 |
|
 |
|
“Амьдралыг зоргоороо туулж дээ” |
|
|
 |
|
 |
“Амьдралыг зоргоороо туулж дээ”
2013-09-30Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравыг “Амьдралын тойрог”-ийнхоо хойморт урилаа.  Эрхэм хүмүүнтэй уулзаж, энгийн яриа дэлгэнэ гэдэг бахархмаар ч гэлээ залуу сэтгүүлчийн хувьд айдастай байснаа нуух юун. Түүнийг монгол түмэн дэндүү сайн мэднэ. Тэр дундаа хөгжмийн урлагийнхан хүндлэн дээдэлдэг. Тэгэхээс ч аргагүй. Монголын хөгжмийн урлагийн амьд домог болж, эдүгээ 90 насыг шүргэж яваа буурай.
Д.Лувсаншарав гуайнх 11 дүгээр хорооллын цэнхэр байрнуудын нэгэнд амьдардаг. Биднийг очиход охин нь хаалгаа онгойлгон гэртээ урилаа. Тэрээр “Аавын бие чилээрхүү байгаа. Та бүхэн жаахан хүлээхгүй юү” хэмээв. Энэ зуур гэрийн хананд өлгөсөн ховор зураг, бүтээлүүдийг ажиглав. Түүний ханьтайгаа авахуулсан болон төрийн шагнал хүртэж байх үеийн ховор агшнууд одоо түүх болон үлджээ. Гэсэн ч хийж бүтээсэн зүйлээр баян амьдарна гэдэг ямар сайхан болохыг түүний өрөөнд мэдэрсэн юм. Одоо тэрээр бага охинтойгоо амьдарч байгаа аж. Охин нь тэтгэвэрт гараад аавыгаа асарч байгаа юмсанж. “Аавын маань нас өндөр болоод хонх дуугарахад хаалгаа ч тайлж өгч чадахгүй байгаа.Тийм болохоор байнга хажууд нь байхаас өөр аргагүй” хэмээн учирлав. Биднийг цай ууж хөөрөлдөх зуур нөгөө өрөөнөөс Д.Лувсаншарав гуай орж ирлээ. Өнгөлөг, жавхаатай дүр төрх нь багахан бараантаад ядрангуй харагдана. Жаахан алхаж, юм ярихаар амьсгаа нь давхцаад хэцүү байгаа гэнэ. Бид зорьж ирснээ хэлэхэд хэсэгхэн тайвширч байгаад яриагаа эхлүүлэхийг хүслээ. Түүний нүүрэнд үрчлээ суусан ч хэзээний сайхан инээмсэглэл нь хэвээрээ байгаа санагдана.
ТАВАН НАСТАЙДАА БИЧИГ ЗААЛГАЖ, 13-ТАЙДАА БАГШ БОЛЖЭЭ
“Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа л дуугардагсан” гэх уянгалаг, тайван, элдэв цохиогүй энэ аяс шиг амьдрал нь намуухан, гуниг зовлонгүй байсныг тэрээр юун түрүүнд өгүүллээ. Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрж өссөн. Таван настайгаасаа эрдмийн мөр хөөн, сүмд шавилан суралцаж 13 настайдаа багш болсон түүхтэй. Төр засгаас ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс эхлүүлж, бичиг ном гадарладаг хүн бүрийг энэ үйлсдээ татан оролцуулсан нь тэр. Түүний их үйлс эндээс эхэлсэн түүхтэй. Хөгжмийн ертөнцөд хөл тавьсан түүх нь ч тун энгийн. Д.Лувсаншарав хүүгийн гэр бүлийнхэнд хөгжмийн боловсролтой хүн байсангүй. Гэхдээ сүм хийдийн бүрээ бишгүүр, хонх дамарын чимээ, цам майдар харайх үйл түүнд нэг л дотно сонсогддог байжээ. Тэрээр “Амжилтад хүрэхэд хамгийн чухал зүйл нь оролдлого. Хүнд бүр л авьяастай. Түүнийхээ зөвийг нь сонгож, чармайвал эцэст нь сайн сайхныг дуулгадаг. Энэ бол миний амьдралын бодит үнэн” хэмээлээ. Үнэхээр энгийн бүхэн агуу байдгийг түүний амьдрал харуулах мэт. Тэрээр хөгжмийн нотыг 1972 онд аймгийнхаа клубт заалгаснаар урлагийн ертөнцөд хөл тавьсан гэж хэлж болно. 1954 оноос Москва хотод Хөгжмийн дээд сургуульд суралцан найрал дууны удирдаач мэргэжлээр төгссөн түүхийг өвгөн Шарав он жилүүдтэй нь дурсав. Хөдөлмөрийн гараагаа 13-хан настайдаа эхлүүлж байсан хүү том болоод нэрт хөгжмийн зохиолч болно гэдгийг төсөөлөөгүй, гагцхүү ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ухаарч байж. Түүнээс “Аав ээжийнхээ тухай дурсана уу” хэмээхэд “Тэд маань малчин улс. Аав маань морь уях дуртай, адуунд эрэмгий, сумын наадамд зодоглочихдог, дархан хийдэг эр байлаа. Харин ээж шаггүй уран хүн байсан даа. Хурдан оёдог, гэрийн ширдэгээс эхлэн нутгийн хүмүүсийн дээл, лам нарын дээл, цамын хувцас оёдог жирийн л малчин ардууд байсан” гэлээ. Тэрээр өнөр өтгөн айлын отгон хүү. Гэвч одоо тэр олон ах дүүсээс ганцаараа үлджээ. Энэ зуур түүнээс,
-Таны гэр бүлийн хүн сайхан жүжигчин байсан гэдэг?
-Амьдралаа сайхан ханьтайгаа 60 гаруй жил холбожээ. Тэр маань жүжигчин хүн байсан юм. Өвгөн ах нь хувь заяаны хувьд боогдож, гачигдсан зүйл байхгүй. Аав ээжийгээ, ханиа сайхан нутаглууллаа. Одоо үр хүүхдүүдээрээ тойруулаад дутсан юм байхгүй, жаргаж сууна” хэмээн хэсэг дуу тасарна. Д.Лувсаншарав гуай дөрвөн хүүхдийн эцэг юмсанж. Нэг нь өөд болж, гурвуулаа үлджээ. “Маамуу нааш ир” дууг зохиоход дуулж явсан тав, зургаан настай хүүхдүүд одоо тавь, жар хүрчихсэн намайг асралцаж байна гэж хошигноно. Бага охиноо хэлж байгаа нь тэр.
Нээрээ бид, бидний эцэг эх, бидний үр хүүхдүүд ч Д.Лувсаншарав гуайн “Маамуу нааш ир” дууг яагаад амархан аялдаг, яагаад одоо ч мартагддаггүй юм бол.
“ХАР АРЬСТАЙ ХҮҮХДҮҮД ДУУЛЖ БАЙХЫГ ХАРСАН”
1950-иад он. Багачууд энэ л үеэс цэцэрлэг, яслиар хүмүүжих болов. Тэр үед хүүхдүүд аялдаг дуу “Тэгвэл хоёулаа”, “Хургачин” зэрэг гарын таван хуруунд багтах төдий байж. Үүнийг ажигласан оюутан Д.Лувсаншарав зохиолч Ч.Лхамсүрэнд “Хоёулаа хүүхдэд зориулсан дуу хийе” хэмээн санал тавьж “Маамуу нааш ир” дууг зохиожээ. Тэд хүүхдийн хоолойнд тохирсон бүтээл хийхээр нарийн судалж, хамгийн амархнаар сурах өнгө, үг үсгийг холбож чаджээ.
“...Морь унаж давхия,
Машин барьж явъя,
Ном сонин уншъя,
Ногоон модоо тарья...” гэх нь яг л шатаар уруудаж буй мэт сонсголонтой. Зууны манлай дуугаар тодорч, хөшөө болон сүндэрлэсэн эрхэм зохиолчийн уг бүтээлийг зөвхөн Монголд ч биш гаднын орны багачууд аялдаг юм билээ. Тэрээр “Энэ дууг хар арьстай хүүхдүүд дуулж байхыг харсан. Манайхан тэдэнд зааж өгсөн болов уу. Гурав, дөрвөн жилийн өмнө Хятадын хүүхдийн тоглоомд энэ дууны аяыг суулгачихсан байна лээ” гэнэ.
УРАН БҮТЭЭЛИЙН САНАА ОД ХАРВАСАН МЭТ ОРЖ ИРДЭГГҮЙ
Д.Лувсаншарав гуай уран бүтээлдээ хоёр том зохиолчийг онцолдог юм байна. Тэд бол Б.Явуухулан, Д.Пүрэвдорж. Их зохиолч Д.Пүрэвдоржтой дуурь бичихдээ хамтран ажилласан бол дууг утга зохиолын шинэ үеийг үндэслэгч яруу найрагч Б.Явуухулантай “урладаг” байжээ. Орост сургуульд байхад нь Б.Явуухулан Горькийн нэрэмжит сургуульд суралцаж байсан нь хоёр зохиолчийн хамтын уран бүтээлийн сэдэл болжээ. Янаг сэтгэлийг харуулах “Бодол”, “Би чамд хайртай” дууг хамтран бүтээж байсан бол өөр бусад нэрт зохиолчидтой “Хэрлэн”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай”, “Охидын уянга”, “Усны тунгалаг Тамир”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” зэрэг одоо ч аялах дуртай сайхан дуунуудыг туурвижээ. Киноны дууны хөгжмийг ч зохиож байв. Түүнчлэн есөн дуурь бичсэнээс тавыг нь Д.Пүрэвдоржтой хамтран бүтээжээ. “Шивээ хиагт”, “Нүцгэн ноён” зэрэг дуурийг 70, 80 онд бүтээж байснаа дурслаа. Харин удахгүй “Сүнжидмаа” дуулалт жүжгийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сэргээн тавихаар болсонд баярхаж сууна. Түүний уран бүтээлийн төлөөлөл болгож “Сүнжидмаа” дуулалт жүжгийн талаар онцлон ярилцсан юм. Энэ жүжгийг Жамцын Бадраатай хамтран бүтээсэн билээ. Ардын харилцаа дуунд хамгийн том байр суурь эзлэх сэдэв бол бүсгүй хүн. Тэдний гоо сайхан, ихэмсэг төрх, хайр сэтгэлийг харуулсан аялгуутай, бүрэн төгс бүтээлүүд бол “Хандармаа”, “Альгирмаа”, “Балжмаа” зэрэг дуунууд бий. Эдгээр бүтээлээс нэгийг нь тайзны уран бүтээл болгохоор сэтгэл шулуудаж, “Сүнжидмаа”-г барьж авсан нь одоо ч олон түмний хүртээл болж байгаа нь уран бүтээлчдийн авьяас билгийг тодотгох биз. Д.Лувсаншарав гуайгаас бүтээлийн санааг хэрхэн олж, хэрхэн туурвидгийг асуулгүй өнгөрч болохгүй. Түүний нэрээр овоглосон уран бүтээл урт насалдгийг тодотговол их зохиолч маань тэрүүхэндээ бишүүрхэж харагдана. Их мөрөн дөлгөөн гэдэг нь энэ болов уу. “Хэдэн зуунаас өвлөгдөж ирсэн ардын дуунуудын хажууд миний бүтээл 70 жилийн түүхтэй. Ингэж бодохоор их богинохон юм” гээд үргэлжлүүлэн хүүрнэх өвгөн зохиолчид уран бүтээлийн санаа од харвасан мэт орж ирдэггүй байж. Хөгжмийн ард суугаад л ая эгшиг ар араасаа хөвөрдөг байсан уу гэвэл бас үгүй. Онгод гэгчид бүр ч итгэдэггүй. Зүгээр л энгийн. Олон жилийн өмнө харсан нутаг усны төрх байдлыг ургуулан бодож илэрхийлэх. Умбаж шумбаж өссөн Хэрлэн голынхоо тухай
“Усан болорын өнгөтэй
Урт сайхан билээ
Урт сайхан долгиондоо
Уран хуурын эгшигтэй” хэмээн уянгалуулах өнгийг мөн л өөрийнхөө амьдралаас харж зохиосноо ярьсан юм. Уран бүтээл урт насалдаг тухайд “Халаасандаа арвин юмтай бай” гэсэн багшийнхаа яриаг онцлох.
-Та уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог байв?
-Хайр дурлал, нутаг эх орон, нийгэмд өрнөж байгаа үйл явдал бүхнийг анзаарч явах хэрэгтэй.
-Олон түмэн одоо ч дуулсаар, аялсаар байдаг уран бүтээлийн урт насны тухайд та юу хэлэх вэ?
-Миний багш хэлдэг байсан юм. “Халаасандаа их юмтай байх хэрэгтэй. Шууд зохиоё гэж бодох биш, халаасанд чинь, өөрийн сэтгэлд юу хадгалагдсан түүнийг нээ” гэдэг байлаа. Тэдэн онд би тунгалаг Тамирын голд явж байж билээ. Тамирын гол маань ямархуу байдалтай байлаа гэж бодох. Тэр сэтгэгдэл, баялаг хадгаламжтай байх хэрэгтэй. Түргэн бүтээл урт насалдаггүй. Цаг үедээ зориулсан жижиг бүтээл ч тэр. Хийх юмаа хийж, магтах юмаа магтаж нийтлэг чанартай байх зүгээр болов уу.
-Жижиг бүтээл гэж байдаг уу?
-Сүүлийн үед зориулалттай бүтээл төрөх болж. Сүлд дуу ч гэх юм уу.
-Тэгвэл таны уран бүтээл хэдий хугацаанд төрдөг байв?
-Янз бүр. Материалаараа туслуулаад хийж болно. Бас явж судлах ажил ч гарна. Үзээгүй бол ямар байдаг юм, зураг хөрөг харах, хүнтэй ярилцана. Хэнд зориулсан ямар бүтээл гэдгээ ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, сэтгэлд байгаа бэлэн материал, хоёрдугаарт, судалгааны ажил. Энэ хоёр дээр үндэслэн бүтээл төрдөг юм” ийн ярих бид эхний сэдвээсээ түр хазайлаа. Ардын урлагт шинэ өнгө нэмж төрүүлсэн “Сүнжидмаа” жүжигтээ эргээд морилъё.
СҮНЖИДМААГ ӨӨРӨӨР НЬ ДУУЛУУЛАХ САНАА
“Сүнжидмаа” дуу гүн ухааны, сургамжийн тухай юм. Хүний амьдралд тохиолдох сайхан муухай, гэрэл сүүдрийг сануулсан, тайлбарласан хайр дурлалын тухай бүтээл. Тухайлбал, “Хамбаны хээ элэгдэнэ шүү, Сүнжидмаа минь Хар үс чинь цайгаад ирэхийн цагт Хаалга үүдээ нээгээд өгсөн ч Харж үзэх хүнгүй болно шүү” гэсэн ишлэлтэй сургамжийн үг. Энэ мэтээр 30 гаруй бадагтай том зохиол аж. Зохиогчийн хэлж буйгаар үйл явдлыг өрнүүлэхийн тулд олон дүрийг буй болгож, дүрүүдээ хурцлах, шинэ дүрийг гаргаж ирэх зорилго тавьжээ. Бүжиг, дуу, хөгжим гээд бүх төрлийг оруулж бүтээж. Хамгийн чухал нь эх бүтээлдээ Сүнжидмааг дэргэдэх хүмүүс нь магтаж, биширч, сануулж дуулдаг бол Д.Лувсаншарав, Ж.Бадраа нар гол баатрыг өөрөөр нь дуулуулах явдал байв. Д.Лувсаншарав энэ тухай хүүрнэхдээ “Нээрээ л Сүнжидмаа ингэж дуулах байсандаа хэмээн дуу алдтал зохиож чадсан” хэмээн Ж.Бадрааг магтана. Тэдний эл бүтээлийг анх Дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин н.Ариунаа, гавьяат жүжигчин Л.Банзрагч, Ардын жүжигчин Н.Самбуу нар амилуулжээ. Гэвч тэр үеийн төр засгийн шийдвэрээр уг бүтээлийг завхай зайдан, эмэгтэйчүүдийг доромжилсон хэмээн 1981 онд хориглосон гэдэг. Тэр үед Д.Лувсаншарав гуай “Үүнийг хэдэн арван жил ард түмэн дуулаад ирсэн. Дууны айзам шүлэг, орон зай, ардын үндэсний хэллэгийг алдуулахгүйгээр зохиосон ардын дуу. Би зохиосон юм биш, бид найруулж өргөжүүлж ургуулан бодож бүтээсэн. Ард түмний бүтээлийг та бүхэн хориглох юм уу” хэмээн чанга дуугарч байсан удаатай гэдэг. Гэвч цаг үе 10 орчим жилийн дараагаас зөөлөрч, 1990-ээд оноос олон нийтийн хүртээл болж эхэлжээ.
“ГАВЬЯАТ УДАРНИК”-ААС ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
“Сүнжидмаа”-г тавихаас өмнө Д.Лувсаншарав 1975 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар томилогдож очсон байлаа. Тэрээр энэ үед урлагийн амьдрал нь буцалж, томоохон уран бүтээлүүд туурвиж, төрийн шагналуудаар энгэрээ мялаачихсан үе байж. Анхны шагнал нь одоо ч хэн хүний сайн мэдэхгүй “Гавьяат ударник” хэмээх тэмдгээр 21 настайдаа энгэрээ цоолуулсандаа одоо ч бэлгэшээдэг юм билээ. Хөдөөнөөс ирээд хоёрхон жилийн дараа авч байсан анхны томоохон шагнал нь энэ байв. Ийм шагналтнууд унаа хөсгөөр үнэгүй зорчих, орон байрны татвараас чөлөөлөгдөж байсан нь тухайн үеийн хамгийн хүндтэй шагнал байсан нь тодорхой харагдана. 1951 онд Берлинд болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд өөрийн удирдсан найрал дууны хамтлагаараа олон улсын шагнал хүртсэн байна. Тэрхүү фестивальд анх удаа найрал дууны хамтлаг оролцсон нь Монгол болж, ийнхүү шагнажээ. Монгол ч дутсангүй, Д.Лувсаншаравыг эх орондоо ирэхэд нь Гавьяат жүжигчин цол олгожээ. Ингээд түүний уран бүтээлийг үнэлсэн гавьяа шагнал үргэлжилсээр, 1963 онд Төрийн шагнал, 1981 онд Ардын жүжигчин, 2000 онд Хөдөлмөрийн баатар болсон юм. Үүнд нэг зүйлийг онцлоход Д.Лувсаншарав гуай Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагчаар очихдоо нэгэн зүйлийг зорилго болгожээ. Тэр үед чуулга ихэвчлэн концерт тавьдаг байсан аж. Үүнийг өргөжүүлж, тайзны жүжиг, бүжгэн жүжиг тавьж уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх бодлогыг барьж ажилласнаа дуулгасан юм. Их зохиолч маань энэ хугацаанд 400 гаруй бүтээл туурвисан нь урлагийн салбарын түүхэнд тодоос тод бичигдэх түүхэн гавьяатай гэдгийг хэн ч эс зөвшөөрнө. Тэрээр хамгийн сүүлд 2006 онд “Хархорум” дуурийг бичжээ. Уран бүтээлээ Мөнх хааны Хархорум хот байсан буурин дээр амилуусныг уншигчид санаж буй биз. Одоо бол хөгжим бичих үеэ өнгөрсөн гэж хэлж байна. Харин залуу хойчид сурсан мэдсэнээ үлдээх уран бүтээлээ архивжуулж, оюутан залууст “лавлах” болж сууна хэмээнэ. Харин өдгөөгийн урлагийн хөгжилд жаахан зэмлэнгүй ханддаг нь ажиглагдав. Тэрээр даяаршилд мордсон Монгол орон үндэсний байдлаа хадгалж, хамгаалахыг эрхэм зорилго болгох нь чухал хэрэг гэж үзэж байна. Энэ талаар “Олон улсын жишээнд даяаршлыг хэт шүтсэнээс бусдын соёлыг магтаж, дууриах тал үзэгддэг. Энэ байдал хэтэрвэл үндэснийхээ байдлыг саармагжуулах, гашилгах явдал гарч болох юм. Авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гадны хамтлаг, дуучдыг хоосон сонирхлын улмаас урьж болохгүй, монгол залуусын оюун ухаанд юу өгөх вэ гэдгийг ухаарах ёстой” гэв.
“МИНИЙ НУТАГ МИНИЙ ДИВААЖИН”
Д.Лувсаншарав гуайн өрөөнд цөөнгүй хөрөг өлгөжээ. Түүнийг нь тодруулбал, эжий, аавыгаа болон Янжинлхам бурханы гэгээн дүрийг нарийн урлажээ. Эл бүтээлээ “Саваагүйтэж байгаад зурчихсан юм, гэхдээ наддаа үнэтэй бүтээл” хэмээн хуучлав. Бас дэргэд нь зохиолч П.Бадарч, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн нарыг ёжтойхон зурчихаж. Дотно хүмүүс бололтой. Урлагийн хүн болохоор цаанаа л өөр, позтойхон татуулсан намбалаг, сэтгэлд дулаан төрхүүд ч хэдэнтээ байна. “Эрийг нас, уулыг цас дарна” гэгчээр буурал болж, зовхи буусан төрхөө ч буулгажээ. Тэр л хөргүүд энэ их хүмүүний амьдралын тойргийг харуулах шиг. Харин өөрөө амьдралынхаа тойргийг хэрхэн зурж явдаг нь сонин. Билгэ авъяас бялхсан, бахдам сайхан уран бүтээлүүд, ард түмнээрээ хайрлуулсан эрхэм хүн гэх энэ төрх бидний сэтгэлд бууна. Харин тэр өөрөө “Амьдралыг зоргоороо туулж дээ. Хэн болохыгоо ч мэдэхгүй, хамгийн гол нь ажиллах ёстой, юм хийх ёстой гэсэн бодлоор бүхнийг туулсан байна. Хэлсэндээ хүрч байж. Тиймдээ ч ард түмэн, төр үнэлж байж гэж боддог. Төрийн шагналыг олон удаа хүртлээ. Энэ бол хүн бүрт тохиох хувь заяа биш шүү” гэсэн юм. Түүний амьдралдаа баримталсан жанжин шугам нь зорьсондоо хүрэхийг эрмэлзэх явдал байсныг өөрөө ч тэр, урлагийнхан ч хэлсэн. Үүнийг ажих зуур Д.Лувсаншарав гуайн нэгэн бүтээлд “Бурхан байдаг бол биднийг өршөөж буян хайрлах байх. Эх орон, газар шороондоо хайртай байх хэрэгтэй” гэж хэлж байсан нь санаанд тодров. Нээрээ л агуу зохиолчийн бүхий л уран бүтээлд эх орон, газар шороогоо хайрлан, хамгаалах өнгө, аяс шингэсэн байдаг шүү. Тиймээс нийтлэлийнхээ төгсгөлийн үг болгож, нутгийнх нь талаар асуулаа. Нутгаа их санажээ, өвгөн Шарав. “Өвгөн болж өндөр насанд гарахад үе тэнгийн хүмүүс ховордож, ярих хэлцэх юмгүй болох юм. Харин нутаг орон, уул ус минь яагаад ч өөрчлөгдөхгүй, дүнхийж л байх юм. Хар багаас л харж өссөн, Хэрлэн мөрөнд нь шумбаж явсан сайхан дурсамж нүдэнд минь одоо ч харагддаг. Хэрлэнгийн эрэг дээр зун болохоор хар арьстай болтлоо хэвтдэгсэн. Миний нутаг бол миний диваажин шүү дээ” гэх нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Нэгэн үе хамтдаа халгиж цалгиж явсан агуу уран бүтээлчид болох С.Гончигсумлаа, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарыгаа ертөнцийн жамаар үдэж, говийн улиас шиг торойн хоцорсон энэ хугацаанд тэднийгээ дэндүү их санасан, ганцаардсан сэтгэлийн зовнил харцанд нь тодрох шиг. Хорвоогийн жам гэж даанч хатууяа. Болдогсон бол эгэлгүй энэ хүмүүсээ, эжий аавтайгаа мөнхрүүлэхсэн гэх зүггүй бодол одоо ч толгойд буусаар.
Б.ЭНХЗАЯА
Т.БАТСАЙХАН
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
|
“Амьдралыг зоргоороо туулж дээ” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин унэхээр бахархам сайхан ********р********
2013-09-30 | 15:33:55 | 182.160.35.45 | |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|