Тайландад 9 сарын 17-с хойш тус улсын нутаг дэвсгэрт үргэлжилж байгаа хүчтэй үерийн улмаас хохирогчдын тоо 42 болтлоо өссөн байна. Үерийн шалтгаан нь өнгөрсөн 7 хоногоос эрчим нь арай гэж бага зэрэг буурсан усархаг бороо юм. Үерт автсан нутгийн ихэнх хэсэг улсын хойд буюу зүүн хойд хэсэг бөгөөд усархаг борооны уршгаар нилээд дүүргүүдэд, Тайландын томоохон голууд болох Чаопрайя, Тхачин эргээсээ халин гарчээ. Үерийн аюулд аль нэгэн байдлаар өртсөн нийт хүмүүсийн тоо ойролцоогоор 3,5 саяд хүрсэн байна.

Оросын дуу хоолой