2013-09-26Хоёр найз эмэгтэй уулзав.

- Луиза сайн уу?
- Сайн.
Марта чи сайн уу?
- Ажил, хэрэг ямар байна вэ?
Фабио та хоёрын хайр дурлал амжилттай юу?
- Дууссан,
- Дууссан гэнэ.
Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Бид хоёр гэрлэсэн.
-Чөлөөт дурлал гэж юу байдаг вэ?
-Наадах чинь яг л "сур харвах" гэдэгтэй ойролцоо. Үг нь ойлгомжтой мөртлөө утга шал өөр.
****************************************************************************************
Нэг залуу утсаар хайр сэтгэлээ илчилж байна гэнэ.
-Хайрт минь, би чамгүйгээр цаашид үнэхээр байж чадахгүй нь. Би чамайгаа амьдралын бүх хар бараан бүхнээс хамгаалахад бэлэн байна. Хэрэв чи намайг орхивол би чамтайгаа ахин уулзахын тулд бүх дэлхийг тойрон, элсэн цөл, ширэнгэн ой, тэнгис далайг ч гатлахад бэлэн байна.
Хариуд нь бүсгүй нь мөн л гал халуунаар:-Хайрт минь, чи минь одоохон хүрээд ирээч. Яг одоо хүрээд ир би чинь хувцсаан тайлчихаад чамайгаа хүлээж байя гэж тачаадвал нөгөө залуу харин:
-Гадаа бороотой байна маргааш, бороо татрахаар больё хайрт минь
*************************************************************************************
-Хайрт минь би төгс эмэгтэйтэй адилхан байна уу?
-Адилханаар барах уу, хонгор минь, чи бүр илүү.
-Нээрээ юу тэгээд хэр илүү юм бэ дээ?
-50 гаруй хилээр юм даа.
**************************************************************************************
- Надад хайртай гэж хэлэхгүй бол би цонхоор үсэрлээ.
- Бид чинь нэг давхарт байгаа шүү дээ.
Тэгвэл таван удаа үсэрнэ.
******************************************************************************************
Хархүү тамхиа ууртай нь аргагүй сорон байж, их уцаарласан байртай бүсгүйдээ ийнхүү ярив:
-Би энэ бүхнээс ямар их залхаж байгааг чи мэддэг ч болоосой. Орой болгон л чамайг гэрт чинь хүргэж өгнө.Тэгээд ядаж байхад танайд тамхи ч татаж болохгүй, дээр нь үнсвэл ахад чинь алуулна. Хөгжим чангалж болохгүй, хонох талаар яриад ч хэрэггүй, шөнийн 3-4 цагийн үед хүссэн хүсээгүй гэр рүүгээ сажлах хэрэг болно. Өдөр нь хичээлээсээ тарахыг чинь хүлээж зогсоод, дараа нь тэнэг юм шиг энд тэнд шоу, кино үзэж мөнгө бараад л, дампуу цайны газар хуушуур идэж ходоодоо муутгаад, хар хүйтэнд орцны чинь өмнө хэдэн цагаар сууж бөөрөө муутгасаар байгаад бүр залхаж гүйцлээ.
Энэ бүхнийг сонссон найз охиных нүдэнд нулимс нь өөрийн эрхгүй цийлэгнэн, гар нь салагнах бөгөөд залуу нь үүнийг огт анзаарсан шинжгүй цааш нь ууртай аргагүй үргэлжлүүлэх бөгөөд үгээ: -Товчхон хэлэхэд, би энэ бүхнээс бүр залхаж орхилоо. Тэгэхээр одоо хоёулаа энэ бүхнийг ингээд цэглэе. Хоёулаа сууя...
*****************************************************************************************
Шөнө паркад хос 2 сууж байна. Залуу нь хүүхнийхээ нуруугаар л оролдоод байна гэнэ. Хүүхэн тэсэлгүй:- Чи юу хийгээд байгаа юм бэ?
- Хөх хайж байна.
- Хөх чинь урд талд байдаг юм
- Би аль хэдийн хайгаад үзчихсэн, алга байна лээ...
*************************************************************************************
Эхнэр -Чи минии төлөө гал усанд ч орохоос буцахгүй гээд байсан яасан?
Нөхөр: Би тэгээд өдөр болгон л усанд орж байгаа ш дээ.
*********************************************************************************
Хос хоёр орондоо ухаангүй үнсэлцэж байх юм гэнэ. Хүүхэн: -Чи надаа хайртай юу?
Залуу: -Хайртай
-Чи надтай гэрлэх үү?
-Чи битгий ярианы сэдэв өөрчлөх гээд бай л даа.
************************************************************************************
Нөхөр нь ажлаасаа эрт тараад гэртээ иржээ. Эхнэрийнх нь нууц амраг нуугдаж амжилгүй өрөөний буланд хөшөөг үзүүлж, нүүр амаа хачин болгоод хөшив.
Нөхөр:-Энэ одоо юу вэ?
Эхнэр:-Аан энэ үү? Хөшөө байгаа юм аа. Ийм хөшөө одоо их моодонд ороод байгаа гэхээр би авчихлаа. Манай энэ хөрш Балдангийнх яг ийм хөшөөтэй болчихсон байна гэсэн. Нөхөр ч үнэмшсэн байдал гаргаж тэгэс ингэс хийж байгаад хоёул унатахаар хэвтэв. Эхнэр хурхиран нам унтаж эхлэх үед нөхөр нь босч хөшөө болсон эрд дөхөж очоод:
-Хөөе хөгшөөн чи өлсөж байна уу? Мэдээж өлсөлгүй яахав. Хоёулаа галын өрөөнд орьё, хоол халааж өгье. Мань чинь өчигдөр энэ хажуугийн Балдангийнд бүтэн өдөр чам шиг ингэж хөшөө болж зогсоод. Өөдгүй амьтад чинь ядаж аяга ус өгөхгүй, ёстой зовоосон
************************************************************************************
Нэгэн эр томилолтоос ирж байна. Унтлагын өрөөнөөс эхнэрийнх нь аахилж, уухилах дуу сонсогдоно. Унтлагын өрөө рүү үсрэн ороод эхнэрийгээ орондоо шалдан хэвтэхийг харна.
- Чи яагаав?- Ео, ёо, зүрх....гүйгээд түргэн тусламж дууд Утас руу харайгаад хүртэл хүү нь өмнөөс ирээд:
- Аав аа, шүүгээн дотор Дондог ах шалдан сууж байгаа.
Мань эр буцаж гүйгээд шүүгээгээ онгойлгон...... шалдан хөршөө олж харна.
- Балай юм уу, Дондоог, Миний эхнэрийн зүрх зогсоод үхэх гэж байхад чи энд хүүхдүүдтэй нуугдаж тоглож байдаг.
*******************************************************************************
Эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна:
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсан гэж
*/**********************************************************************************
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN