхийн тогтоол гаргаад, тэр шийдвэрээ АМГ-ын холбогдох ажилтнуудаар хэрэгжүүлсэн гэж ойлгосон. Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнтэй холбоотой асуудал бол хуульд зааснаар цэвэр агентлагийн эрхлэх асуудал. Яам энд ямар ч хамаарал байхгүй. Хууль сахиулах байгууллага шалгаж байгаа юм билээ. Тиймээс үнэн зөв нь удахгүй тогтоогдох байлгүй.
Ж.НЯМСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026 |
| Д.Ганхуяг: Монголын ЭЗ уул уурхайгаас хамаарна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|