Евразийн эдийн засгийн холбоог байгуулахтай холбоотой бүх баримт бичгүүдийг хугацаандаа бэлэн болно гэж Москва найдаж байна. Энэ тухай өнөөдөр Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисовтой уулзахдаа мэдэгдэв. Хоёр сайд мэдэгдэлдээ, 9-р сарын 13-нд болох ШХАБ-ын ДХУ-ын хүрээнд хоёр улсын тэргүүн нарын уулзалт болно гэв. Идрисов евразийн хамтын ажиллагааны чухлыг гэрчлэх Санкт-Петербургийн G20 ДХУ-нд Казахстаныг оролцуулсан явдалд Лавровт талархал илэрхийлэв.

Түүнээс гадна Идрисов Казахстан болон Орос улсын хоорондын найрсаг хөршийн болон холбоотны гэрээний текст 95 хувьтай бэлэн болоод байна гэж уламжлав. Дипломатын ярьснаар, хоёр долоо хоногийн хугацаанд гэрээний эхийг дуусгаж, үзэглэхэд бэлэн болох аж.

Оросын дуу хоолой