 |
|
 |
|
Хотын фракцаас салж чадахгүй бол МАН “будаа болно” |
|
|
 |
|
 |
Хотын фракцаас салж чадахгүй бол МАН “будаа болно”
2013-09-11Монголын нийгмийг муухай харагдуулж, бүх нийтийн бухимдлыг төрүүлж, хараалын 

үгийг барж байгаа хүчин зүйлийн хамгийн эхэнд нийслэл хотын маань байдал ордог. Хөгшид нарлах, хүүхэд тоглох газаргүй, сургуулиуд сурагчдаа гаргаж суниалгах талбайгүй, өдрөөр өсч олширч байгаа “Төмөр цох”-нууд явах замгүй, зогсох зогсоолгүй болсон. Нийслэлийн дүүргүүдэд өмнө нь байсан, одоо байхгүй болсон тэр олон уужим саруул талбай, цэцэрлэгт хүрээлэн хаачсан бэ. Газрын наймаанд өртсөн. Улсын гэсэн нэртэй том үйлдвэрүүд, соёл гэгээрлийн төвүүд, ялангуяа хүүхдийн гэсэн тодотголтой төрийн өмч хаачсан бэ. Цөөн хэдэн хүний өмч болоод дууссан. Долоон буудалд хэдэн айлын хашаа байшин шатаж байна. Галын машин нэвтрэх боломжгүй тул гал сөнөөгчид холоос харж зогссоор, сор залах үзвэр болоод л дуусдаг. Замын түгжрэлээс болж алба, амины бүх ажил хэвийн явагдах нөхцөл алдагдаж, амар тайван ажиллаж амьдрах боломжгүй болсон. Энэ бүхэн үнэн. Малаа барсан иргэд хөдөөнөөс нүүж ирээд нийслэлийг ийм болгосон гэдэг. Энэ харин худал. Нүүж ирсэн байж болно. Нэгэнт нийслэлээ зориод ирсэн л бол тосч үйлчлэх төрийн үүрэг бий.
Тэр уүргээ нийслэлийн удирдлага биелүүлээгүй. Өнөөдөр бүхэлдээ айлын жорлон, муу усны нүх болсон Чингэлтэй хайрханыг төрийн хамгаалалтад авлаа гэж сүржигнэж байна. Энэ үнэн. Машин хэт олширсноос нийслэлийн гудамжинд түгжрэл үүссэн гэнэ. Энэ харин худал. Чөлөөт зах зээлийн хуулиар иргэд аминдаа машинтай болно гэдгийг эртнээс тооцож хот төлөвлөөгүй, газраа наймаалж дуусгасан. Энэ үнэн. Таван хүний нэг нь машин унаж, хэрэв хотынхон дүрвэн нүүх болвол цөмөөрөө амины унаандаа багтаад зугтахаар болсон. Машинтай болсон иргэдийн буруу гэж байхгүй. Энэ үнэн.
Харин хотын газар багадаж байна гэдэг нь худал. Дөрвөн уулын дунд, таван голын бэлчирт улсынхаа нийслэлийн шавыг тавьсан. “Хүн чулууны хөндий” бол дэлхийд ховорхон гоё хот босох ирээдүйтэй газар байсан. Энэ талбайгаас бараг хоёр дахин бага нутагтай, арав гаруй сая хүнтэй, казиногийн төв Макао улсын нийслэл хот төлөвлөлт зохион байгуулалтаар дэлхийд тэргүүлдэг. Хорлонтой тоглоомыг нь хорхойсч сурсан манай баячууд хот төлөвлөлтийг нь сонирхсонгүй.
Нийслэлд шинээр барихаар төлөвлөсөн амаржих газар, шүдний төв, дүүргийн түргэн тусламжийн салбарууд гээд эрүүл мэндийн үйлчилгээний олон барилга газар байхгүйгээс 4-5 жилээр хойшилсон. Улсын номын сандаа ч газар өгсөнгүй. Малаа бараад амьдрал хөөж нийслэлд ирсэн иргэд уулын орой, үерийн аман дээр бууж амьдралаа сүйрүүлж байхад нэг хэсэг нь жанжныхаа талбайд газар аваад Засгийн ордныг шахаж байна.
Богд уулыг нүхлэнэ, дүүжин гүүр хийнэ, давхар зам тавина, метро байгуулна, атомын цахилгаан станц босгоно, гэр хорооллыг хотоос гаргана, хүн амд цахилгаан галт тэргээр үйлчилдэг болно гээд Нийслэл хотын хэтийн хөгжлийн тухай олон сайхан үлгэрт итгэж, иргэд горьдсоор өдий хүрсэн нь үнэн. Хог түүдэг хүмүүс, траншейныхан, тэнэмэл хүүхдүүд, архичид нийслэлийг муухай харагдуулж байгаа гэдэг харин худал. Тэдгээр хүмүүс бол нийгмийн үнэн нүүр царайг илчилж, та нараас болж бид ийм болсон шүү гэж нийслэлийн удирдлагад өдөр бүр сануулж байгаа иргэд олон нийтийн төлөөлөл юм. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав, олон түмэндээ үйлчилж чадсан бол огт байгаагүй ядуу зүдүү хэсэг хаанаас үүсэх вэ.Траншейныхнаас өвлийн улиралд шөнөдөө 4-5 хүн нас бардаг. Хаяггүй, эзэнгүй шарилыг нь цагдаа нар л учрыг нь олдог гэж ярьж, бичиж байна. Цагдаа шарил зөөхөөр томилогдсон гэж үү. Ер нь нийслэл хотоо хүн амьдрах нөхцөлгүй болгочихоод зөрчил гарвал хэдэн цагдаагаа нохойд барьдаг мод мэт ашиглаж, хүч түрж зохицуулалт хийдэг болж байна.
Буух буйргүй, уух усгүй, суух сургуульгүй гэр хорооллынхонд хотын иргэний ухамсарын тухай яриад ч хэрэггүй. Харин сонгууль болоход л тэднийг мал биш, иргэний үнэмлэхтэй хүн гэдгийг санаж, бас нэлээдгүй хайртай болцгоож, юухан хээхнээр саналыг нь худалдаж авдаг. Энэ бүхний эцэст хэн ер нь нийслэлийг ийм болгочихов оо гэсэн асуулт гарна. Сургууль 2-3 ээлжинд хичээллэж, цэцэрлэгийн насны хүүхдийн дөнгөж 25 хувь нь үйлчилгээнд хамрагдаж, ясли устсан байхад өөрсдөө болохоор тэнгэрт тулсан байшин бариулаад тансаглаж суугаа нийслэлийн удирдлага уу. Нийслэлийн захирагч байсан мөртлөө дүүргээс сонгогдож чадахгүй байгаа “Улаан хацарт” Ц.Батбаяр уу. Өөрийгөө мэдрээд сонгуулиас зугтсан Ц.Мөнхбаяр уу. Тэгвэл аль нь ч биш, харин нийслэлийг ийм болгосон нь “Хотын фракц” юм. Толгойлогч нь М.Энхболдыг гэцгээдэг. Хотыг тэр хүн захирч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн экс сайд Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхад нэг талаас төрийн өмч эзэнгүйдэж, нөгөө талаас газрын үнэ тэнгэрт хадаж сул олзны “алтан үе” эхэлсэн. “Хотын фракц”-д М.Энхболд, Т.Бадамжунай нартай уутач, уургач нь болж ажиллаж, нийслэлийг одоогийн ийм байдалд хүргэсэн бүлэг хүмүүс бий. Тэд албан тушаал, авцаа өгцөөгөөр холбогдсон болохоор андгай тавьсан цусан барилдлагатай ахан дүүс гэнэ. Тийм байж болно. Тэгээд сайн ажиллаж, нийслэлээ хөгжүүлсэн бол хэлэх үг алга. Харамсалтай нь өөрсдөө баяжаад, тариалангийн талбайг иддэг царцаа мэт фракцаараа явж бүхнийг дийлдэг. Яг л царцааны нүүдэл бүтэн бугыг 15 минутад иддэг гэдэг шиг.
Тэд цөм “Ху” гаралтай намынхан. АН-хан дотор ч гар хөлтэй. Тэд болоод тэдний үе залгамжлагчид нийслэл хотыг завсарлагагүй 20 жил мөлжсөн, тэгээд хөлжсөн гэнэ. Эгээ л хүзүү мэт эргүүлж мөлжсөн. Тэднийг олигархиуд гэнэ. Олигархийг нь тогтоох шалгуур алга. Нэрээ цэвэрлэх гээд өөрийн саналаар шалгуулдаг Н.Энхбаяр шиг хүмүүс тэд биш. “Ху” намынхан тус фракцаас айна. Тиймээс М.Энхболдыг заавал дарга болгоно. Тэдэнд “Ху” намын мөнгөний хүүдий, нэг ёсондоо даллагын уут нь байдаг. Тэд намдаа ч хандив өгнө. Намын дарга нартаа ч хандив өгнө. Н.Багабандид хандив өргөсөн гэж дуулаагүй. Харин С.Баяр, У.Хүрэлсүх цөм л тэднээс хандив авч намаа ч, өөрсдийгөө ч борлуулсан гэж үздэг гэнэ. С.Баяр яагаад гэнэт баяжив гэвэл “Хотын фракц”-ынхны ивээлээр гэсэн бэлэн хариулт сонсоно.
Харин “Хотын фракц” гэж ёстой л дарагддаггүй том хөзөртэй “маас” гэдэг шиг арваад жил болж, толгойлогч М.Энхболд нь Ерөнхий сайд ч болж үзлээ. Шадар сайдын албан тушаалаас бол бараг салсангүй. Түүний эрхэлдэг ажил нь бас их таатай. Баяр наадам, эсвэл гамшиг осол. Наадам болвол ноён мэт малилзаж харагдана. Гамшиг болвол их буянтай тэгээд баян мэт юм тарааж харагдана. Хийх ёстой урьдчилан сэргийлэх ажлаа орхисноос хүний амь осолдох, эсвэл Онцгойхон түлэгдэж амь алдах нь түүнд падгүй. Монголын хүүхдийн хөгжлийг тэр хариуцдаг. Чухам ямар ажил хийдгийг нь хэн ч мэдэхгүй.
“Элсний-13” гэж нэг илүү зантай “новшнууд” нийлж түүнийг Ерөнхий сайдаас ховхлоогүйсэн бол “Хотын фракц” өдийд Ерөнхийлөгчтэй болчих байсан. Тэд өс авах мэргэжилтэй. Фракцаас урваснаас болж ажил, албагүй болсон хүн ч зөндөө юм билээ. “Хотын фракц”-тай муудсан Н.Энхбаяр яаж нийслэлээс сонгогдох юм бэ. Шоронд орсон нь ч бас тэдний тавьсан зангатай холбоотой байсан гэлцдэг. Мөнгөтэй, эрх мэдэлтэй “Хотын фракц”-аас “Ху” гаралтай намынхан, одоо бол МАН-хан бүгд сүүлээ хавчина. “Равсал панзын гар урт” гэдэг шиг тэдний төлөөлөлгүй яам, тамга, агентлаг, аймаг хот, ТВ, сонин сэтгүүл гэж үгүй. “Хотын фракц” гэж их ярьдаг ч тэдний үнэнийг бичих сонин сэтгүүл, үзүүлэх телевиз байхгүй.
М.Энхболдын үнэнийг улайтал хэлсэн УИХ-ын гишүүн, сайд асан Н.Болормаа алба ажилгүй таван жил болоод одоо цагаачлах тухай ярьж явна.Туршлагатай, тууштай улс төрч гэгддэг Ц.Шаравдорж, Т,Очирхүү, Д.Одбаяр гээд “Элсний”-хэн цөм жийгдсэн. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-д үлдэж, Д.Арвин урвасан.
Юм бүхэнд хугацаа бий. Сүүлийн үед “Хотын фракц”-ын тар танигдаж, ганц нам дотроо ч биш, Монголын нийгэмд тэднээс салахын төлөөх уур амьсгал бий болж эхэллээ. Нийслэлийн сонгуулийн тойрог, хэсэгт өөрийн сүлжээтэй, амархан олсон мөнгөөрөө санал худалдаж авч гаршсан “Хотын фракц” өнгөрсөн сонгуулиар юу болсныг харъя л даа. “Элсний -13”-ын хүчинд гарч ирээд “Хотын фракц”-ыг түшиж өндийсөн С.Баяр нь улс төрөөс зугтах болов. Ц.Мөнхбаяр хэрээ мэдээд УИХ-д өрсөлдсөнгүй. Т.Бадамжунай нь нэгдүгээрт, тариалангийн бизнесээ бодоод, хоёрдугаарт, муу нэртэйгээ мэдээд Архангай руу явсангүй. “Улаан хацарт” нь Хан-Уулд уначихав. Түүнд, энэ фракцид хамаагүй хүн болох гэж оролдсон шанг нь өгч байгаа нь тэр. Урд нь Сүхбаатар дүүргийг бусниулсан Ц.Цогзолмаа нь АН-ханд мад тавиулсан. Э.Бат-Үүлийн баг гээч “балагтай” юм гарч ирж Нийслэлийн сонгуулийг нь будаа болгож, “Хотын фракц”-ыг хоолноос нь салгачихлаа. МАН-хан бага хурал гээчийгээ хийж дайнд явах гэж байгаа юм шиг 30 хүнтэй Удирдах зөвлөл байгуулахад “Хотын фракц”-аас М.Энхболдоо дагаж Т.Бадамжунай, Б.Ундармаа нарын хэдхэн хүн сонгогдсон гэж намынхан нь ярьж байна. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Г.Занданшатарын хувьд Т.Бадамжунай, У.Хүрэлсүх хоёртой 14 сая төгрөгөөр казинодсон, тэдний гар хөл гэдгийг Монголын нийгэм мартаагүй. “Хотын фракци” нийслэлийг муухай харагддаг болгосон шигээ, МАН-ын муу нэр дуулах гол нөхцлийг бүрдүүлж ирсэн нь одоо л тодорч байна. Ер нь Улаанбаатар хотын сонгуульд нийслэлийнхний өгдөг санал улам бүр буурсны учир энэ. Үнэг залиараа гайхуулна. Хавханд орохоор нь үнэгийг ялна гэж мэргэн үг бий. Ямартаа ч гэсэн энэ фракциас Монголын нийгэм салах тийшээ хандаж байна. Ингэж чадвал нийслэл төдийгүй нийгэм цэвэршиж таарна.
Х.Баттулга, Э.Бат-Үүл нар гар нийлж тэдэнтэй хариуцлага тооцож чадах болов уу. Тэд өөрсдөө зориглон хөдөлбөл нийслэлийн иргэд дэмжихэд бэлэн байгаа. Яах бол, юунаас эхлэх бол гэж Монголын нийгэм харж байна. Нийслэл хот нийгмийн бухимдлын хонхор болсныг яаж өөрчлөх вэ. Нийслэлийг ийм болгосон эзэд нь харин цөм амьд сэрүүн, авцаа өгцөөгөө тооцож яваа. Гилбэлзэж яваа тэднийг дарж чадвал “Хотын фракц” одоо сульдсан байна. МАН- хан сая Бага хурлаараа сонгуулийн дүнг ярьж, дарга нартаа хариуцлага тооцсон хэмээн ярьж буй ч үнэндээ бол “Хотын фракц”-аас салгаж өгсөн АН болон ард түмэнд баярласан сурагтай. Тэднийг цэвэрлээгүй байхад намын шинэчлэл гэж яриад ч нэмэргүй. Албан тушаалгүйгээр амьдарч чадахаа байсан тэд харин амархан урваж, дахиад Э.Бат-Үүл тэргүүтэй фракц байгуулахсан гэж бодож суугаа байж магадгүй. Улаанбаатар маань Азийн цагаан дагина биш, луйварчдын гарт орж амаа скочдуулаад байгаа бүсгүй мэт болсон нь үнэн. “Хотын фракц”-ынхан хотоо алдсан нь бас үнэн. Тэгсэн атлаа МАН-ыг авахаар явуулга хийж байгааг нь ч тааж ядах юмгүй, бас л үнэн.
ЗУУНЫ МЭДЭЭ
 |
| Хотын фракцаас салж чадахгүй бол МАН “будаа болно” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Энхболд Бадамжунай хоерын хойдохыг уншиж байж л энэ бузар мафижсан зохион байгуул********тыг эвдэж чадна. Авилгатай тэмцэх газар. Цагдаагыг бугдийн худ********даад авчихсан шуудээ.Хотын тээврийн дарга байсан Пурэвдоржоор цагдаагын дунд болон дээд ту********лын дарга нарт монго огуулж байсан ба тэд нар нь Жунай ах Пуужээ ах гээд холоо хуг********чих гээд гуйгээд байсаныг батлах ху********с байгаа шуу дээ Энхболдын да********гаварыг мон ч сайн биелуулж Монголын торийг худ********дан авч оорсдийгээ хамга********уулж байсан туухийг мэдэх гэрч олон бна. Нийслэлийн еронхий архитор з********уугын ухэл олон хунийг айлгасан тул одоо ч дуугаа хураагаад сууж байгаа ху********с байгаа шуу. Нэг л дэлвэрэх байх
2013-09-11 | 22:38:18 | 140.206.255.32 | |
Зочин намын даргаар У.Хүрэлсүх намын генсекээр Ж.Мөнхбат мэтийн дайчин зоригтой з********уус болох хэрэгтэй
2013-09-11 | 14:22:17 | 202.179.20.174 | |
|
|
|
|
|

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна 10:47 Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх
|
Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд амьдрахаар иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино 10:34 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ.
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. »»
|
|
МАН жил бүр 48 тэрбум төгрөгийг сонгуулийнхаа сүлжээнд зарцуулж байна 10:33 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум
|
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум »»
|
|
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна 10:31 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот »»
|
|
Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 10:30 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн
|
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
15 настай Бельги хүү докторын зэрэг хамгаалжээ 16:21 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана 15:05 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын »»
|
|
Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ 15:00 Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох
|
Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох »»
|
|
BTS хамтлагийн гишүүд тарах тухай хэд хэдэн удаа бодож үзэж байжээ 12:31 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ.
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ 12:29 Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
|
Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. »»
|
|
“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ 11:11 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ.
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ. »»
|
|
Булганы ИТХ засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрох нөхцлөө хангасан гэж үзжээ 10:42 Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын
|
Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын »»
|
|
“СОР17” хурлын байршлыг ундны усны эх үүсвэрээс холдуулж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд сонгожээ 10:39 Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх »»
|
|
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их, 33 хувьд дунд зэрэг, 25 хувьд бага, 21 хувьд хүндрэлгүй байхаар байна 10:27 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын »»
|
|
Улаанбаатарын уурын болон усан халаалтын зуухууд жил бүр 6.3 сая тонн орчим түүхий нүүрс шатааж байна 10:23 Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл
|
Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ 09:53 Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан
|
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан »»
|
|
Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
|
В.Зеленский Европын удирдагчидтай уулзжээ 14:20 ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт
|
ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|