 |
|
 |
|
Б.Обама: Хэрэв бид ингээд орхивол бусад орон химийн зэвсэг ашиглана |
|
|
 |
|
 |
Б.Обама: Хэрэв бид ингээд орхивол бусад орон химийн зэвсэг ашиглана
2013-09-12Нью-Йоркийн ихэр цамхаг нуран унаж, хариуд нь Жорж Буш Ирак руу цэргээ оруулснаас хойш яг 12 жилийн дараа Барак Обама Сири рүү довтлох төлөвлөгөө танилцуулав. Тэрбээр өөрийнхөө саналд дэмжлэг авахын тулд өчигдөр болсон Конгрессын хуралдаан дээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.  Миний анд нөхөд америкчууд аа, өнөө орой би та бүхэнд Сирийн талаар ярих гэсэн юм. Бидэнд энэ улс ямар хамаатай юм бэ. Бид ер нь хаашаа очих гээд байна вэ. Башар ал Ассадын дэглэмийг эсэргүүцэн тайван жагсаалаар эхэлж байсан тэмцэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймшигтай иргэний дайн болон хувирчээ. Энэ хооронд Сирид 100 мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэлээ. Харин АНУ холбоотнуудтайгаа хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлж, сөрөг хүчнийг дэмжиж, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг зорьж ажилласан. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд би Сирид цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг хичээж байв. Учир нь Ирак, Афганистаны дайны дараа бид өөр нэг орны иргэний дайныг зогсоож хүчрэхгүй билээ. Гэвч Башар ал Ассадын Засгийн газар олон хүнийг хийгээр хордуулж, аминд нь хүрсний дараа нөхцөл байдал өөрчлөгдлөө. Хийнд хордсон хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд гудамжинд хэвтэж байгаа дүр зураг өр өвдөм харагдаж байсан юм. Хөөрхий эцэг нь аль хэдийнэ амиа алдсан хүүгээ тэвэрч, босоод ирэх болов уу хэмээн горьдон харж байгаа тэр дүр зураг хэчнээн сэтгэл өвтгөмөөр байв аа. Тэр аймшигтай шөнө дэлхий нийтээрээ химийн зэвсгийн хор хөнөөлийг харцгаасан юм. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, дайны хуулийг зөрчсөн энэ үйлдлийг бөмбөрцгийн нөгөө талд амьдарч байгаа бид зогсоох ёстой. Энэ бол анхны тохиолдол биш. Дэлхийн нэгдүгээр дайны үед Европт америк цэргүүд химийн зэвсгийн золиос болсон. Дэлхийн хоёрдугаар дайн болоход нацистууд энэ гамшгийг бидэнд мөн л мэдрүүлж байсан. Энэ бол цэрэг болон энгийн иргэдийг ялгахгүйгээр хүмүүсийг үй олноор нь устгадаг зэвсэг. Тийм учраас иргэншсэн нийгэмд амьдарч байгаа хүн төрөлхтөн химийн зэвсгийг хориглосоор ирсэн юм. Үүнийг баталсан 189 орны Засгийн газрын хамтарсан хэлэлцээр бий. Үүнд АНУ 1997 онд нэгдэн орсон билээ. Гэтэл наймдугаар сарын 21-нд энэ чухал зарчим зөрчигдөв. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй байна. Үүнийг нотлох олон мянган видео бичлэг, гар утасны зургийг дэлхий нийтээрээ харлаа. Хийнд хордсон шинж тэмдэг бүхий хүмүүс эмнэлэгт хүргэгдэн очсоор байгаа тухай хүмүүнлэгийн ажилчид ч ярьж байна.Үүн дээр нэмж хэлэхэд Ассадын дэглэм хариуцлага хүлээж байсныг бид мэднэ. Наймдугаар сарын 21 болохоос өмнөхөн Ассадын талынхан химийн зэвсэг бэлтгэж байсныг бид мэднэ. Тэд цэргүүддээ хийн баг тараан өгч байсан. Харин дараа нь өөрсдийн мэдлийн газраасаа ойр хавийн 11 бүс нутаг руу пуужин харвасан. Үүгээрээ тэд сөрөг хүчнээ бүрмөсөн устгахыг хүсч байсан юм. Тэдгээр пуужин газардсаны дараахан хий тархаж, эмнэлгүүд шархадсан хүмүүс болон цогцосоор дүүрсэн. Гэтэл Ассадын цэргийн дарга нар халдлагын үр дүнг шинжилж үзээд довтолгооноо улам эрчимжүүлсэн. Харин бид тэнд байсан хүмүүсийн цус, үснээс шинжилгээ авч, химийн зэвсэгт хордсоныг нь нотолсон юм. Дэлхий нийт тэр аймшигтай дүр зургийг мартагнах эсэхээс үүнийг хийсэн дарангуйлагчдын хувь заяа хамаарна. Баримтыг үгүйсгэж болохгүй. Харин АНУ тэргүүтэй олон улсын зүгээсүүнтэй холбогдуулан юу хийх вэ гэдэг л том асуулт болоод байна. Учир нь тэр хүмүүс, хүүхдүүдэд тохиолдсон явдал нь олон улсын дүрэм журмыг зөрчсөнөөс гадна бидний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа юм.  Яагаад гэдгийг нь би тайлбарлая. Хэрэв бид ингээд орхивол Ассадын дэглэм химийн зэвсгийг хэрэглэж болдог юм байна гэж ойлгоно. Өөр бусад дарангуйлагч дэглэмүүд ч бас энэ зэвсгийг ашиглах эсэхээ нягталж үзэх шаардлагагүй болно. Хэзээ нэгэн цагт тулааны талбарт манай цэргүүд химийн зэвсгийн аюултай нүүр тулна. Террорист байгууллагууд энэ зэвсгийг энгийн иргэдийн эсрэг ашиглахад улам хялбар болно. Хэрэв энэ дайн Сирийн нутаг дэвсгэрээс халин гарвал манай түншүүд болох Турк, Йордан, Израйлийн аюулгүй байдалд заналхийлнэ. Хэрэв энэ удаад бид химийн зэвсэг ашиглахын эсрэг зогсож чадахгүй бол хүмүүсийг үй олноор нь хөнөөх боломжтой өөр бусад зэвсгийн эсрэг хориг ч суларна. Ассадын түнш Иран улс цөмийн зэвсгийг хориглосон олон улсын хуулийг зөрчиж ч мэднэ. Бидний хүлээн зөвшөөрөх ёстой дэлхий ертөнц энэ биш ээ. Ийм шалтгаанаар маш няхуур судалж үзсэний эцэст би Америкийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Ассадын дэглэмд цохилт өгөх шийдвэр гаргасан юм. Ассад дахин химийн зэвсэг ашиглаж зүрхлэхгүй байх нь энэ цохилтын гол зорилго. Хүн төрөлхтөн ийм зүйлийг тэвчиж чадахгүй гэдгийг тэдэнд мэдрүүлэх нь бидний зорилго. Цэргийн ерөнхий командлагчийнхаа хувьд би ийм үүрэг хүлээсэн. Би бол ардчилсан Үндсэн хуулийг эцэг болсон орны Ерөнхийлөгч хүн. Тиймээс хэдийгээр би цэргийн довтолгоо хийх эрх мэдэлтэй ч бидний аюулгүй байдалд шууд заналхийлж буй энэхүү үйлдлийг зогсоох эсэх талаар Конгрессоор хэлэлцүүлэхээр ирлээ. Конгрессын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн гаргасан акцийн ачаар манай ардчилал улам бэхжих болно. Бид нэг талд зогсох ёстой. Бид цэргийн хүч ашиглах гэж байгааг шүүмжлэх хүмүүс олон байгаа үед бидэнд хэрэгтэй зүйл энэ л байна. “Хэрэв бид Ассадыг дийлэхгүй бол яах вэ” гэж зарим нь асуусан. АНУ бол дутуу дулимаг зүйл хийдэг гүрэн биш. Хэдийгээр бидний довтолгоо тодорхой хүрээнд баригдах боловч Ассадын дэглэмд хангалттай дохио өгч чадна. Магадгүй бид Иракт болсон үйл явдал шиг хүчээр диктатурын дэглэмийг нураах шаардлагагүй байх. Харин бидний довтолгооны ачаар химийн зэвсэг хэрэглэж болохгүй юм байна гэдгийг Ассад ч тэр, бусад дарангуйлагчид ч тэр ойлгоно
Бид хэчнээн хичээсэн ч иймэрхүү цэргийн ажиллагаа олон нийтийн дэмжлэгийг тэр бүр авч чадахгүй гэдгийг Ирак, Афганистаныг жишээгээр би сайн ойлгож байгаа. Би дайн дажныг эхлүүлэхийн тулд биш харин зогсоохын төлөө дөрвөн жил хагасыг зарцуулсан. Манай цэргүүд Иракаас гарсан. Афганистанаас ч ирж байгаа. Энэ бол Америкийн ард түмний, тэр дундаа миний хүсэл. Бид энд, гэртээ, эх орондоо бүтээн байгуулалтыг өрнүүлж, хүмүүсээ ажилтай, хүүхдүүдээ боловсролтой болгоход анхаарах ёстой. Тиймээс та нар ямар ч хэцүү асуулт асуусан бай би гайхахгүй. Конгрессын гишүүд болон бусад хүмүүсийн надад бичсэн захидлыг би уншсан. Тиймээс одоо тэдний асуултад хариулахыг минь зөвшөөрнө үү. Нэгдүгээрт, та бүгдийн олонх нь “Үүнээс болж дахин дайн дэгдэх юм биш үү” гэж асуусан байсан. “Бид Иракт хийсэн цэргийн ажиллагааны дараа сэргэж ч амжаагүй байна” гэж нэг хүн бичсэн байна билээ. Нэг ахмад цэрэг бүр “Манай улс дайнаас залхаж байна” гэсэн. Миний хариулт бол маш энгийн. Би америк цэргүүдийг Сири рүү оруулахгүй. Би Ирак, Афганистаны жишээг давтахгүй. Ливи, Косовод болсон шиг кампанит ажил өрнүүлэхгүй. Энэ удаад манай бай тодорхой байна. Бид химийн зэвсэг хэрэглэсэн Ассадын дэглэмийг хүчин чадлыг сулруулна. “Хэрэв бид Ассадыг дийлэхгүй бол яах вэ” гэж зарим нь асуусан. АНУ бол дутуу дулимаг зүйл хийдэг гүрэн биш. Хэдийгээр бидний довтолгоо тодорхой хүрээнд баригдах боловч Ассадын дэглэмд хангалттай дохио өгч чадна. Магадгүй бид Иракт болсон үйл явдал шиг хүчээр диктатурын дэглэмийг нураах шаардлагагүй байх. Харин бидний довтолгооны ачаар химийн зэвсэг хэрэглэж болохгүй юм байна гэдгийг Ассад ч тэр, бусад дарангуйлагчид ч тэр ойлгоно. “Биднийг буцаад заналхийлбэл яах вэ” гэсэн асуулт байсан. Бид ямар ч заналхийллийг бий болгохгүй. Ассадын дэглэм манай цэргүүдэд ноцтой заналхийлэл учруулаагүй. Угаасаа бид өдөр тутамдаа эрсдэлтэй нүүр тулгарч байдаг. Харин Ассад ч тэр, түүний түншүүд ч тэр нөхцөл байдлыг хурцатгахыг хүсэхгүй. Харин манай түнш болох Израйль улс бидний дэмжлэгтэйгээр өөрсдийгөө хамгаалж чадна. Та бүгдийн олонх нь “Яагаад бид ийм төвөгтэй асуудалд орооцолдох хэрэгтэй юм бэ” гэж асууж байсан. Нэг хүн бүр “Ассадын дараа гарч ирэх хүмүүс нь хүний эрхийг зөрчигчид байвал яах вэ” гэсэн. Энэ үнэн. Ассадыг эсэргүүцэгчдийн зарим нь хэт даврагсад байгаа. Гэхдээ химийн зэвсэгт хордож амиа алдсан гэмгүй номхон иргэдийн төлөө дэлхий нийт юу ч хийхгүй гэдгийг мэдвэл “Аль Кайда” бүлэглэлийнхэн байр сууриа улам бэхжүүлнэ. Сирийн ард түмний дийлэнх нь, бас Сирийн сөрөг хүчнхийхэн бидэнтэй хамтарч байгаа. Бид бүгд эрх чөлөөг тунхаглаж, энх тайван тогтоохыг хүсч байна. Цэргийн ажиллагаа дууссаны дараа бид хэт даврагсдын үйл ажиллагааг эрчимжүүлэхгүйн тулд, улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө чармайх болно. Эцэст нь нэг асуулт байсан. “Яагаад өөр бусад нь биш, бид энэ асуудалд орооцолдож байгаа юм бэ. Бид дэлхийн цагдаа биш шүү дээ” гэж. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид хориг тавих, анхааруулга өгөх, хэлэлцээр хийх зэрэг дипломат аргаар үзэж байсан. Гэсэн хэдий ч Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэлээ. Би Владимир Путинтэй уулзаж, үр дүнтэй хэлэлцээр хийсний дараа ОХУ-ын Засгийн газар энэхүү олон улсын хамтын ажиллагаанд оролцохуйц нааштай дүр зураг харагдсан. Ассадын дэглэмийнхэн ч өөрсдөө химийн зэвсэгтэй байснаа хүлээн зөвшөөрсөн. Мэдээж хэрэг бидний санал амжилтад хүрэх эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ Ассадын хамгийн хүчирхэг түнш болох Орос химийн зэвсгийн аюулыг үгүй хийхийн төлөө тэмцвэл бидний зорилго биелнэ. “Дипломат шугамаар шийдэж чадахгүй байгаа ийм асуудлыг зогсоохын тулд хүч хэрэглэхээс өөр аргагүй биз дээ” хэмээн Конгрессын гишүүдээс би асуусан. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Оросын төлөөлөгчидтэй уулзуулахаар явуулсан. Ерөнхийлөгч Путинтэй цаашид ч ярилцах болно. Бидний ойрын түнш болох Франц, Их Британийн удирдагчидтай бас ярилцсан. Хэрэв Орос, Хятадын дэмжлэгийн авбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ассадын дэглэмийн эсрэг хөдөлнө. Наймдугаар сарын 21-нд Сирид юу болсныг судлуулахаар НҮБ-ын шинжээчдийг ч явуулсан. Ямартай ч цэргийн энэхүү ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Европ, Ази, Ойрхи Дорнод дахь түншүүдээсээ дэмжлэг авах болно. Үүнтэй зэрэгцээд би цэргийн хүчнийхэндээ тушаал өгч, Ассадад шахалт үзүүлсээр байхыг даалгасан. Тийм учраас манай цэргүүд болон тэдний гэр бүлийнхний зориг, тэвчээрт талархаж байгаагаа би өнөө орой илэрхийлэх ёстой. Америкийн ахан дүүс минь. Сүүлийн 70 орчим жилийн хугацаанд АНУ дэлхий дахины аюулгүй байдлыг хангагч хүчин байсан. Энэ нь олон улсын ямар ч гэрээ хэлэлцээрээс илүү үр дүнтэй байсан юм шүү. Бид одоо амьдарч буй дэлхий ертөнцөө улам сайжруулах ёстой. Энэ л бидний зорилго. Тийм учраас би та бүгдийг миний шийдвэрийг дэмжээсэй гэж хүсч байна. Эмнэлгийн хүйтэн шалан дээр өвчиндөө шаналан хэвтэж байгаа хөөрхий хүүхдүүдийн төлөө та бүгд саналаа өгөх ёстой. Би Конгрессын гишүүн бүрт захимаар байна. Та өнөө орой гэртээ хариад аймшигт явдлыг харуулсан бичлэг, зурагнуудыг үзээрэй. Тэгээд “Хэрэв АНУ олон улсын хууль дүрмийг хөсөрдүүлбэл бидний дэлхий ямар болох бол” гэдэг асуултыг өөрсдөдөө тавиарай. Франклин Рузвель нэг удаа ингэж хэлж байсан юм. “Хэрэв бид хилийн чинад дахь дайн тулааныг зөнд нь орхивол бидний эрхэмлэдэг үнэт зүйлсийн утга учир үгүй болно” гэж. Бидний зарчим, итгэл үнэмшил, үндэсний аюулгүй байдал Сирийн нөхцөл байдлаас хамаарна. АНУ бол дэлхийн цагдаа биш. Гэхдээ бид хүүхдүүдийг үхлээс хамгаалж, тайван сайхан орчинд урт удаан амьдрахын төлөө тэмцэх ёстой. Тэгж байж бидний хүүхдүүд ч сайхан амьдарна. Бид үүнийг бүтээх ёстой. Тэгж байж Америк улс өөр болно. Тэгж байж бид онцгой байж чадна. Төлөв түвшин хэрнээ зоримог байж гэмээнэ бид өөрсдийн зарчмаа алдахгүй. Баярлалаа. Та бүгдийг бурхан ивээг. Бас АНУ-ыг бурхан ивээг.
Т.Элиса

|
| Б.Обама: Хэрэв бид ингээд орхивол бусад орон химийн зэвсэг ашиглана |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|